| E-mail | Club |
 
 
 
     
 

Завхайрч байгаад баригдсан эмэгтэй

Иохан 8-р бүлэг 1-8-р хэсэг
   
 
3. Завхайрч байгаад баригдсан эмэгтэй

Шинэ гэрээний Иохан номын 8-р бүлэг 1-р ишлэлээс эхлэн уншъя.
“Есүс Христ Чидун уул өөд явав. Өглөө нь Түүнийг дуган руу дахин ирэхэд, хүмүүс бүгд Түүн дээр ирцгээв. Тэр сууж тэднийг сургалаа. Сургаал номлогчид, фарисайчууд садарлаж байгаад баригдсан нэгэн эмэгтэйг авчраад дунд зогсоов. Тэд Есүс Христэд <Багшаа. Энэ эмийг садарлаж байхад нь барилаа. За, Моосэгийн хуулинд энэ мэтсийг чулуугаар шидэгтүн гэж тушаасан байдаг. Харин Та юу гэхсэн бол?> гэж хэлэв. Тэд Есүс Христийг яллах шалтаг хайн түүнийг сорьж асуужээ. Есүс Христ бөхийж, хуруугаар газарт бичив. Тэд зогсоо зайгүй асуусанд Есүс Христ цэх зогсоод <Та нараас нүгэлгүй нь эхлээд энэ эмэгтэйг чулуугаар шид> гээд, дахин бөхийж газарт бичив. Үүнийг сонсоод, ахмадуудаасаа эхлэн нэг нэгээрээ гадагш гарч явсаар тэнд ганц Есүс Христ л үлджээ. Өнөөх эмэгтэй зогссоор байв. Есүс Христ цэх зогсож, тэр эмэгтэйд <Эмэгтэй, тэд хаачив? Чамайг хэн ч шитгэсэнгүй юм?> гэсэнд, <Эзэн минь, хэн ч шийтгэсэнгүй>. Есүс Христ <Би ч чамайг шитгэхгүй яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд> гэлээ.

11-р ишлэл хүртэл уншлаа.

Өнөө орой гэрчлэл ба магтаалын дуугаар дамжуулж аль хэдийнээ ивээлийг авсан байх гэж бодож байна. Энэ долоо хоногийн туршид хичээл заах цаг 8 удаа. Өчигдөр орой болон өнөө өглөөтэй нийлээд одоо 3 дахь цаг бөгөөд үлдсэн хугацаанд та бүгд бүгдээрээ гэмээс ангижрахыг хүсэх сэтгэл байгаа тул миний сэтгэл ихэд догдолж байна. Юутай ч бай, өчигдөр орой ч гэсэн хэд хэдэн пастор миний яриаг хэт хурдан тул ойлгоход хэцүү байна гэж хэлсэн бөгөөд би
“Тийм учраас номлолын хуурцагийг ахиад хоёр гурван удаа сонсоо”
гээд инээсэн. Энэ удаа та бүхэнд гэмших тухай яръя гэсэн бөгөөд та бүхний урьдчилсан таамаглаж буйтай нилээд зөрөөтэй тул сэтгэлээ нээлттэй байлгаарай.
Би юм ярихдаа муу боловч Библи дээр гэмших талаар маш тодорхой заасан тул та бүхэн энэ сургаалыг дэлгэрэнгүй сонсож Бурханы сүнс орж ирвэл та нар гэмээс ангижрах болно. Та бүхэн гэмээс ангижирч Бурханыг сэтгэл зүрхэндээ тээн харивал Пак пастортай дахин уулзахгүй ч бай мөнхий улсад уулзана гэдэгт итгэж байна. Өнгөрсөн хавар би Чонжүгийн Бангун ордон гэдэг их том ордонд Чонжүгийн пасторын урилгаар цуглааныг удирдсан бөгөөд энэ цуглаанд маш олон хүн гэмээс ангижирсан. Эцэст нь хэлэхэд
“Тэнгэрийн улсад очиход 12 хаалгатай бөгөөд баруун талдаа 3, зүүн талдаа 3, өмнө талдаа 3, хойд талдаа 3 гэсэн байдаг. Та бүхэн бүгдээрээ тэнгэрийн улсад уулзахдаа түрүүлж очсон хүн нь жоохон хүлээж, голын хаалган дээр уулзаад хамт орцгооё”
гэж хэлсэн. Тэр өдөр нүглээсээ салсан хүмүүс баярлаж бүгдээрээ “Амен, Халелүяа” гэж хэлж байсан бөгөөд өнөөг хүртэл тэнгэрийн улсад очиж чадаагүй хүмүүс байгаа тул та бүхэн тэгж их баярласан царай гаргахгүй байх шиг байна.
Юутай ч болов энэ удаад та бүхний сэтгэлийг шаналгаж, та бүхнийг Бурханы өмнө гарч ирэх бүрдээ зориг шаардахад хүргэдэг гэмийн асуудлыг шийдэж та бүхэн ч гэсэн Бурханы улсын өмнөд зүгийн голын хаалганы урд уулзан хамтдаа орохыг хүсч байна. Чонжүд нэгэнт амалсан учир өөр хаалган дээр уулзах нь хэцүү байна. Надтай уулзахыг хүсвэл өмнөд зүгийн голын хаалган дээр хүлээгээрэй. Бид хамтдаа уулзан Эзний улсад үүрд мөнх Эзэнтэй хамт баяр баясгалантай байхыг хүсч байна.
