| E-mail | Club |
 
 
 
     
 

ОРДНЫ СӨНЧ БА ТАЛХЧИН

Эхлэл номын 4-р бүлгийн 1-23
   
 

5. ОРДНЫ СӨНЧ БА ТАЛХЧИН

Эхлэл номын 40-р бүлгийн 1-23-р хэсэг хүртэл уншъя.


Хайрт нөхөдөө, дэлхий дээр хялбар мэт байвч, мэддэг юм шиг байвч, болчих юм шиг санагдавч Тийм биш зүйл нь итгэгчийн амьдрал гэж хэлдэг юм. Мэдээжээр, би эдгээр асуудлыг шийдвэрлээд өгч чадах чадалтай хүн биш. Өнөө орой энд зогсож буй цорын ганц нөхцөл гэвэл тэр нь би урьд нь удаан хугацааны туршид гэмээс болж зовон шаналж байтал нэгэн өдөр миний гэм цас мэт цагаан болж угаагдсан гайхамшигт гэрчлэл юм. Та бүхэн, өнөөдөр би энд ирэхийнхээ өмнө нэг захиа авсан. Сөүлд байгаа миний охиноос ирсэн захиа юм. Би хүү охин хоёртой бөгөөд том нь дунд сургуулийн 3-р анги, бага нь бага сургуулийн 6-р ангийн хүү юм аа. Хэдэн өдрийн туршид хүүхдүүдээсээ хол байгаа учир ихэд сонирхон түргэн авч уншсан. Энэ захианы агуулгыг та бүхэнд сонирхуулъя.
“Ааваа, одоо шөнийн 12 цаг өнгөрч байна. Миний сэтгэл ихэд баярлан танд захиа бичиж байна. Та Пусанд цуглаан явуулж байхад, чөтгөр манай гэрт орж ирж, Ёнгүг аймаар халуурч өвдөөд уйлсан. Тэгээд нагац эгч бид хоёр Бурханы өмнө хичээнгүйлэн залбирсаны дараа Ёнгүгийн толгой өвдөхөө больж бүрэн эдгэрээд баясгалантайгаар сайхан зүүд зүүдлэн унтаж байхыг нь хараад зөндөө их баярлан энэ захиаг бичихээс өөр арга байсангүй. Ааваа, Ёнгүг өвдөж байна гэж битгий санаа зовоорой. Бурхан бүрэн эдгээсэн.”
Би охиныхоо нүглээс хэлтрүүлэгдсэн өдрийг санаж байна. Нэг өдөр манай охин сургууль дээрээ химийн лабораторийн өрөөнд ороход өмнө нь туршилт хийж байсан сурагчид хүчлийг гал дээр тавьж орхисон бөгөөд тэр нь дэлбэрсэн. Гай болж тэр хүчил манай хүүхдийн толгой дээр асгарсан. Яарч сандран Яанху багш эмнэлэг рүү аваачсанд, эмч спиртээр арчиж дээр нь иод түрхэж тавиад явуулсан. Би энэ учир явдлыг гэртээ ирэхэд нь мэдсэн бөгөөд эмнэлэгт эмчлүүлсэн гэхээр нь зүгээр болчихно гэж бодсон.
Гэвч хоёр долоо хоног өнгөрөөд байхад эдгэхгүй болохоор нь эхнэр боолтыг нь авч үзвэл толгой нь илжирч байсан. Эхнэр яаравчлан манай бэр эгчийн ажилладаг эмнэлэг рүү дагуулан явсан. Эмч хүчил унасан бол бүгдийг нь арилгах хэрэгтэй, гэтэл яагаад зүгээр орхисон юм бол гээд ихэд гайхсан. Ингээд гэнэт хүүхдийн толгойд мэс засал хийлгэх болоход би тэр өдөр юу ч мэдэлгүй Үжонбу-гийн хорих газар авралын зар түгээгээд ирж байсан. Хамт явсан пастор
“Манай сүмийн нэг хүн эмнэлэгт хэвтсэн тул хурдан ороод гаръя.”
гээд Ханяаны их сургуулийн эмнэлэгт очиж машинаа тавихад манай хүү гүйж ирээд
“Ааваа, эгч одоо мэс засалд орно.”
гэсэн. Очиж үзтэл эмч хүүхдийг хэвтүүлээд хуйхыг нь хусаж байсан. Аав нь учраас харахад их эвгүй байсан. Тэгээд манай хүүхдийн толгойг боолтоор сайн боосон. Үүнээс хойш 10-д хоног эмнэлэг рүү явсаар сургуульдаа очиж чадаагүй. Би сургууль дээр нь очиж манай хүүхэд өвдөж буй тул хэсэг сургуульдаа явж чадахгүй гэтэл захирал нь намайг уулзъя гэсэн. Захирал нь
“Үнэхээр уучлаарай, хүүхдийн эмчилгээний зардал хэд ч болсон сургуулиас бүрэн хариуцъя.”
гэж хэлсэн. Манай хүүхдийн явдаг Гэпугийн дунд сургуулийн 2-р ангид 67 хүүхэд байдаг бөгөөд хүчил дэлбэрэхэд яагаад яг манай охин таарсан юм бол?
“Би Бурханы дагалдагч, ийм зүйл огт санаандгүй учирна гэж байхгүй. Заавал Бурханы санаа зорилго байх ёстой.”
гэж захиралд нь хэлсэн.
“Захирлаа, би эмчилгээний мөнгө авахгүй. Эмнэлгийн зардал авснаар энэ зүйл дуусахгүй, Бурхан яагаад ийм зүйл тохиолдуулсныг мэдэхийг хүсч байна.”
гээд би эмчилгээний зардлыг авахаас татгалзсан. Манай хүүхдийн нагац нь эмнэлэгт ажилладаг байсан тул зардлын асуудлыг бүгдийг нь шийдсэн. 10-д хоног өнгөрсний дараа манай охин боолттой чигээрээ сургуульдаа явах болсон бөгөөд автобусанд суулгаж явуулахад хэцүү байсан тул би өөрөө завгүй байсан ч нэг сар хэртэй машинаараа хүргэж өгсөн.
Би пастор боловч гэр бүлийнхэнтэйгээ ярилцах цагаар тун хомс, охинтойгоо хүртэл итгэлийн тухай нухацтай ярьсан удаа бараг байхгүй учир өдөр бүр сургуульд нь хүргэж өгөнгөө охинтойгоо итгэлийн талаар ярьсан. Тэр хугацаанд миний охин сэтгэлдээ нүглээс болж зовж шаналж байсан үнэнийг мэдэж авсан. Би машин барьж яваад зарим үед нь машинаа замын хажуу руу гаргаж, зарим үед нь сургуулийн хаалган дээр зогсоон гэмээс ангижрах тухай сургаалыг дамжуулсан. Бурханы сургаалаар
“Инсүгээ, чиний гэм ингэж арилгагдсан юм шүү.”
гэж хэлэхэд гайхалтай боловч, манай охин машин дотор гэмээс ангижирч чадсан юм. Миний охины сэтгэлд байгаа бүхий л гэм цас мэт цагаан болсон гэсэн гайхалтай баярт мэдээг охинтойгоо хувцаалцах завшаан тохиосон. Хачирхалтай зүйл нь тэр өдрөөс хойш манай хүүхэд огт өөр хүн болсон. Залбирч байгаа нь өөрчлөгдөөд, Библийг унших нь өөрчлөгдөөд, амьдралын хэв маяг нь өөрчлөгдөөд, бодол санаа нь өөрчлөгдсөн. Би орон даяар сүм цуглаанаар байнга явдаг учир зөвхөн хүүхдүүүдээ гэртээ үлдээх нь их байдаг. Гэхдээ хүүхдүүд Бурханы ивээл дотор сайхан өсч буйг хараад баярлах сэтгэл төрдөг. Муу хүн авгайгаа магтаж, тэнэг хүн хүүхдээ магтдаг гэдэг шиг тэнэг болсон ч яахав. Надад ямар асуудал болох биш дээ.
Зөвхөн миний охиноор зогсохгүй хэн ч бай ингэж нүглээс гэтэлж, сэтгэлдээ байгаа бүхий л гэмийг арилгавал өөрчлөгдөхөөс өөр аргагүй. Намайг цуглаанд явахад манай авгай үе үе дагаж явдаг. Энэ удаа ч хамт ирсэн бөгөөд гэртээ хоёр хүүхдээ үлдээхээс санаа зовоод бидэнд туслах нэгэн хүнийг хайсан юм. Ашгүй манай гэрт ирж туслахыг хүссэн эмэгтэй таарч бид түүнтэй хамт амьдарч байгаа. Тэр эмэгтэй Эзнийг хайрладаг хүн юм. Тэр эмэгтэйг манайд ирснээс хойш манай гэрийн уур амьсгал өөрчлөгдөж хүүхдүүд их л чөлөөтэй болсон. Нэг эмэгтэй манай гэрт ирэхэд өөрчлөгдөж байгаа юм чинь, Есүс миний сэтгэлд орж ирвэл өөрчлөгдөхөөс өөр аргагүй.
Нөхөдөө, Есүс Христ нь зөвхөн өдрөөр унтдаг хүн биш. Тэрээр та бүхний сэтгэлд орж ирвэл та нарын бүхий л гэмийг шийдэж та нарын сэтгэлд эзэн болбол та бүхэн үнэхээр өөрчлөгдөхөөс өөр аргагүй. Та бүхний амьдрал цаашид дахин гэмтэй тэмцэх гэж уруу таталтыг ялах гэж, Библийг унших гэж, залбирал үйлдэх гэж хичээх хэрэггүй болно. Одоо залбирал үйлдэхгүй бол харин ч бүр хэцүү байх болно.
Харин та бүхэн,
“Есүсийг сэтгэлдээ оруулахын тулд яаж бүхий л гэмээсээ ангижрах вэ?”
Энэ нь гол асуудал юм. Тийм биз дээ? мэдээж Бурхан огторгуй Ертөнцийн хаана нь ч байдаг. Гэвч Бурхан нь хаа сайгүй амарч чаддаг хүн бишээ. Гэмгүй цэвэр ариун сэтгэлд орж ирсэн үед л амарч чаддаг. Хэрэв та нарын сэтгэлд Бурхан орж ирэх гэж байгаад нгүлээр дүүрэн байвал орж ирж чадахгүй, орж ирсэн ч тайван байж чадахгүй юм.
Тэгвэл яаж бидний гэмийг цас мэт цагаан болгон арилгаж болох вэ?
Өнөө орой бид Эхлэл номын 40-р бүлэг дээр байгаа түүхийг уншсан. Иосеф Будибалийн эхнэрийн уруу таталтыг татгалзсан учраас шоронд хоригдож байхад болсон явдал юм. Нэг өдөр Египетийн хаан Фараоны сөнч ба талхчин хоёр хоёулаа гэм үйлдэн Иосефийн хоригдож буй шоронд орж ирсэн. Би нэг өдөр энэ түүхийг уншаад энд чухам Бурхан юуг бидэнд зааж өгөх гэж байгаан мэдэхийг ихэд хүссэн. Ингээд маш нарийвчлан уншвал нэгэн гайхалай үнэнийг нээсэн.
Бүгдээрээ хамтдаа уншицгаая. Эхлэл номын 40-р бүлгийн 1-р хэсэг
“Үүнээс хойш Египетийн хааны архи хариуцсан хүн болон талх баригч хоёр өөрийн эзэн Египетийн хаанд гэм үйлдэв”
Библийн номоо дэлгэж тавиад намайг харна уу. Эхлэл номын 40-р бүлгийн 1-д хоёр хүн гарч байна. Хэн хэн бэ? Сөнч ба талхчин гарч байна. Үнэхээр их том хаан учир Фараонд аяга баригч, морь хариуцагч, хувцас хариуцагч, сөнч, талхчин гэх мэтчилэн олон төрлийн хариуцлагатай ажилчид байсан. Энэ хоёр сайд гэм үйлдсэн гэж Эхлэл номын 40-1-д хэлсэн байна. Хэн нь их гэм үйлдсэн бэ? энэ талаар хэлээгүй. Зөвхөн энэ хоёр гэм үйлдсэн гэж байгаа. Хэн нь ямар гэм үйлдсэн нь байхгүй боловч ямар ч болтугай гэм үйлдсэн. Тэгээд шоронд орсон.
Библи үүгээр дуусгаагүй, хоёр хүн ижил гэм үйлдсэн байхад нэг нь аврагдаж нэг нь алуулсан түүхээр 40-р бүлэг дуусч байгаа юм. Хэн нь аврагдаж хэн нь алуулсан бэ? энд сонирхолтой түүх гарч ирнэ. Ижилхэн гэм хийсэн боловч яахаараа нэг нь аврагдаж нэг нь алуулсан юм бэ?


