| E-mail | Club |
 
 
 
     
 

ГУЧИН НАЙМАН ЖИЛ БОЛСОН ӨВЧТӨН

Иохан номын 5-р бүлгийн 1-9
   
 
4. Гучин найман жил болсон өвчтөн


Шинэ гэрээний Иохан номын 5-р бүлгийн 1-р хэсгээс эхлэн уншъя.
“Үүний дараа Иудейчуудын нэгэн баяр болж байсан бөгөөд Есүс Иерусалим өөд очив. Иерусалимын Хонины Хаалганы дэргэд еврейгээр Бээтзад гэдэг цөөрөм байдаг бөгөөд тэнд таван саравч байдаг байна. Тэнд сохор, доголон, бие нь хатсан өвчтэй олон хүн хэвтэж байлаа. Тэд ус хөдлөхийг хүлээж байв. Учир нь тэнгэрэлч заримдаа цөөрөмд бууж усыг хөдөлгөхөд ус хөдөлсний дараа түрүүлж орсон хүн ямар ч өвчнөөр өвдсөн байлаа ч өвчнөөсөө ангижирдаг байлаа. Тэнд гучин найман жил өвчинд баригдсан баригдсан нэгэн хүн байв. Есүс түүний хэвтэж байхыг нь харж, удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд түүнээс “Та эрүүл болохыг хүсч байна уу” гэж асуухад тэр хүн “Эзэн минь ус хутгагдахад намайг цөөрөмд оруулах хүн байхгүй. Харин намайг очсоор байтал надаас өмнө өөр хүн орчихдог” гэсэнд, Есүс “Бос. Дэсгэрээ аваад яв.” Гэж хэлэв. Өвчтэй байсан хүн тэр даруй эрүүл болж, дэвсгэрээ аваад явав.
Хайрт нөхөдөө, сайн байцгаана уу? Та бүхний дунд энэ чуулганы хугацаанд итгэлтэйгээр гэмээс хэлтрүүлэгдсэн хүмүүс гараа өргөнө үү. Өндрөөр өргөхийг хүсье. Баярлалаа, гараа буулгана уу. Баасан гаригийн орой хүртэл үргэлжлүүлэн оролцож, нэг ч хүн үлдэлгүй бүгдээрээ сэтгэлийн гэмээ угааж, Эзний хооронд ямар ч тээглэх зүйлгүй жинхэнэ амар амгалангаар Есүсийн дотор, мөн Есүс та бүхний дотор орших үнэт цаг болоосой гэж би хүсч байна.
Дээр үед Ганвон мужид нэгэн давсны наймаачин байжээ. Тэр хүн түрдэг тэргэнд давс ачин тосгонуудаар хэсч будаа, вандуй олж уулын зөгийн бал ч олж ирэн, наймаа хийдэг байжээ. Тэр өдөр ч давсаа ачин “тарррр таррр” хэсэж “Давс аваарай” хэмээн давсаа зарж байлаа. Энэ хүн давс зарж байгаад халууцаад тэргээ модны сүүдэрт тавин амарч байтал тэр тосгоны модны сүүдэрт шатар тоглож байсан нэгэн өндөр настан давсны худалдаачныг олж харан,
“Давсны наймаачин нааш ир”
гэхэд нь давс авах хүн биш байсан ч дөхөж очлоо.
“Настан минь, юунд дуудав?”
“Би Ханяанд амбан захирагчийнд тариа тарьж байгаад энд ирж тосгон байгуулсан хүн юм. Өргөн газартай хөрс сайтай тул бид энд дутагдах гачигдах юмгүй сайхан амьдарч буй боловч намайг бага байхад захирагч үргэлж л бичиг үсэг сурахаар явдаг байсан юм. Одоо үр ач нартаа бичиг үсэг заалгая гэж бодож байна. Давсны наймаачин та хаана бичиг заадаг багш байгааг бидэнд хэлж өгөөч, та ч Солонгосыг хөндлөн гулд яваагүй газаргүй биз ээ?”
Наймаачин энэ яриаг сонсоод “Уулын мухарт юу ч мэдэхгүй хүмүүс юм. Би давс зарж нааш цааш явалгүй эд нарт бичиг заадаг багш болоод дайлуулбал сайхан байх даа” гэсэн сэтгэл төрж тэр үгийн даруй өлгөн авч,
“Уул нь ч би дээр үед Ханяанд бичиг үсэг заадаг байсан юм, улс гүрний байдал хэцүүдээд өөрийгөө хуурч давс зарж явж байна даа.”
гэхэд, тосгоны өвгөчүүл азаар уулзлаа гэж баярлан, “Бид тосгондоо тэнхим байгуулъя. Та манай тосгоны хүүхдүүдэд хичээл зааж өгөөч” гэж гуйлаа. Тэгсэн хэдий ч давсны наймаачин шууд зөвшөөрвөл дэмий мэт санагдаад жоохон цааргалсан дүр үзүүлж байгаад эцэст нь зөвшөөрлөө.
Тэр өдрөөс хойш тосгоны хурал болж, бичиг үсгийн тэнхим барин багшийн амьдрах гэрийг барьж бэлдлээ. Давсны худалдаачныг шинэ сайхан хувцсаар хувцаслан хүндэтгэн заллаа. Давсны наймаачин хоол унд, архи дарсаар бялхаж өдөр хоногийг амар тайван өнгөрөөж байсан ба тэнхим баригдаж дуусан өнөөгийн хэлээр хэлбэл 9 сарын 1 боллоо.
Сургуулийн нээлтийн ажиллагааг хийсний дараа маргаашнаас эхлэн арван хэдэн хүүхэд үсэг сурна гээд суухад эрдэм боловсролгүй давсны худалдаачин юу ч мэдэхгүй тул амьсгаа нь давчдсан боловч нэгэнт ирснийх юу ч болов хийж үзье гээд бодлогоширов.
Хэсэг бодсоны эцэст
“Намайг дагаад хэл” гэв.
“За”
“Гацуурхан га”
“Гацуурхан га”
“Хаалга ха”
“Хаалга ха”
“Тамхи там”
“Тамхи там”
“Өнөөдөр ингээд хичээл дууслаа гэртээ очоод давтлага сайн хий.”
Хүүхдүүд үсэг сурсандаа ихэд баярлан “Гацуурхан га, Хаалга ха, Тамхи там” гээд бүгдийг нь дор нь цээжилсэн тул бүх сурагчид онц авлаа.
“Тэрэг тэр, шинэ шин, тэнгэр тэн, өнөөдөр энэ гурвыг суръя, бүгдийг нь цээжлээд ирээрэй.”
Хүүхдүүд гараад “Тэрэг тэр, шинэ шин, тэнгэр тэн” энэ жижиг тосгонд хичээл сурах моод дэлгэрлээ. Ус зөөж буй авгай нар хүртэл
“Бид нарыг үсэг сурч чадахгүй гэсэн хууль байх биш, хүүхдүүдээсээ жоол юм суръя.” гэлцэнэ.
Сургууль хичнээн сайхан явагдаж байгааг хэлэх үү тосгоны хөгшчүүл хүртэл багшид сайн ажиллалаа хэмээн өглөө оройгүй мах аваачиж өгөн, талх аваачиж өгөн, олбог аваачиж өгч байлаа. Юутай болов бүхий л зүйлээр дайлуулж хоног өнгөрөх тусам хүүхдүүдийн чадвар улам дээшилж байлаа. Дараа өдөр нь мөн л ирэн “Ном ном, мод мод” гэх мэтчилэн бүгдийг нь сурлаа. Гэтэл тариачид хүртэл “Гоё гоё, тэрэг тэр” гээд бичиг үсэггүй хүнгүй боллоо. Өглөө босвол тосгон даяар ном сурч буй чимээгээр дүүрнэ. Мэдээж ном ч байхгүй тул нүдээ аньж уншиж байгаа боловч суурьгүй багш 6 сар гаруй заахтай зэрэг өөрийнх нь зэс нь цухуйв.
“Багшаа өнгөрсөн удаа “Хуш мод мод”-ыг заасан чинь одоо яахаараа “Хуш мод хуш” гэдэг юм бэ?”
Мэдлэг нь шавхагдсан багш хэлж байна гэнэ.