Та бүгд ч тэгэх байх аа гэдэгт итгэж байгаа боловч, намайг Библийг уншихад маш олон асуулт үүсдэг. Би урвасан итгэгчийн амьдрал бус жинхэнэ итгэгч байж амьдрахыг хүсдэг тул ихэд хэцүү байдаг. Хамгийн хүнд асуудал нь юу вэ? гэвэл нүглийн асуудал юм. Энэ урд юу гэж бичсэн байна? “Нүглээс ангижирч дахин төрөхийн нууц” гэж бичсэн байгаа биз. Гэм нүгэлтэй бол Бурханы өмнө ерөөсөө зогсож болохгүй. Мөн гэмээс ангижрах тухай надад маш олон эргэлзээ байдаг.
Би пасторуудын номлолоос сүмд очоод байвал бүгд тэнгэрийн улсад очих мэт яриаг их олон удаа сонссон. Сүмд явбал Есүст итгэх учир тэнгэрийн улс руу явна гэх ба надад тийм бол хэн тэнгэрийн улсад очих юм бэ? гэсэн сэтгэгдэл төрдөг. ‘Эзэн минь, Эзэн минь гэсэн хүн бүр Бурханы улсад очиж чадахгүй’ гэсэн байдаг учир би яаж итгэвэл Бурханы улсад очиж чадах талаар хамгийн их сонирхол төрдөг. Мөн Есүс миний өмнөөс загалмайд цовдлуулж нас барсан юм бол миний гэм үнэхээр цас мэт цагаан болж ариутгагдсан уу эсвэл үгүй юу гэдгийг мэддэггүй. Миний сэтгэлд гэм маш их байдаг. Яавал гэмээс ариутгагдах асуудал нь сонирхол их татдаг. Тэр үед Есүс намайг чимээгүй дуудаж нүглээс болж зовж байсан намайг дотор сэтгэлээ уудлан ярилцах цагийг өгсөн.
Үнэхээр баярлууштай зүйл нь, Эзэн таван мянган хүн, гурван мянган хүнд сургаал айлдаж байсан завгүй амьдралаар амьдарсан байсан ч, хүмүүстэй ганцаарчлан уулзах цагийг гаргаж байсан тухай Библи дээр их байдаг. Иоханы 3-р бүлэгт Есүс Никодимтай хоёулхнаа ярилцсан. Иоханы 4-р бүлэгт Самари эмэгтэйтэй хоёулхнаа ярилцсан, Иоханы 5-р бүлэгт 38 жил өвчтэй байсан хүнтэй хоёулхнаа ярилцсан. Есүс хамгийн олон хүмүүст сургаал айлдсаны дараа ямагт дагалдагч нартайгаа аяархан ярьдаг байсаныг би Библиэс олон удаа уншсан. Иймээс энэ цуглаан дээр олонд зориулсан яриа дууссаны дараа Есүс хоёулхнаа ярилцдаг байсан шиг хувийн цагийг гаргаж байгаа юм аа.
Энэ Иоханы номын 8-р бүлгийн яриа нь номлолоор олон удаа сонсож, би ч олон удаа номлосон боловч энэ хэсгийг уншвал асуулт их гарч ирдэг. Завхайрч байгаад газар дээрээ баригдсан юм бол эрэгтэй нь хаашаа явсаныг гайхдаг. Магадгүй эрэгтэй нь хурдан зугтсан эсэхийг мэдэхгүй юм. ‘Яагаад завхайрч байсан эмэгтэйг Есүст чирч авчирсан юм бол?’, ‘Есүс газарт гараараа юу гэж бичсэн юм бол?’ гэх мэтчилэн би Библийг уншвал тэр аяараа эргэлзээгээр дүүрдэг. Би үүнийг их сайн зүйл гэж боддог. Яагаад гэвэл ямар ч нөхцөлгүйгээр итгэнэ гэдэг нь огт байж болохгүй зүйл. “Шууд итгэ, шууд итгэ” гэсэн боловч бусад нь болох ч итгэл нь шууд байж болохгүй ээ. Хэрвээ итгэхгүй бол ална гэвэл “Итгэлээ” гэж хэлж болох боловч сэтгэлдээ итгэж чаддаггүй. Сэтгэл нь логикоор урсдаг тул сэтгэлд төвөгтэй зүйлийг тэгж хүчээр итгүүлж болохгүй.
Саяхан сонинд ийм нийтлэл гарсан байсан. Азийн тоглолтонд зориулж Кимпу онгоцны буудал руу явах замд ихэд тод гэрэлтэй замын гэрэл тавьсан байсан. Кимпу онгоцны буудлын замын хажуугийн талбайд тариа тарьдаг тариачид ирж харвал тариа соёолох нь соёолсон боловч тариа огт гараагүй байсан. Тэгээд нарийвчлан судалж үзвэл гудамжны гэрлийн доодох хэсэгт байгаа тариа тийм байсан. Тариачид хохирлоо төлүүлэхийг шаардсан. Гэрлээс болж тариа боловсроогүй хохирлыг тооцсон боловч захиргааны байгууллагаас
“Тийм зүйл байх уу? гудамжны гэрлээс болж тариа боловсрохгүй байна гэдэг нь утгагүй зүйл.”
