:: GOODNEWS ::
| E-mail | Club |
 
 
 
     
 
작성일 : 11-06-24 14:28
2011 IYF Монгол дэлхийн чууганы нээлтийн үйл ажиллагаа "зүрхнээс зүрх руу"
 글쓴이 : goodnews
조회 : 14,355  


















6 сарын 6 эхний өдөр

Монголын хүйтэн өвөл өнгөрөн урин дулаан зун ирж, хөлдсөн газар гэсэн өвс ногоо соёолж буй мэт өнөөдөр Чингис хааны хойч үе  цугларч World Camp-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон юм.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвд хэсэгт байрлах  МҮЭСТО-д World Camp-ын нээлтээ эхлүүлсэн боловч эхнээсээ бүх зүйл бэлэн биш байв. Нөхцөл байдлыг харвал оюутнуудын шалгалтын хугацаа Дэлхийн чуулганы хугацаатай давхацсан зэрэг хэцүү асуудлууд их байсан боловч  дутагдалтай бүх зүйлийг Бурхан дүүргэж өгсөн бөгөөд өөрийнхөө зөвшөөрсөн оюутнуудыг явуулсан учраас нээлтийн үйл ажиллагаа маш сайхан эхэлсэн.
6 сарын 5-ны өдөр World Camp-ын  урьдчилсан бэлтгэл үйл ажиллагаа байсан бөгөөд энэ өдөр оюутнууд бүртгүүлэн IYF-ын цамцыг авч мөн анги хуваарилалтанд орж, хоорондоо танилцан дотносож нэг өдрийг өнгөрүүлсэн юм.
Дараа өдрийн өглөө Бүжиг, Солонгос хэл, Хятад хэл, Таеквондо, Солонгос хоолны цаг ,Фото зураг, Солонгос үндэсний баг хийх цаг, Акабелла гэх мэт клубээр  дамжуулан хоорондоо дасаж амжаагүй оюутнууд нэгэндээ сэтгэлээ нээж чадсан юм.
Орой болж  Бүчон Линкон ахлах сургуулийн сурагчдын саруулхан бүжиг болон Япон үндэсний  Жүнин туйру бүжгээр нээлтийн ёслол эхлэв.
1-р хэсэгт  Бүчон Линкон ахлах сургуулийн сурагчдын дэвүүрт бүжиг болон
Таеквондогийн бүжиг мөн Монгол Улсын бүжгийн хамтлагийн бэлдсэн үндэсний бүжгийг үзэж сонирхсоны дараа  үйл ажиллагаагын ерөнхий зохион байгуулагч И Хон Муг пастор нээлтийн үг хэлсэнээр Монгол дэлхийн чуулганы хөшиг нээгдсэн. Үүний дараагаар IYF-ийн дэд захирал Ким Вон Дал ахлагч баярын мэндчилгээ хүргэсэн бөгөөд бас Монгол Улсын  ерөнхийлөгчийн зөвлөх  Ц.Сосормаа баяр хүргэж үг хэлэв.
2-р хэсэгт Грашиас найрал дууны хамтлаг
ийн баяр хүргэх тоглолт нь  хөгжмийн яруу сайхан эгшгээр оролцогчдын  сэтгэлийг нээсэн билээ.
Ялангуяа
Грашиас хамтлагийн  монголоор дуулсан "Монголын тал нутаг " дууг  сонсоод  нээлтийн ажиллагаанд суусан хүмүүс бүгд халуун дотноор зэрэг алга ташин хүлээн авсан билээ.
Үүний дараа Паг Уг Сү пасторын номлолын цаг байв.
Номлолын дунд гарсан дайнд оролцож байгаад хөл, гаргүй болсон  Жун гэдэг цэргийн тухай яриаг сонсон  сэтгэл сэтгэлтэйгээ холбогдох хэрэгтэй гэсэн үгэнд тулгуурлан оюутнууд энэ удаагийн дэлхийн чуулганаар дамжуулан хажуу дахь найз нартаа болон багш нартаа сэтгэлээ нээмээр байна гэсэн сэтгэлээ гараа өргөн илэрхийлсэн юм.
Энэ нээлтийн үйл ажиллагаанд ерөнхийлөгчгийн зөвлөх  Ц .Cосормаа , Баянгол дүүргийн дарга Мөнхэаяа өөрийнхөө ажилчдынхаа  хамт оролцсон бөгөөд Татварын яaмгны Дарга Энхтунгалаг хүрэлцэн ирж оролцсон билээ.