“Тэгж бололгүй яахав”
“Аан тийм үү”
“Харахгүй юу, хуш модонд хуш ч байна мод ч байна, тиймээс зөв.”
Иймд хүүхдүүд багшдаа ихэд дурлах бөгөөд чөлөө зайгүй давс зарж газар сайгүй явж байсныг бодоход ёстой л диваажинд ирсэн мэт байв. Хүүхдүүдэд аялан явж байснаа яривал алмайран сонсдог байлаа.
Нэгэн шөнө багш тунгааж бодвол “Сүүл урт байвал гишгүүлдэг номтой, би ингэсхийгээд сэтгэл ханах хэрэгтэй. Илүү шунаж байгаад баригдвал алуулах байх.” гэсэн бодол төрсөн. Хоёрдахь өдөр сурагчид ирэв.
“Хүүхдүүдээ өнөөдөр бие муу тул эрт дуусгаж харьцгаа.”
гээд сурагчдыг эрт тараав. Явуулсны дараа тэр хугацаанд бэлгээр орж ирсэн зүйлсээ боож бэлдэн мөнгөө авч ачаагаа бэлдээд шөнө болж харанхуй болох үед зугтаж орхилоо. Үүнийг мэдээгүй хүүхдүүд маргааш нь ирцгээв. “Багшаа, багшаа” хэмээн дуудацгаав. Өрөөнд ч, зааланд ч хаана ч алга байв. Ингээд хүүхдүүд уйлж багшийгаа хайсаар байв. Гэвч хаанаас ч гарч ирсэнгүй. Бүхий л тосгон гунигт автан яахаа мэдэхгүй болов.
“Бидэнд найдвар бэлэглэж байсан багш, бидэнд жаргал өгч байсан багш, биднийг бодон хичээл зааж байсан багш минь хаашаа явчихваа?”
Хүүхдүүд уйлж, хайсан боловч ихэд хичээнгүйлэн хайж буй хүүхдүүдийг харсан тосгоны хөгшид тэвчиж чадалгүй, тус тосгоны хамгийн залуу сайн явдаг хоёр залууг дуудаж Ханяанд очиж өөр багш олж ир гэж явуулахаар болов.
Өнөөх хоёр залуу Ханяанд очин, алдар цуутай нэгэн багшийг урьж авчиран ирэх замдаа олон зүйлийг ярив. Энэ хугацаанд их сайн багш тус тосгонд бичгийн хичээлд зааж байсан тухай ярьсан. Тэгтэл хамт явсан багш бодохдоо “Тийм алдартай багш шиг би хичээл зааж чадах болов уу” гэв.
Дараа өдөр нь хичээл заахын өмнө хүүхдүүдээс “Та нар урьд нь сурсан зүйлээ нэг хэлж өгөөч” гэвэл нэг хүүхэд ихэд итгэлтэйгээр “Хар мод хар, хуш мод хуш, тэнгэр тэн, тэрэг тэр, шинэ шин” гэж сурсан зүйлээ цээжээр уншлаа. Багш ихэд гайхав. Гэлээ гээд хүүхдүүд тийм гэнэн сэтгэлээр хүндэлж явсан багшийг нь буруу гэж хэлж чадалгүй . . . .
“Хүүхдүүдээ өнөөг хүртэл та нарт зааж байсан хүн чинь ердийн хүн биш ээ, тэр бол тэнгэрээс бууж ирсэн тусгай хүн тул бичгийн хичээлийг сайн заажээ. Би харин тэгж зааж чадахгүй ээ, хэдий муу ч гэсэн надаас үсэг сур.”
“За”
Хүүхдүүд сэтгэл түгшин хөлөө өвдөг сөгдөн сууж бичгийн хичээлээ эхлэв.
“Та нар энэ ямар үсэг болохыг харсан удаа бий юу?”
“Байхгүй.”
“Энэ бол тэнгэр гэхэд ордог т үсэг юм. Дагаад хэл тэнгэр т”
“Багшаа асуух юм байна. Яахаараа тэнгэрт тэн гэж байхаас т гэж байх юм бэ? Та буруу хэлж байгаа биш үү”
“Тиймээ агуу багш тэгж заасан боловч, би ингэж заах тул ингэж сур.”
Тэнгэр тэн гээд сурсан хүүхэд тэнгэр т гэхээр толгой эргэв.
“Хоёрдахь үсгээ сурцгаая. Мод м гэдэг үсэг юм.”
“Багшаа мод мод байх ёстой болохоос мод м байдаг юм бэ?”
“Хар х”, “Хар хар”, “Гар г”, “Гар гар” гэх мэтчилэн эцэст нь багш хичээлээ ерөөсөө зааж чадсангүй. Нэгэн өдөр тосгоны ахмадтай уулзан
“Агуу их багшийн дор сурсан хүүхдүүд учир би ерөөсөө зааж чадахгүй тул буцаж явлаа.”
гээд яваад өгсөн гэдэг түүх байдаг.

Уулын гүн мухарт “Тэнгэр т эсвэл Тэнгэр тэн” гэдэг нь зөв үү гэдгийг мэдэх аргагүй юм. Гэхдээ та бүхэн тэгж сурсан мэдлэгээр төрийн албанд орох гэвэл чадвар чинь шууд баригдах байх аа. Уулын мухарт би зөв үү, чи зөв үү гэдгийг сайн мэдэхгүй. Амар хялбар болохоор нь “Тэнгэр тэн, хар мод хар” гэдэг.
Хүмүүсээ, инээх хэрэггүй. Өнөөдөр итгэгч нарын дунд иймэрхүү байдалтай итгэж буй хүн олон байна. Сайн мэдэхгүй учир алтан дунджаар, ерөнхийдөө гэх мэтээр амьдарч буй хүн олон байна. хэцүү хүнд боловч зөвөөр “Тэнгэр т” гэдгээс авахуулан сурах хэрэгтэй. Ингэж сурахад хэцүү гээд алгасаад эсвэл хялбарчлаад байж болохгүй. Та нар яагаад Есүст итгэдэг юм бэ? Сүмд яагаад явдаг юм бэ? Өнөөдрийн цуглаанд яагаад ирсэн юм бэ? Яагаад зовж шаналдаг юм бэ? Итгэгчийн амьдрал яагаад ийм санаснаар болдоггүй юм бэ? Үүнд шалтгаан бий. Бид нүглийн улмаас Еденээс хөөгдсөн учир юм. Нүгэлтэй байж Бурханы өмнө зогсож болохгүй учир Бурхан ба бидний хооронд нүглээс үүдсэн хана хааж буй юм. Бидний орхиж явсан хонин сүрэг уулын мухарт байвал айж, зовдогтой адилхан Бурханы орхисон амьдрал нь түүнтэй яг ижил юм. Мөнгөтэй байсан ч, царайлаг байсан ч, ухаантай байсан ч, эрх мэдэлтэй байсан ч Бурханы орхисон хүмүүс нь жинхэнэ амар амгалан байж чадахгүй.
Яагаад Есүст итгэдэг юм бэ? Бурхан ба бидний хооронд нүглээс үүдсэн хана хааж байдаг тул тэр холбоогоо дахин сэргээж Адам Ева-гийн гэм үйлдэхээс өмнөхтэй ижил сэтгэлд тээглэх зүйлгүй эрх чөлөөтэй Бурханы дэргэд байхын тулд бид Есүст итгэдэг. Тэгвэл яаж нүглээс ангижрах вэ? “Хар мод хар, Хуш мод хуш” гэдэг нь инээдтэй зүйл биш.

Тэрнээс инээдтэй зүйл нь нүглээс ангижрах аргыг сайн мэдэхгүй бол Библиэс хайх ёстой атал өөрийнхөө бодлоор нүглээ арилгах гэж оролдох юм. Хүмүүсээ би хэн нэгнийг шүүмжлэх гэж үүнийг яриагүй юм.
Хүүхдүүд сургалтанд яваад ирэхэд
“Сургалтаар ямар нэгэн ивээлийг авав уу?”
гэж асуухад,
“Нүглээс ангижрах ажил хийсэн.”
“Яаж хийдэг юм?”