Тэнгэрийн улс бол гэмт хүн очдог газар бишээ. Ижил гэм үйлдсэн боловч аврагдах хүн байх, алуулах хүн байдаг. Гэм нь их болоод тамд очиж байгаа биш юм. Гэм нь бага болоод диваажинд очиж байгаа хэрэг биш юм аа. Есүс загалмайд цовдлуулан нас барахад ижил гэм үйлдсэн хоёр дээрэмчин байсан бөгөөд нэг нь аврал авч, нөгөө нь сөнөсөн юм.
Бурхан Эхлэл номын 4-р бүлгийг бидэнд яагаад бичиж үлдээснийг ойлгож байна уу? талхчин ба сөнч хоёр. Энэ нь дэлхий дээрх бүх хүмүүсийг хоёр хэсэгт хувааж байгаа юм. Дэлхий дээр байгаа бүх хүмүүс гэм үйлдсэн боловч зарим хүмүүс нь аврал авч, зарим хүмүүс нь устаж үгүй болно гэдэг үнэнийг бидэнд хэлэхийн тулд Эхлэл номын 4-р бүлгийг бидэнд тэмдэглэж үлдээсэн юм гэж би итгэж байна.
Та бүхэн ч гэсэн бүгд гэм үйлдсэн. Гэтэл бүгд гэм үйлдсэн байтал би авралыг авах уу, устаж үгүй болох уу гэдгээ яаж мэдэх вэ? Бурхан дээр очсон хойноо мэдэх үү? Үгүй ээ тийм биш. Өнөө орой та бүхний итгэлийг шалгаж үзээд хэрвээ та нарын итгэл сөнчтэй ижил байх юм бол аврал авна гэдэг үнэнийг заах үүднээс, эсвэл та нарын итгэл талхчинтай ижил байх юм бол устаж үгүй болно гэдгийг ухааруулах үүднээс Бурхан энэ сургаалаа хайрласан юм. Та бүхэн ямар хүмүүс вэ? Та бүхэн сөнчтэй ижил үү, эсвэл талхчинтай ижил үү?
“Пастораа! Энэ сургаалаа хэлэхээс өмнө сөч нь яагаад аврал авч, талхчин нь яагаад устаж үгүй болсоныг хэлж өгөөч ээ?”
Гэсэн сэтгэл төрж байна уу? тэгье, тэр тухай жоохон ярьж өгье. Та бүхэн авралыг авахын тулд мэдэх ёстой хамгийн чухал зүйл нь Бурхан биднийг аврахдаа бидний хүчээр авраагүй бөгөөд Бурхан өөрийн хүчээр биднийг аварсан юм. Бурхан газар тэнгэрийг бүтээхдээ хамгийн түрүүнд хүнийг бүтээсэн үү, эсвэл хамгийн сүүлд бүтээсэн үү? хамгийн сүүлд биз дээ. Яагаад Бурхан хамгийн сүүлд хүнийг бүтээсэн юм бэ? Хэрвээ Бурхан хүнийг хамгийн түрүүнд бүтээсэн бол газар тэнгэрийг бүтээхэд нь хүн садаа болоод тэсэхэд бэрх болох байсан байх.
“Бурхан минь ээ энэ далай чинь дэндүү том юм. Тэнгэрийг ч гэсэн ингэж том хийгээд яах вэ.”
“Бурхан минь ээ энэ голыг ч гэсэн жоохон гүехэн бүтээгээч ээ, живж үхэх юм байна.”
“Бурхан минь ээ, энэ чулуу дэндүү хүнд юм байна, жоохон хөнгөхөн хийгээчээ.”
Дээр үед хүмүүс ажил хийж байгаад ядарвал туулайн бөөр модны доор хэсэг дуг хийх гээд хэвтэж байхдаа, унтахаасаа өмнө бодохдоо “Бурхан газар тэнгэрийг бүтээсэн юм уу, арай ч дээ Бурханы бүтээсэн газар тэнгэрийн байгаа байдлыг нь. Энэ сайхан харагддаг туулайн бөөр модноос тийм жижигхэн жимс гарч, чигчий хуруунаас жоохон ишнээс том амтат гуа ургадаг юм болоо? Ямар Бурхан нь бүтээхдээ ингэж бүтээдэг байна аа? хэрвээ би Бурхан байсан бол жижигхэн ишнээс жижигхэн жимс гарч, том модноос том жимс гаргана аа. Том туулайн бөөр жимс байвал чанаж байгаад тосгоноороо идвэл гоё байхгүй юу.”
Тэр хүн амандаа бувтнаж байгаад унтаад хурхирч байхад нь гэнэт “Тог” гэхийг харвал туулайн бөөр жимс духан дээр нь унасныг харсан. Гайхаж босоод толгой дээр нь унасан туулайн бөөрийг авч хагалж идэхээсээ өмнө сөхөрч
“Бурхан минь ээ баярлалаа. Туулайн бөөр амтат гуан дайны байсан бол миний толгой хагарах байсан. Туулайн бөөрийг жижигхэн хийж өгсөнд баярлалаа.”
гэсэн гэдэг түүх байдаг.
Та бүхэн Бурханы аугаа ухааныг бүгдийг нь ойлгохгүй. Тийм биз дээ? бид ч амьдарч байгаад ийм үе тохиодог. Бурхан бидний төлөө бэлдсэн бүх зүйлийг ихэнх хүмүүс ойлгохгүй өөрийн давчуу бодол, өөрийн аргаар Бурханыг ойлгож амьдрах нь их байдаг. Тийм учраас Бурхан биднийг гэмээс аврахыг хүсэвч өөрийн бодол, өөрийн аргаараа Бурханы зорилгыг хааж орхидог учир авралыг авч чаддаггүй хүмүүс их байдаг.
Бурхан газар тэнгэрийг бүтээхдээ хүний туслалцааг аваагүй юм аа. Бурхан 6 өдрийн дотор газар тэнгэрийг бүтээж хамгийн сүүлд хүнийг бүтээсэн. Хүн бүтээгдээд нүдээ нээж харвал Бурхан юу хийж байсан бол? газар тэнгэрийг бүтээх гээд ихэд завгүй нааш цааш явж байсан болов уу? Бурханы ажлаа дуусгаад амарч байсан. Үүнээс хойш Бурхан ба хүмүүсийн дунд амралт байсан.
Тэр аз жаргалтай амралт яагаад эвдэрснийг мэдэх үү? хүний сэтгэл ханахгүй, илүү сайн болох гэж оролдон, нүдээ нээж Бурхан шиг болох гэж шунаж, сайн муугийн алимыг идсэнээр амралт эвдэрч гай зовлон, уй гашуу ирэх болсон. Хүмүүсийн шунал нь бидэнд ашиг тусаа өгсөн үү? Үгүй. Гэвч Адам Евагийн үр удам болсон хойно шуналтахгүй байж чадахүй. Одоо ч гэсэн бид ямар нэгэн зүйлийг хийж байж авралыг авах гэж оролддог учир чаддаггүй юм.
Есүс энэ дэлхийд байхдаа олон ивээлийг өгч адисласан боловч хүн болгон Есүсийн хажууд ирж аврал авч ивээгдсэн юм бишээ. Өөрсдийгөө сайн гэж үздэг хүмүүс бүгдээрээ Есүстэй дайсагналцаж, эсэргүүцэж, шаралхаж Есүсийг алахыг хүссэн. Юу ч хийж чаддаггүй хүмүүс өчигдөр ярьсан завхай эмэгтэй, Самари эмэгтэй, 38 жил өвчтэй байсан хүн, уяман өвчтөнтэй ижил хүмүүс Есүсээс аврал авч ивээгдсэн юм аа. Та бүхэн ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй учраас аврал аваагүй бус сайн хийдэг учраас авч чадахгүй байгаа юм. Та нар сайн хийдэг гэж боддог учраас, Бурханд ажиллах боломж өгөлгүй өөрөө оролдоод байгаа тийм юм.
Х номон дээр нэгэн эмэгтэй байсан. Ганцаараа амьдардаг эмэгтэй бөгөөд цагаан тооройтой байжээ. Юутай ч барууныхан орчин үед ганцаараа амьдардаг эмэгтэйчүүд гэрийн тэжээмэл амьтан өсгөх нь их бөгөөд зарим эмэгтэй нь гөлөг, зарим нь муур, зарим нь бүр могой хүртэл тэжээж амьдрах нь бий. Ийм эмэгтэйчүүд өөрийн машиндаа хүртэл могой тавин давхидаг бөгөөд машинаас юм хулгай хийх гэсэн хүн ирээд могойг харж зугтдаг учир гөлөг тэжээснээс хамаагүй дээр гэдэг.
Энэ эмэгтэй тоорой тэжээдэг гээгүй, хамт амьдардаг гэдэг нь зөв илэрхийлсэн бололтой. Гахайн тооройтой нэгэн ширээнээс хоол идэж, усанд хамт орж, оронд хамт унтаж амьдардаг байсан. Нэгэн өдөр тооройны төрсөн өдөр болоход тэр эмэгтэй төрсөн өдрийн бэлэг болгон жирийн хүмүүс бодож ч чадахгүй Францын кино жүжигчид шиг баян хүмүүс түрхдэг маш үнэтэй “Свар Барри” гэдэг үнэртэй ус, би Франц хэл сайн мэдэхгүй тул зөв дуудаж байгаа эсэхээ мэдэхгүй боловч, бэлэглэхээр худалдан авчээ. Ингээд гахайгаа сүүнд усанд оруулан үнэртэй усаа түрхэж өгсөн. Нэг өдөр эмэгтэй гахайгаа орхиод хол аялалд явах ажилтай болжээ.
“Битгий гомдоорой, уучлаарай, би хурдан буцаад ирнэ, сайн сууж байгаарай”
Идэх хоолыг нь бүгдийг нь ширээн дээр бэлдээд усанд орох ус хийж орхин, ор хөнжлийг нь бэлдэх зэрэг бүхий л бэлтгэлээр хангаад аялалдаа явжээ. Явахынхаа өмнө гахайн биенд нөгөө усаа бусад үеэс илүү ихийг түрхэж өгчээ. Аялалд явж байхдаа ч гэсэн “Гахай минь яаж байгаа бол?” гэсэн бодол төрж ажлаа сайн хийж чадахгүй байв. Тэр бүсгүй гахайндаа ийм их хайртай байжээ.
Тэгээд ажлаа дуусган яаран яаран гэртээ ирж гахайгаа хайтал олсонгүй. Угаалгын өрөөнд ч байхгүй, гал зууханд ч байхгүй, орон дээрээ ч байхгүй, том өрөөнд ч байхгүй байсан. Бүсгүй ихэд харуусч “Дэмий гахайгаа ганцааранг нь орхиж явлаа. Би муу хүн.” гэсэн сэтгэлээр гахайгаа хаа сайгүй хайлаа. Сааданд очиж үзсэн, модон доор ч байхгүй, яаж ч хайгаад олсонгүй. Харин сүүлд нь олтол бохир ус цэвэрлэх газрын шалбаагт ороод хэвтэж байлаа. Тэр эмэгтэй гахайндаа тэгж их үнэтэй усыг түрхэж өгсөн биеэр заваан шалбаагийн усанд хэвтэж байгааг нь хараад сэтгэл нь өвдсөн.
“Гахай минь хурдан гараад ир.”
Гэтэл гахай нь дэлхийд хамгийн тайван, жаргалтай байна гэсэн байдалтайгаар гарч ирсэнгүй.
Библид “Илжигний чихэнд ус” гэсэн үг байдаг бол “Гахайны биенд үнэртэй ус” гэсэн үг байна. Хүмүүсээ гахай нь угаасаа заваан юманд дуртай амьтан юм. Тийм гахайны үндсэн чанарыг нь засалгүйгээр зөвхөн арьсанд нь үнэртэй ус, юу ч түрхлээ гээд гахай нь дахин заваан газар луугаа явахаас өөр аргагүй юм.
Бидний хүмүүс ч гэсэн адилхан юм. Бидний дотор гэмээр бохирдсон байхад доторхоо солилгүйгээр гаднаа Вранглер, Элит, Норд, Ливайс, Адидас гэх мэтийн үнэтэй хувцас зүүж алт мөнгөөр гангараад хичнээн будаж шунхдаад ч бидний дотор бохир тул тул бид гэмдээ живэхээс өөр аргагүй, заваарахаас өөр аргагүй юм.

