| E-mail | Club |
 
 
 
     
 

КАЙН БА АБЕЛЬ

 
   
 

КАЙН БА АБЕЛЬ


Сайн байцгаана уу хүмүүсээ? Үнэхээр санаандгүй ийм гайхалтай цуглааныг явуулсан Эзэндээ талархъя. Зохицуулалтыг хариуцсан Ү пасторт ч мөн талархаж, энэ сайхан байраар хангаж өгсөн Изабель охидын ахлах сургууль болон манай цуглааныг онцгойлон, шөнийн 23 цагаас хойш сургаалд татагдан явахгүй байсан хүмүүс, энэ байрыг зохицуулсан ахлагчдаа их ядарч байсан ч тусалсанд маш ихээр баярлалаа.
Мөн энэ удаан хугацааны туршид нэг ч хүн ариун цэврийн өрөө рүү орох хүнгүйгээр тэвчээртэй чимээгүй сонссон та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн энэ цугларалтыг зохион байгуулж явуулсан пасторууд болон сайн мэдээн дотор дахин жинхэнээр төрөхөд нандин ивээлээ өгсөн Бурханд алдар магтаалыг өргөе.
Өнөө орой хамгийн сүүлчийн сургаалыг дамжуулъя. Хуучин гэрээний Эхлэл номын 4-р бүлгийн 1-р хэсгээс уншъя. Би уншъя.
“Адам түүний эхнэр Еватай дэр нийлж Ева хүүхэд Кайныг төрүүлэн ‘Би Ёхова Бурханаас хүүтэй болов’ гэвээ. Мөн хоёрдахь хүү Абелийг төрүүлсэн бөгөөд Абель нь хоньчин байсан ба Кайн нь тариачин байлаа. Цаг хугацаа өнгөрсний дараа Кайны газраас гарсан идээнийхээ дээжээр өргөл барьсан ба Абель нь өөрийн хонины анхны хурга ба түүний тосоор өргөл барьсанд Ёхова Бурхан Абель ба түүний өргөлийг соёрхож Кайн ба түүний өргөлийг эс соёрхов. Кайн атаархан царай нь эрс хувирсанд Ёхова Бурхан Кайнд ‘Чи юунд атаархаж, царай чинь хувирав. Чи хэрвээ зөв шударга байсан бол толгойгоо юунд гудайлгах вэ? Зөвийг үйлдэж чадахгүй бол гэмийн хаалган дээр очно. Гэм хийх хүсэл чамд байгаа бол чи түүнийгээ захир’.”
Долдугаар хэсэг хүртэл уншив.

Сүүлчийн удаа болох өнөө орой би та нарт хэлэх гэсэн зүйл их болоод алинаас нь эхлэхээ сайн мэдэхгүй байна. Би маргааш өглөө эрт Сөүл явах унаанд сууна. Гэвч миний сэтгэл тийм амархан Пусанаас явахгүй юм шиг байна. Би өчигдөр шөнө орой гурван давхарт гарч энэ удаагийн цугларалтаар дамжуулан гэмээс ангижирсан хэд хэдэн ах дүү нартайгаа хамт байсан. Удаан хугацаагаар сүмээс хол байсан боловч нүглээс болж зовж шаналж байсан хүмүүс энэ удаагийн цугларалтанд оролцож баттайгаар нүглээс ангижирч сэтгэл дотроо Эзнийг хүлээн авсан гэрчлэлийг сонсохдоо миний сэтгэл хэр их хөдөлснийг үгээр хэлэхийн аргагүй. Өчигдөр шөнө би дөрвөн хүний гэрчлэлийг сонссон боловч ийм гэрчлэл өгч буй хүмүүс дөрвөөр тогтохгүй гэдэгт итгэж байна. Энэ удаагийн цугларалтанд Бурхан та бүхнийг хайрлаж, та бүхний сэтгэлийг гэмээс чөлөөлье гэж зөвшөөрсөн цугларалт болсон гэж би үзэж байна.
Өнөө орой би аавынхаа хэрхэн Есүст итгэснээ гэрчлэхийг хүсч байна. Миний ээж 1950 оны 8-р сарын 14-нд 6 сарын 25-ны хэрэг болсны дөнгөж дараа нас барсан. Манай аав бидний 5 ах дүүсийг ихэд хайрлаж өсгөсөн. Тэр үед миний аав арай залуу байсан бөгөөд дахин гэрлэж болох байсан, тийм яриа байсан боловч багадаа аавын найз нь хойд эхийн гараар өсөхдөө хэт зовж шаналан өссөнийг үзээд аав маань дахин гэрлэхгүй байхаар шийдэж бид 5-ыг зовж байж хүн болгосон.
Одоо бүгд өсч том болоод хүнтэй суун, би ч жижигхэн сүмийг удирдаж байна. Манай аав Есүст итгэн гэмээс ангижирч тэнгэрийн улс руу явах ёстой боловч сургаал сонсохгүй байхаар шийдсэн тул эхнэр бид хоёр тайван бус байсан. Аав хөдөө байж бидний амьдрал хэцүү байсан тул үе үе шуудай будаа авчран мөнгө ч авчирч өгдөг байсан. Би болон манай эхнэр чадах бүхнээрээ аавыг Есүст итгүүлье гэж зөвлөсөн боловч аав маань
“Хүүхдүүдээ битгий тэгээ, би Есүст итгэнэ. Та нар итгэдэг байхад би яахаараа итгэхгүй байх вэ дээ, ирэх намраас итгэнэ ээ.”
гэж хариулсан. Аавд хөдөө найзууд их олон. Найзууд нь 60 насны ой болох болон бэртэй болбол зоогийн ширээнд сууж архи ууж, халуун яриа өрнүүлэх ба аав минь үүнд тун ч их дуртай байсан. Тийм ч учраас намар найзынх нь 60 насны ой болж байхад Есүст итгэн архи ууж чадахгүй болбол тэр найздаа ёс алдсан хэрэг болно. Тиймээс намрыг өнгөрөөхгүй бол болохгүй гэсэн юм. Аавдаа Есүст итгэхгүй болбол болохгүй гэж ятгаж ч болохгүй тул тэвчихээс өөр аргагүй байв. Намар өнгөрч өвөл болохын алдад
“Ааваа, одоо Есүст итгэнэ үү.”
“Ирэх хавраас заавал итгэнэ.”
“Яагаад тэгж байгаа юм бэ?”
“Манай найз ирэх хавар бэртэй болох ба тэр найздаа тэгж тун болохгүй. Найзыгаа бэртэй болсны дараа Есүст итгэе.”
Ингэж хойшлуулсаар 10-д жил өнгөрчихлөө. Аав маань ч одоо их өтөлсөн. Ах маань аавыг харж хандаж байсан бөгөөд нэгэн удаа ах Японд ажлаар явах болоход тав тухгүй ч гэсэн аав манай гэрт ирсэн. Тэгэхэд аав ходоодны хавдар нь хүндэрч, нарийн шинжилгээг өгөөгүй боловч бараг л хорт хавдар болсон гэсэн онош гарсан ба хариуцсан эмч нь архи уухыг хориглосон. Нас сүүдэр 70 гарч яваа учир мэс засал хийлгэлгүй яаж ийгээд эмчилье гэж шийдсэн. Би аавыгаа удаан амьдрахгүй гэдгийг нь мэдсэн.
‘Пастор болчихоод аавыгаа тэнгэрийн улс руу хөтөлж чадахгүй бол хэнд очиж нүүр бардам Есүст итгэ гэж хэлэх билээ?’
гэсэн сэтгэл төрж, бачимдсан нэг өдөр мөргөл үйлдээд аав дээрээ очсон.
“ Ааваа, Есүст итгээчээ ”
“Аа, би итгэнээ, битгий санаа зов. Итгэх болно.”
Үргэлж л хэлдэг үгээ хэлсэн. Гэхдээ энэ удаад тэгэж хойшлуулахыг хүсээгүй.
“Ааваа, тэгэж болохгүй. Бидний амьдрал дэндүү хоосон . . . . ”
Ингээд л жаахан яриа уудалж гаргах гэтэл аав маань эгдүүцэн
“Чи, Ин Сүгийн ааваа, аавдаа ингэж ярьдаг юм уу.”
Би аавыг надад ингэж эгдүүцэн бухимдаж байсныг амьдралдаа нэг ч удаа хараагүй. Үнэхээр сонин, амьдралын сайн мэдээ орох гэхэд нь сатан хүчтэйгээр эсэргүүцэл үзүүлж буйг харж болох байлаа. Хүн бүр ийм байдаг. Намайг цугларалтанд очиход Пак пасторыг үзэн ядаж үхлээ гэсэн хүмүүс байдаг. Үг нь зөв боловч бие нь эвгүйцдэг. . . Ийм хүмүүс их байдаг. Яагаад тэгдгийг нь мэдэхгүй юм. Нэг өдөр миний сургаалаас өөрийгээ мэдэрч дахин төрсөн хүмүүс байдаг. Энэ сайн мэдээг сонсож дахин төрөх гэвэл сатан ихээр эсэргүүцдэг юм шиг санагддаг. Юутай ч болов, тэр өдөр манай аав ихэд дургүйцэхэд нь өөр үг хэлж чадалгүй гарч ирсэндээ сэтгэл давчуурч тэсэхийн аргагүй байсан.
Тэр үед би Дэгүгээс даваа гаригийн үдээс хойш Пастор болон ахлагч нарыг авчирч Библийн хичээл заадаг байсан ба тэр өдөр даваа гариг байсан тул олон пастор ирсэн байлаа. Аавын байсан өрөөнөөс хамаг тэнхээгээ алдчихаад гарч ирэхэд тэд
“Ээ хөөрхий Пак пастораа, бие чинь өвдсөн юм уу эсвэл ямар нэгэн муу юм болсон юм уу”
гэж санаа тавьсан.
“Үгүй тэгсэн юм биш. Эмчийн үгийг сонсвол аав удахгүй гэсэн, аавыг Есүст итгэ гэж хэлтэл загнуулаад гарч ирж байна. Аавын сэтгэлийг хориж буй сатаныг үзэн ядаж байна. ”
“Тэгвэл Пак пастораа, бид яах ёстой вэ? ”
“Залбирцгаая.”
Тэр орой нь пастор ахлагч нар нийлээд арваад хүн манай аавын төлөө залбирч Библийн хичээлээ хийгээгүй. Хоёр дахь өдөр нь урд өдрийн мөргөл хийсэн цагийн алдад аав намайг дуудсан.
“Ин Сүгийн ааваа, гадаа байна уу? ”
“Тийм ээ, ааваа, би энд байна. ”
“Нэг ороод ир. Миний дотор жаахан эвгүйцээд ариун цэврийн өрөөнд орсон ч өтгөн гарахгүй байна. Чамд эм байна уу? ”
Би авгайгаа эм аваад ир гээд эмийн сан явууллаа. Манай авгай гарах гэтэл аав босож суух гэснээ гэнэт цусаар бөөлжөв. Гэдсэнд нь цус алдалт явагдаад ходоодонд хурсан хар цус ихээр гарсан. Бид ихэд айж цочирдсон. ‘Ингээд аав маань өнгөрдөг байж.’ Манай авгай мэгшин уйлж яахаа мэдэхгүй, аав ч амаа таглаж чимээгүй байсан. ‘За би ингээд үхдэг байж.’ гэдгээ мэдэрсэн бололтой. Бид алчуураар бүгдийг арчиж цэвэрлэн шинэ ор хөнжилд аавыг оруулж хэвтүүлэв.
“Ааваа одоо гайгүй юу? ”
“Зүгээрээ. ”
“Эхнээр, кассет тоглуулагч аваад ир ”
“ Ааваа ах байхгүй тул бидэнд хэлье гэсэн үг байвал хэлнэ үү, бичиж авъя. ”
Гучин минутын кассетны хоёр талд нь бичсээр, цаг шахуу аавын гэрээслэлийг бичиж авлаа.
“Ийм юм болсонд би та нарт их харамсаж байна. Энэ удаа та нарыг гомдоосон байхаа. ”
Түүний дараа
“Намайг үхэхээр жаахан үлдсэн хөрөнгөн дээр ах дүү та нар битгий маргаарай. Намайг үхэхээр оршуулахдаа булшийг минь эхийнхээ хажууд тавиарай. Миний биед хүрэх нэг хүн байгаа, тэр хүнд би амьддаа их тусалсан тул миний цогцсонд хүрээрэй гэвэл үгүй гэхгүй байх аа.”