“Багш ирээд бүх нүглийг цаасан дээр бичүүлж аваад галд шатааж нүглээс арилгасан.”
Энэ чинь л яг “хар мод хар, хуш мод хуш” гэдэг чинь шүү дээ. Цаасан дээр бичээд галд шатаавал нүгэл арилдаг гэсэн зүйл Библийн хаана нь байгаа юм бэ? Давид тэгсэн юм уу? Паул тэгсэн юм уу? Петр тэгсэн юм уу? эсхүл Есүс тэгж бай гэж хэлсэн юм уу? Мэдэхгүй учраас “хар мод хар, хуш мод хуш” гэдэг чинь зөв болж байгаа юм аа.
Ассэа нэвтрүүлгийн газрын ажилтан над дээр ирж Хятадад байгаа Солонгосчууд, Хойд Солонгосын ардууд болон Оросд байгаа Солонгосчуудад зориулж нүглээс хэрхэн ангижрах тухай сургаал зааж өгөөчээ гэж шаргуу гуйсан. Би очиж нүглээс ангижрах тухай яриа хийсэн. Олон пастор, ахлагч нараас сайн боллоо гэж захиа ирсэн. Зарим хүмүүс нь Пак пастораа, таны ном байдаггүй юм уу? гэж хүртэл асууж ном явуулахыг хүссэн. Зарим пастор нь “Пак пасторын нэвтрүүлгээр явуулсан сургаалыг авч, өглөө бүр хичээл зааж байгаа” гэж хэлсэн. Зарим хүн одоог хүртэл сурч ирсэн нүглээс ангижрах аргаас өөр тул нэг л сонин байна гэж хэлсэн.
Би та бүхэнд тодорхой хэлье. Одоо бид “хуш мод хуш, хар мод хар” гэдэг итгэлээ больцгоое. Тодорхой мэдэж Библийг дагаж гэм нүглээ баттайгаар арилгах хэрэгтэй юм. Та бүхний гэмийг бүгдийг нь тэмдэглэж аваад шатаалаа гээд ч та бүхний гэм шатаад алга болчих эсвэл ариун болохгүй юм. Энэ бол “хуш мод хуш, хар мод хар” гэдэг итгэл юм. Юу гэж байгааг минь ойлгож байна уу?
Бид энэ удаа Пусаны цугларалтын сэдвийг “Гэмээс ангижирч дахин төрөхийн нууц” гэж тодорхойлсон. Хэрхэн яаж нүглээс ангижирч болох, яавал дахин төрж болох вэ? Библид сургаж буй гэмээс ангижрах зам нь ямар зам бэ? энэ удаа та бүхэн үүнийг үгэн дундаас хайж олох хэрэгтэй. Хэрэв та бүхэн дунд бүхий л гэмээ цаасан дээр бичээд галд шатаавал гэм чинь арилна гэж бодож байгаад нэг өдөр тамд очих болчихвол юутай харамсалтай вэ? Тэнгэрийн улс нь нүгэлгүй болж байж очдог газар тул нүгэлтэй хүн ерөөсөө орж чадахгүй юм. Ариун сүнс нь гэмт хүний сэтгэлд ордоггүй учир сэтгэлдээ гэмээ шийдэж чадалгүй харь хэлээр ярьж зөгнөл хэлээд зэтгэрийг зайлуулсан ч бүгдээрээ Библиэс ирсэн зүйл биш юм. Бид нар харь хэлээр ярьж зөгнөл хэлэх нь чухал боловч юун түрүүн бидний сэтгэлд гэм цас мэт цагаан болж ариусгагдах ёстой юм. Сэтгэлд гэм цас мэт цагаан болж ариусгагдах юм бол Ариун Сүнс бидний сэтгэлд орж ирэх болно.
“Ёховагийн гар богино болоод аварч чадахгүй байгаа бус чих нь дүлийрээд сонсохгүй байгаа бус гагцхүү та нарын бузар гэм та нарыг Бурханаас салгаж байна”
гэж Исая 59-р бүлгийн 1,2-д хэлсэн байдаг. Хүн сайтай, нуруу туруутай, ухаалаг, мөнгө ихтэй, эрдэм ном ихийг сурсан ч гэмт хүний дотор Ариун Сүнс орж чадахгүй юм. Иймээс бид гэмээс ангижрах ёстой. Саяхан нэгэн залуу эмэгтэйтэй уулзсанд чөтгөр орсон байв. Энэ эмэгтэй итгэгч бус боловч итгэгч айлд хадамд гарсан. Хадам эх итгэгч боловч, бэр нь итгэгч бус. Хадам эх нь: “Чамд итгэл бага тул болохгүй ээ, Ариун Сүнсийг хүлээн ав гэж хэлсэн гэнэ”, Ингээд яадаг ч бай, Ариун Сүнсийг авахыг хүсч ууланд гарч залбирал үйлдэхээр явсан. Хэдэн өдрийн туршид мацаг барин “Бурхан эцэг минь ээ, надад Ариун сүнсээ өгөөч” гэж дуудсан. Гэмт хүний сэтгэлд Ариун Сүнс орох аргагүй. Зэтгэр дотор нь ороод “Би Ариун Сүнс байна” гэхэд нь энэ эмэгтэй баярлан буцаж ирсэн бөгөөд өөрчлөгдөх нь өөрчлөгдсөн.
Õàäàì ýõèéíõýý ãàðûã áàðüæ íóëèìñ ãàðãàí “Ýýæýý, áè ýíý õóãàöààíä áóðóó ç¿éë èõ õèéæýý” ãýæ õýëýõýä íü ýýæ íü áýðýý èòãýë íü ñàéæèðñàí ãýæ áîäæýý. Òýãýýä íýã õî¸ð ºäºð ºíãºðºõºä ààø çàí íü õóâèð÷ ýõëýâ. Àðàâ õîíîãèéí äàðàà á¿ðýí ãàëçóóðñàí. Õ¿ì¿¿ñýý, ãýìýý ñýòãýëäýý òýýæ “Àðèóí ñ¿íñ ìèíü îðæ èðýý÷ýý” ãýæ çàëáèðñàí ÷ Àðèóí ñ¿íñ îðîõûã õ¿ñýõã¿é áîëîîä îðîõã¿é áàéãàà þì áèø, ãýìòýé ó÷èð îðæ ÷àäàõã¿é áàéãàà þì. Òèéìýýñ ãýìýý õýëòð¿¿ëýõýýñ ºìíº õàðü õýëýýð ÿðüæ çºãíºë õýëýí, ãàë áàðèõ íü Àðèóí С¿íñíýýñ áóñ þì.
Ýäãýýð ç¿éëñ íü áàòàëãààòàéãààð ñóðãààëèàñ ñàéí ñîíñîõ ¸ñòîé þì. Ñàòàí áèäíèéã õóóðàõûí òóëä Àðèóí ñ¿íñíèé ä¿ð эñãýí áèäíèé äîòîð îðæ õîðëîë õèéäýã ãýñýí áàéäàã. Èéìä òà á¿õýí äîòðîî Àðèóí ñ¿íñèéã àâàõûí òóëä ýõëýýä ººðñäèéí ñýòãýëèéã ãýìýýñ öýâýðëýõ ¸ñòîé. Ýçíèé öóñààð òîëãîéíîîñ õºëèéí ¿ç¿¿ð õ¿ðòýë áèäíèé ãýìèéã öàñ ìýò öàãààí áîëãîæ óãààõ ¿åä Àðèóí ñ¿íñ áèäíèé ñýòãýëä îðæ èðíý. Ýíý ¿åýñ ýõëýí ýçýíòýé õàìò àëõàæ áèäíèé ýçýí Åñ¿ñ Õðèñòòýé àäèë àðèóí õ¿í áîëíî. Åñ¿ñ áîë õàéðûí ýçýí þì. ̺í áèäíèé ýçýí Åñ¿ñ áîë õóâèðàìòãàé ààøòàé õ¿í áèø þì. Òèéì ó÷ðààñ îðëîî ãàðëàà ãýõã¿é. Íýã óäàà áèäíèé ñýòãýëèéí ãýìèéã óãààæ îðæ èðâýë ¿¿ðд îðõèõã¿é ãýæ õýëñýí. Áèáëèä
“Áè ººðèéí ýðäýì óõààíàà òà íàðò èëãýýõ òóë ¿¿ðä ìºíõºä òà íàðòàé õàìò áàéõ áîëíî îî” ãýæ õýëñýí. Ãýòýë ºíººäºð èõýíõ õ¿ì¿¿ñ áàò èòãýëòýéãýýð ãýìýý àðèëãàæ ÷àääàãã¿é ó÷èð ñýòãýëäýý õºòëºãäºí õ¿÷èéã àâñàí ìýò ñàíàãäàõ áîëîâ÷ ãýíýò óíòàð÷ àëãà áîëíî. Ýíý áîë Ýçíýýñ èðñýí ç¿éë áèø þì. Îéëãîñîí óó? Åñ¿ñ íü òà á¿õíèé 10-ны нэг , ¿¿ðèéí ìºðãºë, ìàöàã çýðãýýñ èë¿¿ þóí ò¿ð¿¿íä í¿ãëýýñýý ñàë ãýæ õýëñýí. Нүглээсээ салах юм бол Есүсийн Àðèóí С¿íñ та нарын дотор орж та бүхэн аяндаа хувирах болно.
