| E-mail | Club |
 
 
 
     
 
Мөнхийн тахил
Еврей номын 10-р бүлгийн 1-10
   
 

6. Мөнхийн тахил


Өчигдрийг хүртэл гэмээс хэлтрүүлэгдэх хүний сэтгэл зүйн байдлын талаар голчлон ярьсан. Өнөөдөр өглөө болон орой гэмийг хэрхэн шийдэх талаар яръя гэж бодож байна. Энэ нь Эхлэл номоос Иоханы Илчлэл ном хүртэл маш олон гардаг бөгөөд энэ бүгдийг нэгтгэн Библийн янз бүрийн хэсгээс үзэнгээ яръя.
Мөн намайг та бүхнээс асуухад сэтгэлдээ хариулж сонсохыг хүсье. Өнөөдөр өглөөний цагт бусад өнгөрөөсөн цагаасаа хэзээ хэзээнээс илүү үнэ цэнэтэй байгаасай гэж хүсч байна. Энэ нь та бүхний сэтгэлд мэдлэг биш итгэл, онол биш үнэн болж оршоосой гэдгийг хичээнгүйлэн хүсэх сэтгэлээр айлтгах болно.
Ингээд эхлээд Еврей номонд байгаа сургаалийг уншъя. Шинэ гэрээний Еврейн 10-р бүлгийн 1-ээс уншъя.
“Учир нь хуулинд ирээдүйн сайн сайхан юмсын жинхэнэ дүр нь өөрөө бус харин сүүдэр нь байдаг тул жил бүр байнга өргөдөг өнөөх л тахилаараа ойртон ирэгчдийг хэзээ ч төгс болгож чадахгүй. Өөрөөр хэлбэл яагаад гэвэл энэ үйлчлэлийг гүйцэтгэгчид нэгэнтэй ариутгагдсан тул нүглийн бодол санаа нь хэвээрээ байх биш үү. Харин эдгээр тахил жилээс жилд нүглийн тухай сануулга болдог. Учир нь бух, ямааны цусаар нүглийг зайлуулах боломжгүй юм”
Мөн 10-10-ыг үзвэл.
“Энэхүү хүслээр Есүс Христийн биеэ өргөсөн өргөлөөр биднийг нэг удаа бүрмөсөн ариун болгосон юм. Тэгтэл тахилч бүр тэнд байж, нүглийг хэзээ ч зайлуулж үл чадах өнөөх тахилаа өдрөөс өдөрт дахин дахин өргөж үйлчилдэг. Харин Тэр нэг тахилыг нүглийн төлөө нэг удаа өргөөд Бурханы баруун талд үүррд заларсан бөгөөд, Түүний дайснуудыг хөлнийх нь тавцан болготол хүлээнэ. Учир нь Христ ариун болгогдогсдыг нэг тахилаар мөнхөд төгс болгожээ. Ариун сүнс бидэнд мөн гэрчилдэг. Учир нь Тэр Эзэн би хуулиудаа тэдний зүрхэнд оруулна. Тэдгээрийг тэдний ухаан санаанд бичнэ гэсэн өдрүүдээс хойш энэ бол Би тэдэнтэй тогтоох гэрээ мөн гээд, цааш нь тэдний нүгэл, тэдний хууль бус явдлыг би дахиж үл дурсана гэж хэлэв. Эдгээрийн уучлал байгаа газар нүглийн төлөөх тахил огт хэрэггүй юм”
18-р хэсэг хүртэл уншлаа.

Би Сөүлийн Ганнам дүүргийн Дэйчи хороонд амьдардаг. Манай гэрээс Олимпийн хотхон хүртэл их ойрхон. Алхаад ч очихоор зайтай. Юутай ч энэ удаагийн Азийн тоглолтын үед марафон зэрэг тэмцээн зохиогдоход зам хаагдаж, машинаар явах боломжгүй болоод их хэцүү болдог ч Азийн тоглолт их сайн явагдсан гэж сонинооос уншсан. Түүнээс гадна компьютерээр явуулдаг ажил ихэд хөгжин одоо секундыг зууд хуваан хэмжсэн хурдан хугацаанд мэдээлэл дамжуулдаг болсон бол сайн мэдэхгүй ч гэсэн сонин уншихад ихэд хялбар болсныг үзвэл үнэн бололтой.
Хүмүүс саяхнаас хагас дамжуулагчийг нээж ашиглаж байгаа. Дээр үед хагас дамжуулагч гэвэл бүтэн дамжуулдаггүй хэрэггүй эд гэх байсан боловч шинжлэх ухааны салбарт хагас дамжуулагчийн хувьсгал гарснаас хойш бидний амьдрал ихэд хялбар болсон. Компьютер, тооны машин гэх мэтийн зүйлс нь бидний амьдралын өнцөг булан бүрт шингэж одоо хагас дамжуулагчийг бидний амьдралаас авч хаяхын аргагүй болсон.
Ингэж хагас дамжуулагчийн нээлтээр хялбар тоног төхөөрөмжийг бий болгосон. Одоо ч камераар зураг авдаг боловч бид сургалтанд явахад зургаа бичиж авчихаад гэртээ очиж үзэхэд одоогийн амьдрал тун сайхан болжээ гэж мэдрэгддэг. Цуглаанаа дуусгасны дараа мартсан ажлуудаа видеогоор бичээд тавьчихсан байхад хичнээн сайхан гээч. Энэ удаа ч гэсэн видео камер зүүгээд ирсэн бөгөөд та бүхнийг бүгдийг нь бичиж авсан. Ингээд та бүгдийг санавал гэртээ видеогоор үзэх болно оо.
Эдгээр машин төхөөрөмжүүд хөгжиж хүний гэдсэнд байгаад элэг, зүрх, ходоод мэтийн хүний нүдэнд харагддаггүй хэсгүүдийг хүртэл хардаг болсон бөгөөд харамсалтай боловч хараахан хүний сэтгэлийг хардаг төхөөрөмжийг хүмүүс хийж чадаагүй байна. Хэзээ нэгэн цагт тийм төхөөрөмжийг хийгдвэл хичнээн үнэтэй байсан ч би нэгийг авъя гэж бодож байна. Худалдан аваад сүмийн хаалган дээр зоочхоод хүмүүс орж ирэхэд нь бичиж, би дотроос нь харах болно. Онгоцонд суухад тэгдэг юм билээ, цүнхийг рентгенээр оруулж хардагтай ижилхэн та бүхэн манай сүм дээр ирвэл би сандал дээр ингэж суучхаад,
“Өө энэ хэн бэ? Ким гуай, И гуай, хэн ахлагч”
“Ээ хөөрхий, Ким ахлагчийн сэтгэлд гэм хэвээрээ байна. Та нааш ирнэ үү”
Зургийг нь авчхаад
“Энэ ахлагч таны сэтгэлийн зураг. Дотор чинь гэм байсаар байна. Гэмшээрэй.”
Хүмүүсээ, тэгвэл сайхан уу?
“Ким ах, нааш ир. Итгэл чинь хэр сайн эсэхийг зураг аваад хараадахъя”
“Чиг чаг”
“Аа, Ким ах, гэм чинь арилсан байна”
Хүмүүсээ, ингэдэг болбол гэм арилсан эсэхийг ганц зураг аваад үзье гэх хүн олон байх байхаа. Нэг зураг авахад 5 сая төгрөг, гэвэл үнэтэй юу? Жоохон хямдруулаад 1 сая болгодог юм бил үү? Юутай ч бай 1 тийм аппараттай бол сайхан байна. Хүмүүс өөрсдийн дураар бодож төлөвлөдөг боловч, өөрсдийн сэтгэлээ сайн мэддэггүй. Өөрсдийн сэтгэлд гэм байгаа эсэхийг. Хүмүүс сэтгэлээ чагнах ёстой боловч хүмүүсийн сэтгэлийг хардаг зүйл дэлхий дээр байхгүй. Библийн сургаалыг үзвэл
“Юмсаас илүү худал ярьж хурц бохирдсон зүйл нь хүний сэтгэл юм. Хэн үүнийгээ ил гаргах билээ”
гэж байдаг юм. Хэн ч мэдэхгүй гэсэн байна.
Гэхдээ хүмүүсээ нэг сонирхолтой зүйл нь Библи нь бид нарын сэтгэлийн толь юм. Германд сувилагчаар явсан нэгэн бүсгүй байсан бөгөөд урьд нь ч сүмд явдаг байсан боловч Германд очоод гэмээс ангижирч дахин төрсөн. Германд дахин төрсөн гээд Германы аврал уу? Үгүй ээ. Солонгост аврагдах, Германд аврагдах хоёр яг ижилхэн.
Яагаад гэвэл авралд дотоодын гэсэн юм байхгүй. Бүгд тэнгэрийн улсынх юм аа. Иймд Германд авсан ч бай энэ нь бүгд “Made in Heaven”(Тэнгэрт хийгдсэн) юм аа.
Энэ бүсгүй аврал авчихаад маш их баярласан. Тэгээд тэнд байсан Герман авралын зар түгээгчид
“Солонгост ч гэсэн гэмээс ангижрах талаар зөв заадаг пастор байдаг уу?”
гэж асуусан. Тэгтэл тэр зар түгээгч нь Дэгүд Пак Уг Сү гэдэг пастор байдаг ба түүн дээр очвол нүглээс ангижрах талаар сонсож болно гэж хэлжээ. Тэгээд тэр бүсгүй надад захиа явуулсан.
“Пак пастораа, би ингэж ингэж аврал авсан, нэг авралын зар түгээгч таныг танилцуулж өгсөн. Хэрэв таны явуулдаг цуглаан байвал хэлээрэй.”
Бид жилд олон удаа цуглаан явуулдаг, Дэгүд гэхэд том цуглааныг жилдээ 4-5 удаа явуулж, сүм болгон дээр явуулдаг нь маш олон юм. Яг тэр үед бид Дэгүд нэгэн том цуглааныг явуулах үе байсан. Тэгээд
“Тэдэн сарын тэдэнд Дэгүд цуглаан явуулна”
гэсэн захиа явуулсан. Тэр бүсгүй өөрийн аавыг тус цуглаанд урихыг хүссэн байсан. Тэрээр Германаас утсаар ярьж
“Ааваа, Дэгүд Пак пасторын цуглаанд заавал оролцоорой.”
гэж хичээнгүйлэн гуйжээ. Түүний аав нь Өмнө Гёнсан мужийн Намхэйд амьдардаг бөгөөд Намхэйгийн нийтийн тээврийн компаний захирал байсан. Мөн тэрээр сургуульдаа очиж “Кунз Мүнз” гэж заадаг байсан бөгөөд нас их дээр гарсан хүн байсан. Охин нь холын газраас их мөнгө зарж хичээнгүйлэн гуйж байхад очихгүй байж болдоггүй, үхэхээсээ өмнө Есүст итгэдэг бацаанууд дээр очих дургүй яахаа мэдэхгүй болсон байсан.
Ингээд яахаа мэдэхгүй байж байтал охин нь ихэд санаа зовсон тул амралтаар явж буй өөрийн найздаа унааны зардлыг нь өгөөд гуйсан нь
“Би хагас зардлыг чинь даая, чи Солонгост очоод Пак пасторын цуглаанд манай аавыг заавал оролцуулаарай.”
Ингээд аав нь бойны газар ирж буй үхэр шиг чирэгдэж ирсэн. Ирчихээд охиндоо ирсэн гэдгээ мэдэгдэхийн тулд над дээр ирж мэндэлсэн.
“Би тэр бүсгүйн аав тэр, тийм ажил хийдэг.”
Цуглаан явагдаж байхад энэ хүнд ямар ч сонирхол байсангүй.
“Дандаа л магтаж байдаг Есүсийн тухай, өөр гойд юм алга.”
Цуглаан дуусхаас өмнө гэртээ харихыг хүссэн боловч гадаадад байгаа охин нь ихэд гуйсан тул дуусгалгүй явчихвал охин нь гомдох байх гээд өдөр бүр хий дэмий суусан. Тэгээд бие тавгүй, духаа зангидан сууж байгаад намайг дуусах алдад
“Пастор аа, та их хичээлээ шүү.”
Юм хийсэн ч урам байх хэрэгтэй шүү дээ. Энэ хүн ганцаараа ирж өөр хань болчих хүн байхгүй тул уйдаж энд нэг суун, тэнд нэг суун сонсож байв. Тав дахь өдөр хүртэл үргэлжлэх цуглааны дөрөв дэх өдөр нь байв. Сургаалиа дуусгаад гэмээс ангижрах хүсэлтэй хүн байвал урагшаа гарч ирнэ үү гэлээ. Гэтэл нөгөө хүн маань гарч ирсэнгүй.
Уулан дээр цуглаан хийж байсан бөгөөд эндээс нэг, тэндээс нэг гэмээс ангижрах талаар ярьж байсан. Энэ хүн гадагш гарвал харанхуй болсон, мөн таних хүнгүй тул гарч орж байгаад эргэн орж ирсэн байв.