гээд оршуулгын талаар аав сэтгэлдээ байсан бүгдийг ярьсан. Кассетыг харвал бараг дуусаж байсан тул гэрээслэлийг нь дуусгалаа. Тэгээд би асуусан:
“Ааваа таныг нас барвал таны айлдсан ёсоор нэг бүрчлэн оршуулах ёслол үйлдэнэ. Таны биеийг тэгээд болгочихлоо гэхэд таны сүнс хааш явах юм бэ? ”
“ Би диваажинд очихыг хүсэвч олон түмэнд ямар нэгэн буян тус болсон зүйл байх ёстой биз дээ. . . . . одоо ч оройтсон. ”
Бидний аврал авах нь бидний үйлдэл болоод буянаар болохгүй, Есүсийн ачаар болдогт би тэр үе шиг хэзээ ч тэгэж ихээр баярлаж байсангүй. Мөн би өөрөө хэнд ч тэр гэмээс ангижирч Бурханы улсад очихыг тодорхой зааж өгч чадах пастор болсондоо маш ихээр баярласан. Бурхан биднийг хэдийгээр тэнгэрийн улсдаа ирээч гэвч бидний хүмүүс өчүүхэн дорой учир хичээж хичээж ядарч унаад больдог тул Есүс ирж бидний оронд нас барсан гэдгийг хэлж өгсөн. Одоо Есүсийн ачаар тэнгэрийн улсад явах болсон гэдгийг хэлж бидний гэм нүгэл Есүст шилжин загалмайн цус бидний гэмийг хэрхэн угааж, бид хэрхэ аврал авахыг нэг цаг хэртэй ярьсан. Аав маань чин сэтгэлээ гаргаж ирсэн. Урьд нь:
“ Хүүхдүүдээ, тэнд очвол сайн эм байдаг гэсэн. . . . тэнд очвол сайн эмч байдаг. . . . ”
Аав үргэлж тийм сэтгэлтэй байсан. Мөн :
“ Та нар чинь ямар толгой муутай улс бэ? Энийг ингэж хийдэг юм . . . . ”
гэх мэтийн хорвоогийн амьдралд хутгалдаж байсан аав маань үхлийн өмнө зогсож байна гэж бодохоороо сэтгэлийг нь хүрээлж байсан шунал хүсэл нь үгүй болсон мэт санагдаж байлаа. Аав маань сүмд очсон удаа үгүй. Хүү нь пастор, гэр нь сүмийн дэргэд байдаг тул сүмд ирсэн боловч аав өөрөө сүм дээр очиж байсан удаа нэг ч байхгүй. Гэтэл тэр өдөр аавын сэтгэлийг хучиж байсан бүхий л шунал хүсэл болон эргэлзээ ор мөргүй арилж чин сэтгэлээсээ сонссон. Нэг хоёр цагийн дараа аавын нүүрний өнгө нь өөр болж эхэлсэн.
“ Итгэж байна итгэж байна ”
гэж аав амандаа бувтнан,
“Есүс минь баярлаж байна. Загалмай, загалмай, Есүс миний бүхий л гэмийг нуруундаа үүрч явдаг шиг бүгдийг нь үүрч загалмай дээр шийдэж өгсөнд баярлалаа. Одоо би жаахан байж байгаад Аавынхаа улсад очих тул намайг хүлээн авна уу. ”
Энэ үед манай аавыг нас барах боллоо гээд сүмийн ахан дүүс нар ирсэн байсан бөгөөд аавыг нүдээ аньж ганцаараа залбирахад хажууд нь байсан бүх хүмүүсийн нүдэнд нулимс цийлэгнэсэн. Аав удаан амьдарч чадахгүй мэт болоод түргэний тэрэг дуудаж аавын нутаг руу явсан. Хоёр дахь өдөр нь унтаж байгаад сэрээд.
“ Хүүхдүүдээ, би өчигдөр тун тайван унтаж амарлаа. Та нар магтаалын дуу жаахан дуулахгүй юм уу? Мөргөл үйлдэж магтаалын дуу дуулаачээ. ”
Аавын сэтгэл бүр мөсөн өөрчлөгдсөн. Хэн ч гэсэн сэтгэлээ нээн нүгэл хилэнцийг хэлтрүүлэх сайн мэдээг хүлээн авбал, зөвхөн зөвөөр сонсвол бүгд нүгэлээс ангижирч чадах бөгөөд дахин төрж чадна. Гэхдээ та бүхэн хачирхалтай боловч зөвөөр сонсож чадаагүй байна. Энэ нь үнэхээр харамсалтай байна.
Аав төрсөн нутагтаа очоод сайжирсан юм шиг санагдаад би Дэгүд буцаж ирсэн. Манай авгай асарч тойлохоор үлдсэн бөгөөд нэг өдөр авгай яаралтай ир гэж утасдсан.