Өчигдөр 10 сарын 7-ны өдөр байсан биз дээ. Миний төрсөн өдөр юм. Миний хоёр дахь удаагийн төрсөн өдөр юм. Би 1944 оны 6 сарын 1-нд төрсөн. Тэгээд 1962 оны 10-р сарын 7-нд дахин төрсөн. Надад төрсөн өдөр хоёр байдаг. Нэг нь эцэг эхээсээ махбодь заяаж төрсөн, нөгөө нь Бурханы Àðèóí С¿íñээр гэм нүглээсээ салж дахин төрсөн. Өчигдөр 25 жилийн нүүр үзсэн дахин төрсөн өдөр минь билээ. Би гэмээс болж маш их зовж шаналсан. Өдөр бүр гэмээ гэмших гэж завгүй байдаг байсан. Тэр үед нойр ихтэй залуу байсан боловч үүрээр эрт хэн ч сүм дээр очихгүй цагаар ганцаараа очиж үүрийн мөргөл хийдэг байсан. Тэр үед цахилгааны нөхцөл муу байсан тул залбирах үед тог тасарч ирдэг байсан тул аваарын байдалд дэнлүү асааж тавьдаг байсан. Би хамгийн түрүүнд дэнлүүг асааж тавин өглөөний мөргөлийн хонхыг цохиж түүний дараа өвдөг сөгдөн гэмээ гэмшдэг байсан юм. Дотроо гэмшихэд нойр хүрвэл чанга дуугарвал хэн нэгэн сонсох байх гэж ичин хэн ч ирээгүй үед гэмшдэг байсан. Ингээд өдөр эхэлдэг байсан.
“Бурхан минь, би өчигдөр худлаа ярьсан. Бусдыг үзэн ядсан, өршөөж уучлаач”
Ингэж байгаад өглөөний мөргөл хийхээр хүмүүс ирэх дуу гарвал зогсож залбирал хийдэг байсан. Залбирлаа дуусгаад гарвал дахин гэмээ гэмших мөргөл хийдэг байсан. Тэгээд тэр өдрөө гэм хийхгүй гэж хичээнэ. Би бусад хүмүүсээс ам том болоод тэр юм уу амаараа их нүгэл, худлаа их ярьдаг байсан. Найзуудтайгаа уулзвал
“Чи наад бугуйн цагаа хэдээр авсан юм?”
“Арван мянгыг өгч авсан.”
Таван мянган төгрөг нэмж хэлдэг байсан. Ингээд Иоханы Илчлэлт номыг үзвэл
“Худлаа ярьдаг бүх хүмүүс нь гал ба хүхэрт шатаж үхэх тул тэр нь хоёр дахь үхэл нь болно”
гэж гарахад тамд явах юм шиг санагдаад дахин гэм хийхгүй гэж их хичээдэг байлаа. Гэвч хоёр дахь өдөр нь болбол мөн л гэмшинэ.
“Бурхан минь би ийм гэм хийсэн, уучилна уу. Өнөөдөр дахин гэм хийхгүй байхад туслаачээ”
Ам л нээвэл худал үг автоматаар гарч ирдэг учир хариулахгүй байх хэрэгтэй байсан. Хэн нэгэн юм асуувал амаа нээлгүй “А ннн” гэдэг. Тэр ч тэгээд нэг өглөөний арван цаг хүртэл үргэлжилж байгаад жоохон өнгөрвөл ам ажиллаж эхлэн би өөрөө мэдэлгүйгээр худал хэлж орхино. Их зовж байсан. Тэгээд нэг өдөр би пастор дээр очсон.
“Пастораа, би гаднаас харахад даруухан оюутан мэт боловч үнэхээр муу хүн юм. Ийм хүн юм аа_”
Ичгэвэртэй зүйлийг зориг гарган давж пастортай хэлсэн.
“Яавал гэмээс уучлагдах вэ?”
“Гэмшвэл уучлал авна”
Би гэмшсэн, тэгээд ч болохгүй болохоор нь дахиж очиж асуувал гэмшлийн үр жимсийг гаргах хэрэгтэй гэсэн.
“Тэгвэл яаж гэмшлийн жимсийг гаргадаг юм бэ?”
“Хулгай хийсэн бол тэрнийгээ буцааж төлөх, бусдад хохирол учруулсан бол бүгдийг нь буцааж төлөх хэрэгтэй”. ‘Аан тэгвэл би болохгүй юм байна. Би сонгогдсон хүн нь биш юм байна. Яагаад гэвэл энэ хугацаанд хохирсон хүмүүст хохиролгүй болгож болохгүй байна. Би сургуульд байхдаа хүүхдүүдийг буузны гуанзанд дуудаж авчран бууз авч өг’ гэж танхайрсан хэрэг байгаа, худал хэлсэн, үзэн ядсан гэх мэт олон зүйл байгаа тул яаж бүгдийг нь хохиролгүй болгох вэ? Би үнэхээр сонгогдсон хүн биш юм байна гэж бодоод гутарсан, цөхөрсөн, үнэхээр хэцүү санагдсан. ‘Нэгэнт л тамд очих юм бол бүхий л гэмийг үйлдээд сэтгэлээ ханатал жаргаж байгаад үхье’, ‘Там руу очъё’ гээд архи ууж тамхи татан зодоон ч хийж үзсэн. Гэвч тэгэх тусам сэтгэл улам шаналан Эзэний өдөр сүмийн хонхны дууг сонсоход тэсэхийн аргагүй болсон.
Сүм дээр ирсэн ч зовлонтой, гарсан ч зовлонтой, нүглээс болж хийж болох бүхнийг хийж үзсэн. Гэмшиж үзсэн, гэмээ хүлээж үзсэн, уйлж үзсэн, мацаг барьж үзсэн, шөнөжингөөө мөргөл хийж үзсэн, гэвч хийх тусам миний сэтгэлийн гэм улам хүндэрч байсан. Гэмээ хэд хэдэн удаа хүлээж үзвэл тэр үед нэг жоохон хөнгөрсөн мэт санагдавч хэдэн өдөр бололгүй эргэж санагдан сэтгэл харанхуйлж эхэлдэг болсон. Ер нь хүмүүсээ яавал гэмээ арилгаж болох вэ? Ариун явдалтан та бүхэн ариун явдалтан гэх боловч үнэхээр ариун явдалтан эсвэл хараахан боловсроогүй ариун явдалтан юм уу? нүгэлт хүн нь үнэхээр ариун явдалтан биш ээ. Үгүй гэж үү? Энд тааруулж ярьж болохгүй. Шударга үнэн байх ёстой. Иймэрхүү зүйлсийг ярьвал сонсохоос дургүй хүрч байгаа биз?
‘Пастор заах гэж ирчихээд хүн ялгах гэсэн юм болов уу? сэтгэлд нааштайгаар юм ярихгүй иймэрхүү юм яривал Пак пасторын асуудал шүү дээ’ гэж бодож байгаа хүн байна уу? Намайг яагаад ингэж байгааг мэдэж байна уу? “Хар мод хар, хуш мод хуш” гэхээ болиод үнэнээр заахын тулд ойлгож сонсохыг хүсье.