Орж ирээд харвал арай дуусаагүй шинжтэй шуугилдаж байсан тул уйдсан тул хойно очиж сууж байв. Бурханы Ариун сүнс үнэхээр гайхамшигаа үзүүлж хүнд нэг л үг хүрвэл хүн өөрчлөгддөг. Бурханы сургаал хүчтэй тул энэ хүн сууж сонсож байгаад дөрөв дахийн орой гэмээс ангижрахын нууцыг ухаарсан. Халелүяа! Түүнээс хойш цуглаанд байнга оролцж байя гэсэн. Энэ хүн зогсохоо зайгүй баярлалаа гэсээр байгаад Намхэй руугаа буцан явсан.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа утсаар ярьсан.
“Пак пастораа! Таныг хэрэг болгож нааш ирээчээ гэж хэлэхэд хэцүү тул энэ хавиар явбал ороод гараачээ.”
гэхээр нь, албаар хэрэг гаргаад тийшээ очлоо. Өөрөө ч нилээд гуйсан юм. Хаалганых нь хажуугаар өнгөрөөд явчихдаг юм уу гэж бодсоноо буцаад ирлээ. Үнэхээр их баяртай байсан. Би Пусанд ирэхэд тэгдэг боловч, Намхэй эсвэл Чүнмү-д очвол жоохон хэцүү зүйл нэг байдаг. Далайн эрэгт байдаг хүмүүс түүхий загасан дуртай. Би тийм зүйлд нэг их дуртай биш ээ. Тэр хүмүүс өөрснөө дуртай болохоор намайг дуртай гэж бодон дайлдаг. Наймаалж хөдөлж байхад зажилна гэдэг . . . . юутай ч БНСУ-д Намхэй-гийн ус хамгийн цэвэрхэн, загас нь хамгийн амттай гээд бүхий л сэтгэлээрээ хоолоор дайлсан.
Тэр хүний хэлсэн нь
“Пастораа, би тосгоны хөгшчүүлтэй сур харвах нь жаргал байсан бол тэр өдөр буцаж ирснээс хойш Библийн шинэ гэрээг бүгдийг нь уншсан.”
Сур харвах цагтаа, мөн Күнз Мүнзээ ярих цагтаа урьд нь огт үзээгүй Библийн номыг уншсан байна. Үнэхээр Бурханы Ариун Сүнс гайхамшгийг бүтээдэг. Тэгэхэд тэр хүн надаас юм асуусан.

“Пастораа, Библид их ховор зүйл бичигдсэн байх юм аа.”
“Юу тэр билээ?”
“Танаас асуух гэж байсан юм аа. Би урьд нь Күнзын сургаалыг уншихад Кунз ‘Тэвчигтүн, дотоод хүн нь дайсан юм.’ гэсэн чухал үгийг хэлсэн байхад Бурханы сургаал нь сайн зүйлс их байх боловч хатуу үг их байх юм аа”
“Тэр нь юу гэсэн үг вэ?”
“Намайг Библийг уншихад хадам аав нь бэртэйгээ эр эмийн харьцаанд орох, охин нь аавтайгаа холбоог тогтоох зэрэг зүйлийг энэ ариун номонд яах гэж бичсэн юм болоо. ” гэв
Хүмүүсээ тийм түүх байдаг биз дээ? Юда өөрийн бэртэйгээ холбоотой болон хүүхэд гаргаж, Луут өөрийн охидуудтай холбоо тогтоосон, ах нь дүү охинтойгоо . . . .
“Би Библийн номыг сайн ном гээд сайн зүйл байдаг байх гэж бодсон чинь тийм зүйлс байх юм аа. Нүүр халуу дүүгээд уншиж ч чадахгүй юм билээ. Пастораа, тийм зүйлсийг яагаад бичиж оруулсан юм бол?”
Хүмүүсээ, пастор бол есөн шидийн асуултанд булуулдаг. Гэхдээ мэддэг байх ёстой.
Нэгэн өдөр сургуулийн багш сурагчдаас
“Хүүхдүүдээ асуулт байвал асуугаарай”
“Багшаа хүний үс хэдэн ширхэг байдаг юм бэ?”
“Хөөш, тийм зүйл биш, номноосоо асуу”
“Тэгвэл энэ номонд хэдэн үсэг байгаа вэ?”
Юутай ч үүнтэй ижил асуулт байсан. Гэхдээ тэр хүн чин сэтгэлээсээ Эзнийг дагаж өнгөрсөн хугацаанд эрхэмлэдэг байсан зүйлээ орхиж, Есүст итгэдэг болсон бөгөөд, байнга ярьдаг хүн байсан бол
“Тэрийг би ч мэдэхгүй юм.”
гэж хэлэх атал, мэдэхгүй гэж хэлж болдоггүй. Мэддэг гээд дэмий юм ярилтай биш паспорт эвгүй байдалд орох үе их бий. Тэгээд хэсэг чимээгүй байж толгойгоо бөхийлж байгаад
“Эзэн минь, миний чадал хүрэхгүй хариулж чадахгүй байна. Энэ хүн амьдралдаа анх удаагаа надаас асууж байхад хариулж чадах ухаан өгөөч.”
Хэсэг нүдээ аньж бодтол, Эзэн надад нэг сайн ухаарал хайрлалаа.
“Чой гуай, Тэр библийн бусад номноос ялгаатай зүйл нь юм”
“Тэгээд тийм гаж зүйлийг оруулж бичсэн нь бусад номноос ялгарах зүйл юм уу?”
“Биш ээ.”
Жишээлэхэд, би хөгшрөөд үхчихлээ гэж бодъё. Би энэ дэлхийд амьдрангаа, сайныг хийсэн зүйл ч байгаа, муу хийсэн зүйл ч байгаа боловч миний хүүхдүүд эсвэл шавь нар, эсвэл залгамж пасторууд миний талаар ном бичвэл “Пак Уг Сү пастор ийм ийм юм хийсэн” хийсэн гээд сайн зүйлүүдийг нь бичээд мууг нь бичихгүй байх. Тийм биз дээ? Болж өгвөл мууг нь нуух болно. Гэтэл Библи нь бидний сэтгэлийн толь учир бидний сэтгэл доторх бүхнийг тэр чигээр нь гаргаж тавьдаг. Хүмүүс сэтгэлд нь бузар муу бодол байсан ч гаднаа номхон тохитой дүр үзүүлдэг. Бусдыг үзэн ядах сэтгэл байсан ч нөхөрсөгөөр инээж “Сайн байна уу” гэж хэлдэг.
Та бүхэн, энэ Библид бүхий л зүйл байдаг бөгөөд бузар муухай атгаг хорон сэтгэлийн тухай ч өгүүлсэн байдаг. Энэ нь бидний сэтгэлд байгаа зүйлс юм аа.
Хадам нь бэртэйгээ, аав нь охинтойгоо, та бүхэн тэгээгүй байхаа. Би тэгж итгэж байна.