Гээд газар тариалангийн мэргэжилтнээс уг асуудлын талаар хүсэлт гаргасан. Мэргэжилтэн хэлэхдээ тариа ч гэсэн шөнө унтах ёстой гэж хариулсан. Ялангуяа тариа ид ургах үед өдөр урт байдаг учир нарны гэрлийг их авах ёстой боловч боловсрох үед өдөр багасаж шөнө уртсан нойр их авбал сайн боловсордог. Гэтэл шөнөжингөө гэрэл асааж тавьдаг учир унтаагүй тариа нь боловсроогүй учир нөхөн төлбөр олгох хэрэгтэй гэжээ. Үүнээс хойш шөнийн 12 цагаас хэтэрвэл гудамжны гэрлийг унтраахаар болсон.
Энэ дэлхийн бүхий л зүйлс Бурханы тогтоосон зүй тогтцоор байдаг. Америкийн эрдэмтэд сансарт толь байрлуулан шөнө ч гэсэн нарны туяаг Америкийн тогтоосон хотод тусгаж чадна гэсэн. Гэтэл үүнийгээ хийж чадахгүй байгаа нь амьд зүйлс устаж, гамшиг гарах аюултай учраас юм.
Хүмүүсээ бидний итгэл ч гэсэн үүнтэй ижил хүчээр болдоггүй. Чирч гулдраад итгэ гээд ч нэмэргүй. Итгэх нь итгэх ёстой боловч сэтгэлд итгэл төрдөггүй болохоор итгэх гэж оролдоод ч болохгүй болохоор нь “Итгэхээс.” гэдгээ. Та бүхэн итгэдэг бол итгэдэг л биз яагаад “Эзэн минь итгэж байна” гэж хүчилдэг юм бэ? Аяндаа итгэж болохгүй болохоор нь хүчилж буй хэрэг биз дээ.
Би авгайдаа итгэдэг мөртлөө
“Хайрт минь би чамд итгэдэг шүү гэж”
гэвэл хичнээн инээдтэй хэрэг болох вэ? “Итгэдэг” гэдэг нь итгэл төрөхгүй байгаа учир итгэх гэж оролдож буй учир юм аа. Энэ нь итгэл биш ээ. Итгэл гэдэг нь жам ёсоороо байх ёстой юм. Та бүхний буруу юунд байна вэ? Есүс загалмайд цовдлуулан миний төлөө үхэх ёстой байсан биш ээ. Та бүхэн эзэний өдрийн мөргөлд оролцож ч болно, мацаг барьсан ч болно, хандив өргөсөн ч болно, магтан дууны багийн гишүүн болсон ч болно, Эзэний өдрийн багш болсон ч болох ч та нарын нүгэл цас шиг цагаан ариутгагдана гэдэгт итгэл чинь нэг л хүрэхгүй байна. Есүс загалмайд цовдлогдон миний гэмийг угаасан үнэнийг мэдэх боловч миний гэм огт байхгүй болсон гэж амаараа хэлж болох авч сэтгэлийн гүнд тэр нь үүсэхгүй байна.
Есүс бидний толгойг цэвэр болгоё гэсэн биш сэтгэлийг цэвэр болгоё гэсэн. Та нарын сэтгэлд итгэл байхгүй учир Есүс бидний гэмийг ариутгасан үнэнд итгэж өгөхгүй байна. Тийм учраас мөргөл хийхэд хүртэл хамгийн түрүүнд гэм нь санаанд ордог.

Есүст итгэвэл аз жаргал, баяр хөөртэй болно гэж хэлдэг боловч Бурханы өмнө очвол нэр нүүргүй болж “Ичиж байна, сул дорой юм” гэж амьдрахаас өөр аргагүй юм.
Би Есүс Христ та нарын гэмийн төлөө загалмайд цовдлуулан нас барсан гэдэг үнэнийг өнөө орой хэлэх гэж байгаа юм биш ээ. Яагаад гэвэл үүнийг мэддэггүй хүн гэж огт байхгүй. Есүс миний төлөө загалмайд цовдлуулан нас барсан гэдэг үнэнийг мэддэггүй хүн байна уу? Солонгосын зүйр цэцэг үгэнд “гар хөдлөвөл ам хөдөлнө” гэсэн үг байдаг. Есүс бидний гэмийн төлөө загалмайд цовдлуулан нас барсан нь үнэн боловч миний сэтгэлийн гэм угаагдах ёстой. Гэтэл Есүс загалмайд цовдлуулан нас барсан байхад миний сэтгэлд гэм байсаар байвал түүнд ямар ч итгэл, юу ч биш болно.
Би пасторын амьдралаар дамжуулан загалмай дахь цусаар бид нарын гэм арилах итгэлийн замыг Библиэс олсон. Та бүхэн тэр замаар явж ‘Есүс бидний гэмийн төлөө нас барж миний бүхий л гэмийг цас мэт цагаан ариусгасан.’ гэсэн үнэнийг сэтгэлдээ хүлээн авч нүглээс ямар ч татгалзах зүйлгүй амар амгалан эрх чөлөөг авах болно. Энэ үед Ариун Сүнс та бүхний сэтгэлд орж та бүхнийг удирдан жолоодох болно. Библид гэмээ арилгах талаар маш олон дурдагдсан байдаг тул тэр бүхнийг би ярьж барахгүй учир Иохан номын 8-р бүлгийн садарласан эмэгтэй Есүсийн өмнө ирж нүглээ уучлуулсан түүхээр дамжуулан яавал бидний сэтгэлд дахь гэмийг арилгаж болох талаар нэг удаа бодож үзэцгээе.
Иохан номын 8-р бүлгийн 1
“Есүс Христ Чидун уул өөд явав. Өглөө нь Түүнийг дуган руу дахин ирэхэд, хүмүүс бүгд Түүн дээр ирцгээв. Тэр сууж тэднийг сургалаа. Сургаал номлогчид, фарисайчууд садарлаж байгаад баригдсан нэгэн эмэгтэйг авчраад дунд зогсоов”
Энэ хүртэл ойлгож байгаа биз дээ? Дараагийн 4-р зүйлийг бүгдээрээ зэрэг уншъя.