Машинаар яаралтай очтол аав амьсгаа хураахад хэдхэн цаг үлдсэн юм шиг санагдсан. Тэнд зөндөө олон хүмүүс байсан нь аав найзуудыгаа ирээч гэж дуудсаных байжээ. Найз нөхдүүд нь ирж аавын гарыг барьж нулимс дуслуулан гашуудахад,
“ Би өөрийн хоёр дахь хүү Ин Сүгийн аавд итгэдэг Есүсийн хүчинд тэнгэрийн улсад очих нээ. Би түрүүлж очоод та нарт олон байр аваад байж байя. Та нар ч гэсэн Ин Сүгийн аавын итгэдэг Есүст итгээд тэнд бүгдээрээ ирээрэй. ”
гээд үеэл ах нарыг дуудаж,
“Та нар сонс, миний хоолой шатаж, тамир барагдаад юм хэлэхэд хэцүү байна. Гэвч та нар миний үеэл дүү нар учир би хэлж байна. Танай аав үхэхдээ ингэж үхсэн. Нагац ч мөн ингэж үхэж байна. Та нар үхэхдээ яаж үхэх вэ? Ин Сүгийн аавын итгэдэг Есүст итгэцгээ. Есүст итгэхгүй байна гээд сайхан амьдрахгүй, итгэлээ гээд муухай амьдрахгүй. Та нар зөвхөн мөнгө бодолгүй Есүст итгэцгээ. ”
Энэ үгийг хэлээд зүгээр л унтаад өгөв. Хамараа дуугарган хурхирч хоёр дахь өдрөө ч унтаж байгаад Бурханы дуудлагыг авч нойрон дундаа мөнхийн улс руу явсан. Аавын оршуулгыг хийдэг өдөр би гашуудлын хувцас өмсөн хойд цэцэрлэгт очиж өвдөг сөгдөн залбирахад нулимс асгарсан. Миний нүднээс хоёр шалтгаантай нулимс асгарсан.
Нэг нь: энэ хугацаанд аавынхаа ачыг хариулж чадаагүйд. Ээж маань эрт нас барж ганцаараа яаж ийгээд таван хүүхдийн төлөө өөрийгээ золиослон амьдарсан аавдаа тус болохыг хүссэн боловч миний хэцүү үед аав маань нас барж ачийг нь хариулж чадаагүйдээ гэмшсэн сэтгэлээр нулимс гойжсон. Нөгөөх нь: Бурхан миний аавыг аварч өгсөнд баярласан нулимс байсан. Хүмүүсээ, манай аав амьддаа сүмд очсон удаа байхгүй, Библийн номыг нэг удаа ч уншиж байгаагүй боловч сайн мэдээг сонссоноос хойш сэтгэл нь тэгэж хувирсаныг хараад үнэхээр үнэхээр их баярласан. Би аавыгаа үргэлж боддог.
“ Ааваа, би удахгүй таны байгаа газар очно. Бурхан минь ээ баярлалаа. Аавыг минь аварсанд . . . . ”
Гэхдээ та бүхэн, ийм амархан энгийн сайн мэдээг яагаад хүмүүс мэддэггүй юм бэ? Чадалтай сайн пастор, шашны шилдэг удирдагч нар, алдартай шашин судлалын докторууд нь оюун ухааанаараа эхийг мэдэж, аврал болон буян, хандив, удирдлагыг сайн хийдэг боловч хамгийн цөм болсон “ Есүс Христийн цусаар миний нүгэл угаагдана ” гэдэг үнэний хальсыг л мэдэж, сэтгэл зүрхнээсээ гэмээс хэлтрүүлэгдэж чадаагүй хүмүүс олон байдаг. Хичнээн бухимдалтай болоод над шиг дорой хүн босож сургааль айлдах билээ?
Энэ удаа Пусанд ирж харахад мөн л ялгаагүй байв. Бусад хотуудаас өөрцгүй юм байна. Би Пусанд олон хүмүүстэй уулзсан. Нүглээс болж ихэд шаналан ууланд гарч залбиран, тийчигнэж эсэн бусын зүйлийг бүгдийг хийсэн ч нүгэлээс ангижирах энэ сайн мэдээг мэдэхгүй учир урьдын адил нүгэлдээ шаналсаар байгаа юм.
Одоо энд оролцож байгаа пасторуудаас асуумаар байна. Та бүхэн тэнхимд юуг гэрчилсэн бэ? Та бүхний сургаал сэтгэл хөдөлгөдөг ч гэсэн нэг хүний зүрх сэтгэлийг нүгэл хилэнцээс ангижируулж чадахгүй бол тэр сургаал чинь Бурхантай ямар ч холбоогүй сургаал юм. Пастор болсон та бүхэн! Хэрэв та бүхэнд даатгагдсан хүмүүст Бурханы сургаалыг зөвөөр гэрчилж тэднийг гэмээс чөлөөлж чадахгүй бол тэдний сүнс яах вэ?
Та нар Бурханы өмнө тэдний сүнсний төлөө ямар хариуцлага хүлээх вэ? Өнөө орой энд оролцож буй пастор та бүхэн сонсохын хүсч байна. Та бүгдийн хашгирах зүйл нь Есүс Христийн загалмайн цус юм. Тэр цус хэрхэн бидний сэтгэл зүрхэнд орж бидний гэмийг цас мэт цагаан болгодгийг зөвхөн онолоор гэрчилэлгүй сүнснүүдийг гэмээс чөлөөлөх хэрэгтэй. Та бүхэн сүмийн хүмүүсийн төлөө хийж буй сайн ажил чинь тэднийг аврах юм биш ээ. Бурханы үгэнд гарах Есүс Христийн цусаар дахин төрүүлэх ёстой.
Өнөө орой энд оролцож буй пастор, ахлагч, мөн цаашдаа шашны судлалаар төгсөж пастор болох хүмүүс байгаа бол сайн сонсохыг хүсэж байна. Та бүхэн өөрсдийн хонин сүрэгдээ хариуцлага хүлээж сурах хэрэгтэй. Та бүхэн пастор боловч дахин төрж чадаагүй байж болно. Хэрэв тийм бол өнөөдөр ичиж зоволгүй,
“ Би гэмт хүн. Би сайн мэдээг онолын хувьд мэдэх боловч би гэмт хүн учир сүнснүүдийг гэмээс чөлөөлөх замыг зөвөөр гэрчилж чадаагүй. Намайг аварна уу. ”
Өвдөг сөгдөн Бурханаас тэгэж хичээнгүйлэн гуйх хэрэгтэй. Түүхэнд Бурханы хүчийг авсан олон ариунууд тэгж гуйж байсан. Мартин Лутер ч тэгсэн, Жон Веслейч мөн тэгсэн. Тэд Бурханы алдартай ариунууд байсан боловч нэгэн өдөр өөрсдийгээ гэмээс чөлөөлөгдөж чадаагүй гэдгээ ухаарсан. Шашны онолоор бол Есүс загалмай дээр миний гэмийг ариутгасан гэдгийг мэдэж байсан боловч тэдний сэтгэл түүнээсээ салж чадалгүй байгаа үнэнийг ухаарсан. Тэд нэг удаа сэрээд эвдэж хаясан. Тэд дахин төрснөөс хойш чадал бүхий сүмийн удирдагч болсон. Хүний аргыг хэрэглэхгүй байсан ч пастор хийж болно. Бурханы Ариун Сүнсний хүчээр түүний удирдлагаар гайхамшигийг тов тодорхой ойлгож болно.
Өнөөдөр үдээс хойш Собусан сүм байгуулагдах ёслолын мөргөлийг хийхээр би явсан. Би ганцаараа нэг удаа явж үзсэн тул миний машин хамгийн түрүүнд явсан. Миний араас явсан таван машиныг аюулгүйгээр замчилж Собусан сүмд хүргэж өгсөн. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл нэг удаа очиж үзсэн учир юм аа. Баттайгаар дахин төрж үзсэн хүн бусад хүнд дахин төрөх аргыг зааж өгч дахин төрөхөд нь замчилж чадна.
Хүмүүсээ, бидний даалгавар том юм. Та бүхэн гэмээс хэлтрүүлэгдсэн бол үүнээс хойш шашны хүн байлгүй амьд Христэд итгэгч болохыг хүсж байна. Есүстэй хамт алхдаг хүн болохыг үнэнээсээ хүсэж байна. Гэм дунд шаналж байгаад 1962 онд гэмээсээ чөлөөлөгдсөн тэр өдрөөс хойш өөр ажил хийх утга алдагдсан. Яавал нэг ч болтугай хүнд энэ нандин мэдээг гэрчлэх бэ? Зөвхөн ийм сэтгэлтэй байсан бөгөөд гайхалтай боловч Бурхан миний өмнөх замыг нээж өгч энэ нандин ажлыг хийж байна. Зөвхөн миний ааваар зогсохгүй үүнээс хойш олон хүмүүст сайн мэдээг түгээхэд тэд ухаарч нүгэлээс ангижирсан бөгөөд тэдний өөрчлөгдөж буйг харсан. Халелүяа! Энэ бол Бурханаас бидэнд үнэгүй өгсөн бэлэг юм.
Би ярьж байгаад харвал үргэлж үндсэн сэдвээсээ халиад огт өөр зүйл ярьдаг боловч яриа дуусахын алдад үндсэн сэдэв толгойд орж ирдэг. Одоо Эхлэл номын 4-р бүлэгт байгаа түүхийг үзье. Ер нь мөргөлийн дараа гэртээ харихад хүртэл завгүй байдаг бөгөөд энэ удаагийн цугларалтанд сургаал хүсэмжилж шөнө орой болтол үлдэж дахин сонсож буйг үзвэл ‘ Бурхан энэ хүмүүсийг хичнээн их хайрлаж баярлаж байгаа бол’ гэсэн сэтгэл төрж байна. Би сургаал хэлсний дараа хоолой сайн биш учир надтай хувиараа уулзах гэсэн хүмүүс байвч хангалттай цаг гаргаж чадаагүйдээ харамсаж байна. Зарим хүмүүс над дээр ирэхэд өөр хүнтэй ярилцуулахаар уулзуулсанд уучлаарай. Гэвч тэр хүмүүс гэмээс баттай салж баярлаж буйг харахдаа их баярладаг. Энэ удаа та бүхэн нүглээс батттай салсан бол зөвхөн Пак пастор бус ч та бүхэн ч гэсэн энэ нүглээс ангижирах сайн мэдээг гэрчлэн шүтлэгтэй хүн бус дахин төрсөн Христэд итгэгчийг төрүүлдэг жинхэнэ гэрчлэгч болохыг хүсэж байна.
Эхлэл номын 4-р бүлэгт Кайн ба Абель талаар гарсан ба бид энэ түүхийг хэтэрхий сайн мэднэ. Та бүхэн сургаалийн цагаар маш олон удаа сонссон байхаа. Адамын том хүү Кайн нь маш их эрүүл чийрэг бүхий л тал дээр сайн байсан юм шиг. Ингээд Адам Кайныг төрөхөд ‘ Ёхова Бурхан надад хүү өглөө ’ гэж бахархсан. Гэвч Абелийг төрсний дараа Адам ихэд харууссан. Яагаад гэвэл Абель гэдэг нэрийн уул утга нь “ Ибил ” гэдэг үгнээс гаралтай бөгөөд энэ үг нь “Уур манан ”гэсэн утгатай. Та бүхэн хүйтэн өдрийн өглөө “ хү ” гэвэл уур манан гардаг биз дээ? Энэ уур манантай адил хоосон замхараад алга болдог зүйлийг хэлж буй юм. Иймээс Абелийн нэрийн утга нь “ Хоосон ” юм.
Өмнө манай улсад ч гэсэн хүүхэд төрвөл тэр даруй нь бүртгүүлдэггүй байсан. Зуун өдөр, нэг нас хүрсэний дараа л, эсвэл бүүр хэдэн жилийн дараа бүртгүүлэх тохиолдол байдаг байсан. Дээр үед хэцүү байхад нялх хүүхдийн нас баралт маш өндөр байсан учир хэзээ ч үхэж магадгүй хүүхдийг дэмий ургийн бичигт оруулж үхэж орхивол харамсах болно гэж хэзээ хойно оруулдаг байжээ. Зарим хүүхэд нь жинхэнээсээ арван настай байтал ургийн бичигт зургаатай гэх мэт. . . . Биднийг томрох үед ийм явдал их байсан. Одоо ингэдэггүй боловч миний үеийнхэн болон надаас ахимаг хүмүүс үүнийг сайн ойлгох байх.
Адам Абелийг төрүүлсний дараа энэ хүн болох болов уу гэж бодсон бололтой. Энэ амьдрах болов уу гэж бодсноос нэр хүртэл өгөлгүй ‘ Хоосон зүйл. Дэндүү хоосон зүйл’ гэж байгаад “ Абель, Абель ” гэж дууддаг болсон байж магадгүй. Гайн нь эрүүл чийрэгтэй харьцуулахад Абель нь хэтэрхий сул дорой байсан бололтой. Библид ийм үг байгаа бус миний бодол юм шүү дээ. Гайн нь хүчтэй учир модон мунаар газар ухаж хагалан үр цацдаг тариалангийн хүнд ажлыг хийдэг байхад Абель нь туранхай учир хонины хэдэн хургыг хариулж өвс идүүлэн хэдэн талд нь гарч салганаж байгаад орой болбол гэртээ тууж ирдэг байсан гэж бодож байна. Тиймээс нэр нь “хоосон” юм аа.
Удалгүй үхчихээр мэт байсан боловч үхэлгүй амьдарсан. Кайн ч томорч Абель ч томорсон. Цаг хугацаа өнгөрсний дараа ч газрын дээжээр өргөл болгон Ёховад өргөж Абель ч мөн хонины анхны хургаболон түүний тосыг өргөсөнд Ёхова Бурхан Абель ба түүний өргөлийг хүлээн авч Кайн ба түүний өргөлийг аваагүй. Би энэ түүхийг уншсаны дараа ‘ Яахаараа Бурхан хүртэл тэгдэг байна аа? ’гэсэн сэтгэл төрж байсан. Хэдийгээр Кайн нь буруу өргөл барьсан ч би бол тэгэхгүй байсан байх. Хэрэв би Бурхан байсан бол ингэх байх.
“ Кайн аа нааш ир ”
“Бурхан минь яасан бэ?”
“Хөөе чи, өргөл гэсэн чинь энэ юу вэ? Энийг ямар өргөл гэдэг юм бэ? энэ удаа анхных чинь болохоор авъя. Гэвч дахиад ингэх юм бол авахгүй шүү, дараа арай аятайхан өргөл өгөөрөэй”
Гэтэл Библийг үзвэл Бурхан ихэд хүйтэн хандсан. Шууд нүүр буруулж дахин харьцаагүйд нь Кайны уур хүрсэн. Нөхөдөө, ихэнх хүмүүс итгэгчийн амьдралаар амьдардаг мөртлөө Бурханы сэтгэлийг миний сэтгэлтэй адил боддог. Гэвч Исая 55-р бүлгийн 8-д
“Ёховагийн үгэнд миний бодол чинийхтэй адилгүй” гэж бичигдсэн байдаг. Бүгд хамтдаа хэлцгээе.
“Бидний бодол нь Бурханы бодлоос өөр юм аа. ”
Хүмүүсээ, Бурхан яагаад Эхлэл номын 4-р бүлэгт гарч буй түүхийг бичсэнийг мэдэж байна уу?
“Та бүгд мөргөл үйлдэх боловч ийм байдлаар өргөвөл би хүйтнээр хүлээн авахгүй бөгөөд ийм маягаар өгвөл өргөл байтугай чамайг хүртэл авахгүй” гэдгийг хэлэхийн тулд дээрх бичгийг үлдээсэн бөгөөд Библид ашиг тусгүй зүйлийг бичихгүй биз дээ.
Өнөөдөр ч гэсэн үй олон хүмүүс Бурханы өмнө өөрсдийн сэтгэлээр чадах бүхнээ хийж байгаа бөгөөд бүхий л сэтгэлээ гарган мөргөл үйлддэг. Гэвч ихэнх хүмүүс Бурханы сэтгэлийг өөрийн сэтгэл мэт санан ‘Сахиусанд ч гэсэн залбирвал сонсдог гэсэн Бурханд ингэж залбирч байхад хүлээн авах байлгүй дээ’ гэсэн бодол төрдөг. “Намайг мөргөл үйлдсэн болохоор хүлээн авах байлгүй” гэж өөрийгөө өмөөрдөг. Гэтэл Бурхан зарим нэг өргөлийг хүйтнээр голдог бөгөөд зарим өргөлийг баяртайгаар хүлээн авдаг. Тэгвэл яагаад зармыг нь хүлээн авч, зармыг хүлээн авдаггүй юм бэ? Үүний шалтгаан нь маш энгийн. Абельтай адилхан өргөлийг хүлээн авч Кайнтай адилхан өргөлийг хүлээж авдаггүй. Та бүхэн ч гэсэн Кайнтай ижил аргаар өргөл баривал Бурхан хүлээн авахгүй ээ. Харин Абельтай адилхан өргөлийг хүлээн авна. Би заримдаа хүмүүст
“Яагаад Бурхан Абелийн өргөлийг авч Кайны өргөлийг аваагүй юм бэ?” гэж асуухад ихэнх хүмүүс
“Абель нь бүхий л сэтгэлээ гаргаж өргөл барьсан бөгөөд Гайн нь үнэн ч биш байдлаар байсан тул тэгсэн гэдэг”
гэж хариулдаг. Юутай ч тэр хүмүүсийн итгэлийг мэдэж болно.
Зарим хүмүүс сайд нарын хүүхдүүдийг болон хэдэн хүн цуглуулаад
“Чиний аав юу хийдэг вэ?”
гэж асуувал нэг хүүхэд
“Дран драннн дугуйчин”
гэж хариулдаг.
“Чиний аав тээврийн яамны сайд юм байна”
Мөн өөр хүүхэд
“Тугал тугал, цоохор тугал”
“Гэвэл, чиний аав хөдөө аж ахуйн яамны сайд юм байна”
Мөн өөр хүүхэд
“Сургуулийн хонх дин дон дин дон”
“гэвэл, чиний аав боловсролын яамны сайд юм байна”
гэж таасан инээдэмтэй яриа бий. Асуултын хариултыг сонсвол тэр хүмүүсийн сэтгэлийг сайн ойлгож болохоор байна. Бурханд итгэдэг мөртлөө “Би дандаа сэтгэл минь дутуу байдаг” гэж боддог хүн нь Кайны сэтгэл дутуу байсан, Абель нь бүхий л сэтгэлээрээ өргөл барьсан тул Бурхан Абелийг хүлээн авч Кайныг хүлээн аваагүй гэж боддог. Мөн, “Би үргэлж нүгэл үйлдэж байдаг асуудалтай” гэж боддог хүн нь Кайн нь өргөсөн боловч нүгэлтэй байсан учир Бурхан хүлээн авалгүй, Абель гэм үйлдээгүй учир Бурхан хүлээн авсан гэж боддог.
Гэхдээ энэ бүгд миний сэтгэлээс гарсан яриа. Библи дээр иймэрхүү зүйлийн талаар нэг ч үг байхгүй. Библи дээр Кайн нь бүхий л сэтгэлээрээ өргөл өргөөгүй, Абель нь бүхий л сэтгэлээрээ өргөл өгсөн гэсэн тэмдэглэл байхгүй ээ. Та бүхэн Библийг өөрсдийн сэтгэлээрээ тайлбарлаж болохгүй. Библийн тайлбарыг хэн хариуцах вэ? Пак Уг Сү пастор хариуцах уу? Үгүй. Библийн тайлбарыг Библид өөрт нь хариуцуулах хэрэгтэй. Абелийн өргөл ба Кайны өргөлийн ялгаа нь сэтгэл, зүтгэл, ажил, хөдөлмөртэй байгаа юм биш гагцхүү өргөлийн талаар Библи ихэд сонирхолтойгоор илэрхийлсэн байдаг. Та бүхэн Библийг хамаа намаагүй уншихаа болино уу.
“Та нар Ёховагийн номыг нарийвчлан унш, түүнд нэг ч дутсан зүйл үгүй бөгөөд нэг ч ганцаардмал зүйл байхгүй ээ”
Гэж Исая 34-р бүлгийн 16-д хэлсэн байдаг. Та бүхэн Эхлэл номын 4-р бүлгийн 3-р хэсгийг нарийвчлан уншвал Кайн нь газрын бүтээгдэхүүнийг өргөл болгосон гэж байхад Абель нь юуг өргөсөн бэ?