Гахайг сүүгээр угааж үнэтэй ус түрхэж, жихэвч зүүлгэж, орон дээр унтуулсан гээд гахайнд хэрэггүй зүйл юм. Гахай нь харин ч шалбааганд хэвтэж байх нь өөрт нь хамаагүй дээр юм.
Хэрэв та нарын дотор сэтгэлд гэм байгаа бол явж архи уун жаргаж гэм хийх нь хамаагүй дээрээ. Энд сууж байгаа нь хэрэггүй ч байж болох юм. Тийм учраас долоо хоногт нэг цаг оролцох мөргөлийн цаг нь залхуутай санагдаад тэсэж чаддаггүй хүмүүс их байдаг. Мөргөл хийх нь аз жаргал юм бол яагаад нэг цагт залхдаг юм бэ? Бүүр залхсаар байгаад номлолын цагийг багасгасаар байгаад орчин үед 20 минутын номлол, 15 минутын номлол гэж гарч ирсэн.
Сөүлд 1 минутын мөргөл дэлгэрээд байна. “Сүмд явдаг хүмүүс 7 хоногийн эцсийн өдөр мөргөлдөө явахаа больчихвол замын осол их гардаг” гэж айлгаж байгаад мөргөл хийх нь хийдэг боловч 1 минутын мөргөл гээд яг 7 цагт эхлэн 7 цаг 50 минутанд дуусах цагт нь оролцдог. Машиныхаа хойд багажинд хээрийн газны пилетка, шарах махтай дүүртэл нь ачаад
“Хүүхдүүдээ өнөөдөр Нумины паркт очиж тоглоцгооё.”
“Ааваа, ямар гоё юм бэ.”
Нэг минутын мөргөлд оролцох хугацаанд нь хүүхдүүд нь машин дотроо байдаг. Хүүхдүүд машин дотроо хүлээх бөгөөд мөргөл хурдан дуусахгүй байна гэж дурамжхан байдаг. Ийм хүмүүст мөргөл бол дарамт болдог. Сүмд орж ирэн суучхаад “Манай пастор сургаалаа их удаан заах юм” гэж бодож байгаад мөргөл дуусвал уяа нь алдуурсан нохой мэт түргэхэн гарч машинаа асаагаад яваад өгдөг. Ийм хүмүүст мөргөл сонирхолтой юу? Зугаа цэнгэлд дуртай юу? Мөргөлөөс илүү цэнгэх дуртай эдгээр хүмүүс нь бидний дотоод сэтгэлийг илчилж өгдөг. Нүгэлдээ шингэсэн хүмүүс Библи барьж, костюм өмсөөд үсэндээ тос түрхэж, эмэгтэйчүүд нь нүүр амаа будаж, сувдан зүүлт зүүж, гоёж гангараад очих нь зөв үү? Зөв, гэхдээ доторхоо өөрчлөх хэрэгтэй.
Есүс үе үе тухайн үеийн шашинтай хүмүүст хэлдэг байсан.
“Хуучирсан булш мэт хүмүүсээ! Гадна талыг нь бүтээсэн хүн дотор талыг нь ч гэсэн бүтээлгүй яах вэ? Та нарын дотор бузар зүйлээр дүүрчээ”
Үүнийг Есүс өөрөө хэлсэн. Өнөөдөр та бүхэн гэмээсээ ангижирч чадахгүй бол тэдэнтэй ижил хүмүүс юм аа. Сэтгэлд чинь гэмийн шинж чанар дүүрэн байхад баптисм хүртээд яах вэ? Гэмээр дүүрэн байхад сүмийн ахлагч багш болж болох уу? Болохгүй. Тэр нь гахайн арьсанд үнэртэй ус түрхсэнтэй ижил юм. Тиймээс сүм дээр ирвэл итгэгч, гадагш гарвал үл итгэгч болдог биз дээ. Христэд итгэгч нарын гэрэл нь мохож байна. Өнөөдөр Христийн хурц гэрлийг харж чадахгүй үе болж хувирч байна.
Та бүхнээс өнөөдөр би чин сэтгэлээсээ хүсэх зүйл байна. Та бүхэн сэтгэлийнхээ асуудлыг шийдэж чадалгүй гаднаа Есүст сайн итгэдэг мэт дүр үзүүлэхээ болъё. Би Дэгүд олон жил пастор хийхэд “Пак Уг Сү пастор бол гэмшлийн пастор” гэж яриа гартал гэмийн асуудлыг шийдэхийн тулд олон хүмүүс намайг хайж иртэл зард гарсан. Тэр дунд янз бүрийн сүмүүдээс хүмүүс ирэх ба хааяа сүмийн ахлагч, багш нар, ганц нэг удаа пасторууд ирэх нь хүртэл бий. Би хэлдэг
“Ахлагчаа, уучлаарай, гэвч ахлагч нь гэмээс хэлтрүүлэгдэж чадахгүй.”
“Аан? Ахлагч яагаад болдоггүй юм. Библи дээр тэгж байдаг юм уу?”
“Тиймээ, тэгж хэлсэн байдаг.”
“Нүглээс хэн хэлтрүүлэгддэг вэ гэвэл, гэмт хүмүүс юм.”
Библийн аль хэсгийг уншсан гэмт хүн гэмээс уучлагддаг болохоос Бурхан хичнээн сайн хэлтрүүлдэг ч гэсэн гэмгүй хүнийг гэмээс хэлтрүүлж чадахгүй юм. Живж байгаа хүнийг уснаас гаргадаг сайн аврагч ч гэсэн усанд живээгүй хүнийг яаж аврах вэ? Бурхан хичнээн уучлахыг хүссэн ч гэсэн өөрийгөө гэмгүй гэж бодож байгаа хүний гэмийг уучилж чадахгүй юм.
“Та ахлагч юм уу? Эсвэл гэмт хүн юм уу? энэ хоёрын аль нэгийг сонгоно уу.”
“Есүс ахлагчийн гэмийг уучилсан гэж Библи дээр байхгүй. Удирдагч ч байсан гэмээ уучлуулахыг хүсвэл гэмт хүн гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ахлагч та ч гэсэн гэмээ уучлуулахын тулд гэмт хүн болох ёстой. Пастор ч гэсэн гэмээ уучлуулахын тулд гэмт хүн болох ёстой.”
“Гэмээ уучлуулахыг хүссэн хүн гараа өргөнө үү.” гэвэл олон хүмүүс гараа өргөдөг. Гэвч
“Нааш гарч ирнэ үү” гэвэл сууж орхидог. Яагаад тэгдэг вэ? Гэмт хүн болж харагдахыг хүсдэггүй учир тэр юм. Нааман жанжинд Иордан голд олон удаа усанд ор гэхэд
“Юу гэнэ ээ? Уяман өвчин тусчихаад байхад хувцсаа тайлж ичгэвэртэй байдалд ор гэж байгаа юм уу?”
Тэгэх юм бол “Чи уяман өвчнөөсөө салах дургүй бол яахав дээ. Дураараа бол.” гэсэн үгийг сонсох ёстой.
Гэмээс хэлтрүүлэгдэхэд амархан хүн байдаг, хэцүү хүн бас байдаг. Цөхрөлд орсон хүн, өөртөө бахархах юу ч үгүй хүн “Би сүйрэхээс өөр аргагүй” гэдэг үнэнийг ухаарсан хүн нь их амархан. Гэвч итгэгчийн амьдралаар сайн явдаг, ухаантай, өөртэй итгэлтэй, үзэмжээ боддог хүмүүс нүглээ уучлуулахад хэдэн мянга, хэдэн түмэн бээрийн зайтай гэдгээ мэдэх ёстой. Өөрийнхөө хийхэд хялбараар гахайн арьсанд үнэртэй ус түрхдэгтэй ижилхэн гадна төрхөөрөө сайн байдаг. Сүмд буяны ажлыг сайн хийдэг, хог цэвэрлэнэ, цонх арчина, хүүхдийн гутлын хайрцаг бэлдэж өгнө, сүмийн оюутны цуглаан, залуучуудын цуглааны ажилд тусалж дэмжинэ, мөн гудамжинд гарч хүмүүсийг сүмд ир гэж уриалан дууддаг. Тэдгээрийг сайн хийдэг мөртлөө
“Сэтгэлээ нээж гэмт хүн болж гэмээ уучлуул” гэвэл дурамжхан байдаг.
Хүмүүсээ Солонгосын аль ч хотод орой болбол загалмайтай байшин олон харагддаг. Мөнгө ихтэй хүмүүс ч, ядуу хүмүүс ч Бурханыг хайрлах сэтгэлээрээ мөнгө хандивлаж үнэтэй газар үнэтэй байшин барьж сүм болгодог. Гялгар цалгар сүм нь итгэгч нарын халуун нулимс, үнэнч сэтгэлээр баригдсан юм. Та бүхэн түүнийгээ сайн хийж чаддаг мөртлөө “Гэмээ угаалга.” гэвэл зугтаж зайлсхийдэг. Яагаад тэгдэг юм бэ?
Та бүхний дунд Эзэнд хүчээ шавхаж хандив өргөсөн хүмүүс ч олон байгаа. Гэхдээ гэмээ угаалгаагүй гэж хандив өргөсөн хүмүүс их байгаа. Сүмийн төлөө мацаг барьж шөнөжингөө залбирдаг хүмүүс ч их олон боловч гэмээ угаалгасан хүн цөөн байгаа. Энэ нь бидний Эзний сэтгэлийг өвтгөж харамсахад хүргэдэг. Иссая зөнч юу гэж хэлснийг мэдэх үү?
“Та нар Содомын хүмүүсээ Ёховагийн үгийг сонс. Гомориягийн иргэдээ та нар надад харагдахын төлөө ирэхийг хэн хүссэн юм бэ? Миний хашаанд гишгэхээс цаашгүй. Хэрэггүй өргөлөө дахин бүү барьж ир.
Та нарыг залбирсан ч би сонсохгүй. Учир нь та нарын гарт цус дүүрэн байна”
(Са 1:10-15)
Иссая хатуу ширүүнээр ингэж хэлсэн.
Хуучин гэрээний бусад номноос илүүгээр Иссая гэмээс хэлтрүүлэгдэх тухай тодорхой хэлсэн байдаг. Иссаягийн 44-22, 53-р бүлэгт гэмээ угаах тухай хэлсэн байдаг бөгөөд гэмээ угаагүй бол аравны нэгээ өргөж залбирал үйлдэн Бурханы төлөө ямар нэгэн зүйл хийхийг хүлээн авахгүй гэсэн байдаг.
“Ёховагийн гар нь богино болоод аврал өгөхгүй байгаа биш, чих нь дүлий болоод сонсохгүй байгаа юм биш гагцхүү та нарын гэм Бурхан ба та нарын хооронд зай гаргасан”
(Са 59:1-2)
Гэмт хүний өргөж буй зүйлийг авахгүй гэсэн.
Та бүхний мэддэгчлэн Хуучин гэрээнд өргөлийн ахлагч Бурханы өмнө өргөл барихад цуурч хагарсан өргөлийг Бурхан авдаг байсан уу? Авдаггүй байсан. Энэ нь юуг хэлж байна вэ? Бурхан гэмт хүнээс өргөл, мөргөлийг авахгүй гэсэн үг юм аа. Юун түрүүнд эхлээд гэмээ угаах хэрэгтэй. Гэтэл бидний дунд Бурхан тоохгүй байхад зөвхөн гадна талаа засаж дотроо гэмээр дүүрэн хүн олон байдаг. Тийм хүн үнэхээр тэнгэрийн улсад очиж чадах уу? Ийм хүн нь үнэхээр Есүсийн талд зогсож байгаа юм уу? Ийм хүн дотор Бурхан орших уу? Оршихгүй ээ. Дахин хэлж буй боловч тэр нь гахайн арьсанд үнэртэй ус түрхсэн хэрэг болох юм аа.
Яавал бид авралыг авч чадах вэ, яавал бид гэмээ арилгаж Бурханы өмнө зогсож чадах вэ гэдэг талаар хэлэхийг хүсч байна.