“Тэд Есүст, ‘Багшаа энэ эмийг садарлаж байхад нь барилаа’”
Энэ эмэгтэй садарлаж байгаад газар дээрээ баригдсан учир ихэд ичгэвэртэй байсан байх даа. Одоо 5-р хэсгийг би уншъя.
“Мосегийн хуулинд энэ мэтсийг чулуугаар шидэгтүн гэж тушаасан байдаг. Харин та юу гэхсэн бол?”
Хүмүүсээ хамгийн чухал хэсэг нь энд байна. Гэм үйлдсэн нэгэн эмэгтэй байгаа бөгөөд Мосе нь энэ эмэгтэйг чулуугаар шидэж алах ёстой гэсэн байдаг. Тэгвэл та юу гэж хэлэхсэн бол? нэгэн гэмтнийг хүмүүс шүүж байна. Хэн нь эхэлж шүүх вэ? 10-н хуулиар шүүсэн. 10-н хууль нь эмэгтэйд “алах ял”-ыг оноосон. Тэгвэл Есүс хэрхэн шүүсэн бэ? Есүсийн шүүхэд 10-н хуулиас шал өөр шийдвэр гарсан. Юу гэж гарсан бэ? Гэмгүй гэж гарсан. Энэ бол хуулийн ялгаа юм. Гэм үйлдсэн нэг хүн цаазаар авахуулахаас өөр аргагүй байхад түүнийг аврах арга нь өөр хуулийг ашиглахаас өөр аргагүй.
Саяхан нэг охин магтаалын дуу дуулсан. Тэгвэл одоо дууны тэмцээн явуулж байна гэж бодъё. Сайн дуулдаг хүн заавал нэгдүгээр байранд орохгүй. Сайн муу дуулах нь шүүх шалгуураас болж өөр өөр байдаг. Жишээлбэл: шалгуураар амаа том ангайлгасан хүнд оноо их өгнө гэвэл над шиг хүн нэгт орох магадлал өндөр болно. Яагаад гэвэл над шиг том амтай хүн байхгүй учир юм. Тэгэхээр шалгуураас хамаарч дуу сайн, муу дуулах дүгнэлт нь өөр болно. Үүнтэй ижил хүн нүгэл үйлдсэн ч хуулиас хамаарч шийдвэр нь өөр өөр байж болно. Энэ эмэгтэй гэм үйлдсэн боловч 10-н хуулиар аврах ямар ч арга байгаагүй. Саяханыг болтол 24 цагаас хойш явбал гадуур явах хориотой хуулийг зөрчсөн хэргээр баригддаг байсан. Тэгвэл одоо 24 цаг өнгөрснөөс хойш явсан ч гэм болох уу? болохгүй ээ. Яагаад гэвэл хууль өөрчлөгдсөн юм аа.
Дээр үед гадуур явах хориотой хууль байсан үед ч Гёнжү, Чэжү, Хойд Чүнчон мужид ийм хууль байгаагүй. Энэ мужуудад байсан хүн Өмнөд Чүнчон мужид 24 цагийн алдад архи уугаад сууж байсан. Эргүүлийн цагдаа ирээд шүгэл дуугарган
“Хууль зөрчсөн”
гэж хөөн ирэхэд Хойд Чүнчон муж руу зугатвал гэмтэй болох уу, гэмгүй болох уу? Хойд Чүнчон мужид ийм хууль байдаггүй тул гэмгүй болно. Гэвч тэр хүн дахин Өмнөд Чүнчон муж руу ирвэл цагдаа барих байх аа. Мөн зугатан хойд Чүнчон руу орж явчихвал эргүүлийн цагдаад барих эрх байхгүй болно. Би сайн мэдэхгүй боловч цагдаа нарт нутаг дэвсгэрийн талаар хатуу бодолтой байдаг юм шиг санагдсан. Өмнөд Чүнчон мужийн зааг дотор байж байгаад гадуур явахыг хориглосон хуулийг зөрчвөл торгууль төлөх ёстой боловч Хойд Чүнчон мужид ийм хууль байхгүй тул эрх чөлөөтэй юм аа. Иохан номын 8-н садарласан эмэгтэй нь завхайрхад бэлтгэж хуйвалдаан хийсэн болон нүд хариулах гэх мэтийн зүйл байгаагүй. Завхайрч байгаад баригдсан учир гэм хийсэн нь тодорхой бөгөөд 10-н хуулиар бол тэр эмэгтэйг үхлээс нь аврах аргагүй болсон. Өнөө орой би энэ садарласан эмэгтэйг нүглээс аварсан гол аргыг нь Библиэс олж хэлье. Энэ яриа нь та бүхний урьд нь бодож байснаас огт өөр яриа болж магадгүй. Гэвч сэтгэлээ нээн сонсохыг хүсье. Дахин нэг удаа хэлье. Хойд Чүнчон мужид байсан хүн 24 цагийг өнгөрөөж Өмнөд Чүнчон руу ирвэл юу болох вэ? Баригдана. Гэтэл түүний дараа Хойд Чүнчон муж руу явсан, энэ үед цагдаа Хойд Чүнчон муж руу дагаж ороод бариад авлаа гэж үзье. Тэгвэл баригдсан хүн юу гэж хэлэх вэ?