“Хонины анхны хурга ба түүний тос” гэсэн үү? гэтэл энэ түүхэнд ялихгүй сонин зүйлийг олж болно. Кайн нь газрын бүтээгдэхүүнээр өргөл барьсан гэж байхад Абель нь амьтныг өргөл болгосон гэж илэрхийлэх ёстой. Тийм биш үү? Хэрэв “Абель хонины анхны хурга болон түүний тосыг өргөсөн” гэж илэрхийлбэл Кайн нь газрын бүтээгдэхүүн биш “Байцаа эсвэл амтат гуа эсвэл лууван өргөсөн” гэх мэт газрын бүтээгдэхүүний нэрийг тодорхой бичих ёстой юм. Гэтэл Библи нь санаатайгаар энд “Хонины анхны хурга болон түүний тос”, нөгөө газар нь “Газрын бүтээгдэхүүн” гэж тэмдэглэсэн байдаг. Бид энд анхаарлаа хандуулах ёстой.
Бурхан хүнийг бүтээхдээ газраас шороо авч бие махбодийг бүтээсэн. Тиймд Библи дээр бид нарыг бие биеэ болон махбодийн гэдгийг илэрхийлэхдээ шороо болон газраар гаргадаг. Х номын 12-6-д “Ваар хажууд хагарч” гэсэн үгэнд бидний биеийг заадаг биз дээ. Мөн Коринтийн 4-7-д “Алт эрдэнэсийг шавар саванд хийсэн” гэдэг ч мөн л бидний биеийг заасан. Тиймд газрын бүтээгдэхүүн гэдэг нь бидний хүмүүсийн, хүний биеэс гарсан зүйл. Тухайлбал, бидний биеэс хүний хөдөлмөрөөс, хүний бодлоос гарсан зүйлийг хэлнэ. Бурхан нь хүний биенээс, хөдөлмөрөөс гарсан ямар ч зүйлийг авдаггүй юм.
Эсрэгээр Абелийн өргөлийг яагаад авсан юм бэ? хонины анхны хурга гэдэг нь, хурга гэдэг нь Бурханы том хүү Есүс Христийг заах бөгөөд түүний тос нь Ариун сүнсийг хэлдэг учир Абель нь Есүс Христ болон Ариун сүнсэнд тулгуурласан учир Бурханы өмнө зогсож чадсан гэсэн үг ээ. Бид Бурханд өргөл барих хоёр арга байдаг бөгөөд нэг нь хүний хөдөлмөр эсвэл ажлаар өргөл барих арга юм. Бие махбодиос гарсан зүйлийг хичнээн сайхан үзэсгэлэнтэй байсан ч Бурхан авдаггүй юм.
Бурхан нь Есүс Христээр дамжуулан ирж буй зүйлийг авдаг учир Абелийн өргөлөөр зогсохгүй Абелийг хүртэл авсан. Түүний эсрэгээр Бурхан Гайны мөргөлийг авалгүйгээр зогсолгүй Кайныг хүртэл аваагүй юм. Дөрөвдүгээр хэсгийг үзвэл
“Абель нь хонины анхны хурга ба түүний осоор өргөл өгөхөд Ёхова Абель ба түүний өргөлийг авлаа”
Бурхан Абель ба түүний өргөлийг хамт авсан гэсэн бөгөөд тавдугаар зүйл дээр Кайн ба түүний өргөлийг хамт аваагүй гэсэн байна. Иймд Бурхан Кайны өргөлийг авах арга байгаагүй учир Гайныг авалгүй, Абелийн мөргөлийг авсан учир Абелийг ч мөн авсан юм.
Та бүхэн энэ түүх бол бидний итгэлд маш их цохилт өгч буй сургаал юм. Ихэнх хүмүүс нь Бурханыг өөрийн сэтгэлтэй адилтган бодож өөрөө сайн байж хичээвэл, ийм тийм зүйл хийвэл Бурхан хүлээн авах мэт боддог боловч, Бурхан нь Есүс Христээс ирээгүй зүйлийг ямарч сайхан харагдсан нандин зүйл байсан ч сайхнаар бодож хүлээн авдаггүй юм аа. Бурханд мөргөж буй хүн нь сэтгэл ба чин үнэнээсээ мөргөх ёстой бөгөөд үүний үүднээс Есүс бидний дотор байх ёстой ба бид Есүсийг дотроо оруулахын тулд нүглээс ангижирч дахин төрсөн байх ёстой.
Ихэнх хүмүүс Библийг сайн мэддэггүй учир зүгээр л өөрсдийн бодлоор амьдардаг болохыг харж болох юм. Зүгээр хичээгээд, харь хэлээр ярьж, зөгнөх юм бол Бурхан хүлээн авах мэт боддог боловч та бүхэн харь хэлээр ярих нь Бурханаас ирэх үе байх ба Сатанаас ч ирдэг үе байдаг. Хичээл зүтгэл гаргах нь ч гэсэн Бурханаас ирэх үе байх ба Сатанаас ч ирдэг үе байдаг. Ажил хөдөлмөр ч гэсэн Бурханаас ирэх үе байх ба Сатанаас ч ирдэг үе байдаг.
Гайн өргөл барьсан, Гайн Бурханд бүхий л сэтгэлээ зориулсан гэвч Бурхан хүнээс ирсэн газрын бүтээгдэхүүнийг авах аргагүй юм. Тиймд та бүхэн нүглээс ангижирч Есүсийг сэтгэлдээ оруулан эцэст нь Есүстэй хамт Бурханы өмнө зогсвол Бурхан хүлээн авах болно.
Өнөөдөр олон хүмүүс энэ ховор нууцыг мэдэхгүй учир хичээж зүтгэсээр байгаад болохгүй бол сэтгэлээр унаж цөхөрдөг. Би энэ хугацаанд олон хорих газраар явж сайн мэдээг гэрчилсэн боловч хоригдлуудын 70% нь сүмд очиж байсан хүмүүс байдаг. Сүмд явж хичээнгүйлэн Бурханд итгэдэг байсан хүмүүс яагаад ийм байдалд оров. Тэд нарын итгэлийг Бурхан хүлээн авах аргагүй учир, Бурхан тэд нарыг гэмд орж доройтохоор хаяж орхихоос өөр аргагүй байсан юм.
Та бүхний сэтгэлийг юунд гомдолд түгжинэ вэ? Та бүхний гэмээ угааж Есүсийг хүлээж авахгүй болбол та нарын өргөж буй мөргөл, та бүхний залбирал, та бүхний өргөж буй өргөлийг Бурхан авах аргагүй юм аа. Зарим хүмүүс сэтгэлийн хөөрлөөр, сэтгэлээрээ, догдлолоороо мөргөл үйлдэх боловч Бурхан “Үүнийг авах аргагүй” гэж хэлдэг. Дахин хэлбэл та бүхэн дахин төрөх ёстой. Өнөөдөр энэ газар дахин төрөлтийн үнэнийг зөвөөр гэрчлэх Бурханы дагалдагч маш их хэрэгтэй байна. Дээр үед Египетийн хаан Фароа зүүд зүүдэлсэн. Тэр зүүд нь Египетийн бүхий л ард түмэн үхэх үү, сэхэх үү? гэсэн шийдвэр гаргах зүүд байсан бөгөөд олон эрдэмтэн, төлөгч нар дунд тэр зүүдийг тайлах хүн байгаагүй. Тэд нар Нил мөрнийг хэмжих асуудал болон улс төрийн асуудал, цэрэг дайны асуудлын талаар сайн мэдэж байсан боловч тэр зүүдийг тайлж чадаагүй. Үүнтэй ижил өнөөдөр олон хүмүүс шашин судлалын асуудал болон аврагдах буян хийх талаар ихийг мэдэж байвч үнэхээр мэдэх ёстой хэрхэн дахин төрөх, хэрхэн нүглээс ангижирах талаар мэддэггүй учир гэмээс болж төөрөлдөн бүдэрч унах хүмүүс их байдаг.
Хайрт нөхөдөө! Нүдээ нээхийг хүсч байна, сэтгэлээ нээж Бурханы сургаалыг хүлээн авахыг хүсч байна. Бурханы нандин нууцын талаар Бурханы хүсэлтийн талаар та бүхэн нүдээ нээж харах хэрэгтэй. Хэрэв та нар Есүс Христийг хүлээн авч гэмээс ангижирч дахин төрвөл та нар Бурханы хүүхэд болно. Ингэвэл зам дээр явж байсан ч Бурхан залбирлыг чинь сонсч, жорлонд суугаад залбирсан ч Бурхан сонсох болно. Та бүхэн дахин төрвөл та бүхний амьдралыг Бурхан хүлээн авах болно. Ариун Сүнс та нарыг удирдан залах болно. Хэрэв та нар дахин төрөхгүй бол Бурхан та нараас ямар ч зүйл авч чадахгүй юм. Тэр улсад очиж үзвэл сайн мэдэх байх аа. Хий хоосон итгэлээр сайн итгэл хууртаж байгаа хүмүүс маш олон байна.
Иймд бид бусад бүхий л зүйлийг хаяж жинхэнэ сайн мэдээгээр юун түрүүнд гэмээс ангижирч сэтгэлээ гэмээс чөлөөлөн дахин төрсөн байдалд орох ёстой бөгөөд Бурханы жинхэнэ дагалдагчтай уулзах ёстой юм. Тэгж байж та нарын итгэл шарх авахгүй ба эрүүл чийрэг хүчтэй өсч торних болно. Абелийн өргөсөн хонины анхны хурга ба түүний тос нь шууд Есүс Христийг илэрхийлдэг. Бурханы нь өөрийн хүү Есүс Христийг л хүлээн авдаг.
Хүмүүсээ би илүү хүчтэйгээр энд байгаа Чой ахлагчийг сэтгэлээ ханатлаа зодсон. Гэтэл хажууд байсан пасторууд
“Пастораа ингэж зодолдож болох юм уу? ингэхээ болиоч ээ”
гэж болиулна. Ханатлаа зодоод нэг хоёр ширхэг шүд нь хугарч хөх няц болгосон боловч хажуунаас
“Одоо эвлэрцгээ, эвлэрцгээ”
гэж зөвлөхөд
“Тэгвэл эвлэрч үзэх үү? Чой ахлагчаа уучлаарай, бүгдээрээ эвлэрье. Энэ явдлыг болоогүй мэт бодъё.”
гээд гар барьж сайндсан. Ингэвэл сайндсан болох уу? Чодсон хүн нь сайндсан байж болох боловч үхтлээ зодуулсан Чой ахлагчид эвлэрэлт болохгүй ээ.
“Пастор хүн зоддог гэнэ үү? харж л байя”
“Чой ахлагчаа энэ явдлыг мартъя.”
“Өө пастораа тэгье тэгье.”
Гэвч Чой ахлагчид сайндсан хэрэг биш юм аа. жинхэнэ эвлэрэлт бол амаар биш сэтгэл дотор бий болох хэрэгтэй юм аа. Сэтгэлээс үүдэн гарч хоорондоо сэтгэлээ өгч байж жинхэнэ эвлэрэл болно.
Би Чой ахлагчаас зуун удаа уйчлал гуйвч тэрээр сэтгэлээ нээхгүй бол жинхэнэ эвлэрэл болохгүй. Жинхэнэ эвлэрэл нь сэтгэлээ нээх үү, эс нээх үү гэдэг дээр тогтож байна.
“Бурхан минь миний гэмийг уучлаач ээ. Итгэж байна. Амен”
гэснээр нүглийг шийдэхгүй.
“Есүс минь миний сэтгэлд орж ирээч ээ, би сэтгэлийн хаалгаа нээн таныг хүлээн авъя, орж ирнэ үү”
гээд ч бас болохгүй. Эзэн ба миний хооронд байгаа хаалтыг шийдэх ёстой. Тэгж байж зөв эвлэрэл бий болж найрамдана. “Есүс миний гэмээс болж загалмайд цовдлуулан нас барж миний гэм угаагдсан” гэдгийг сайн мэдэж эндээс эхлэн та нарын сэтгэл тайлагдахгүй юм бол Эзэн ба та бүхний хооронд жинхэнэ найрамдал болохгүй учир ямар нэгэн хана халхалж байгаа юм аа. Та энэ цуглаанаас гэмээс ангижирах тухай сургаалийг бүгдийг нь сонссон байсан ч та нарын сэтгэл жинхэнээсээ гэмээс ангижираагүй бол ахин нэг шалгаж үзэх хэрэгтэй.
Би их сургуульд философи эсвэл тоо эсвэл англи уран зохиолыг заадаг гэж үзвэл та нарыг миний хичээлийг үздэг оюутнууд гэж үзье. Би хулгай хийдэг, хүн алдаг байсан ч хичээлээ зааж чадна. Тэгвэл та нар “Энэ багш авах юмгүй өөдгүй хүн ч хичээлээ заахдаа сайн заадаг” гээд миний заадаг оюутнууд бүгд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл би тоо эсвэл английн уран зохиол заадаг багш биш пастор мөртлөө ямар нэгэн номлол хийхэд та бүхэн “Наадах чинь муу хүн” гэвэл энэ нь болохгүй ээ. Яагаад гэвэл мэдлэгийг толгойгоор хүлээн авдаг бол итгэлийг сэтгэлээрээ хүлээн авдаг учир юм аа.
Мэдлэг нь сэтгэлдээ “Тэр бол муу хүн, хулгайч хүн, тэр хад мөргөж үхэх хүн” гэсэн ч “А + Б = В юм байна” гэж хүлээн авч болно. Итгэлийг сэтгэлээрээ хүлээн авдаг учир “Тэр пастор цэвэр залилагч” гэвэл тэр яриа нь толгойд оровч сэтгэлд орж ирэхгүй. Итгэлийг ном болгож сурдаггүй бөгөөд сэтгэлдээ оруулах ёстой юм. Энэ нь гэмээс ангижирах бөгөөд авралд хүрэх юм аа.
Иймээс та бүхэн итгэгчийн амьдралаар амьдаръя гэвэл Бурханы жинхэнэ дагалдагчтай уулзах ёстой. Та бүхэн сайн философийг ярьж ёс суртахуун, 10 хуулийг дээдэлдэг пастор биш, та бүхний сэтгэлийг гэмээс чөлөөлж чадах, хэрхэн уучлалыг авдгийг ярьж өгч чадах Бурханы дагалдагч бөгөөд Бурхан ба та нарыг холбож өгөх хүнтэй учирах хэрэгтэй.
Би үе үе тийм дагалдагчтай уулздаг. Би Пусанд ийм дагалдагч нар олноор төрөхийг хүсч байна. Сүм болгонд пасторууд нүглээс ангижирах талаар зөвөөр ярих бус жинхэнээсээ нүглээс ангижирч нулимс дуслуулан баярлах сүнснүүд улам олон болохыг хүсч байна.
Хайрт нөхөдөө, Гайны өргөлийг Бурхан хүйтнээр голсон юм. Та бүхэн ч гэсэн Есүсээр дамжуулан дахин төрөхгүй бол Бурхан та бүхнийг хүлээн авахгүй гэдэг Исаягийн нэгдүгээр бүлэгт хэлсэн.
“Та нарын хэрэггүй өргөл надад ямар тус байх вэ . . . . Та нар миний өмнө харагдах гэж ирэхэд миний хашаанд гишгэхээс өөр зүйлгүй. Хэрэггүй өргөлөө дахин бүү авчир . . . . Тэр чинь надад хүнд ачаа болно . . . . Энэ нь та нарын цус дүүрэх болно”
Та нарын гар цусанд, та нарын гар гэмээр бузартсан тул цас мэт цагаанаар ариуссаны дараа надад өргөл барьж, залбирал үйлдэж мөргөл хий гэж Бурхан хэлж байна.
Хүмүүсээ Бурханы үгийг дагаж мөргөж хийцгээе. Та бүхэн сэтгэлээрээ, сэтгэл гаргаснаараа, өөрсдийн хийе гэснээрээ өргөл барих биш Бурханы үгэнд тулгуурлан өргөл барихыг хүсч байна. Нөхөдөө бид удалгүй Есүсийн хажууд зогсох ёстой болно. Зарим хүмүүс нь баяр хөөртэйгээр зогсох бөгөөд зарим нь айдас хүйдсээр дүүрэн зогсох болно.
Энэ удаад та нарын дунд баттайгаар нүглээс ангижирсан хүмүүст хэлэх үг байна. Нэгдүгээрт гэмээс ангижирсан нь та бүхний үйлдэл болон зүтгэл дээр тулгуурласан юм биш. Гэмээс ангижирах нь та нарын үйлдэлтэй ямар ч холбоо байхгүй. Та нар Бурханы үгийг сайн дагаж байна уу, мөргөл сайн хийж байна уу, өргөл сайн өргөж байна уу гэдэгтэй ямар холбоо байхгүй. Нүглээс ангижрах нь зөвхөн Есүс Христийн загалмайн цустай холбоотой юм. Гэхдээ та бүхэн зэтгэр биднийг хий хоосон зүйл ихтэй бүрэн бүтэн биш хүн гэдгийг сайн мэдэх учир бидний үйлдэлтэй холбон бидний хүчийг сорж байдаг. Та бүхэн ямар нэгэн зүйл буруу хийвэл
“Хараач чи ийм зүйлийг буруу хийж байж хэрхэн аврагдах билээ? Чи үнэхээр гэмээс ангижирсан гэж үү? үгүй дээ. Чи дахин төрөөгүй”
гэж хуурч мэднэ. Тэр бүрд
“Сатан чи зайл. Би сайндаа аврал авсан биш Есүсийн цусаар аврагдсан”
гэж хэлж бай. Есүс та бүхнийг аврахдаа та бүхнийг гэм хийгээгүй болохоор чинь аварсан бус арчаагаа алдан гэм дунд байхад чинь аварч гаргасан юм. Иймд та бүхний үйлдэл чинь авралтай ямар ч холбоогүй.
Библийн сургаалаас дахин нэг мөрийг олъё. Эфэс номын 3-р бүлгийн 12-р хэсгийг бүгдээрээ уншицгаая.
“Бид түүн дотор оршин бүрэн бүтэн амьдардаг учир цээж дүүрэн байж Бурханы өмнө итгэл төгс зогсох болно”
гэж байгаа биз дээ. Үгүй гэж үү? тэгвэл дахиад уншицгаая. “Бид түүний дотроос түүнд итгээд зогсохгүй, сэтгэлдээ ямар ч зайгүй амьдрах учир Бурханы өмнө нүүр бардам зогсох болно”
гэсэн байна уу? үгүй ээ. Та бүхэн Бурханы өмнө зогсох нь та бүхний үйлдэлтэй ямар ч холбоогүй. Та бүхэн Бурханы өмнө очиход түүнийг та нарын үйлдэлтэй холбох юм бол та бүхэн очиж чадахгүй. Та бүхэн сайн зүйл хийх нь байх боловч муу зүйл хийх нь их учир, та нар ариун байх үе байх боловч бузар байх нь их учир та нарын үйлдлийг бодох юм бол Бурханы өмнө яагаад ч зогсож чадахгүй. Та нар Бурханы өмнө нүүр бардам зогсох арга нь зөвхөн Есүс Христийн цусанд итгэх юм.
“Бурхан эцэг минь намайг харалгүй Есүс Христийг харж намайг хүлээн авна уу”
Та бүхэн ингэж Бурханы өмнө хэзээ ч гэсэн цэх зогсож чадна. Та нар дутагдалтай ч гэсэн Есүс төгс тул Есүст бүрэн дүүрэн итгэж явах хэрэгтэй.
Хоёрдугаарт, та нар гэмээс ангижирсан бол та нар Бурханы хүүхдүүдээ. Тэгэхдээ Бурханы хүүхэд гээд дэлхийг харж үзэж болохгүй, дэлхийг мэдэхгүй байлаа гээд өөрсдийгөө буруу шаах хэрэггүй.
Дээр үед нэгэн ерөнхий сайд байжээ. Үргэлж ерөнхий сайдын тухай ярихаар Пак пастор ерөнхий сайдаас өөр юм мэдэхгүй гэх байх, энэ ерөнхий сайд ч үр хүүхдүүд бол арга чарга хайж байж нилээд хожуу хүүхэдтэй болсон бөгөөд төрсөн хойно нь үзвэл охин байсан. Хүүхэдгүй үргэлж гашуудаж байсныг бодвол охин гэлээ ч баярласан. Ялангуяа энэ охин томрох тусмаа хайр татахаар хөөрхөн болсон. Юутай ч энэ сайд охиндоо ухаангүй хайртай байв. Ухаантай болохоор үргэлж шагнагдан, шүлэг найрагч үнэхээр сайн бичдэг.