Гэвч бидний сэтгэлд бузар муу бодол бүгд бий. Библид үүнийг тусгаж биднийг ухамсарлуулахыг хүссэн юм. Бидний сэтгэлд бохир зүйлс байхгүй бол тийм зүйлсийг бичих шаардлагагүй бөгөөд бидний сэтгэлд хорон санаа бузар зүйлс их учир Библи түүнийг гаргаж байж бидний сэтгэлийг үзүүлэх ёстой юм. Тэр хүн үүнийг сонсоод
“Аа, үнэхээр Библи нь үнэн юм. Күнз гадна өнгөний зүйлсийг их бичсэн байдаг бол Библи нь үнэн юм.”
Үүнээс хойш Библийг ихэд идэвхитэй уншсан.
Би өнөөдөр өглөө манай сүмийг барьсан тухай эсвэл цаашид сүм ямар төлөвлөгөөтэй байгааг ярих гэсэн юм биш ээ. Та бүхний сэтгэлд байгаа өөрсдөө ч сайн мэдэхгүй асуудлыг хэрхэн шийдэх талаар тайлбарлах гэсэн юм. Гэтэл
“Энэ бол та нарын сэтгэл”
гээд та бүхэнд та нарын сэтгэлийг чинь үзүүлбэл сайн боловч тэгэж чадахгүй учир үнэхээр хэцүү байна.
Оройн сургаалыг хэлчихээд бууж явтал нэг оюутан,
“Пастораа нүгэл гэж юу юм бэ? Та надад нүглийн талаар хэлж өгөөч.”
Би нүглийн талаар тайлбарласан.
“Пастораа, тэр чинь яахаараа нүгэл болдог юм бэ?”
“Гэм нүдэнд харагддаггүй учир энэ бол нүгэл гээд үзүүлчихэж болохгүй боловч нүгэл юм аа.”
Та бүхний сэтгэлийн гэмийг зурж үзүүлж болдог бол
“Гэм ийм хэлбэртэй юм.”
гэвэл хурдан ойлгох байх. Жишээлбэл, халдварт өвчин туссан хүний цусыг сорж аваад микроскофоор харвал өвчний вирус хөдөлж байх нь харагддаг боловч, гэмийг сорж аваад харж болдоггүй. Рентгенээр зургийг нь аваад ч, цусны шинжилгээ хийгээд ч гарч ирдэггүй учир гэмийг эмчилсэн боловч эдгэрсэн эсэх нь мэдэгддэггүй. Энэ бол нүгэл биш гэж үү. Тийм учраас ганц батлах зүйл нь Бурханы үг юм.
Өнөөдөр манай цаг үед өөрсдийн гэмийг арилгагдсан эсэхийг шалгахдаа хүмүүс Бурханы үгэнд тулгуурладаггүй. Уулны мөргөл, харь хэлээр ярих, зөгнөл яривал нүгэл нь арилсан мэт санадаг. Мөн нулимс урсган сэтгэлдээ шатаж байж гэмээс ангижирдаг мэт санан мухар сүсгийн итгэлтэй хүмүүс олон байдаг. Тэр нь ерөөсөө л мухар сүсэг юм. Өнөөдөр сүмд мухар сүсэг газар авч байна. Та бүхэн сэтгэл өндөр байвал гэм арилсан. Сэтгэл унасан байвал гэм арилаагүй биш юм. Та нарын сэтгэлийн байдлаас үл хамааран биенээс баттайяа салах аргыг мэдэж авах ёстой. Ойлгов уу?
Өчигдөр их олон зүйл ярьсан. Онол их урт болсон боловч юутай ч Бурхан та нарын гэмийг угааж өгөхийг хүсч байна. Бурхан бидний гэмийг угааж өгснөөр барахгүй гэм хэрхэн угаагддаг үйл явцыг бидэнд зааж өгч.
“Бидний гэм ингэж арилдаг юм байна”
гэдэг ухаарлыг хүсэж буй юм. Ингээд Бурхан Хуучин, Шинэ гэрээ 66 ботийг бидэнд өгсөн юм. Гэвч олон хүмүүс Библийг сайн мэддэг учир хэрхэн гэмээс арилдагийг мэдэж чаддаггүй учир үүнийг сайн тайлбарлаж өгөх хүн хэрэгтэй юм. Үүнийг хийдэг хүн нь пастор юм.
Гэмээс ангижирвал та бүхний дотор Ариун сүнс орших учир Бурханы үг зөгийн балнаас чихэрлэг болж мөргөлийг санаж сэтгэлд хайр дүүрэн бялхаж, амар тайван ариун амьдралаар амьдрах болно.

Гэвч та бүхэн гэм нь арилаагүй хүнд
“Гэм бүү үйлд”
“Хулгай бүү хий”
“10-ны нэг хувиа өргө”
“Библи унш”
гэвэл дарамт болохоос өөр сайн зүйлгүй. Энэ удаагийн цуглаанаар дамжуулж гэмээс баттайяа салсан хүн нь ганц хоёр өдөр өнгөрвөл сэтгэлд нь Ариун Сүнс орж аль хэдийнээ хувирч байгаагаа мэдрэх болно.
“Энд тийм хүмүүс байгаа биз дээ?”
Нэг өглөө босоод ирэхэд сэтгэлд нь амар амгалан орж ирснийг мэдэрч өөрийгөө хувирч байгааг мэдрэх болно. Тийм учир бидэнд хамгийн чухал зүйл нь гэмээс ангижрах, дахин төрөхийн нууцыг мэдэж авах юм аа. Та бүхэн сэтгэл дэх гэмээсээ ангижирвал бусад нь бүгд болно.
Би энд ирээд Мүгүн ордны дотор талыг ажиглавал үнэхээр сайн барьсан байна. Тус ордныг барих болсон нөхцөл ба барилгын танилцуулгыг сэтгэгдэл өндөртэйгээр уншсан. Пусаны орон нутгийн сайн мэдээг түгээх, сургах зорилгоор тус ордныг барьсан гэж байсан. Энэ сайхан ордонд ирээд номлол хийх болсондоо үнэхээр баяртай байна. Хүмүүсээ, энэ микрофон одоо зүгээр дуугарч байгаа биз дээ. Энэ ордны чанга ярих хэрэгсэл бүгд маш сайн хийгдсэн байна. Би олон газрын том ордонгуудад олон удаа цуглаан хийж үзсэн боловч Мүгүн ордон шиг чанга яригч төхөөрөмж нь сайн газрыг урьд үзээгүй. Харахад нэг их сайн биш ч гэсэн хүчин чадал нь үнэхээр сайн юм.
За, энд микрофон байна, хэрэв энэ микрофоны утас тасарчихлаа гээд бодъё. Тэгвэл ингэж дуу гаргаж болох уу? Болохгүй. Тэгвэл яах ёстой вэ? Техникч ирч тасарсан хэсгийг нь олоод залгах ёстой болно. Ингэж байж л сая нэг хэвийн дуугарна. Та бүхний дотор Ариун Сүнс орох юм бол та бүхэн өөрчлөгдөхөөс өөр аргагүй. Гэмээс ангижирсны дараа ч гэсэн энэ дэлхийг хайрлаж, махбодийн амьдралаар амьдарвал ямар нэгэн асуудал байна гэсэн үг ээ. Бурхан болоод миний хооронд хаалт болсон саадыг авч хаян бүхий л асуудлыг шийдвэл түүнээс хойш бид Есүстэй хамт алхах болно.
Тийм учраас орой болгон бид гар өргөж гарч ир гэсэн мөртлөө булан буланд очоод өөрөөр ярьж амьдрах учиргүй юм. Яагаад тэгдэг юм бэ? Сүм бол эмнэлэгтэй ижил юм. Эмнэлэгт очвол эмч байдаг биз дээ. Гэтэл өвчтөн хэтэрхий олон болоод зав гарах сөхөөгүй бол өвчтнөө бүгдийг нь цуглуулаад аспирин өгөөд ид гэвэл юу болох вэ? Тэгж болохгүй. Хичнээн завгүй байлаа ч гэсэн өвчин намдаагч эсвэл тос түрхээгээд аргалаад явуулчихаж болохгүй. Хүн болгоныг чагнуур тавьж нарийн оношлох хэрэгтэй.
“Ямар хам шинж илэрч байна?”
гэж асуугаад өвчтөн нь яг үнэнээ хэлэх хэрэгтэй. Түүнд таарсан эмчилгээ гарвал тааруулж эмийг нь өгөх хэрэгтэй. Сүнсний эмнэлэгт ч гэсэн үүнтэй ижил ерөнхийд нь яриад дуусгана гэвэл энэ нь аспирин өгөөд аргалахтай ижил юм аа. Ингэж болохгүй биз дээ? Тийм учраас сургаалын дараа гэмээс ангижрахыг хүссэн хүн байна уу? гэж дуудаж байгаад Бурханы дагалдагч нар мэргэжлийн зөвлөгөө өгөх цагийг гаргах ёстой юм. Ингээд хаана нь асуудал байгааг үзээд эм өгнө. Шинэ, Хуучин гэрээнээс эмчилгээг нь хайх хэрэгтэй. Ингээд эм уувал миний сэтгэлийн гэм угаасан мэт болно. Хорт хавдар болон өвчин хайлан усах мэт алга болдог шиг гэм угаагдвал бие хөнгөрдөг. “Халелүяа” гээд шал өөр болдог. Өөрчлөлтийг авдаг.