“Энд Хойд Чүнчон муж учир эндхийн шүүхээр шийдвэрлүүлье.”
Тэгээд тэндхийн шүүх дээр очиж асуудлыг шийдвэрлүүлэхэд шүүгч суугаад
“Ямар гэмтэй юм бэ?”
гэж асуухад
“Шөнөөр явж болохгүй дүрмийг зөрчсөн.”
“Манай хотод тийм хууль байхгүй.”
гэж хэлэхэд цагдаа
“Энэ нөхөр шөний 24 цагийг өнгөрч байхад явж байсан, нотолгоотой. Газар дээр нь гэрчилсэн. Зургийг нь ч гэсэн авсан. Гэрчийн этгээд ч мөн бий.”
гэж хэлнэ.
“Гэвч гэмгүй.”
“Энэ хүн гарцаагүй хуулийг зөрчсөн этгээд.”
гэж хичнээн хэлэвч шүүгч
“Ярих зүйл чинь дуусав уу?”
“Тиймээ дууссан.”
“Тэгвэл хариуцагч нь гэмгүй юм байна. Гэртээ харьж, ажил төрлөө сайн явуулахыг хүсье.”
Энэ хүний хэргийг хэрэгсэх хууль бол байхгүй байна.
Биднийг юу гэмт хүн гэж заасан бэ? 10-н хууль биднийг гэмт хүн гэж заасан. Хууль байхгүй бол гэм болдоггүй. Та бүхэн намайг Есүст итгэдэггүй хүн гээд үз. Тамхи татсан нь гэм болох уу? БНСУлсын мөрдөж буй хуулиар гэм болохгүй. Гэтэл БНСУлсад “Тамхи татвал цаазаар авна” гэсэн хууль гарвал би тамхи татаж болох уу, болохгүй юу?
Татаж байгаад баригдвал шууд чирч аваачаад цаазаар авна. Иймд хууль гэмийг тогтоодог. Ромд 10-н хуулийг байхаас өмнө гэм байсан боловч 10-н хуулийг байгаагүй үед гэм гэж тооцдоггүй байсан.
Өнөө оройны сургаал жаахан хатуу ойлгоход хэцүү байж магадгүй. Яриагаа үргэлжлүүлье. Садарлаж байсан эмэгтэй Есүс дээр ирсэн биздээ? Тэр өөрөө алхаж ирсэн үү ? эсвэл хэн нэгэн чирж ирсэн үү? Хуулийн багш нар болон фарисайчууд чирж ирсэн гэж Библид бичсэн байдаг. Гэхдээ үнэндээ бол энэ эмэгтэйг Есүс дээр чирч ирсэн нь бол хуулийн багш нар болон фарисайчууд биш юм. 10-н хууль энэ эмэгтэйг чирч ирсэн. 10-н хууль байгаагүй бол энэ эмэгтэйг чирч ирж болох байсан уу? 10-н хууль гэмийг бий болгож, гэм нь биднийг Христ рүү хөтлөх үндэс нь болдог.
Энэ нь яг л өдрийн чийдэнгийн өдөөгчтэй адил юм. Өдрийн гэрэлд гэрэл асахаас өмнө өдөөгч асаж гэрэл асвал өдөөгч унтардаг. Та нар гэртээ өдөөгч эвдрэхийг үзсэн үү? Өдөөгч чаг чаг гэж байгаад унтрах ёстой атал унтрахгүй тохиолдол байдаг. Өдөөгч унтрахгүй бол гэрэл ямар болдог вэ? Сайн мэдэхгүй юу? Өдөөгч унтрахгүй бол гэрэл тод асдаггүй.
10-н хууль ч мөн тийм. 10-н хууль нь биднийг Есүс Христ рүү хөтөлдөг сургагч багш гэж Галатад сургасан байдаг. 10 хууль байгаагүй бол гэм хийсэн ч муу зүйл гэдгийг нь огт мэдэхгүй. 10 хууль нь бидэнд гэм гэж юу байдгийг заадаг. “Ийм зүйлд Бурхан дургүй”, “Садарлах муу зүйл”, “Хүн алж болохгүй” гэдгийг ухааруулдаг зүйл бол 10 хууль юм аа. Хэрэв гэмийг ухаарахгүй бол хэн ч Есүс рүү очихгүй.


Гэмээс ангижрахыг хүсч буй та бүхэнд 10-н хууль нь гэмийг ухааруулж өгдөг юм. Тиймд 10-н хууль өдөөгч болж бидний сэтгэлийг гэмийг ухааруулан, дараа нь би 10-н хуулиас холдсон ч гэсэн Есүс Христ дээр очих ёстой гэсэн үг юм. Хүмүүсээ өдрийн гэрлийн өдөөгч нь үргэлж асаалттай байх юм бол өдрийн гэрэл хурц тодоор асдаггүйтэй ижил та бүхний сэтгэл 10-н хуулийн доор хүлээстэй хэвээр байвал хэзээ ч та нарын дотор Ариун Сүнс орж чадахгүй юм. Та бүхэн 10-н хуулиас салж байж Бурханы Ариун Сүнсийг авч чадах болно.
За яриагаа үргэлжлүүлье.
“Мосегийн хуулинд ийм эмэгтэйг чулуугаар шид гэсэн байхад харин та юу гэх вэ?”