Дээр үед охидыг эрт хадамд гаргадаг байсан. Одоо хорь гуч хүрсэн ч хүнтэй суугаагүй хүн олон боловч тэр үед хөх нь л ургавал хадамд гаргадаг байсан. Сайдын охинд зуучлагч ирсэн бөгөөд ерөнхий сайдын хорвоо дээрх ганц үр нь учир сүй тавих хүн их л байсан. Эцэст нь Гёнса мужийн нэгэн захирагчийн бага хүүтэй суухаар болсон. Хадамд гардаг өдөр сайдын охин аавынхаа хайрыг марталгүй нулимс гаргасаар явсан.
Дээр үед сурвалжит тогтолцоонд захирагчийн тавдугаар отгон хүү хүртэл бэртэйгээ хамт амьдардаг байсан ба сайдын охин отгон бэр болсон. Нэгэн өдөр хадам аавын төрсөн өдөр болсон. Хадам аав нь төрсөн өдрөөрөө өөрийн төрөл саднаа дуудаж тэмдэглэдэг ба худын талаа дуудсан. Нэгдүгээр бэрийн аав ч ирж хоёрдахь, гуравдахь, дөрөвдахь худууд ч ирсэн ба бүгд л сурвалжит хүмүүс байсан тул баяр их өргөн дэлгэр болсон. Тэд албат ардуудаа цуглуулж туг намируулан бүрээ үлээсээр тосгонд орж ирсэн. Ингэж анхны худууд ирж, хоёрдахь нь ирж . . . . , баяр эхэлсэн бөгөөд ерөнхий сайдыг ирнэ гэж бодоогүй. Ерөнхий сайдын охин хадамд гараад төрсөн ааваа ихэд санан, одоогийнхтой адил утас байхгүй, таксигаар яваад очиж чадахгүй учир ямар хэцүү байсан болоо. Одоо төрсөн аав нь ирнэ гэсэн болохоор хичнээн их хүлээснийг . . . . Бусад бэрүүд төрсөн ааваа ирэхэд бүгд баярлаж хөл толгойгүй болж байхад ерөнхий сайд ирээгүй. Баяр дуусаж байхад отгон худууд ирнэ гэсэн мэдээ ирсэн. Бүгд гарч хартал, ерөнхий сайд одой морь нэгийг унаад “товор товор” ирж байсан. Ямар ч зарцгүй ирсэн. Гэсэн ч охин нь баярлаад сүйд болсон. Одоогийнхоор бол “Ааваа” гээд гүйж очин хүзүүнээс нь зүүгдэх боловч дээр үед тэгж чадалгүй ажил хийнгээ нүднийхээ булангаар аавыгаа харах гэж бүхий л анхаарлаа тавьсан. Удаан хугацааны дараа аавтайгаа уулзсан ч тэр хугацааны яриаг чөлөөтэй ярьж чадахгүй баяр дуусган мэндлээд буцаж орсон.
Тэгтэл энэ үед хэрэг үүссэн. Бусад дөрвөн бэр нь “Өмссөн хувцас нь ерөнхий сайд байтлаа дэндүү ичгэвтэр юм.” гээд отгон бэрийг үл тоомсорлон шоглож эхлэхэд, утаа, чинжүү мэт гашуун шорвог бэрийн амьдралыг улам бүр зовлонтой болгож тэсэхүйеэ бэрх болгосон. Гэлээ гээд одоогийн хүмүүс шиг нөхөртэй ховлоод байж болохгүй ганцаараа дотроо шаналсан. ‘Манай аав яахаараа тэгж ирсэн юм болоо’ гэж бодож байгаад ‘Дараа ирэхдээ арай өөрөөр ирэх байлгүй’ гэж өөрийгөө тайтгаруулсан.
Мөн дахин баяр ёслол болон тэр өдөр ч худууд ирцгээсэн. Бусад хүмүүс дарцаг хийсгэн бүрээ үлээж сүр дуулиантай ирэхэд мөнөөх сайд мөн л одой морио унаад “товор товор” гэсээр оройтон ирсэн. Охин сэтгэлдээ аавдаа ихэд гомдон бодсон. Тэгээд баяр дууссаны дараа буцах гэж буй аавдаа
“Ааваа нэг хүсэлт байна.”
“Тэр чинь юу вэ?”
“Дараа ирэхдээ жоохон ёслол төгөлдөр ирвэл сайн байна аа.”
Сайд,
“Аан, тэгье ээ, мэдлээ.”
гээд явлаа. Өөр юу ч хэлэлгүй “Мэдлээ” гэдэг ганц үгийг хэлээд явсан бөгөөд сайдын охин “Харж л байя, манай аавын нэр төр нь ерөнхий сайд учир ёслол төгөлдөр ирвэл ах нарын аавтай харьцуулбал юу болох вэ” гэж бодсон. Нэг жил яаж тэгж хурдан өнгөрсөн юм, юутай ч бай хадамд гарсан отгон бэр аавыгаа ирэх тэр баярын өдрийг хүлээсэн. Одоогоор бол шоронд байгаа мэт цаг өнгөрч хүлээж байсан баярын өдөр ирсэн. Хэдэн өдрийн өмнө бусад хадмууд ирсэн. Мөн л урьдынхтай адил туг дарцаг мандуулан бишгүүр, цүрээ үлээн цэрэг дагуулан ирэхэд тосгоныхон бүгдээрээ сүрдсэн. Нарийн гудамжинд хүртэл морьд орж зогсоход сайд одоог хүртэл ирээгүй. Ингээд баяр эхлэж бороо шивэр шивэр орсон ч гэсэн сайд хүрэлцэн ирсэнгүй. Гэвч охин ‘Аавыг би гуйсаар байтал хайрт аав минь арай ч миний хүсэлтийг сонсохгүй юм болов уу? эсвэл энэ удаа их л сүртэй ирэх гээд оройтсон юм болов уу?’ гэж дотроо бодсон.
Ингээд нар жаргах үед “ерөнхий сайд ирлээ” гэж хэн нэгэн хашгирахад харвал тэгж их найдвар тавьж байсан аав нь урьдынхаасаа ялгаа байхгүй нэгэн одой морь унасаар “товор товор” гэсээр бороонд норсон хулгана мэт ичгэвтэр байдлаар ирж байсан. Охин шууд толгой нь эргэж “Даанч дээ”гээд унаад өгсөн. Сайд ширээнд ордонд морилж алчуураар норсон нүүрээ арчаад ийм тийм юм ярьсан. Тэгэнгээ хамгийн их санаа зовж байсан зүйл нь охин нь байсан. Худуудтай юм ярингаа “Одоо юу, дараа юу” гэсээр охин нь ерөөсөө орж ирээгүй.
“Хннн” гэж чангаар ханиахад эргэн тойрны байдал нам жим болсон. ‘Энэ хугацаанд ямар нэг хэцүү зүйл болоо юу? Гомдсон зүйл байгаа бил үү? аавыгаа ирэхэд яагаад гарч ирэхгүй байгаа юм бол . . . . Өө нээрээ тийм! Өнгөрсөн жил намайг явах үед нэг гуйсан зүйл байл уу, дараа ирэхдээ ёслол төгөлдөр байгаараа гээ бил үү?’ гээд эргэн тойрноо харвал бусад худууд бүгд л өмссөн зүүсэн нь гялалзаж ихэд тансаг харагдав. “Хннн” гэж ерөнхий сайд дахин ханиахад ус залгисан мэт чимээгүй болцгоов.