Эхлэл номын 40-р бүлгийг үзвэл ордны сөнч ба талхчин ижил гэм хийсэн боловч сөнч нь аврагдаж, талхчин нь алуулсан. Бид итгэгчийн амьдралаар амьдаръя гэвэл түүний учрыг мэдэх ёстой. Тиймээс та нарын итгэл сөнчтэй ижил бол сэтгэл амар байхад болно. Гэтэл та нарын итгэл талхчинтай ижил байвал аль болох түргэн сөнчтэй ижил болох хэрэгтэй.
40-р бүлгийн 1-р хэсэгт 2 хүн хоёулаа гэм үйлдсэн гэж байхад хамгийн сүүлийн хэсэгт очвол нэг хүн нь аврагдаж, нөгөө хүн нь алуулсан юм. Тэгвэл 40-р бүлгийн 1-р хэсэг ба хамгийн сүүлийн хэсэг 2-ын хооронд яагаад сөнч аврагдаж, нөгөөх нь алуулсан бэ гэдгийн хариулт нь гардаг. Библитэй ижил системтэй зохион байгуулалт сайтай ном байхгүй. Бага сургуулийн тооны номыг үзвэл хаалтын тэмдэг байдаг. Эхлээд 30 гээд хаалт тавиад 50 гэж тавьсан бол тэр дунд нь хэдийн тоо бичих вэ? 40-ийн тоо орно. Библи яг үүнтэй ижил аргаар байдаг. Бурхан Библид түүний хариултыг өгч та бүхэн ч гэсэн сөнчтэй ижил сэтгэлтэй байхыг хүсч Библийн номыг бидэнд өгсөн гэж би итгэдэг. За бүгдээрээ Библи үзэцгээе 40-н 2-р хэсэг.
“Тэд нарыг Иосефтэй хамт хорив. Шоронгийн дарга Иосефийг тэдэнд үйлчлэхийг тушаасан юм аа. Хоригдсоноос хэд хоногийн дараа”
Бид эндээс одоо сөнч яагаад аврагдсаны учрыг хайж үзэцгээе. Үүний дараа талхчин яагаад алуулсны учрыг хайх ёстой юм. Та бүхэн Библийн номтой юу? Миний Библи бол БНСУ-ын Библийн хорооноос гарсан ном юм. Та бүхэн Солонгосын Библийн хорооноос гарсан Библитэй байна уу?