гэж тэд асуусан. Тэгэхэд Есүс юу гэж хариулсан бэ? Ямар ч зүйл хэлээгүй, гагцхүү хуруугаараа газар юм бичиж байсан. Олон Библийн эрдэмтэд Есүс газарт хуруугаараа юу гэж бичсэн бол гэдгийг судалсан бөгөөд өөрсдийнхөө дураар янз бүрийн онол гаргаж ирсэн. Нэг өдөр би Библийн хичээл явуулж байтал нэг хүн надаас асуусан
“Пастораа, Есүс садарласан эмэгтэйг шүүхдээ газар хуруугаараа юу гэж бичсэн юм бэ?”
Би тэр хүнд тодорхой хэлсэн
“Би мэдэхгүй ээ.”
Энэ дэлхий дээр миний уншсан номон дундаас Библи шиг тодорхой, үнэн, баттай ном байхгүй. Библид дутуу зүйл байхгүй бөгөөд уялдаа холбоогүй зүйл байхгүй боловч хэрвээ бид мэдэх ёстой гэсэн зүйл байвал тэр нь заавал Библид байдаг. Библийг уншихад Есүс гараараа газарт бичсэн гэж байх боловч юу гэж бичсэн нь тодорхойгүй байдаг.


Би үүнийг яаж хүлээж авсан бэ гэвэл, Бурхан бидэнд зааж өгье гэсэн нэгэн зүйл байгаа боловч тэр нь Есүс тэр үед юу гэж хэлэх вэ гэснээс илүү гараараа газарт бичсэн гэж бодож байна.
Тэгвэл Есүс газарт гараараа бичсэнийг ямар утгаар ойлгож авах вэ? Би түүнээс хойш Библиэс газарт гараараа бичсэн түүхийг хайж үзсэн. Даниэл номыг үзэхэд нэгэн хүний гар гарч ирэн ханан дээр “Мэнэ мэнэ дээгэл үбаршин” гэж бичсэн гэсэн түүх байдаг. Түүний дараа Бурханы гар бичиг бичсэн гэдгийг олж уншаад тун их нууцыг нээсэн. Бурхан энэ дэлхий дээр гараараа хоёр удаа юм бичсэн. Нэгдүгээрт Мосе Синай ууланд гарч хоёр чулуун хавтанг барихад 10-н хуулийг Бурхан өөрийн хуруугаар бичсэн гэж байдаг. Тэгвэл Бурхан 10-н хуулийг чулуун хавтан дээр хуруугаараа бичсэн болон Есүс гараараа бичсэн хоёрын хооронд ямар ялгаа байгааг ярих гэсэн юм.
Есүс нь өөр үед биш садарласан эмэгтэйн хажууд бичсэн юм. Яагаад садарласан эмэгтэйн хажууд бичсэн юм бэ? Есүс тэр эмэгтэйг шүүж буй үед газарт юм бичсэн. Хуулийн багш нар болон Фарисайчууд ирж
“Энэ эмэгтэй завхайрч байгаад газар дээрээ баригдсан. Мосегийн 10-н хуулинд ийм эмэгтэйг чулуугаар шидэж ал гэж заасан байхад харин та юу гэж хэлэх вэ? Та өөрийн шийдвэрээ гаргаж өгөхийг хүсье.”
Есүсээс шийдвэр гаргахыг хүчлэн шахсан. Есүс энэ эмэгтэйг шүүхийн өмнө гараараа газарт юм бичсэн нь учир утгатай юм. Энэ эмэгтэйг хуулинд үндэслэн шүүх хэрэгтэй юм. Юун түрүүнд 10-н хуулийн дагуу энэ эмэгтэйг шүүсэн бөгөөд энэ хууль нь Есүсийг ирэхээс өмнө ойролцоогоор 1500 жилийн өмнө Бурхан Синай ууланд хоёр чулуун хавтан дээр бичиж өгсөн юм. Бурханы өөрийн гараар бичиж өгсөн тэр хуулинд зааснаар эмэгтэйд ял оноосон бол энэ эмэгтэй үхэхээс өөр аргагүй юм. Хүмүүсээ Бурхан Синай ууланд гараараа бичсэн тэр хуулийн дагуу шүүх юм бол тэр эмэгтэйгээр зогсохгүй өнөөдөр та нар болоод би бүгд устаж үгүй болохоос өөр аргагүй. Энэ дэлхий дээр байгаа хэн ч 10-н хуулийг төгс сайнаар дагаж чадах хүн ганц ч байхгүй тул эцсийн эцэст бүгд сөнөж дуусах тавилантай юм.
Библийн эрдэмтэд компьютерээр Библийг судалсан. Үүний үр дүнд Мосе Синай уулнаас хоёр чулуун хавтан барьж бууж ирсэн нь МЭӨ 1491 он байсныг олж мэдсэн. Мосе 10-н хуулийг авчирснаас хойш Есүсийг иртэл 1500 жилийн туршид 10-н хуулийг төгс сахисан хүн нэг ч үгүй юм. Тийм учраас хэн ч бай 10-н хуулиар шүүгдвэл үхэхээс өөр аргагүй юм аа.
Есүс Христ нь завхайрсан тэр эмэгтэй, үхэхээс өөр аргагүй тэр эмэгтэй, устаж сүйрэхээс өөр аргагүй болсон тэр эмэгтэйг аврахаар ирсэн юм. Есүс нь зөвхөн тэр эмэгтэйгээр зогсохгүй би болон өнөө орой та бүхнийг аврахаар ирсэн юм. Гэхдээ Есүс нь 10-н хуулийг хэвээр нь байлгавал тэр эмэгтэй болоод биднийг огт аварч гарч чадахгүй юм. 10-н хуулиар бүхий л хүн цаазаар алагдах ялтай байсан учир Эзэн тэр хуулийг өөрчлөхөөр ирсэн юм. Ямар хуулиар? Хайрын хуулиар, ивээлийн хуулиар, итгэлийн хуулиар солихоор ирсэн юм. Иймээс Есүс тэр үед газар бичсэн юм.