Энэ жил би олон удаа сүмүүдээр явж цуглаан удирдсан. Мэдээж нилээд эртнээс асрамжийн газар, цэргийн анги, сургууль, хорих газар болон уулан дээр очиж сургаал зааж байсан боловч та бүхэн ямар нэгэн сүм дээр очоод нүглээс ангижрахыг хүсч буй хүн байвал гараа өргө гэвэл асар олон хүн гараа өргөдөг. Гадна талаас боломжийн харагдавч сэтгэлийг хуурч болдоггүй. Сэтгэлдээ шийдэж чадаагүй гэм байгааг мэддэг. “Хүүхдүүдээ сүмд явъя” гээд Библи сугавчлан гадуураа ариун, төлөв харагддаг. Үүнийг Библи дээр сайн дүрсэлсэн байдаг. Хаадын түүх 5-р бүлэгт гарах Нааман жанжны түүх юм. Гадна талаасаа цэргийн жанжин учир хуяг дуулга өмсөн гялалзах боловч дотроо уяман өвчин тусч илжирч буй Нааман жанжны төрх. Энэ нь өнөө үеийн итгэгч нарын дүр төрхийг үзүүлсэн байж ч магадгүй юм. Гадна талаараа ахлагч, номлогч, багш гэх зэргээр итгэгчийн амьдралыг сайн гүйцэтгэх боловч дотроо гэмээ шийдэж чадахгүй гэмээс болж зовж шаналж байгаа хүмүүс асар олон.
Тэгвэл өчигдөр орой ярьсан ‘Садар эмэгтэйн түүх’-ийг бодож үзье. Чулуу цохиж алах гэж байсан хүмүүс чулуу атгаад ирсэн.
“Та нарын дундаас гэмгүй хүн байвал эхний чулууг шид”
Нэг ч хүн тэр эмэгтэйг цохиж чадаагүй. Яагаад вэ? Гадуураа өөрсдөө гэмгүй, зөвхөн энэ эмэгтэйд л гэм байгаа мэт боловч дотрыг нь сөхөж харвал бүгд гэмтэй.
Та бүхэн сэтгэлдээ байгаа гэмийг тааруулаад аргалж чаргалаад өнгөрөөчихье гэвэл болохгүй. Жинхэнээсээ бодитойгоор шийдэхгүй бол тэр улсад очиж чадахгүй тул дараа нь жинэхэнээсээ гэмших болно шүү. Тэр улсад очиход сүмийн тодорхойлолт, томилолт байсан ч нэмэргүй. Ойлгосон биз? Тэнд ороход гэмээ цас мэт цагаан болгож ариутган цэг тавьсан сэтгэл байх ёстой. Тэнд хумсны үзүүрийн дайны гэм үлдсэн бол Бурханы төлөө хичнээн зүтгэсэн ч нэмэргүй газар юм.
За тэгвэл хүмүүсээ яаж гэмээс салах вэ? Библийн хэлж буй гэмээс ангижрах тодорхой арга нь юу билээ? Хүмүүс сайн мэддэггүй. Арван жил итгэсэн ч, хорин жил итгэсэн ч, гучин жил итгэсэн ч мөн л урьдын адил гэмт хүн байж байгаад үхвэл там, тийм биш гэж? Хүмүүсээ Есүст яагаад итгэдэг вэ?
“Гэмээс ангижирхын тулд л итгэдэг.”
“Тэгээд гэмээс ангижирч чадсан юм уу?”
“Ангижирсан.”
“Тэгвэл гэмгүй юм уу?”
“Гэвч жоохон гэмтэй.”
Ямар нэгэн асуудалтай яриа. Гэмийг бүгдийг нь угаасан юм бол байхгүй байх ёстой атал, угаасан ч гэсэн гэмтэй үлдсэн юм бол угаасан угаагаагүй ялгаа юу байх вэ? Есүс загалмайд цовдлуулан бидний гэмийг угаасан гэж байхад гэмтэй үлдсэн юм бол Эзэн нас барсаны тус юунд байна вэ? Тийм биш гэж үү? Өнөөдөр өглөө энэ бүх асуудлыг нэг дор ярих боломжгүй ч гэсэн бага багаар яръя. Гэмээс ангижрах нь бидний сэтгэлд хэрэгждэг тул бид гэмээс хэлтрүүлэгдэхийн тулд сэтгэлийн байдал тун чухал.
Методист сүмийг үүсгэн байгуулагч Жон Веслей нь идэвхитэйгээр Бурханы төлөө ажиллаж байсан. Хүмүүсийг аварч туслан, ядуу хоосон газраар аялж, сайн мэдээг тараан түүний ойр орчинд байсан хүмүүс түүнийг идэвхитэн гэж хоч өгсөн байсан.
Гэвч нэгэн өдөр Англид ажиллаж байгаад Америк руу сайн мэдээ тараахаар явсан. Тэр үед онгоц байгаагүй, одоо үеийнх шиг сайн усан онгоц ч байгаагүй. Жижигхэн усан онгоцонд сууж Атлантын далайг гаталсан. Аялалын үеэр далайн шуургатай таарсан. Веслей ихэд айж усан онгоцны доод өрөөнд орж дагжин чичирч байсан. Магтаалын дуу гарах зүг рүү явж дөхөж харвал онгоцны тавцан дээр ихэд ядуу хувцас өмссөн хүмүүс олс татаж онгоцны биеийг уяж байсан. Удалгүй онгоц эвдэрч живэхийн даваан дээр байхад огт санаа зовсон шинжгүй магтаалын дуу дуулж байгааг харсан. Ямар хүмүүс болоод үхлээс айдаггүй ийм тайван царайтай байна вэ гэдгийг ойлгож чадаагүй. ‘Би пастор, авралын зар түгээгч боловч, ингэж чадахгүй байхад.’ Аймшигтай байсан боловч усан онгоц Америкт эсэн мэнд хүрсэн. Америкт хүрэхэд онгоцон дээр магтаалын дуу дуулж, олс татаж байсан Спангенберг гэдэг хүн Жон Веслейгээс асуусан.
“Веслей гуай, танаас нэг зүйл асууж болох уу”
“Тэгээ, асуу.”
“Та Есүс Христийг хэн болохыг нь мэдэх үү?”
гэж авралын зар түгээгчээс асуусан
“Тиймээ сайн мэднэ, Есүс Христ нь бүхий л хүн төрөлхтнийг гэмээс аврах гэж ирсэн аврагч Эзэн.”
“Тийм шүү. Тэгвэл бүхий л хүн төрөлхтнийг гэмээс аврахаар ирсэн аврагч Эзэн маань таныг гэмээс аварсан уу? Та одоо гэм дунд байна уу, эсвэл гэмээс аврагдсан байдалд байна уу?”
Аврал гэдэг нь амь аврах гэсэн үг биз дээ. гэтэл далайд живж байгаа мөртлөө “Би аврагдсан, чи аврагдсан, бид аврагдсан” гэвэл утгагүй биз дээ. Далайд живж байгаа хүнийг уснаас гаргачихаад “чи аврагдсан” гэвэл болно. Гэм дотор байгаа мөртлөө “би аврагдсан” гэдэг нь утгагүй юм.
Жон Веслей хариулж чадаагүй. Мэдээж эрдэм мэдлэгээрээ зөндөө хариулт өгч чадах боловч сэтгэлдээ юу ч хэлж чадалгүй толгой сэгсэрч суусан. Тэрээр Америкт авралын зар түгээж чадалгүй нутагтаа буцаж ирсэн. Нэгэн өдөр жижигхэн гудманд байх жижиг мөргөлийн газар орж хойд сандал дээр суусан. Тэнд Мартин Рутер Ром номоор лекц уншихыг сонсоод тэрний сургаалиар дамжуулан Жон Веслейн өөрийн бүхий л гэм нь найдвартайгаар хэлтрүүлэгдэхийг гэрчилсэн. Үүнээс хойш тэрээр огт өөр хүн болсон. Паул дагалдагч мөн тэгсэн. Д.Л. Моди мөн тэгсэн, Исполжон ч мөн тэгсэн. Бурханы алдартай дагалдагч нар бүгд өөрсдийн нэрээр, өөрсдийн хүч хөдөлмөрөөр итгэгч болж амьдарсан бус Есүсийн хүчээр гэмийг даван дийлж Есүсийн хүчээр сургааль айлдан Есүсийн хүчээр амьдарсан.