За тэгвэл бүгдээрээ одоо нэг харъя. Сөнч яагаад аврагдсан бэ? Библи үзэн аяархан хариулахыг хүсье. Сөнч шоронд ороод хичээнгүйлэн гуйж нүглээ наминчилсан гэж байна уу? Тэр жинхэнээсээ гэмдээ шаналж, уйтгарлаж, уйлсан гэсэн яриа байна уу? Тийм зүйл байхгүй. Сонин. Энд Бурхан сөнчийн авралаар дамжуулан бид аврал авах хамгийн чухал аргыг бичсэн баймаар юм. Та бүхэн юу гэж бодож байна? Аврал авъя гэвэл хичээнгүйлэн залбирч, гэмшиж, уйлж залбирах ёстой. Ямар нэгэн зүйл хийх ёстой . . . . гэж ихэнх хүмүүс боддог.
Бурхан ч гэсэн түүнийг хүсдэг байсан бол гарцаа байхгүй сөнч өглөө эрт босч нулимс гарган гэмшиж байсан гэж Библи дээр байх байсан. Логикоор бол тийм. Пак пастор хүчээр тааж байна уу? Үүнд гайхалтай зүйл нь сөнч гэмшсэн гэсэн зүйл огт байхгүй байгаа.
Өнөөдөр ихэнх хүмүүс бид аврал авахын тулд ямар нэгэн зүйл хийх ётой гэж боддог. Гэвч хүмүүсээ, Бурханы сургаалд тэр хэсэг нь орхигдсон байна. Сөнч юу хийсэн бэ? Нулимс асгаруулан гэмээ наминчилж гуйсан уу? уучлаарай, Библи дээр тийм зүйл нэг мөр ч алга. Тэгвэл гэмших хэрэгтэй гэсэн үг юм уу? нулимс асгаруулахгүй байсан ч болох юм уу? залбирах хэрэггүй гэсэн үг үү? Тийм биш ээ, тэгж хэлж байгаа юм биш. Библийг уншихгүй байсан ч болно гэсэн үг биш ээ. Буян хийхгүй бай гэсэн үг бас биш ээ. Гэвч авралын асуудал нь үүнээс өөр зүйл юм аа. Эдгээр зүйлсээр аврал ирдэггүй.