10-н хуулийн тухай яриа нь жоохон бүрхэг боловч ихэд сонирхолтой зүйлс олон бий. Абрахам зөвт хүн гэж библид бичсэн бий. Мөн итгэлээр зөвтгөгдсөнийг өгүүлнэ. Абрахам Бурханы найз байсан. Абрахам нь дэмий хүн байгаагүй.


Тэрээр Хагар гэдэг зарцыг авч шивэгчин болгож байсан ба өөрийн эхнэрийг эмэгтэй дүүгээ гэж хуурч байсан юм. Абрахам нь бидэнтэй ижил эгэл жирийн хүн байсан. Тэрээр алдаа ихтэй, гэм их хийсэн хүн байсан. Гэхдээ яаж Бурхантай тийм ойрхон байж чадав аа. Абрахам ба Бурханы хооронд ямар ч хууль байгаагүй юм. Тухайн үед хууль байгаагүй учир Бурхантай хамт амьдардаг байсан. Абрахам буруу зүйл хийсэн ч Бурхан ба Абрахамын дунд хууль байгаагүй учир буруугаар тооцохгүй байсан. Тэгээд Израйлийн ард түмэн Египетээс гарч ирэхэд Бурханы өмнө зүгээр ивээл авахыг үл хүсэмжлэн
“Бид Бурханы үгийг сайтар сахиж амьдрах учир Бурхан минь биднийг авраач.”
Израйлын ард түмэн хэт их замбараагүй байсан учир Бурхан
“За тэгвэл сайн байна. 10-н хуулийг өгөх учир сахивал ивээл өгч, эс сахивал хараал буулгах болно.”
“Бид бүгдийг сахих болно.”
гэсэн боловч нэг ч хүн сахиж чадаагүй. Сахиж чаддаггүй хууль нь ямар ч үнэ цэнэтэй биш юм.
Өнөө орой би та нартай
“Маргааш үүрийн хоёр цагт та нар энд ирвэл би та нарт нүглээс ангижрах тухай сургаал хэлье.”
гэж болзлоо гэж бодъё. Би амалсандаа хүрч үүрийн хоёр цагаар энд ирсэн. Та нар ч гэсэн ирнэ гэж баттай амласан боловч та нарын дундаас нэг ч хүн ирээгүй бол тэр нь үндсэндээ ашиггүй амлалт юм. Бидний дунд нэг ч хүн Бурханы хуулийг сахиж чадахгүй тул Бурхан бидний төлөө шинэ хууль гаргах хэрэгтэй юм.
Библийн олон газар энэ талаар хэлсэн, ярьсан, тэмдэглэсэн, бичсэн байдаг.
“10-н хууль нь эс мөрдөгдөх тул цаашид амлагдсан нэгнийг ирэх хүртэл сахигдах болно” гэж бичсэн байдаг. Тэгвэл одоо 10-н хууль хэрэггүй тул Хуучин гэрээний номыг урж хаях уу. Тэгж болохгүй. 10-н хууль байдаг тул бид өөрсдийн гэмт хүн болохоо мэдэрч Есүс Христийн өмнө очдог. Галатын номонд 10-н хууль нь сургагч багш гэсэн байдаг. 10-н хууль байхгүй бол бид гэмт хүн болохоо мэдэхгүй өөрсдийн дураар амьдрах боловч 10-н хууль байдаг учир үхэхээс өөр аргагүй нүгэлт хүн болохоо мэдэж Бурханы өмнө ирэх болно гэдгийг хэлсэн байдаг. Биднийг ариусгаж, зөв шударга болгохын тулд 10-н хуулийг өгсөн юм биш, гэмийг ухааруулахын тулд 10-н хуулийг өгсөн юм. Намайг дагаад хэлнэ үү.
“10-н хууль нь гэмийг ухааруулахын тулд өгсөн юм.”
Бид 10-н хуулийг сахиснаар цэвэр ариун байхыг хүссэн бол бидний сахиж чадах хуулийг өгөх байсан. Гэвч Бурхан бидний сахиж чадахгүй хуулийг өгсөн байна. Бидний хичээл зүтгэл дутаад 10-н хуулийг сахиж чадахгүй байгаа биш юм. Шийдвэр дутаад 10-н хуулийг сахиж чадахгүй байгаа юм биш ээ. Уул үндсээрээ бид 10-н хуулийг сахиж чадахгүй хүмүүс юм. Яагаад гэвэл 10-н хуулийг бүгдийг нь сахих ёстой болохоос биш, нэг хэсгийг нь тохирсон хэмжээнд сахиад болдог зүйл биш ээ. Бүгдийг нь сайн сахиж байгаад ганц зүйлийг зөрчихөд бүгдийг нь зөрчсөнтэй ижил юм. Бид 10-н хуулийг сахиж байгаад зөрчих бүрдээ “Би гэмт хүн юм” гэсэн ухаарлыг өгдөг юм.