“Та бүхэн надтай хамт нэг дор ингээд сууж буй боловч улсын хуулиар ингэж болохгүй”
гэж чангаар дуугарахад саяхан болтол ордонд хамт сууж байсан худууд ба хамаатнууд бүгд аяар мөлхөн гарч хашаанд суун толгойгоо бөхийлгөн сөгдөн суулаа. “Цаг нь болов уу” гэсэн шиг аадар бороо шаагин орж одой унан ирсэн зочин ганцаараа дотор сууж, эзэн нь гэмээр хүмүүс толгойгоо газар шаан хашаагаар дүүрэн хэвтэж буйг үзээд тосгоны хүмүүс хоорондоо шивэр авир хийсэн. Энэ үед түгшүүр авсан газар бол гал зуух байлаа. Бага бэрийг шоолж байсан бэрүүд ерөнхий сайдын өмнө ямар байдалд орох билээ?
“За одоо ч болохоо байжээ, бидний хайртай отгон бэр маань хаа байна?”
“Саяхан бие нь өвдлөө гээд хэвтсэн . . . .”
“Тэгвэл хурдан явж үзье.”
Яаравчлан очиж бэрүүд бага бэрээ очиж харвал өвдөөд хэвтэж байлаа.
“Хөөрхий, их өвдөж байна уу?”
“Хөөе, хурдан яваад зөгийн балтай ус авчир”
гээд иллэг, бариа хийн шуугилдав.
“Жоохон амарч байхгүй яасан юм бэ? бид арай чамайг ажилд их зарсан юм биш биз? Эрх танхил өссөн амьтныг . . . .”
Үргэлж л шоолж байсан бэрүүд гэнэт өөр болохоор нь ерөнхий сайдын охин юу болсныг нь огт ойлголгүй алмайрч гайхав. Ерөнхий сайдын охин хэвтэхээс санаа зовж
“Эгч нараа, би зүгээрээ.”
гээд босож хаалгаа онгойлгон харвал хашаагаар дүүрэн тарж хэвтсэнийг үзээд ‘Уул нь ч тэгэх ёстой юм.’ гаднаа юм хэлээгүй ч дотроо ялалтын баяр хөөр, инээмсэглэл тодров. Энэ баяраа нууж чадаагүй. Гэхдээ яаж “хи хи хи” гэж инээхэв. Мэдэхгүй дүр эсгэн гал түлж ажил хийх гэтэл нэгэн бэр ирж
“Хөөе, манай төрсөн аав бие муу тул жоохон хүйтэрвэл ханиад тусдаг тул ингэж бороонд норж байгаад хэцүүднэ.”
гэж уйлах нь холгүй хэлэхэд, нөгөө нэг бэр нь ирж
“Манай төрсөн аав мэдрэлийн өвчтэй тул дандаа зовдог . . . .”
“Эгч нар минь битгий санаа зов, би аавдаа хэлье”
“Үнэхээр тэгэх юм бол их баярлана шүү.”
Ингээд сайдын охин үсээ самнаж хувцсаа засаад аавынхаа өмнө ихэд ёсолж
“Ааваа холоос ирэх гэж ихэд зовсон байх, ээж сайн сууж байгаа юу?”
“Сайн байгаа.”
Сайд охиноо ирснийг хараад
“Одоо сэтгэл нь ханасан бололтой”
гэсэн сэтгэл төрсөн. Тэгээд охиноо юу гэж хэлэхийг нь мэдээд
“Одоо яв. Би чиний аав боловч төр төмбөгөр, ёс ёмбогор чи цааш явж бай.”
“Ааваа, би . . . .”
“Чамайг яв гэж байхад чинь . . . .”
“Үгүй ээ, юу л даа . . . .”
“Ааваа, манай бэрүүдийн төрсөн эцгүүд нь бороонд норж байна.”
Ингээд сайд хашааг нэг тойруулж хараад
“Өө, та нар чинь бороонд норж байгаа юм уу? орж ирээд сууцгаа.”