За, одоо тэгвэл эхлэл номын 40-р бүлэгт байгаа алуулсан талхчин ба аврал авсан сөнч хоёрын ялгааг хайж олох ёстой. Ямар ялгаа байна вэ? Би 40-р бүлгийг уншихад өөр зүүд зүүдэлснээс өөр ялгаа байхгүй. Та бүхэн ч гэсэн тэгж бодож байна уу? Иосеф тэр өглөө очиж үзэхэд энэ хоёр хоёулаа хар дарж зүүдэлж сэтгэл шаналсан байсан.
“Та бүхэн юунд санаа зовсон бэ?”
“Бид зүүд зүүдэлсэн бөгөөд тайлж чадахгүй байна”
“Зүүдний тайлбар Ёховад бий. Зүүдээ надад хэлнэ үү.”
Сөнч зүүдээ хэлсэн.
“Шөнө зүүдэлсэн, би хааны сөнг түшиж байсан ба хааны өмнө архи өгөх ётой байтал миний хундага хоосон байсан. Хоосон хундагатай хааны өмнө очиж болохгүй болоод айж байтал миний өмнө усан үзэмний модноос 3 мөчир гарсан байх бөгөөд навч гарч цэцэг дэлбээлэн усан үзэж хурдан боловсорсон.”
Сөнч хаанд өргөх архигүй байтал усан үзэмний модыг хараад хэр их баярласан бол?
“Хурдан усан үзмийг хурааж боловсруулан шахаад хаанд өргөе.”
Иосеф тэр зүүдийг сонсоод их сайн зүүд зүүдэлжээ гэсэн. Гэвч сөнч болон талх баригч жаахан гайхаж яагаад тэр вэ гэж асуусан.
“Гурван мөчир нь гурван өдрийг илэрхийлэх бөгөөд гурван өдрийн дотор та буцаж ажилдаа орж аврагдан хааны хажууд очих болно.”
Хүмүүсээ бидний зүүд ямар болоод аврал авах эсэх зүүд болохыг яаж мэдэх вэ? Усан үзмийг шахахад яадаг эсэхийг нь ерөөсөө сайн ойлгодоггүй. Пак пасторын толгой тийм сайн биш ээ. Зарим үед Бурханы зорилго байгаа мэт санагдавч сайн ойлгодоггүй. Залбираад, уншаад, зарим үед Библийг холбож уншдаг . . . . Гэхдээ Бурхан намайг ухааруулж өгсөн. Усан үзэмний мод нь Есүсийг зааж байна. Есүс нь бидний амьдралын жинхэнэ усан үзэмний мод юм аа. Хааны өмнө очно гэдэг нь хаадын хаан болсон Бурханы өмнө очихыг хэлж байна. Архи хариуцагч нь гартаа бариад очих зүйлгүй байсан. Аваад очих зүйл байгаагүй учир бид ч гэсэн Бурханы өмнө очиход аваачиж өргөх зүйлгүй. Ингээд харахад усан үзэмний мод ургаж жимс гарч боловсорсон. Ингээд усан үзмийг шахаж шүүсийг нь авсан. Амьдралын усан үзэмний мод болох Есүс загалмайд цовдлуулан түүний биенээс цус урссаныг хэлж буй юм аа. Тэгээд архи хариуцагчийн зүүд нь юу вэ гэхлээр
“Бурхан минь ээ! Би таны өмнө очих гэсэн боловч танд өргөх зүйл юу ч алга. Гагцхүү миний өмнөөс загалмайд цовдлуулан нас барсан Есүсийн цусанд итгэж очих тул энэ цусыг үзээд намайг хүлээн авна уу”
Гэсэн бид нарын итгэлийн хүлцэл юм.
Ийм учраас та бүхэн Бурханы өмнө очихдоо Есүс Христийн загалмайн цуснаас өөр Бурханы өмнө авч очих зүйл байгаа бол болохгүй. Ойлгов уу? Та бүхний аравны нэг, 40 өдрийн мацаг барьж залбирах, бусдыг аврах, эдгээрээр аврах нь ерөөсөө биелэхгүй юм.
Та бүхэн, Бурханд “Миний сэтгэл Есүс Христийн цус дээр тогтдог.” гэж харагдвал бид аврагдах болно. Гэвч зарим хүмүүс нь Христийн цусан дээр тулгуурлах нь тулгуурладаг боловч түүн дээрээ өөр зүйлсийг хольж хутгадаг. Есүсийн цустай өөрийнхөө сайн хийсэн 20%-аа, 40%-аа хольдог. Зарим нь бүр мундаг болохоороо 60%-ийг ч хольдог. Мөн зарим нь Есүс миний төлөө загалмай дээр цовдлуулан урсгасан цусанд өөрийнхөө сайн зүйлийг ч 1%-аар хольдог. Тэр ч мөн болохгүй. Миний үйлдэл, миний сайн хийсэн зүйл бага ч гэсэн орох юм бол аврал ирэхгүй юм. Гагцхүү миний төлөө нас барсан Есүс Христийн загалмайн цусан дээр л тогтож явах ёстой юм.
Сөнчийн зүүд нь ийм зүүд байсан. Хааны өмнө очих ёстой боловч хундага нь хоосон тул яах ёстой вэ? Хичнээн их санаа зовсон бол. Гэтэл усан үзэмний модыг хараад хичнээн их баярласан бол. Асар хурдан хугацаанд цэцэг навч нь дэлгэрэн жимс гарч усан үзэм боловсорсон. “Ямар их аз вэ!” Түүний аваад шаламгайлан шахаж шүүсийг нь аваад аваачиж өгсөн. Бид өөрсдөө тэнгэрийн улс руу явах гэтэл очих нэр хүндгүй болчхоод яахаа мэдэхгүй байтал Есүс загалмай дээр цусаа урсган гэмийг угааснаар аз жаргалтайгаар явах болсныг илэрхийлж байна. Энэ бол архи хариуцагчийн итгэл юм.
Хайрт нөхөдөө, бид гэм үйлдэхгүйгээр амьдрах аргагүй юм. Бид Бурханы үгээр 10-н хуулийг нэг ч зөрчихгүйгээр амьдарч чадахгүй юм. Иймээс Бурхан өөрийн хүү Есүс Христийг илгээсэн юм. Духнаас нь, хоёр гарнаас нь, хоёр хөлнөөс нь, цээжний хажуунаас нь урссан загалмайн цус бидний гэмийг угаахад дутах зүйл байхгүй. Та бүхэн зөвхөн тэр цусанд л итгэж амьдрах хэрэгтэй.

Тэр үед дайснууд
Есүст гадас зоожээ
Зэвэрсэн төмөр гадсыг цохих
Лантууны дууг
Би сэтгэлдээ