Есүс нэг удаа Бээтзад гэдэг цөөрөм дээр очсон. Тэр цөөрөмд заримдаа тэнгэрэлч бууж ирэн усыг хөдөлгөдөг байсан ба ус хөдлөх үед тэр цөөрөмд хамгийн түрүүнд орсон хүн нь ямар ч өвчнөөс эдгэдэг байсан. Иймд цөөрмийн эрэг дээр эсэн бусын өвчтэй хүмүүс бүгд цугларсан байсан. Уяман, сохор, доголон, сульдаа зэрэг . . . . Одоогоор бол хорт хавдартай хүн ч байж магадгүй. Гэтэл тэр олон өвчтөн дунд 38 жилийн туршид өвчин тусаад хөдөлж чадахгүй өрөвдөлтэй нэгэн байжээ. Есүс тэр хүнийг мэдээд очиж асуусан.
“Чи эдгэхийг хүсээ юу?”
Ус хөдлөх үед бусад хүмүүс түрүүлж ордог тул орж чадалгүй үлдсээр байдаг өрөвдөлтэй хүн байжээ. “Удсан өвчинд туслах хүн байдаггүй” гэдэг үг байдаг шиг 38 жилийн туршид өвчтэй байхад нь авгай нь үхсэн ч юм уу, зугатсан ч юм уу гэр бүлийн гэхээр хүн байгаагүй ээ. Тэр нэг газраа босож чадалгүй бие засаж байсан өрөвдөлтэй хүн байсан. Энэ хүн горьдлогын үзүүрт ус хөдлөх үед бусад хүн унтаж байвал амжаад орчихож магадгүй гэж горьдон хүлээж байжээ.
Та бүхнээс уучлал хүсэх боловч өнөөдөр та нарын итгэл үүнтэй ижил бус гэж үү? Гучин найман жилийн турш өвчтэй байсан энэ хүнтэй ижил “Аз таараад ингэж байтал итгэл минь сайжирч магадгүй?” гэж итгэхэд бэрх найдлага тавьж хүлээж байж болох юм аа. Энэ хүн дээр Есүс ирсэн боловч тэрээр Есүс хэн болохыг нь мэдэхгүй. Та бүхний сэтгэлд үе үе Бурхан ирдэг. Библи хэлэхдээ
“Харагтун. Би чиний хаалганы гадна зогсоод тогших тул хэн ч бай миний дууг сонсон хаалгаа нээж өгвөл би түүнд орж түүнтэй хамт байна.”
Есүс Христ нь байнга бидний сэтгэлийн хаалгыг тогшиж байна. “Чи эдгэхийг хүсч байна уу?”, “Чи итгэлээ сайжруулахыг хүсч байна уу?”, “Чи ялагчийн амьдралаар амьдрахыг хүсч байна уу?”, “Гэмээсээ салахыг хүсч байна уу?” гэдэг. Та бүхэн юу гэж бодож байна? Бидний Эзэн энэ хүний өвчнийг ганц удаагаар эдгээчихэж чадах болов уу? Энэ хүн юу гэж бодсон бол? Хэн ч бай ус хөдлөх үед намайг дотор нь оруулаад хаячихаж магадгүй гэж горьдон ярьсан байхаа. Та бүхнийг Есүс идэвхитэй ажиллаж сайн байлгах гэж бус биднийг үндсээр нь өөрчилдөг. Одоо энэ хүн өөрөө хичээгээд тэр усанд орно гэдэг нь үл бүтэх зүйл юм.
Энд нэг сонирхолтой зүйл байгаа нь хэн усыг хөдөлгөдөг гэж байна вэ? Тэнгэр элч. Тэнгэр элч гэдэг нь юу вэ гэвэл Библийг үзэхэд Бурхан бидэн 10-н хуулийг өгөхдөө тэнгэр элчээр дамжуулан өгсөн гэж байдаг.
Библийн бүхий л зүйл нь хосоороо байдаг. Бид хуулийг сахин зөв, ариун болох гэж байгаа нь 38 жилийн туршид өвчтэй байсан хүн хөдөлж ч чадахгүй мөртлөө тэнгэр элч ус хөдөлгөхөд орох гэж байгаатай ижил үл бүтэх зүйл юм гэдгийг зааж өгч буй юм аа. Та бүхэн хэрвээ энэ хүн ус хөдлөхөд орж эрүүл болдог бол Есүс түүнд ирэх хэрэггүй юм. Энэ нь болохгүй учраас Есүс аврахаар ирсэн юм.
Библийн өөр нэг хэсгийг харъя. Ромын 3-р бүлгийн 19-д
“Харин бид хуулийг хэлж байгаа болгоныг мэднэ. Ингэхдээ ам болгон таглагдаж дэлхий даяараа Бурханы өмнө буруутгагдсан байхын тул хууль дор байгч хүмүүст хэлдэг”
Сайн сонсъё. 10-н хууль сайн зүйл үү, эсвэл муу зүйл үү? Сайн зүйл юм. Бид сахиж чаддаггүй болоод асуудалтай болохоос бус, сахиж чаддаг байсан бол түүн шиг сайн зүйл байхгүй ээ. Үүнийг ойлгож байна уу? Та нар яагаад гэмт хүн болсон бэ? 10-н хуулийг сахиж чадаагүй болохоор. Тиймээс 10-н хуулийн хэлж буй зүйл нь 10-н хуулийг сахиж чадахгүй хүмүүст хэлж байгаа юм.
“Бүү худал хэл, бүү завхайр, бүү хулгай хий, бүү хуур.”
гэдэг нь хэнд хэлж байгаа юм бэ? Худал хэлдэг, эсвэл завхайрдаг хүмүүст хэлж байгаа юм. Бурханы биднийг боль гэдэг нь биднийг завхайрч, хулгай хийдэг учраас битгий хий гэж хэлж байгаа юм.
Бид аль хэдийнээ 10-н хуулиар Бурханы өмнө зогсож чадахгүй болсон. Хэн ч гэсэн төгсөөр 10-н хуулийг дагаж чадахгүй тул сахиж чадна гэдэг хүн нь худалч болох юм.
Чадахгүй мөртлөө чаддаг дүр эсгэдэг хуурамч хүн юм. Ромын 3-21-д
“Одоо 10-н хуулиас өөр Бурханы зөв нь илэрхийлэгдэв. Эдүгээ хуулиас гадуур Бурханы зөв нь илэрхийлэгдэв. Энэ нь хууль ба Зөнчдөөр гэрчлэгдсээр байсан юм.”
Бурхан Хуучин Гэрээнд бидэнд ингэж хэлсэн. Та нар энэ хуулийг бүгдийг сахих юм бол зөвт хүмүүс мөн гэж хэлсэн. Тиймээс бид зөв хүн болохын тулд 10-н хуулийг сахих гэж ихэд хичээдэг. Гэвч бид 10-н хуулийг бүгдийг нь зөрчсөн. Гэвч 10-н хуультай хамаагүйгээр зөв болох зам нээгдсэн.
Та бүхэн энд нэг аяга байна, үүнийг зөв гэж үзье. Энэ бол Пак Уг Сү пасторын зөв юм. Хэрэв би гэм үйлдвэл зөв нь алдарна. Иймд үүнийг нааж холбохыг оролдоно. Зөв байхгүй бол тэнгэрийн улсад явж чадахгүй тул гэм үйлдвэл “Бурхан минь ээ намайг уучлаачээ” гэж засаж залруулан наадаг. Иймд Исаяд “Бидний зөв нь уранхай хувцастай ижил юм.” гэж хэлсэн юм. Урагдаж эвдэрсэн зүйлийг бидний зөвтэй харьцуулсан байна. Бид үүнийг нөхөж оёж сэлбээд Бурханы улсад очих гэж зовж байна. Гэвч нэг талыг нь нөхвөл нөгөө тал нь урагдаад, нэг талыг нь оёвол нэг газар нь тасраад байна. Бурханыг харахад энэ тун зүдэргээтэй тул “Чи үүнийг авч явалгүй чамд Есүсийн зөвийг өгөх учир түүнийг авч тэнгэрийн улсад ир.” гэсэн юм.