Бидний пастор, ахлагч нар Шинэ, Хуучин гэрээ гэдэг эмчилгээний номоо үргэлж авч явах ёстой бөгөөд хүн болгоноос асууна.
“Энэ хүний байдал нь самари эмэгтэйтэй ижил тул ийм сургаал хэлэх хэрэгтэй юм”
“Энэ хүний байдал нь Нигудэму-тай ижил тул ийм сургаал зүгээр юм”
Ингээд цуглаан болгон 40-50 пасторыг урьж хамт ирнэ. Эмнэлэгт очвол дотор, арьс өнгө зэрэг олон тасаг байдаг ба дотор нь дотроо олон салбартай. Та бүхний мэргэшил бол гэм эмчлэх юм. Гэмийн асуудлыг мэргэжлийн түвшинд шийдэх үнэмлэхээ авсан хүмүүс юм. Өчигдөр орой ч гэсэн Библиэр дамжуулан гэмээс арилгагдан баярлаад буцсан хүмүүс баярлаж, яахаа мэдэлгүй байхыг харсан бөгөөд би ч хойно нь зогсон инээд алдан
“Дээр үед би ч гэсэн ийм жаргалыг амссан.”
Би өөрөө гэмээс хэлтрүүлэгдсэн үеэ бодоод баярлаж байсан. Хүмүүсээ, бүгдээрээ гэмээс ангижирцгаая. Энэ цуглаан дээр ирсэн хүмүүсээс нэг нь ч гэсэн гэмтэйгээ буцахаа больё. Тэр өдөр,
“Пастораа, би тэр үед цуглаанд оролцсон бөгөөд би завгүй болоод түрүүлээд явчихсан болохоор гэмээ арилгаж чадалгүй тамд ирчихсэн.”
гэвэл хичнээн харамсалтай вэ? Миний хэлэх гэсэн үг нь олон болоод үндсэн сэдвээ хэлж чадахгүйд уйчлал хүсье. Гэмээ арилгах тухай Эхлэл, Египетээс гарсан нь, Леви, Тоолол, Дэд Хууль, Иошова, Шүүгчид . . . . маш олон байдаг. Гэхдээ Библи дээр энэ бол нүглээс гарах арга гээд илэрхий байдаггүй. Өчигдөр орой юу гэж ярилаа? Бүгдийг нь мартсан уу? Сөнч ба талхчингийн тухай ярьсан биз дээ. Тэд гэм үйлдсэн боловч нэг нь аврагдаж, нөгөө нь алуулсан.

Үүгээр дамжуулан бидний сүнс яавал аврагдаж, яавал устахыг тайлбарласан. Библи нь ингэж байдаг учир та бүхэн гэмээс ангижрах юм бол нүд чинь нээгдэж үүнийг олж мэдэх болно. Би ч дээр үед мэддэггүй байсан ба гэмээ хэлтрүүлэгдсэнээс хойш Библийг уншихад нүд нээгдэж
“Гэмээс ангижрах зам бол энэ ч мөн юм.”
“Гэмээс ангижрах зам бол тэр ч мөн юм.”
гэсээр эхэндээ Библийн номыг бүхэлд нь улаанаар зурж орхисон.
“Гэмээс арилгах зам ийм байхад би мэдэлгүй хичнээн ч их зовов.”
Улаанаар зурчихаад мөн өнгөт харандаагаар зурж орхиход нэг их удалгүй Библийг улаанаар будсан мэт болоод номоо шинэчилсэн. Тэр номыг хэн авч явлаа. Миний сургаалыг сонсоод гэмээс гарсан нэгэн хүн өгөөч гэж гуйхаар нь өгсөн. Тэр хүн одоо хаана байдгийг сайн мэдэхгүй.
Юутай ч хүмүүсээ энэ Библи дээр гэмээс ангижрах тухай их байх боловч өнөөдөр бүгдийг нь ярьж чадахгүй тул ганц зүйл хэлье. Энэ нэг зүйлийг сайн сонсоод та бүхэн гэмээсээ гарахыг хүсч байна.
Хуучин гэрээний үед Израйлийн ард түмэн Египетээс гарч ирэхдээ тэд ариун асарыг барьсан. Үүнийг барьсан хүн нь Мосе байсан. Та бүхэн Еврей номын 8-р бүлгийн 1-р ишлэлийг үзнэ үү.
“Бидний хэлсэн зүйлүүдийн дүгнэлт нь бидэнд тийм ахлах тахилч байгаа явдал юм. Тэр тахилч тэнгэрт хязгааргүй сүр хүчит Эзний ширээний баруунтайд залрав. Ингэхдээ ариун юмсын болон хүн босгоогүй, харин Эзэн босгосон жинхэнэ асарын үйлчлэгч болсон юм. Учир нь ахлах тахилч буй бүр өглөг хийгээд тахилыг өргөхийн тулд томилогдсон байдйаг тул мөн энэ тахилч өргөх ямар нэгэн юмтай байх нь зайлшгүй хэрэг. Хэрэв тэр газар дээр байсан бол тахилч болохгүй байх байсан. Яагаад гэвэл хурлын дагуу өглөг өргөгчид байв. Тэд тэнгэрлэг юмсын дүрслэл ба сүүдэрт үйлчилдэг. Ингэхдээ асрыг босгож дуусгахдаа Мосед хэрхэн урьдаас сануулсны адил үйлчилдэг. Учир нь ‘Тэр чамд уулан дээр харуулсан загварын дагуу чи бүх зүйлийг хий’ гэсэн юм”
5-р ишлэл хүртэл уншив.
Энэ хэсгийг уншихад юу гэж хэлсэн нь сайн ойлгогдохгүй байгаа биз? Үүнийг үзвэл хоёр янзын асар байгаа бөгөөд 1-р хэсгийн доод талд
“Тэр тахилч тэнгэрт хязгааргүй сүр хүчит Эзний ширээний баруунтай залрав. Ингэхдээ ариун юмсын болон хүн босгоогүй, харин Эзэн босгосон жинхэнэ асарын үйлчлэгч болсон юм”
2-р хэсэгт ариун газар болон асар гэж гарч байна. Намайг дагаж хэлнэ үү. “Асар” энэ асар нь ямар асар гэж байна вэ? Та бүхэн буруу хэлсэн ч яахав. Та нар бүгдийг нь мэддэг байсан бол энд гарч ирээд ярихгүй_ юунд тэр доор сууж байхав дээ. Би анх нэвтрүүлгээр гарахдаа сандраад яахаа мэдэхгүй байсан.
“Би үүнийг чадахгүй юм байна. Байсхийгээд буру хэлчихээд байх юм.”
гэхэд, хөтлөгч
“Пастораа, хэн ч гэсэн буруу хэлж болно. Та буруу хэлсэн ч яах вэ. Үнэн өөрчлөгдөхгүй бол болно. Тиймээс бидэнтэй адилхан хөтлөгч нарын яриа буруу байж болохгүй. Пасторын яриа жоохон алдаатай байхад зүгээрээ”
гэж хэлсэн. Намайг сонсоход аятайхан үг хэлсэн ч гэсэн түүнтэй ижил та бүхэн ч гэсэн алдаа гаргасан ч зүгээрээ.
Энэ хэсэгт майхан гэж гарч байна. Энэ нь Бурханы хийсэн зүйл үү, эсвэл хүний хийсэн зүйл үү?
Бурханы хийсэн зүйл. Үүний дараагийн 5-р ишлэлийг харвал
“Бидний мөргөдөг зүйлс нь тэнгэрт байгаа зүйлсийн загвар”
Тийм учир юм болгон хоёр асар, ариун газар, бүлэг бүгд хоёр юм.
“Асар хоёр байдаг”, “Ариун газар хоёр байдаг” гэсэн үгийг сонссон уу? Өмнө Пусаны сүм, Хойд Пусаны сүм гээд ариун газар хоёр байгаа биз дээ. Магадгүй тэгж боддог хүн байж болох юм. Тэгэхдээ тэр нь биш ээ. Бурханд өргөл өргөдөг ариун газрыг хэлж буй бөгөөд энэ нь хүний бүтээсэн бус тэнгэрийн улсад байдаг юм.
Та бүхэн тэнгэрийн улсад очвол ариун газар, сүм бий. Гэхдээ Израйлийн ард түмэн Египетээс гарч ирэхдээ хээр талд Бурханы ариун газрыг барьсан юм. Үүнийг барихад Бурхан Мосег дуудаж
“Мосе”
“За”
“Чи Синай уулын оройд гараад ир.”
Тэгээд Мосе Синай уулын орой дээр гарсан. Та бүхэн 10-н хууль гэдэг кино үзсэн биз дээ. 10 өдөр, 10 шөнө хоол унд идэлгүй байх хугацаанд Бурхан 10-н хуулийг хоёр чулуун хавтгай дээр Мосед өгсөн. Түүний дараагаар Бурхан Мосед зурагтаар ч юм уу, юугаар ч юм үзэгдэл өгч, Бурханы улсад буй асарыг бүгдийг нь үзүүлсэн. Түүнд өргөлийн ширээ байх ба талхны тавиур, усны хутгуур гэх мэт бүхий л зүйлийг үзүүлсэн. Тэгээд
“Мосе, чи уулан дээр чамд үзүүлсэн бүх зүйлийн дагуу газар дэлхийд нэгийг хий”
гэсэн. Еврей номын 8-5-г би уншъя.
“Бидний мөргөдөг зүйлс нь тэнгэрт байгаа зүйлсийн загвар.”
гэдэг үгийг одоо ойлгов уу?
“Ингэхдээ асрыг босгож дуусгахдаа Мосед хэрхэн урьдаас сануулсны адил үйлчилдэг. Учир нь ‘Тэр чамд уулан дээр харуулсан загварын дагуу чи бүх зүйлийг хий’ гэсэн юм”
Иймд энэ үгийг уншвал, Бурханы улсад буй бүх зүйлийг яг дуурайлгаж газар хийсэн. Тэгвэл эдгээр зүйлсийн жинхэнэ нь хаана байгаа вэ? Бурханы улсад бий. Энэ газарт байгаа нь түүний хуулбар юм. Ийм учир Израйлийн ард түмэн гэм үйлдэх бүрдээ тэр хуулбарын өмнө очиж өргөл барьдаг байсан. Өргөлийн ахлагч нар тусгай хувцас өмсөн хонь, эсвэл үхэр алж түүний цусыг цацдаг байсан. Энд тэр өргөлийг хэрхэн өргөж гэмээ угаадаг байсныг бичсэн бий. Хуучин гэрээний Леви номын 4-р бүлгийг үзнэ үү. 27-р ишлэлээс уншъя.
“Жирийн хүмүүсийн аль нэг нь Эзэний хийх ёсгүй хэмээн тушаасан зүйлсийн аль нэгийг санамсаргүй хийснээр нүгэл үйлдэн, гэм буруутай болох тохиолдолд, хэрэв үйлдсэн нүглийг нь уг хүнд мэдүүлбэл тэр үйлдсэн нүглийнхээ төлөө өөрийн тахилд зориулан согоггүй эм ямааг авчрах болой. Тэр хүн гараа нүглийн төлөөх тахилын толгой дээр тавьж, уг нүглийн төлөөх тахилыг шатаалт тахилын байранд нядална.”
Үүнийг үзвэл тахилын газар, тахилын ширээ гэж гарч байна. Эд бүгдээрээ асар дотор байдаг юм. Тэгвэл тэр үед хуучин гэрээний үеийн хүмүүс гэм үйлдэн хонь алж өргөл өгч байхад гэр, гудамж, уул эсвэл хаа ч хамаагүй тахил өргөж болдог байсан уу? Болохгүй. Тэд заавал өргөл барихдаа тахилын газар ирэх ёстой байсан.