Уйлж сонслоо
Тэр цусаар миний гэм угаагдлаа

Есүсийн цус та бүхний гэмийг угааж чадаагүй гэвэл та бүхэн өөрсдөө гэмээ арилгах гэж хичээх хэрэгтэй. Есүсийн цус та бүхний гэмийг хагасыг нь угаасан гэвэл үлдсэн талыг нь угаахын төлөө та бүхэн зовж хөдөлмөрлөх хэрэгтэй. Гэвч Есүс Христийн цус та нарын бүх гэмийг угаасан гэвэл та бүхэн гэмт хүн байх аргагүй юм. Иймд Бурхан биднийг зөвт хүн гэж хэлсэн юм. Хүмүүсээ Бурхан бид нарыг зөвт хүн гэсэн нь бидний үйлдэл сайн санааных болоод эсвэл гэм бага хийж гэмшиж нулимс урсгаснаас болоогүй юм. Гагцхүү өөрийн хүү Есүс Христийн цус бидний гэмийг бүрэн төгс баталгаатайгаар угаасан учир зөвт хүн болсон гэж хэлсэн юм.
Есүс Христ загалмай дээр бидний гэмийг угаасан юм. Бидний гэмийг үүрд мөнхий арилгасан юм. Гэвч олон хүмүүс Бурханд найдалгүй өөрийн үйлдлээр явах гэж оролддог. Нэг сайн зүйл хийсэн өдөр нь Бурханд ойртон очих гэж жаахан буруутсан бол сэтгэл нь унаж хямарч өдөрт 12 хувирдаг нь бид юм. Үй зайгүй буруу зүйл хийдэг нь бид боловч тэр үйлдлээ авч Бурханы өмнө очно гэвэл хэзээ ч зөвдөхгүй юм. Өглөө нь баясгалантай байж байгаад орой болохоор нь сэтгэлээр унаад эсвэл өглөө нь уйтгартай байж байгаад орой нь баясгалантай болдог биз дээ та бүхэн. Мөргөл үйлдчихээд гарах үеийн сэтгэл болоод тэрүүхэн хооронд гэртээ очих сэтгэл хоёрын ялгаа их байдаг. Долоо хоног байж байгаад сүмдээ ирэхдээ сэтгэл нь бүүр унтарчихсан байдаг. Цаг тутамд хувирч байдаг бидний сэтгэлийг авч тэнгэрийн улсад очих гэвэл “нааш цааш” болж байгаад унах байх. Тиймээс та бүхэн өөрсөндөө найдаж болохгүй.
Бидний үйлдэл нь аль хэдийнээ сөнөх тавилантай бөгөөд Бурханы ивээлийг хүртэж явах болно.
Та бүхэн өнөөдөр Пак Уг Сү пастор үхчихсэн гээд бодъё.
“Иш зайлуул”
Уйлах хүн байна уу?
“Аа, сайхан байна шүү”
гэх хүн байж ч магадгүй. Юутай ч бай, урд эсвэл хойд ууланд булах, эсвэл чандрыг нь голд урсгаад яаж ийгээд хөдөөлүүлчих байх. Ингээд би Бурханы өмнө очно.
“Бурханд очих гэрэлт зам . . . .”
гэсээр очно оо. Бурханы шүүхийн өмнө зогсох болно. Гэтэл зэтгэр ирээд
“Цаг нь иржээ. Чамтай уулзлаа, суу”
Зэтгэр яллана.
“Бурхан минь, Пак Уг Сү хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр Хойд Гёнсан мужид төрсөн. Төрөхөөсөө авахуулаад гэмт чанрыг эзэмшин гэм үйлдсэнийг нь тоочих аргагүй. За одооноос эхлэе, тэдэн оны, тэдэн сарын, тэдний өдөр самар тарих газрыг эвдэж, төмс хулгайлж идсэн . . . .”
гээд үргэлжлүүлж гарна.
“Тэдэн оны, тэдэн сарын, тэдний өдөр хүнтэй муудалцаж худал ярин хараал хэлсэн . . . .”
“Пөөх би ийм муу хүн байсан юм уу?” Магадгүй та бүхэн ч гэсэн тэгж мэдрэх байх. Юутай ч зэтгэрийн хов хүргэх цаг нь хэдэн жил ч болж магадгүй.
“Бурхан минь зөвхөн энэ гэж бодож байна уу? Хувиа бодсон өөдгүй амьтныг . . . . Ийм тул там руу явуулах нь зөв.” гэнэ
Зэтгэр ингэх болно. Түүний дараа Есүс гарч ирнэ.
Би зэтгэрийн ярих дууг сонсоод зүрх зогсчихсон байж байгаад Есүсийг гарч ирэхэд хүч орно. Есүс
“Бүү санаа зов Пак Уг Сү, би энд байна. Битгий санаа зов. Бурхан эцэг минь ээ сая зэтгэрийн хэлдэгтэй ижил Пак Уг Сугийн өнөөг хүртэл хийсэн гэмийг нь хүлээн зөвшөөрч байна. Гэвч ааваа та түр азна, миний цээжийг харна уу. Энд байгаа сорви яагаад бий болсон бэ? Мөн духан дахь өргөсний сорви, хоёр гаран дээрх гадасны сорви яагаад бий болсон бэ? Яг саяын зэтгэрийн хэлдэг Пак Уг Сүгийн бүхий л гэмийн шийтгэлийг авсныг батлах ул мөр биш үү? Би загалмайд цовдлуулан үхэж тэр бүх шийтгэлийг аваагүй гэж үү? Сатан чи одоо яв. Тэнгэр элч нараа хурдан Пак Уг Сүг хүлээн ав.”
“Бан баара бам”
“Пак Уг Сүд зориулсан титэм хаа байна?”
“Байлгүй яахав.”
Энэ бол жишээ. Жинхэнээсээ байдаг эсэхийг мэдэхгүй ч, сая Ом пасторын гэрчилсэнтэй адил алтан медальтай зүйрлэлтэй биш. Би тэнгэрийн улсад очоод титэм авах юм бол ердөө 5 минут зүүж өгөхийг хүсч байна.
“Хурдлаарай, видео бичлэг хийгээрэй.”
Видеогоор бүгдийг нь бичсэний дараа титмээ авна.
“Есүс минь юутай ч үүнийг таньд өгье. Би юу хийсэн билээ. Та миний гэмийг угаагаад, сургаалаа айлдаад ивээсэн билээ. Надад хийсэн зүйл байхгүй. Энэ титмийг танд өргөе, авна уу.”
Есүсийн хөл доор титмээ тавьж гэртээ хариад видеогоо үзнэ ээ.
Та бүхэн бидний Эзэн Есүс Христийн загалмайн цусаар гэмээ бүрэн угаалгасан. Зэтгэр ямар ч өө олохооргүй бүрэн төгс угааж өгсөн. Халелүяа! Есүсийн урсгасан загалмайн цус миний гэмийг угааж чадаагүй юм бол Есүсийн үхэл ч гэсэн утгагүй юм. Миний гэмийг угаахын төлөө загалмай дээр цовдлуулж урсгасан цус нь ердийн цустай ижил болно. Гэвч бидний Эзний үхэл нь утгагүй үхэл байгаагүй юм. Миний гэмийг баттайгаар угаасан. Тиймээс бид Есүст итгэдэг. Есүсийн цусаар хангалттай учир түүн дээр өөрсдийн хийсэн сайн зүйлийг нэмэх хэрэггүй юм. Есүсийн урссан цусаар хангалттай учир бид дахин шийтгүүлэх шаардлагагүй юм. Бурхан бидний бүхий л шийтгэлийг Есүсийн авсан шийтгэлээр хангалттай гэж амалсан. Иймд муу санаатай гэмт хүн ч гэсэн тэр өдөр Есүсийн цусаар хүч сэлбэж Бурханы өмнө нүүр бардам зогсох болно. Одоо би та бүхнийг харахад ийм боловч тэр өдөр миний туслах нь тэнгэр элч байх болно.
“Тэнгэр элч ээ”
“За”
“Шүдний оо аваад ир”
“За, амьдралын модноос хоёрдахь мөчир дээр нь байгаа жимсийг түүгээд ир, амсч үзье”
Ам томтой учир идэх юманд дуртай.
Юутай ч та бүхэн ийм ивээлийг хүртэх нь гагцхүү Есүс Христийн цус болно. Өнөөдөр олон хүн тэр ивээлийг хүртэж чадахгүй байгаа нь рашаан гаргаж чадахгүй байж Есүсийн цусан дээр өөр зүйлсийг нэмэх гэж оролддог учир юм. Өнөөдөр нэмсэн зүйлсээ бүгдийг нь авч хаяна уу. Тэгээд зөвхөн Есүсийн цусанд итгэж амьдаръя. Ойлгосон уу? Сөнчийн зүүдийг Иосеф тайлбарласан.
“Энэ үнэхээр сайн зүүд байна. Гурван мөчир нь гурван өдрийг билэгдэх бөгөөд гурван өдрийн дараа суллагдах нь гарцаагүй. Аврагдах бөгөөд намайг битгий мартаарай. Үнэхээр битгий мартаарай.”
Хажууд нь байсан талхчин зүүдний тайлалыг сонсож байгаад инээж
“Би ч бас зүүдэлсэн.”
“Ямар зүүд вэ?”
“Үүнтэй их ижилхэн зүүд. Зүүдэндээ үзвэл би цагаан талх гурван сагсыг барьж явтал . . . .”
Талхчин хичнээн их баярласан бол.
“Дээд талд нь төрөл бүрийн шарсан ургамлууд тавьсан байсан. Гэтэл шувууд ирж тэрнийг зулгааж идсэн.”
“Энэ бол сайн зүүд биш.”
“Яагаад тэр вэ?”
“Гурван сагс нь мөн л гурван өдрийг билэгдэх бөгөөд гурван өдрийн дараа таны хүзүү тасарч модонд дүүжлэгдэх болно. Шувууд ирж таны махыг зулгааж идэх юм.”
Сэтгэл сэрдхийлгэм яриа боловч үнэн юм. Тэр цагаан талх нь Есүсийг төлөөлнө. Бид ёслол хийхдээ талх идэж, дарс уудаг. Амьдралын талх өгөгч Есүс! Энэ хүн явахдаа талх л авч явах ёстой байсан юм. Гэвч талхан дээр олон төрлийн юм нэмж тавьсан нь асуудал юм. Шувууд сатаныг төлөөлнө. Библи дээр хоёр төрлийн утгатай зүйлс их байдаг. Манай хэлэнд ой модыг хэлдэг “ой” ой ухааныг хэлдэг “ой”, ойж буухыг хэлдэг “ой” бүгдээрээ ой юм аа. Библи дээр Есүс Христийг хурга гэж хэлдэг бөгөөд итгэгчдийг хонь гэж хэлэх үе байдаг. Шувууд ч мөн адил. Зарим үед Бурханы итгэгчдийг хэлдэг. Гэхдээ энд яригдаж буй шувуу нь зам дээр унасан үрийг түүж иддэг зэтгэрийг хэлсэн байна.
Та бүхэн, бидний Есүсийн өмнө очихдоо талх өгсөн Есүст л үндэслэх ёстой бөгөөд түүн дээр өөрсдийнхөө дуртай зүйлсийг нэмбэл Бурхан авч чадахгүй болоод эцэст нь сүйрч сөнөхөд хүрдэг гэдэг үнэнийг бидэнд зааж байна.