“Ёс төр алдсанд уйчлаарай.”
Сайдын охин байхад л ингэж байхад бид хорвоо ертөнцийг бүтээсэн Бурханы хүүхдүүд юм. Дэлхий бид нарыг танихгүй байлаа гээд гомдож шаралхалгүй байцгаа. Бидний аавын амнаас нэг үг унахад юу болохыг мэдэж байна уу? Та бүхэнд Пак пасторын нуруу жижигхэн харагдаж байна уу? Гэхдээ л би ханхүү юм, ханхүү. Бурханы хүү бөгөөд дагалдагч нь ердийн нэг ерөнхий сайдын охинтой харьцуулж яаж болох вэ дээ. Ямар ч төлбөргүйгээр Бурханы хүү болсон юм. Дэлхий үүнийг мэдээгүй. Хүмүүсээ намайг Пусанд ирэхэд хотын захирагч, цагдаагийн дарга тосож аваагүй. Гэлээ гээд хотын захиргаанд очин хотын даргад
“Чи Бурханы дагалдагч ирж байхад яахаараа угтаж авдаггүй юм?”
гэж байгаад галзуугийн эмнэлэгт шууд утасдаад өгөх учир тооцоо бодож чадахгүй тул яадаг билээ.
Дэлхий бид нарыг таньж мэдэхгүй гээд бид өөрснөө айн сүрдэх хэрэггүй юм. Бид Бурханы хүү Есүс Христийн цусаар гэмээс ангижирч дахин төрөн Бурханы хүүхэд болсон юм. Халелүяа! Нөхөдөө, жоохон ядуу бол яах вэ? Бид зовж шаналан, бусад хүмүүс үл тоомсорлосон ч, нэг хацраа алгадуулсан ч, хараал хүртсэн ч яадаг юм. Бидний аав үзээд болж өгвөл зүгээр өнгөрсөн ч арай хэтэрвэл ганц үг хэлнэ. “Улсын хуулиар ингэж болохгүй” гэвэл юу болохыг мэдэж байна уу? бороо орж байсан ч, цас орж байсан ч хамаа байхгүй.
Гэхдээ бид ч бас их жаргалтай! Яаж яваад Бурханы хүүхэд, Бурханы дагалдагч болсон юм бэ? Одоо дэлхий амьдрахад ийм байна. Түр хугацааны дараа тэр улсад очвол юу болохыг мэдэх үү? Би нэг бүрчлэн хэлэхэд хэцүү. Намайг яривал ойлгож чадахгүй эсрэгээр галзуурсан гэх байх аа. Бурхан бидэнд гайхамшигт ивээлийг хайрласан. Эзнийг магтан дахин магтъя. Есүс биднийг хайрлан бидний төлөө цусаа урсган нас барж бидний төлөө зовлон туулсан.