Одоо тахилын газар ирээд хэрхэн гэмээс ангижирч байсныг та бүхэнд ойлгоход амарханаар тайлбарлая.
Нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн нааш гарч ирнэ үү. За, гараад ирнэ үү. Та нар ер нь энд гарч ирж үзсэн үү?
Энэ бол маш чухал яриа юм шүү. Сайн сонсоорой. Хуучин гэрээнд хэрхэн нүглээс гарч байсан аргыг би сая уншлаа. Нэг хүн гэм үйлдчихлээ гэж үзье. Леви номын 4-27-г бүгдээрээ уншъя.
“Хэрэв жирийн иргэн Ёховагийн хориглосон зүйлсээс нэгийг нь зөрчих аваас зөрчсөн гэмээ ухаарах ёстой.”
гэсэн учир гэмээс ангижрах нь хэн ч хамаагүй бус авах ёстой хүн гэж байдаг. Гэмээс ангижрах хүн нь нэгдүгээрт гэм үйлдсэн хүн байх ёстой. Хичнээн сайн хүн байлаа ч гэм үйлдээгүй хүн нь гэмээс ангижирдаггүй байсан юм. Хоёрдугаарт нь гэмээ ухаарч, гэм үйлдсэн гэдгээ ойлгох ёстой юм. Ингэвээс энэ хүн одоо гэмээс ангижрах эрхтэй болно. Гэмийн төлбөр нь үхэл учир өөрийг нь төлөөлөн үхэх нэгэн амь ямар ч гажиггүй эм ямааг дагуулан ирэх ёстой байсан.
Энд зогсож буй хүмүүсийг харцгаана уу. Энэ хүний царайг харвал, харваас гэмт хэрэгтэн байгаа биз. Гэм их хийсэн байх аа. Цээж нь цохилж байгааг харвал баараггүй гэмт хүн байна. Энэ хүн гэмээ уучлуулахыг хүсч байна гэж үзвэл одоогоос 3500 жилийн өмнөх рүү эргэж оръё. Цаг хугацааны машинд суун 3500 жилийн өмнөх рүү явлаа. Одоо Хуучин гэрээний үе юм. Тэгвэл энэ хүн ямарч гажиггүй эм ямаа чирч авчирсан. Энд байгаа бүсгүй ямаа болов. Уучлаарай, жүжиг тул зөвөөр ойлгохыг хүсье. Энэ хүн ямар ч гажиг согоггүй эм ямааг чирч ирсэн.
Гажиггүй гэдэг нь гэмгүй гэсэн үг үү? Гэмгүй гэсэн үг. Гэтэл энэ хүн ямар билээ? Гэмтэй. Гэтэл Бурханы шүүхийн уур хилэн хэн дээр нь буух вэ? Мэдээж энэ хүн дээр бууна. Гэтэл энэ хүн
“Ямаа /хонь/ минь ээ, уучлаарай, миний гэмийг авч миний өмнөөс үхнэ үү.”
гэж ямааг чирч ирсэн билээ. Тиймээс нэг нь гэмт хүн, нөгөө нь цэвэр ямаа юм аа. Энэ ямаа энэ хүний гэмийн өмнөөс үхье гэвэл энэ хүний гэм нь ямаанд шилжих ёстой. Гэм нь шилжихгүй бол ийтгэл авах учиргүй юм. Гэм нь хэрхэн шилжих вэ? Гэмийг энэ бал гэж үзвэл булааж авбал болно, хувцас гэвэл тайлж хаявал болх боловч гэм нь барьж болохгүй, өргөж болохгүй, өгч болохгүй юм. Гэвч бидний нүдэнд гэм харагдахгүй боловч Бурханы нүдэнд гэм харагддаг тул, энэ номын 28, 29-г үзвэл
“Тэрээр хийсэн гэмээ ухаарч гажиг согоггүй эм ямааг чирч ирэн хийсэн гэмдээ түүнийг тахил болгон өргөж, гэмдээ гэмшин толгой дээр нь гараа тавина.”
гэсэн байна. Гэмийн төлөөс гэдэг нь хонь болон ямааг хэлж буй бөгөөд гэмт хүн нь энэ хонины толгой дээр гараа тавьдаг. Яагаад гараа тавьдаг вэ? Та бүхэн харагтун, бидний хэрэглэж буй тогийг цахилгаан станцад хийдэг. Цахилгаан станцаас тог дамжуулахын тулд цахилгааны утсыг ашигладаг. Тэгвэл та бүхэн гэмийг дамжуулахын тулд яах ёстой вэ? Гараа толгойд нь тавьж гэмээ шилжүүлдэг гэж Леви номын 16-21-д бичсэн байна. Дараа гэртээ очоод үзээрэй. Өөр тийш харалгүй энэ яриаг анхааралтай сонсоно уу? Гараа тавихад гэм шилжих учир энэ хүний гэм нь ямаа /хонь/-руу шилжих учир өмнөөс нь үхэж болох юм. Гэмийг шилжүүлэх ёслолыг үзүүллээ. Намайг тэргүүн тахилч гэж үзье.

“Тухайн үеийн гэмийг ямаа /хонь/-нд шилжүүлэхийн тулд ямааны /хонь/ толгойд гараа тавьсан”
Одоо энэ хүн цэвэр ямааны /хонь/ толгойд цэвэр гараа тавьсан. Тэгвэл энэ хүний гэм ямаа /хонь/-нд шилжсэн үү? Шилжээгүй, яалаа гэж шилжих вэ, шилжихийг нь бид хараагүй . . . . Энэ хүн гараа тавихад гэм нь шилжсэн эсэхийг бид нүдээрээ огт хараагүй. Тиймээс гэм шилжиж буйг нүдээрээ харж байж итгэнэ гэвэл ерөөсөө бүтэхгүй зүйл юм. Томруулдаг шил авчраад харсан ч өөрийн гэмийг шилжиж буйг харж чадахгүй юм. Гагцхүү гараа тавьбал гэм шилжинэ гэсэн Бурханы үгэнд итгэж харвал гэм шилжих болно. Та бүхэн итгэсэн ч, итгээгүй ч та бүхний дур ч гэсэн Библид тэгж бичсэн байна.
“Там руу бүү яв, яагаад там руу явах гээд байна?”
гэж Бурхан хэлээгүй. Эрх чөлөө бол эрх чөлөө. Ойлгосон уу? Тиймээс энэ хүн ямаа /хонь/-нд гараа тавихад гэм нь шилждэг гэж Библид бичсэн учир гэм шилжсэн байх учиртай. Та нараас нэг зүйл асууя. Бурхан худал үг хэлдэг үү? Бид нар баяртай биш байсан ч гэсэн
“Өө, үнэхээр их баяртай биш байна”
гэж худал дүр эсгэх нь байдаг. Хуруун чинээ загас барьчихаад алд хэрийн загас барьсан гэж хэлдэг хүмүүс байдаг. Хүн ярьж чадах юм бол загас томорч жижгэрдэг гэсэн үг байдаг. Гэтэл Бурхан түүнийг чаддаггүй. Сэтгэлдээ байгаа чигээр нь ярьцгаая. Бурхан сэтгэлдээ байгаа зүйлийг яг байгаа чигээр нь хэлдэг. Тиймээс гэм шилжсэн учир шилжсэн гэж хэлсэн болохоос шилжээгүй байхад шилжсэн гэж хэлэхгүй нь ойлгомжтой.