Хайртай нөхөдөө, өнөө орой бид ордны сөнч ба талхчингийн түүхээс тэд яагаад авралыг авч эсвэл алуулсан гэдгийг үзлээ. Сөнч нь
“Би Бурханы өмнө тавих юу ч байгаагүй учир, Бурхан зөвхөн загалмай дээр урссан Есүс Христийн цусаар миний бүхий л гэмийг угаасныг үзэж намайг хүлээн авч соёрх.”
гэсэн сэтгэлээр байдаг хүнийг төлөөлсөн ба талхчин нь Есүс миний төлөө загалмай дээр цовдлуулсан ч гэлээ би энийг, тэрийг сайн хийгээд нэмэх хэрэгтэй гэдэг хүнийг төлөөлж байгаа юм. Талхчинтай ижил итгэлтэй хүн сүйрэх болно гэж Библи бидэнд хэлж байна.
Сайн сонсоцгоо. Ийм учир, Есүс дэлхий дээр байхдаа итгэл зүтгэлтэй байдаг хүмүүс болох- хуулийн багш, Фарисайчууд, Садукай нар Есүсийг үзэн ядаж шүүмжилдэг байсан. Тэгээд Есүсийг хүлээн авдаг байсан хүмүүс нь бүгд гэмт хүмүүс болох - садарласан эмэгтэй, самари эмэгтэй, уяман өвчтөн зэрэг хүмүүс байсан юм. Бид итгэгчийн амьдрал дээрээ алдаа гаргах нь асуудал биш, сайн байна гэж бодох нь асуудал болох нь их байдаг. Бид үнэхээр юу ч хийж мэдэхгүй байвал Бурхан бидний өмнөөс хийж өгнө. Бид өөрийн гэмээ өөрсдөө шийдвэрлэж чаддахгүй бол Эзэн шийдвэрлэж өгөх боловч би өөрөө хийх гэж оролдвол Эзэн юу ч хийж чадахгүй болно.
Хайрт нөхөдөө, баас заваан боловч жорлондоо байвал асуудалгүй. Тэр нь баасны байх ёстой газар юм. Гэтэл баас хоолны ширээн дээр байвал асуудал болно. Үгүй гэж үү? Гэм нүглээр дүүрэн энэ дэлхийд гэмт хүмүүс байх нь асуудал биш боловч тэнгэрийн улсад явахдаа гэмээ авч явж болохгүй.

Ойлгов уу? Иймд та бүхэн тэнгэрийн улс руу явахаасаа өмнө энэ дэлхийд нүглээсээ угаагдах хэрэгтэй. Сүмийн төлөө зүтгэж хандивлаж Эзний төлөө золиос өргөхөөсөө өмнө гэмээсээ угаагдсан байх хэрэгтэй.
Нэгэн өдөр Леонардо Да Винчи өөрийн гэрийн урд байх ууланд гарч байгаад нэгэн том хадыг харсан. Өдөржингөө тэр хадыг харж байгаад орой болж харанхуй болоход гэртээ буцаж ирэн унтсан, маргааш нь мөн л очиж нөгөө чулууг харсан. Хэдэн өдрийн туршид хоол идэхээс бусдаар зөвхөн тэр чулууг харсан. Гэтэл нэгэн өдөр лантуу цүүц барин очиж хадыг эвдэж эхэлсэн. Өглөөн цайгаа уучихаад очиж эвдэн, өдрийн цайгаа уучихаад очиж эвдэн . . . . Нэг найз нь асуусан нь:
“Хөөе, Да Винчи”
“Өө, чи ирсэн юм уу?”
“Одоо юу хийж байгаа юм бэ?”
“Хараад мэдэхгүй байна уу? Ингээд байж байна.”
“Чулуунаас өөр юу байгаа юм?”
“Энэ чамд чулуунаас өөр харагдахгүй байна уу?”
“Чулуу л байна, өөр юу юм?”
“Үгүй ээ, тэнгэр элч энэ чулуун дотор байгаа юм. Чулуу таглачихаад байна. Би тэнгэр элчийг халхалсан чулууг хагалж тэнгэр элчийг чөлөөлнө”
Да Винчи үргэлжлүүлэн чулууг эвдсээр байсан. 1, 2 хоног, 1, 2 сар өнгөрөхөд нээрээ тэнгэр элчийн төрх чулуун дээр гарч эхэлсэн. Жирийн хүмүүсийн нүдэнд эгэл чулуу боловч Леонардо Да Винчигийн нүдэнд тэнгэр элчийн төрхийг харсан. Бусад хэсгийг нь бүгдийг нь авч хаяхад тэнгэр элчийн төрх гарч ирсэн.
Та бүхэн мэдлэг боловсролгүй, ядуу, магадгүй бусдын нүдэнд өрөвдөлтэй харагдавч Есүсийн нүдээр харахад бүгд Бурханы төрхийг агуулсан байдаг. Та бүхэн Бурханы нандин төрхийг агуулсан бөгөөд гэмээр хучигдсан байдаг. Да Винчи лантуугаар чулууг хагалж тэнгэрэлчийн төрхийг гаргаж ирсэнтэй ижил Есүс загалмай дээр та бүхнийг бүрхэж буй бузар муухай гэмийг авч хаясан юм. Ийм учир биднээс одоо цэвэр ариун Бурханы дүр харагдах болсон. Да Винчи чулууг хагалдагтай ижилхэн Есүс үргэлжлүүлэн та бүхний амьдралд орж гэмийг угаахыг хүсч байна. Мөн та бүхний амьдралаас зовлон зүдгүүрийг авч хаяхыг хүсч байна. Уйтгар зовлонг авч хаяад зөвхөн Бурханы жинхэнэ амар амгалан сэтгэл хангалуун байдлыг өгөхийг хүсч байна. Эзэн Есүс Христэд итгэнэ үү. Эзэн Есүс Христийг түшиж тулахыг хүсч байна.
Цаг их өнгөрлөө. Хоёрдахь хөтөлбөр байгаа учир илүү их урт ярихаа болъё. Пусан хотын иргэд та бүхэнд хэлэх гэсэн зүйл минь Есүс Христ нь бузар гэмээс намайг аварсан гэдэг юм. 1962 оны 10-р сарын 7-нд, өнөөдөр 10 сарын 8 юм чинь өчигдөр миний гэмээсээ хэлтрүүлэгдсэний 25 дахь жил юм. Би гэмээсээ хэлтрүүлэгдсэнтэй адил та бүхэн бүгдээрээ Есүс Христийн цусаар гэмээс хэлтрүүлэгдэхийг хүсч байна. Зөвхөн ийм л сэтгэл байна. Есүс миний амьдралд орж ирсэн өдөр анхны баяр хөөрийн амтыг үзсэн.
Би өчигдөр орой хоол идчихээд толгойгоо угаасан. Толгойгоо шампуньдаж байх үед миний сэтгэлд магтаалын дуу орж ирсэн.

Эзэнгүйгээр зөвхөн алдаа хийдэг
Үнэ цэнэгүй энэ бие
Эзэнгүйгээр далбайгүй завь
Далайд явах мэт болно
Есүс, өө Есүс
Тэр үеийг мэдэх үү
Бүү орхиоч
Есүс, өө Есүс
Эзэнгүйгээр яаж амьдрах вэ

Энэ бол миний гэрчлэл юм. 1962 оноос өмнө Есүс байхгүй үеийн намайг төсөөлнө үү. Гүнзгий гэм дунд тэмтчин гашуудаж, цөхрөл дунд байсан юм. Есүс миний сэтгэлд орж ирснээс хойш өдөр бүр гайхалтайгаар өөрчлөгдөх болсон. Би өнөөдөр та бүхний өмнө зогсож байгаа нь ямар нэгэн учир гэж байдаг бол Есүс Христийн хүч юм. Тэрээр загалмай дээр цовдлогдон нас барж миний бүхий л гэмийг угааснаас өөр учир байхгүй юм. Би үнэхээр итгэл найдваргүй болсон байсан. Үхэхийг хүссэн. Ихэд шаналан цэрэгт явдаг юм уу гэж байтал ашгүй шүдгүй болсон намайг цэргийн үзлэг голоод аваагүй. Би энэ дэлхийд ямар ч хэрэггүй хүн байсан. Гэтэл Есүс намайг авсан.
Өнөөдөр орой Есүс та бүхнийг авахыг хүсч байна. Та бүхнийг энгэртэй тэврэхийг хүсч байна. Та бүхэн гэмээс ангижрагтун. Түүн дээр очиж өөрсдийн гэмээ угаалга. Та бүхнийг өөр болно гэж итгэж байна. Өнөөдөр энд ингээд яриагаа дуусгая. Маргааш өглөө хэрхэн гэмээс ангижрахыг дэлгэрэнгүй яръя.