Тэнгэрийн улсад очъё гэвэл зөв байх ёстой. Гэвч би хэрвээ нүгэл үйлдвэл хэний зөв эвдрэх вэ? Миний зөв эвдрэх ба Есүсийн зөв нь эвдрэхгүй юм. Хэрэв Есүс гэм үйлдвэл үнэхээр баларсан зүйл болно. Энэ эвдэрвэл бид Бурханы улсад очих арга байхгүй болно. Тийм биз дээ хүмүүсээ? Миний зөв нь аль хэдийнээ эвдэрсэн, урагдсан, хаягдсан зүйл байна.
Пак пастор тэнгэрийн улсад очиж гэж том дуугаар дуугарч байгаа нь Есүсийн зөвийг авч, эзэмшиж байгаа учир юм. Би ямар ч буруу зүйл хийсэн Есүсийн зөв нь эвдрэхгүй юм. Тиймээс би Есүсийн зөвийг авч Есүс миний эвдэрч бохирдсон зөвийг авч байгаа юм. Бурхан Есүсийг хараад “Гэмтэй тул болохгүй. Цаазаар ав” гэсэн учраас Есүс бидний амины оронд загалмай дээр цовдлуулж нас барсан юм. Бидний хийсэн бүхий л зүйл Есүст шилжин очиж эсрэгээр Есүсийн ариун үнэн, Бурханы үгийг дагаж амьдарсан тэр бүхий л зөв зүйл нь бидэн дээр ирсэн юм.
Иймд бид тэнгэрийн улсад очихдоо миний хийсэн сайн зүйлийг авч явж болох уу? Тэнэг хүн нь өөрийн зөвийг харна. Бусадтай өөрийгөө зүйрлэн өөрийн бодлоор дээр гэж бодон өөрийгөө тайвшруулж, өөрийгөө торддог юм. Иймд тэрээр өөрийнхөө зөвийг авч Бурхан дээр очно гэж боддог. Гэвч Бурханы хэмжүүрээр үзэхэд хүлээн авах аргагүй юм. Энэ хүн нь там юм. Гэвч миний зөв нь бүгд эвдэрч хаягдсан тул миний зүйлээр явах аргагүй тул “болохгүй” гээд чичирч байхад Есүс
“Пак пастораа”
“За”
“Миний зөвийг өгөх учир, миний зөвийг аваад яв.”
Иймээс би Есүсийн зөвийг авч нүүр бардам явах юм. Би зөв юм, тийм биш гэж үү? Та бүхэн зөвт хүн тустай байдаггүй бөгөөд зөвийг эзэмшсэн хүн зөвт хүн юм. Хүмүүсээ баян хүн гэж тусдаа байдаг юм уу? мөнгө их байвал баян шүү дээ. Ядуу хүн гэж тусдаа байдаг юм уу? Мөнгө байхгүй, тарчиг байвал ядуу хүн шүү дээ. Тийм биз дээ. Тиймээс зөв хүн гэж тусдаа байдаггүй бөгөөд зөвийг авсан хүн зөвт хүн болох юм аа.
Библид “Зөвт хүн гэж ганц ч байхгүй” гэж хэлсэн. Өөрийн зөвийг үзвэл зөвт хүн байхгүй юм аа. Гэхдээ Бурханаас ирсэн бүхий л зөвийг авсан хүн олон байдаг. Нова нь зөв хүн гэж байсан гэдэг. Яковын номонд
“Зөв хүний гуйлт нь биелэх хүч ихтэй.”гэж байдаг. Дуулал номонд
“Зөв хүний зам нь гэмт хүнийхээс өөр”
гэж байдаг. Зөвт хүний залбирлыг Бурхан сонсдог гэж байдаг. Бидний зөвөөр зөвт хүн ганц ч байдаггүй боловч Есүсийн зөвийг авч байвал зөв хүн болно. Ойлгосон уу?
Та нар хөдөө орон нутгийн автобусанд суухдаа юугаар суудаг вэ? Билет авч суудаг. Яаж олсон ч бай билеттэй л байвал сууж болно. Бурханы улсад зөв л байвал орж болно. Есүсийн зөвийг авч Эзний бидний зөв болгосон зөвийг авбал орж болно. Иймд


Хүсч байсан тэнгэрийн улсад
Бурханыг үзэхэд
Авралын зөвөөс хүч аван
Есүсийн хажууд зогсоно


гэдэг магтаалын дуу байдаг. Бид Бурханы улсад нүүр бардам очно. Хэрэв та нар дунд мөнгө байхгүй болоод билет авч чадахгүй бол би оронд чинь билет авч өгвөл санаа зовж айсан сэтгэлээр автобусанд суухуу? Үгүй ээ, билеттэй бол нүүр бардам сууж автобусны бүхий л үйлчилгээгээр үйлчлүүлэх эрхтэй. Бурханы улсад очихдоо зөвийг авч явж, автобусанд суухдаа билет авч явдаг юм. Иймээс бид Есүс Христийн зөвийг авч яваа учир тэр улс биднийг бодолгүй Есүсийн зөвд итгэн оруулах болно.
Тун удалгүй диваажинд очих юм чинь энд жоохон зовсондоо ч яахав дээ. Өлсөж, ядарлаа гээд яахав. Хараал зэмлэл хүртсэн ч яахав. Би аялалаар явахдаа паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхээ авч явдаг. Би хаашаа ч явсан үнэмлэх нь паспортон дотор явдаг надтай хамт байдаг. Паспортоо хаявал үнэмлэх хаягдана. Олбол олно, паспортоо олохгүй бол үнэмлэхээ ч бас олохгүй, паспорт шатвал үнэмлэх ч бас шатна.
Үүнтэй ижил Есүст итгэснээр миний бүхий л нүгэл арилж Есүсийн дотор орж, Есүс миний дотор ордог тул би Есүсийн дотор байна. Паспорт Сөүл рүү явбал үнэмлэх ч Сөүлд очиж, паспорт Пусан руу явбал үнэмлэх ч бас Пусан руу явдагтай адил Есүс Сөүлд байвал би ч мөн, Есүс Пусанд байвал би ч мөн, Есүс тэнгэрийн улсад очвол би ч бас тэнгэрийн улсад очих болно. Би чадалтай болоод тэнгэрийн улс руу шат тавин явж байна гэж бодож байна уу? Бүгд Есүсийн дотор биелэлээ олдог юм. Тийм учраас Есүс дээр очъё гэвэл түүний зөвт мэт бид ч гэсэн зөвт болох ёстой.
Үүнийг Ромын 3-21-д сайн тайлбарласан. 10-н хуулийг сахиж үйл хийснээрээ зөвт болсноос хамааралгүйгээр Бурханы нэгэн зөв гарч ирсэн нь Есүс Христийн бидэнд өгсөн зөв юм. Есүс та бүхний гэмийн төлөө загалмайд цовдлогдон нас барсан. 22-р хэсэгт
“Удалгүй Есүс Христэд итгэх итгэгч нь Бурханы зөвтэй ялгаагүй болно.”
Би ямар хүнтэй хамт зогсож байгаа гээд яг ижилхэн зөв болж чадахгүй.


Нэг хүн нь илүү сайхан сэтгэлтэй, нөгөө нь дутуу байж болно. Өөрийн үйлдлээр болдог юм бол бүгд ижилхэн байж болохгүй ээ. Иймээс та бүхэн өөрсдийн үйлдлээр явах бус Есүсийн өгсөн ивээлээр явах тул Есүсийн зөв нь ижил тул хүлээн авбал ялаагүй юм аа. Энэ нь үнэхээр бидний үйлдэлтэй ямар ч холбоогүй юм. 23-р хэсэгт
“Бүх хүн гэм үйлдсэн тул Бурханы алдарт хүрч чадахгүй”
Бурхан та бүхний хараад зөвт гэж хэлнэ. Хэрвээ Пак пастор та бүхнийг хараад зөвт гэж хэлбэл тэр үг нь тийм ч их ач холбогдолгүй. Баталгаа өгөх чадвар нь бага учраас тийм юм. Гэвч Бурхан “Чи зөвт гэж хэлбэл ямар байх вэ?” Бурхан зөвт бус хүнийг хараад зөвт гэж хэлэх үү? гэмт хүнийг хараад Бурхан зөвт гэж хэлж чадахгүй. Гэвч би гэм үйлдсэн боловч Бурхан намайг зөвт гэж хэлэхийг ойлгохгүй. Яагаад гэдгийг нь нарийвчлан үзвэл Бурхан намайг хайрлан зөвт болгохын тулд Есүсийг загалмайд цовдлуулан нас баруулж миний бүхий л гэмийг угааж өгсөн юм. Бүгдийг угааж өгснийг хараад зөвт гэж хэлж байгаа юм.