Ийм Бурханд итгэх үү? Итгэх дургүй бол итгэхгүй байсан ч болно. Итгэлийг өөр хүн хийж өгч чадахгүй юм. Хэрэв бид хүний өмнөөс итгэж болдог бол та бүхний өмнөөс би итгэе. Би итгэдэг аргыг мэддэг юм. Гэвч хүний өмнөөс итгэж болдоггүй тул хоолойгоо өндөрсгөж буй нь энэ юм.
За, толгойд нь гараа тавьсан. Толгойд нь гараа тавьж дууссан бол гэм шилжсэн. Тэгвэл энэ хүнд гэм үлдсэн үү? Бурханы үгийг үзвэл ямаа /хонь/-ны толгойд гараа тавьсаны дараа энэ хүнд гэм үгүй болж хонь ямаа нь гэмт хүн болно. Гэмт хүн бишээ гэмт ямаа /хонь/ болно. Ингээд өргөлийг хэрхэн өргөдөг вэ гэвэл ямаа /хонь/-ны хоолойг барьж байгаад гол судсыг хутгаад хэрж цусыг тосож авдаг. Ямаа /хонь/ цус алдсаар үхдэг. Тэргүүн тахилч тоссон цусаа авч тахилын ширээн дээр цацдаг. Тахил ширээн дээр эвэр байх ба түүнийг будаж час улаан болгодог. Яагаад гэвэл үхлийн төлбөр нь үхэл юм.
“Бурхан минь, энэ хүний гэмийн төлөөс болгож нэгэн амь цусаа урсгаж үхлээ”
Гэмийн төлөө үхснийг нотолж цусаар будаж үлдсэн цусыг нь тахилын ширээн доор асгадаг. Үүний дараа үлдсэн баас болон гэдэс дотор зэргийг галд шатааж тахилаа дуусгадаг байжээ. Ингэвэл энэ хүн гэмээс угаагдсан хүн болдог. Үүнийг Библи дээр гэмшлийн тахил гэдэг. Бүгдээрээ хэлцгээе.
“Гэмшлийн тахил”
Иймд энэ нь гэмийг агуулсан тахил юм. Дахин хэлцгээе.
“Гэмшлийн тахил”
За хүмүүсээ, тэгэхээр энэ хүн одоо гэмээ угаачихлаа. Зөвт хүн болсон уу? Болоогүй юу?

Гэмтэй бий юу? Гэмгүй. Гэвч та бүхэн гэм нь арилаагүй хүнд
“Гэм бүү үйлд”
“Хулгай бүү хий”
“10-ны нэг хувиа өргө”
“Библи унш”
гэвэл дарамт болохоос өөр сайн зүйлгүй. Энэ удаагийн цуглаанаар дамжуулж гэмээс баттайяа салсан хүн нь ганц хоёр өдөр өнгөрвөл сэтгэлд нь Ариун Сүнс орж ирж аль хэдийнээ хувирч байгаагаа мэдрэх болно.
“Энд тийм хүмүүс байгаа биз дээ?”
Нэг өглөө босоод ирэхэд сэтгэлд нь амар амгалан орж ирснийг мэдэрч өөрийгөө хувирч байгааг мэдрэх болно. Тийм учир бидэнд хамгийн чухал зүйл нь гэмээс ангижрах, дахин төрөхийн нууцыг мэдэж авах юм аа. Та бүхэн сэтгэл дахь гэмээсээ ангижирвал бусад нь бүгд болно.
Би энд ирээд Мүгүн ордны дотор талыг ажиглавал үнэхээр сайн барьсан байна. Тус ордныг барих болсон нөхцөл ба барилгын танилцуулгыг сэтгэгдэл өндөртэйгээр уншсан. Пусаны орон нутгийн сайн мэдээг түгээх, сургах зорилгоор тус ордныг барьсан гэж байсан. Энэ сайхан ордонд ирээд номлол хийх болсондоо үнэхээр баяртай байна. Хүмүүсээ энэ микрофон одоо зүгээр дуугарч байгаа биз дээ. Энэ ордны чанга ярих хэрэгсэл бүгд маш сайн хийгдсэн байна. Би олон газрын том орднуудад олон удаа цуглаан хийж үзсэн боловч Мүгүн ордон шиг чанга яригч төхөөрөмж нь сайн газрыг урьд үзээгүй. Харахад нэг их сайн биш ч гэсэн хүчин чадал нь үнэхээр сайн юм.
За, энд микрофон байна, хэрэв энэ микрофоны утас тасарчихлаа гээд бодъё. Тэгвэл ингэж дуу гаргаж болох уу? Болохгүй. Тэгвэл яах ёстой вэ? Техникч ирч тасарсан хэсгийг нь олоод залгах ёстой болно. Ингэж байж л сая нэг хэвийн дуугарна. Та бүхний дотор Ариун Сүнс орох юм бол та бүхэн өөрчлөгдөхөөс өөр аргагүй. Гэмээс ангижирсны дараа ч гэсэн энэ дэлхийг хайрлаж, махбодийн амьдралаар амьдарвал ямар нэгэн асуудал байна гэсэн үг ээ. Бурхан болоод миний хооронд хаалт болсон саадыг авч хаян бүхий л асуудлыг шийдвэл түүнээс хойш бид Есүстэй хамт алхах болно.
Тийм учраас орой болгон бид гар өргөж гарч ир гэсэн мөртлөө булан буланд очоод өөрөөр ярьж амьдрах учиргүй юм. Яагаад тэгдэг юм бэ? Сүм бол эмнэлэгтэй ижил юм. Эмнэлэгт очвол эмч байдаг биз дээ. Гэтэл өвчтөн хэтэрхий олон болоод зав гарах сөхөөгүй бол өвчтнөө бүгдийг нь цуглуулаад аспирин өгөөд ид гэвэл юу болох вэ? Тэгж болохгүй. Хичнээн завгүй байлаа ч гэсэн өвчин намдаагч эсвэл тос түрхээгээд аргалаад явуулчихаж болохгүй. Хүн болгоныг чагнуур тавьж нарийн оношлох хэрэгтэй.
“Ямар хам шинж илэрч байна?”
гэж асуугаад өвчтөн нь яг үнэнээ хэлэх хэрэгтэй. Түүнд таарсан эмчилгээ гарвал тааруулж эмийг нь өгөх хэрэгтэй. Сүнсний эмнэлэгт ч гэсэн үүнтэй ижил ерөнхийд нь яриад дуусгана гэвэл энэ нь аспирин өгөөд аргалахтай ижил юм аа. Ингэж болохгүй биз дээ? Тийм учраас сургаалийн дараа гэмээс ангижрахыг хүссэн хүн байна уу? гэж дуудаж байгаад Бурханы дагалдагч нар мэргэжлийн зөвлөгөө өгөх цагийг гаргах ёстой юм. Ингээд хаана нь асуудал байгааг үзээд эм өгнө. Шинэ, Хуучин гэрээнээс эмчилгээг нь хайх хэрэгтэй. Ингээд эм уувал миний сэтгэлийн гэм угаасан мэт болно. Хорт хавдар болон өвчин хайлан усах мэт алга болдог шиг гэм угаагдвал бие хөнгөрдөг. “Халелүяа” гээд шал өөр болдог. Өөрчлөлтийг авдаг.

Бидний пастор, ахлагч нар Шинэ, Хуучин гэрээ гэдэг эмчилгээний номоо үргэлж авч явах ёстой бөгөөд хүн болгоноос асууна.
“Энэ хүний байдал нь Самари эмэгтэйтэй ижил тул ийм сургаал хэлэх хэрэгтэй юм”
“Энэ хүний байдал нь Никодимтай ижил тул ийм сургаал зүгээр юм”
Ингээд цуглаан болгон 40-50 пасторыг урьж хамт ирнэ. Эмнэлэгт очвол дотор, арьс өнгө зэрэг олон тасаг байдаг ба дотор нь дотроо олон салбартай. Та бүхний мэргэшил бол гэм эмчлэх юм. Гэмийн асуудлыг мэргэжлийн түвшинд шийдэх үнэмлэхээ авсан хүмүүс юм. Өчигдөр орой ч гэсэн Библиэр дамжуулан гэмээс арилгагдан баярлаад буцсан хүмүүс баярлаж яахаа мэдэлгүй байхыг харсан бөгөөд би ч хойно нь зогсон инээд алдан
“Дээр үед би ч гэсэн ийм жаргалыг амссан”
Би өөрөө гэмээс хэлтрүүлэгдсэн үеэ бодоод баярлаж байсан. Хүмүүсээ, бүгдээрээ гэмээс ангижирцгаая. Энэ цуглаан дээр ирсэн хүмүүсээс нэг нь ч гэсэн гэмтэйгээ буцахаа больё. Тэр өдөр,
“Пастораа, би тэр үед цуглаанд оролцсон бөгөөд би завгүй болоод түрүүлээд явчихсан болохоор гэмээ арилгаж чадалгүй тамд ирчихсэн”
гэвэл хичнээн харамсалтай вэ? Миний хэлэх гэсэн үг нь олон болоод үндсэн сэдвээ хэлж чадахгүйд уйчлал хүсье. Гэмээ арилгах тухай Эхлэл, Египетээс гарсан нь, Леви, Тоолол, Дэд Хууль, Иошова, Шүүгчид . . . . маш олон байдаг. Гэхдээ Библи дээр энэ бол нүглээс гарах арга гээд илэрхий байдаггүй. Өчигдөр орой юу гэж ярилаа? Бүгдийг нь мартсан уу? Сөнч ба талхчингийн тухай ярьсан биз дээ. Тэд гэм үйлдсэн боловч нэг нь аврагдаж, нөгөө нь алуулсан.