Тэнгэрээс өндөр
Далайгаас гүнзгий
Далайгаас өргөн
Миний Эзний хайр
Би магтан дуулавч
Би түүний үр хүүхэд нь
Үргэлж хайрлаж байна гэж
Эзэн минь хэлж байна


Нөхөдөө! энэ дэлхийд сайхан гэр байхгүй ч, энэ дэлхийд эд хөрөнгө байхгүй ч бид энэ дэлхийн хүмүүс биш ээ. Бидний бүхий л эд хөрөнгө тэр улсад бий. Нүглээс ангижирсан хүн үнэ төлбөргүйгээр тэр улсад очиж болно.

Пусаны хайрт иргэдээ, Есүс Христийн цусаар нүглээс хэлтрүүлэгдэн Есүс Христээр дамжуулагдан дахин төрсөн амьдралаар амьдрахыг хүсэж байна. Энэ удаа Бурханаас богино боловч хэд хоног бидэнтэй ярилцах цагийг өгсөнд баярлаж байна. Гэвч миний сэтгэлд харамсалтай байна. Саяхан эхэлсэн мэт санагдавч хэдийнээ дуусах өдөр болж сүүлчийнх нь боллоо. Би Пусанаар явавч Бурхан сая нүглээс ангижирсан та бүхнийг орхин одохгүй, үүрд мөнхөд хамт байх болно. Та нар бүхий л зүйлээ Бурхантай хэлэлцэхийг хүсч байна.

Бүгд толгойгоо гудайлган чимээгүй нүдээ анихыг хүсье. Магадгүй та бүхний дунд одоо хирнээ сүнсний асуудлаар шийдэж чадаагүй хүн байж магадгүй. Би өнөө орой яриагаа эрт дуусгая. Та нарын дунд одоо болтол бага ч гэсэн сэтгэл торж буй хүн эсвэл ойлгохгүй байгаа хүмүүс байвал Бурханы дагалдагчтай хувиараа уулзаж зөвөлгөө авахыг хүсье.