Бурхан хэрхэн угаасан бэ? 2000 жилийн өмнө чиний гэмийн төлбөрийг бүгдийг авсан. Тиймээс зөвт болсон юм. Библи ингэж хэлж байна. Бид үүнд итгэдэг. Загалмай дээр нас барсан боловч миний гэмийг угааж чадаагүй Есүст итгэдэг бус, загалмай цовдлуулан нас барахдаа миний гэмийг угаасан Есүст итгэдэг. Миний нүглийг цас мэт цагаан болгон угаасан Есүст итгэдэг. Зарим хүмүүс хэлэхдээ “Есүс үндсэн гэмийг уучилсан боловч туслах гэмийг нь угаагүй” гэдэг. Энэ үгийг өнөөдрийн шашин судлаачид, эрдэмтэд хэлдэг. Библи дээр ийм үг байхгүй. Библи дээр Есүс загалмай дээр цовдлуулахдаа бидний бүхий л гэмийг угаасан гэсэн байдаг. Хэрэв Есүс үндсэн гэмийг нь угааж туслах гэмийг нь угаагаагүй юм бол туслах гэмийг нь яаж угаах юм бэ? Бид өөрсдийн хүчээр хэзээ ч угааж чадахгүй. Есүс л угааж өгөх ёстой. Есүс бидний гэмийг угаахдаа “Би талыг нь угаачихъя, үлдсэнийг нь чи өөрөө угаагаарай” эсвэл “Би 99,99%-г нь, үлдсэн 0,01%-г нь угаа” гэж ч хэлээгүй. Хэрэв гэмийг 100-н янз гэж үзвэл Есүс 99-ыг нь угаалаа гэхэд үлдсэн 1-ээс нь болж би там руу явах болно.
Эзний загалмайн цус нь төгс цус юм. Төгс тул заримыг нь угаагаад, заримыг нь угааж чадалгүйгээр орхигдуулдаггүй. Бүхий л гэмийг төгсөөр угаадаг. Ийм үг Библи дээр үй олон бий. Библи дээр гэмээс хэлтрүүлсэн тухай маш олон дурдсан байдаг. Би өнгөрсөн 25 жилийн туршид гэмээс хэлтрүүлэгдэх аргыг хайсан. Хуучин гэрээний үед гэмийг яаж угаадаг байсан Давид хэрхэн гэмээс ангижирсан зэрэг нь бүгд бий. Бурханы сургаалыг үндсээр нь авахуулаад нарийвчлан хэлж буй юм.
Бид “Хулгай хийчихлээ, хүн алчихлаа, худал ярьчихлаа” гэдэг нь зөвхөн гэмээ хүлээснээр зогсохгүй. Би өөрөө үндсээрээ гэм хийхгүй байхаас өөр аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тагнуулч өөрийгөө илчлэхдээ “Би нууц задруулсан” гэж гэмшдэггүй. Тагнуулч гэдгээ хүлээн зөвшөөрдөгтэй ижил юм. Бидэнд итгэл найдвар алга аа. Лийрний модонд лийр ургаж, алимны модонд алим ургадагтай адил бид гэмийн мод тул гэм хийхгүй байх арга байхгүй юм. Хичнээн хичээсэн ч хичээх тусам гэм үйлдэх болно. Гэм үйлдэхгүй байх гээд оролд, бүүр их хийх болно. Оролдохгүй бол ойлгохгүй байж магадгүй, оролдвол ойлгоно. Иймээс Есүс төгс хийж өгөх ёстой юм.
Есүс бидний гэмийн өмнөөс загалмайд цовдлуулан нас барахдаа жоохныг үлдээгээд нас барсан юм бишээ. Бүх нүглийг шийдэж өгөөд загалмай дээр цовдлуулсан. Есүс гэдэг үг нь “Ёховагийн аврал” гэсэн утгатай юм. Намайг нүглээс аварсан тэр үнэнийг итгэх нь Есүст итгэсэн хэрэг юм. Миний гэмийг өршөөсөнд итгэсэн хэрэг юм. Миний гэм нь цас нь мэт цагаан болж угаагдсанд итгэх нь Есүст итгэж буй хэрэг юм аа. Есүс загалмайд цовдлуулан нас барсан боловч миний гэм хэвээр байгаа гэвэл загалмай дээр нас барсан нь ямар тусгүй юм. Автобусны билетийг авсан мөртлөө сууж чадахгүй бол авсан, үгүй хоёр ялгаагүй юм.
Бидний хэрхэн арилгагдах вэ? Есүсийн цусаар арилгагдана. Маргааш өглөө одоо сэтгэлд үлдэж байгаа, сэтгэлд үргэлж тээглэж байдаг гэмийг хэрхэн Есүсийн цусаар угаахыг дэлгэрэнгүй ярих гэж байна. Маргааш нүглээс хэтрүүлэгдэх тэр бүхий л үйл явдлыг ярьж, нөгөөдөр гэм нүглээс хэлтрүүлэгдсэний дараа хэрхэн Есүстэй хамт явж, түүний дараа гэмээс ангижирсны дараа итгэгчийн амьдралаар хэрхэн амьдрах тухай ярьж дуусгая гэж бодож байна.
Хайрт нөхөдөө, би 25 жилийн өмнө гэмээс болж ихэд шаналсан. Сүмд яваагүй биш боловч тэр үед би залуучуудын цуглааны гишүүн, магтан дууны багийн гишүүн, Эзэний өдрийн ангийн багш байсан юм. Би гэмээс болж маш их шаналж байгаад Бурханы ачаар гэмээс хэлтрүүлэгдсэн юм. Би гэмээс ангижраад Библийг уншихад нүд нээгдсэн. Библид гэмээс ангижрах талаар маш их сургасан байдаг болохоор үүнийг гэрчлэхэд амьдралаа зориулж байна. Би нэг хэсэг гадаадад авралын зар тараахаар явах гэсэн боловч Бурхан надад хэлсэн.
“Чи гадаадад явалгүй Солонгосдоо үлдэж гэмээс ангижирч мэдэхгүй байгаа хүмүүст сайн мэдээг гэрчил.”
Би авралын зар түгээгчийн замаасаа эргэхэд их хэцүү байсан боловч Бурханы тусламжаар орон даяар явж гэмээс ангижрах тухай ярьж байна. Би та бүхний чихийг л баярлуулах гээгүй. Энэ үг нь та бүхний дотор орж та бүхний сэтгэлийг үнэхээр бага ч атугай тээглэх зүйлгүй цэвэр, цас шиг цагаан болгох юм бол надад ямар ч хэцүү зовлон байсан энэ ажлаа баяртайгаар үргэлжлүүлэх болно.
Хайрт Пусан хотын иргэдээ,
Бусад хотуудад цуглаан олныг явуулсан. Пусантай ойрхон Ким Хэй-гийн агаарын цэргийн ангид хэдэн жилийн өмнө цуглаан явуулж үзсэн боловч Пусанд ингэж олон хүнд хичээл явуулж байгаа нь анх удаагаа юм. Энэ цуглааны туршид “Би гэмээс чөлөөлөгдлөө”, “Би дахин төрлөө”, “Бурхан бидний хоорондын асуудал шийдэгдлээ”, “Би мөнхийн амийг авлаа”, “Би өнөөдөр энэ хорвоогоос хальсан ч баяртай байх болно” гэж хүмүүс хэлж буй төрхийг харахыг хүсч байна. Та бүгд тийм хүн болохыг чин сэтгэлээсээ хүсч байна.