Үүгээр дамжуулан бидний сүнс яавал аврагдаж, яавал устахыг тайлбарласан. Библи нь ингэж байдаг учир та бүхэн гэмээс ангижрах юм бол нүд чинь нээгдэж үүнийг олж мэдэх болно. Би ч дээр үед мэддэггүй байсан ба гэмээ хэлтрүүлэгдсэнээс хойш Библийг уншихад нүд нээгдэж
“Гэмээс ангижрах зам бол энэ ч мөн юм”
“Гэмээс ангижрах зам бол тэр ч мөн юм”
гэсээр эхэндээ Библийн номыг бүхэлд нь улаанаар зурж орхисон.
“Гэмээс арилгах зам ийм байхад би мэдэлгүй хичнээн ч их зовов”
Улаанаар зурчихаад мөн өнгөт харандаагаар зурж орхиход нэг их удалгүй Библийг улаанаар будсан мэт болоод номоо шинэчилсэн. Тэр номыг хэн авч явлаа. Миний сургаалыг сонсоод гэмээс гарсан нэгэн хүн өгөөч гэж гуйхаар нь өгсөн. Тэр хүн одоо хаана байдгийг сайн мэдэхгүй.
Юутай ч хүмүүсээ, энэ Библи дээр гэмээс ангижрах тухай их байх боловч өнөөдөр бүгдийг нь ярьж чадахгүй тул ганц зүйл хэлье. Энэ нэг зүйлийг сайн сонсоод та бүхэн гэмээсээ гарахыг хүсч байна.
Хуучин гэрээний үед Израйлийн ард түмэн Египетээс гарч ирэхдээ тэд ариун асрыг барьсан. Үүнийг барьсан хүн нь Мосе байсан. Та бүхэн Еврей номын 8-р бүлгийн 1-р ишлэлийг үзнэ үү.
“Бидний хэлсэн зүйлүүдийн дүгнэлт нь бидэнд тийм ахлах тахилч байгаа явдал юм. Тэр тахилч тэнгэрт хязгааргүй сүр хүчит Эзний ширээний баруунтайд залрав. Ингэхдээ ариун юмсын болон хүн босгоогүй, харин Эзэн босгосон жинхэнэ асарын үйлчлэгч болсон юм. Учир нь ахлах тахилч буй бүр өглөг хийгээд тахилыг өргөхийн тулд томилогдсон байдйаг тул мөн энэ тахилч өргөх ямар нэгэн юмтай байх нь зайлшгүй хэрэг. Хэрэв тэр газар дээр байсан бол тахилч болохгүй байх байсан. Яагаад гэвэл хурлын дагуу өглөг өргөгчид байв. Тэд тэнгэрлэг юмсын дүрслэл ба сүүдэрт үйлчилдэг. Ингэхдээ асрыг босгож дуусгахдаа Мосед хэрхэн урьдаас сануулсны адил үйлчилдэг. Учир нь ‘Тэр чамд уулан дээр харуулсан загварын дагуу чи бүх зүйлийг хий’ гэсэн юм.”
5-р ишлэл хүртэл уншив.
Энэ хэсгийг уншихад юу гэж хэлсэн нь сайн ойлгогдохгүй байгаа биз? Үүнийг үзвэл хоёр янзын асар байгаа бөгөөд 1-р хэсгийн доод талд
“Тэр тахилч тэнгэрт хязгааргүй сүр хүчит Эзний ширээний баруунтай залрав. Ингэхдээ ариун юмсын болон хүн босгоогүй, харин Эзэн босгосон жинхэнэ асарын үйлчлэгч болсон юм”
2-р хэсэгт ариун газар болон асар гэж гарч байна. Намайг дагаж хэлнэ үү. “Асар” энэ асар нь ямар асар гэж байна вэ? Та бүхэн буруу хэлсэн ч яахав. Та нар бүгдийг нь мэддэг байсан бол энд гарч ирээд ярихгүй юунд тэр доор сууж байхав дээ. би анх нэвтрүүлгээр гарахдаа сандраад яахаа мэдэхгүй байсан.
“Би үүнийг чадахгүй юм байна. Байсхийгээд буру хэлчихээд байх юм”
гэхэд, хөтлөгч
“Пастораа, хэн ч гэсэн буруу хэлж болно. Та буруу хэлсэн ч яах вэ. Үнэн өөрчлөгдөхгүй бол болно. Тиймээс бидэнтэй адилхан хөтлөгч нарын яриа буруу байж болохгүй. Пасторын яриа жоохон алдаатай байхад зүгээрээ”
гэж хэлсэн. Намайг сонсоход аятайхан үг хэлсэн ч гэсэн түүнтэй ижил та бүхэн ч гэсэн алдаа гаргасан ч зүгээрээ.
Энэ хэсэгт майхан гэж гарч байна. Энэ нь Бурханы хийсэн зүйл үү, эсвэл хүний хийсэн зүйл үү?
Бурханы хийсэн зүйл ээ. Үүний дараагийн 5-р ишлэлийг харвал
“Бидний мөргөдөг зүйлс нь тэнгэрт байгаа зүйлсийн загвар”
Тийм учир юм болгон хоёр асар, ариун газар, бүлэг бүгд хоёр юм.
“Асар хоёр байдаг”, “Ариун газар хоёр байдаг” гэсэн үгийг сонссон уу? Өмнө Пусаны сүм, Хойд Пусаны сүм гээд ариун газар хоёр байгаа биз дээ. Магадгүй тэгж боддог хүн байж болох юм. Тэгэхдээ тэр нь биш ээ. Бурханд өргөл өргөдөг ариун газрыг хэлж буй бөгөөд энэ нь хүний бүтээсэн бус тэнгэрийн улсад байдаг юм.
Та бүхэн тэнгэрийн улсад очвол ариун газар, сүм бий. Гэхдээ Израйлын ард түмэн Египетээс гарч ирэхдээ хээр талд Бурханы ариун газрыг барьсан юм. Үүнийг барихад Бурхан Моосэг дуудаж
“Мосе”
“Юу?”
“Чи Синай уулын оройд яваад ир”
Тэгээд Мосе Синай уулын орой дээр гарсан. Та бүхэн 10-н хууль гэдэг кино үзсэн биз дээ. 10 өдөр, 10 шөнө хоол унд идэлгүй байх хугацаанд Бурхан 10-н хуулийг хоёр чулуун хавтгай дээр Мосед өгсөн. Түүний дараагаар Бурхан Мосед зурагтаар ч юм уу, юугаар ч юм үзэгдэл өгч Бурханы улсад буй асарыг бүгдийг нь үзүүлсэн. Түүнд өргөлийн ширээ байх ба талхны тавиур, усны хутгуур гэх мэт бүхий л зүйлийг үзүүлсэн. Тэгээд
“Мосе, чи уулан дээр чамд үзүүлсэн бүх зүйлийн дагуу газар дэлхийд нэгийг хий”
гэсэн. Еврей номын 8-5-г би уншъя.
“Бидний мөргөдөг зүйлс нь тэнгэрт байгаа зүйлсийн загвар”
гэдэг үгийг одоо ойлгов уу?
“Ингэхдээ асрыг босгож дуусгахдаа Мосед хэрхэн урьдаас сануулсны адил үйлчилдэг. Учир нь ‘Тэр чамд уулан дээр харуулсан загварын дагуу чи бүх зүйлийг хий’ гэсэн юм”
Иймд энэ үгийг уншвал, Бурханы улсад буй бүх зүйлийг яг дуурайлгаж газар хийсэн. Тэгвэл эдгээр зүйлсийн жинхэнэ нь хаана байгаа вэ? Бурханы улсад бий. Энэ газарт байгаа нь түүний хуулбар юм. Ийм учир Израйлын ард түмэн гэм үйлдэх бүрдээ тэр хуулбарын өмнө очиж өргөл барьдаг байсан. Өргөлийн ахлагч нар тусгай хувцас өмсөн хонь, эсвэл үхэр алж түүний цусыг цацдаг байсан. Энд тэр өргөлийг хэрхэн өргөж гэмээ угаадаг байсныг бичсэн бий. Хуучин гэрээний Леви номын 4-р бүлгийг үзнэ үү. 27-р ишлэлээс уншъя.
“х х х х”
Үүнийг үзвэл өргөлийн газар, өргөлийн ширээ гэж гарч байна. Эд бүгдээрээ асар дотор байдаг юм. Тэгвэл тэр үед хуучин гэрээний үеийн хүмүүс гэм үйлдэн хонь алж өргөл өгч байхад гэр, гудамж, уул эсвэл хаа ч хамаагүй өргөл барьж болдог байсан уу? Болохгүй. Тэд заавал өргөл барихдаа тахилын газар ирэх ёстой байсан.

Одоо тахилын газар ирээд хэрхэн гэмээс ангижирч байсныг та бүхэнд ойлгоход амараар тайлбарлая.
Нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн нааш гарч ирнэ үү. За гараад ирнэ үү. Та нар ер нь энд гарч ирж үзсэн үү?
Энэ бол маш чухал яриа юм шүү. Сайн сонсоорой. Хуучин гэрээнд хэрхэн нүглээс гарч байсан аргыг би сая уншлаа. Нэг хүн гэм үйлдчихлээ гэж үзье. Хууль номын 4-27-г бүгдээрээ уншъя.
“Хэрэв жирийн иргэн Яхуагийн хориглосон зүйлсээс нэгийг нь зөрчих аваас зөрчсөн гэмээ ухаарах ёстой”
гэсэн учир гэмээс ангижирах нь хэн ч хамаагүй бус авах ёстой хүн гэж байдаг. Гэмээс ангижрах хүн нь нэгдүгээрт гэм үйлдсэн хүн байх ёстой. Хичнээн сайн хүн байлаа ч гэм үйлдээгүй хүн нь гэмээс ангижирдаггүй байсан юм. Хоёрдугаарт нь гэмээ ухаарч, гэм үйлдсэн гэдгээ ойлгох ёстой юм. Ингэвээс энэ хүн одоо гэмээс ангижрах эрхтэй болно. Гэмийн төлбөр нь үхэл учир өөрийг нь төлөөлөн үхэх нэгэн амь ямарч гажиггүй эм ямааг дагуулан ирэх ёстой байсан.
Энд зогсож буй хүмүүсийг харцгаана уу. Энэ хүний царайг харвал, харваас гэмт хэрэгтэн байгаа биз. Гэм их хийсэн байх аа. Цээж нь цохилж байгааг харвал баараггүй гэмт хүн байна. Энэ хүн гэмээ уучлуулахыг хүсч байна гэж үзвэл одоогоос 3500 жилийн өмнөх рүү эргэж оръё. Цаг хугацааны машинд суун 3500 жилийн өмнөх рүү явлаа. Одоо Хуучин гэрээний үе юм. Тэгвэл энэ хүн ямарч гажиггүй эм ямаа чирч авчирсан. Энд байгаа бүсгүй ямаа болов. Уучлаарай, жүжиг тул зөвөөр ойлгохыг хүсье. Энэ хүн ямар ч гажиг согоггүй эм ямааг чирч ирсэн.
Гажиггүй гэдэг нь гэмгүй гэсэн үг үү? Гэмгүй гэсэн үг. Гэтэл энэ хүн ямар билээ? Гэмтэй. Гэтэл Бурханы шүүхийн уур хилэн хэн дээр нь буух вэ? Мэдээж энэ хүн дээр бууна. Гэтэл энэ хүн
“Ямаа /хонь/ минь ээ уучлаарай, миний гэмийг авч миний өмнөөс үхнэ үү”
гэж ямааг чирч ирсэн билээ. Тиймээс нэг нь гэмт хүн, нөгөө нь цэвэр ямаа юм аа. Энэ ямаа энэ хүний гэмийн өмнөөс үхье гэвэл энэ хүний гэм нь ямаанд шилжих ёстой. Гэм нь шилжихгүй бол ийтгэл авах учиргүй юм. Гэм нь хэрхэн шилжих вэ? Гэмийг энэ бал гэж үзвэл булааж авбал болно, хувцас гэвэл тайлж хаявал болх боловч гэм нь барьж болохгүй, өргөж болохгүй, өгч болохгүй юм. Гэвч бидний нүдэнд гэм харагдахгүй боловч Бурханы нүдэнд гэм харагддаг тул, энэ номын 28, 29-г үзвэл
“Тэрээр хийсэн гэмээ ухаарч гажиг согоггүй эм ямааг чирч ирэн хийсэн гэмдээ түүнийг тахил болгон өргөж, гэмдээ гэмшин толгой дээр нь гараа тавина”
гэсэн яриа байна. Гэмийн төлөөс гэдэг нь хонь болон ямааг хэлж буй бөгөөд гэмт хүн нь энэ хонины толгой дээр гараа тавьдаг. Яагаад гараа тавьдаг вэ? Та бүхэн харагтун, бидний хэрэглэж буй тогийг цахилгаан станцад хийдэг. Цахилгаан станцаас тог дамжуулахын тулд цахилгааны утсыг ашигладаг. Тэгвэл та бүхэн гэмийг дамжуулахын тулд яах ёстой вэ? Гараа толгойд нь тавьж гэмээ шилжүүлдэг гэж Леви номын 16-21-д бичсэн байна. Дараа гэртээ очоод үзээрэй. Өөр тийш харалгүй энэ яриаг анхааралтай сонсоно уу? Гараа тавихад гэм шилжих учир энэ хүний гэм нь ямаа /хонь/-руу шилжих учир өмнөөс нь үхэж болох юм. Гэмийг шилжүүлэх ёслолыг үзүүллээ. Намайг тэргүүн тахилч гэж үзье.

“Тухайн үеийн гэмийг ямаа /хонь/-нд шилжүүлэхийн тулд ямааны /хонь/ толгойд гараа тавьсан”
Одоо энэ хүн цэвэр ямааны /хонь/ толгойд цэвэр гараа тавьсан. Тэгвэл энэ хүний гэм ямаа /хонь/-нд шилжсэн үү? Шилжээгүй, яалаа гэж шилжих вэ, шилжихийг нь бид хараагүй . . . . Энэ хүн гараа тавихад гэм нь шилжсэн эсэхийг бид нүдээрээ огт хараагүй. Тиймээс гэм шилжиж буйг нүдээрээ харж байж итгэнэ гэвэл ерөөсөө бүтэхгүй зүйл юм. Томруулдаг шил авчраад харсан ч өөрийн гэмийг шилжиж буйг харж чадахгүй юм. Гагцхүү гараа тавьбал гэм шилжинэ гэсэн Бурханы үгэнд итгэж харвал гэм шилжих болно. Та бүхэн итгэсэн ч, итгээгүй ч та бүхний дур ч гэсэн Библид тэгж бичсэн байна.
“Там руу бүү яв, яагаад там руу явах гээд байна?”
Гэж Бурхан хэлээгүй. Эрх чөлөө бол эрх чөлөө. Ойлгосон уу? Тиймээс энэ хүн ямаа /хонь/-нд гараа тавихад гэм нь шилждэг гэж Библид бичсэн учир гэм шилжсэн байх учиртай. Та нараас нэг зүйл асууя. Бурхан худал үг хэлдэг үү? Бид нар баяртай биш байсан ч гэсэн
“Өө, үнэхээр их баяртай биш байна”
гэж худал дүр эсгэх нь байдаг. Хуруун чинээ загас барьчихаад алд хэрийн загас барьсан гэж хэлдэг хүмүүс байдаг. Хүн ярьж чадах юм бол загас томорч жижгэрдэг гэсэн үг байдаг. Гэтэл Бурхан түүнийг чаддаггүй. Сэтгэлдээ байгаа чигээр нь ярьцгаая. Бурхан сэтгэлдээ байгаа зүйлийг яг байгаа чигээр нь хэлдэг. Тиймээс гэм шилжсэн учир шилжсэн гэж хэлсэн болохоос шилжээгүй байхад шилжсэн гэж хэлэхгүй нь ойлгомжтой.

Ийм Бурханд итгэх үү? Итгэх дургүй бол итгэхгүй байсан ч болно. Итгэлийг өөр хүн хийж өгч чадахгүй юм. Хэрэв бид хүний өмнөөс итгэж болдог бол та бүхний өмнөөс би итгэе. Би итгэдэг аргыг мэддэг юм. Гэвч хүний өмнөөс итгэж болдоггүй тул хоолойгоо өндөрсгөж буй нь энэ юм.
За толгойд нь гараа тавьсан. Толгойд нь гараа тавьж дууссан бол гэм шилжсэн. Тэгвэл энэ хүнд гэм үлдсэн үү? Бурханы үгийг үзвэл ямаа /хонь/-ны толгойд гараа тавьсаны дараа энэ хүнд гэм үгүй болж хонь ямаа нь гэмт хүн болно. Гэмт хүн бишээ гэмт ямаа /хонь/ болно. Ингээд өргөлийг хэрхэн өргөдөг вэ гэвэл ямаа /хонь/-ны хоолойг барьж байгаад гол судсыг хутгаад хэрж цусыг тосож авдаг. Ямаа /хонь/ цус алдсаар үхдэг. Тэргүүн тахилч тоссон цусаа авч тахилын ширээн дээр цацдаг. Тахил ширээн дээр эвэр байх ба түүнийг будаж час улаан болгодог. Яагаад гэвэл үхлийн төлбөр нь үхэл юм.
“Бурхан минь, энэ хүний гэмийн төлөөс болгож нэгэн амь цусаа урсгаж үхлээ.”
Гэмийн төлөө үхсэнийг нотолж цусаар будаж үлдсэн цусыг нь тахилын ширээн доор асгадаг. Үүний дараа үлдсэн баас болон гэдэс дотор зэргийг галд шатааж тахилаа дуусгадаг байжээ. Ингэвэл энэ хүн гэмээс угаагдсан хүн болдог. Үүнийг Библи дээр гэмшилийн тахил гэдэг. Бүгдээрээ хэлцгээе.
“Гэмшлийн тахил”
Иймд энэ нь гэмийг агуулсан тахил юм. Дахин хэлцгээе.
“Гэмшлийн тахил”
За хүмүүсээ, тэгэхээр энэ хүн одоо гэмээ угаачихлаа. Зөвт хүн болсон уу? Болоогүй юу?