Та бүхэн энэ үнэнийг мэдэлгүй хэр их олон хүн 10-н хуулийг сахиж Бурханд очих гэж, диваажинд очих гэж зовж байгааг мэдэхгүй юм. Энд зөвхөн энэ садарласан эмэгтэйг хэлж байгаа юм биш ээ. Энд та биднийг бүгдийг нь хэлж байгаа юм. Хэрвээ биднээс хэнийг нь ч 10-н хуулиар шүүх юм бол үхэхээс өөр аргагүй болно. “Гэмийн үр дүн бол үхэл” гэж Библи хэлсэн бөгөөд гэм үйлддэггүй хүн байхгүй юм. Иймээс Есүс энэ эмэгтэйг аврахын тулд хуулийг өөрчлөх ёстой болсон юм. Та нар ойлгож байна уу. Есүс газарт хуруугаараа бичиж эхэлсэн. Эхлээд Бурханы бичсэн зүйл нь 10-н хууль байсан бөгөөд хоёрдахь удаагаа Есүс бичсэн зүйл нь хайрын хууль байсан. За бүгдээрээ Библийг нэг харъя. Хуучин гэрээний Иссаягийн дараагийн Иеримия номын 31:31-д
“Би Ёхова хэлж байна. Цаг нь ирэхэд би Израйл ба Иудагийн газар шинэ гэрээ байгуулах болно. Би Яхуа хэлж байна. Энэ гэрээ нь би тэдний гарыг барьж Египетээс хөтөлж ирсэн өдөр байгуулсантай ижил биш байх юм.”
Египетээс дагуулж гарсан өдөр байгуулсан гэдэг нь Синай уулан дээр өгсөн 10-н хуулийг хэлэх ба одоо өөр хуулийг гаргана гэсэн байна.
“Би тэдний нөхөр нь болсон ч тэд миний гэрээг эвдсэн. Би Ёхова хэлж байна гэхдээ тэр өдрөөс хойш би өөрийн хуулийг тэдний гарт өгөх бөгөөд тэдний сэтгэлд бичиж би тэдний Бурхан болж тэд миний ард түмэн болох болно. Тэд дахин хөрш ах дүүсийг заан чи Ёховаг мэд гэж хэлэхгүй бөгөөд жижгээсээ том хүртэл бүгдээрээ намайг дагана. Би тэдний гэмийг уучилж дахин санахгүй ээ” (Иер 31:32-34)
Ноднин жил бил үү, нэг өдөр манай эхнэр байсхийгээд
“Хөгшөөн, костюм шинээр авах юмсан.” гэсэн. Би мэдээгүй ч, костюм минь дэндүү хуучирч урагдахын даваан дээр байсан. Ингээд манай эхнэр костюмны дэлгүүрт очиж шинэ костюм авлаа. Надад яагаад шинэ костюм хэрэгтэй юм бэ? Хуучин костюм хэрэггүй болсон учир шинэ костюм авах хэрэгтэй юм. Мэдээж одоо сайн костюм байсан ч, захиалгаар хийлгэж өмсдөг хүмүүс байдаг. Та бүхэнд яагаад шинэ гутал хэрэгтэй болох вэ? Одоо өмсөж буй гутал чинь хуучирвал шинээр солих хэрэгтэй. Бурхан ба Израйлын ард түмний хооронд 10-н хууль байсан, гэрээ байсан. Бурханы амласан.
“Та нар энэ хуулийг сахивал би та нарт ивээл хайрлана, орсон ч гарсан ч ивээл өгч та нарын үр хүүхэд болоод тэдний үр хүүхдэд хүртэл адислал өгөх болно. Хэрэв та нар энэ хуулийг сахиж чадахгүй бол хараал буулгана. Гарсан ч орсон тэгэх болно”
гэж хэлсэн. Тэгэхдээ хүмүүсээ, Израйлийн ард түмний дунд нэг ч хүн тэр хуулийг сахиж чадаагүй. Израйлийнн ард түмнээр зогсохгүй дэлхийн олон ард түмэн дунд энэ хуулийг сахиж чадсан хүн нэг ч байхгүй. Иймд Бурханы талаас харж үзвэл энэ хууль байсан үгүй хоёр ялгаагүй. Энэ хуулиар бид Бурханы өмнө огт зогсож чадахгүй тул Бурхан шинэ гэрээ, хуулийг байгуулна гэж хэлсэн. Иеримиягийн 31-д ингэж зөгнөсөн байна. Энэ хуулийг хэн байгуулах вэ? Бурхан байгуулна. Пак пастор энэ хуулийг өөрчилж чадах уу? чадахгүй. Иймээс Есүс Христ гараараа газарт бичиж эхэлсэн юм. Юу гэж бичсэнийг нь мэдэхгүй юм. Энэ эмэгтэй Мосегийн хуулиар үхэхээс өөр аргагүй гэмт хүн тул, ийм хүнийг аврахын тулд Есүс ирсэн учир хуулийг шинэ хуулиар солих ёстой. Иймээс өршөөлийн сүнсний хуулийг бичиж эхэлсэн ба тэр эмэгтэй үүнээс хойш 10-н хуулиар шүүлгэх шаардлагагүй болсон юм. Одоо хэний шүүлтүүрээр орох вэ? Есүсийн өршөөлийн шүүхээр, хайрын хуулинд үндэслэж шүүгдэх болно.
“Та нарын дунд гэмгүй хүн эхлээд чулууг шид.” (Иохан: 8-7).
Хэн ч чулуу шидэж чадалгүй, бүгд зугтаасан. Есүс шийдвэр гаргаж эхэлсэн.
“Би ч чамайг шийтгэхгүй тул яв, дахин гэм бүү үйлд.” (Иохан: 8-11).
Есүс тэр гэмийг өөр дээрээ авсан тул хайрын хуулиар тэр эмэгтэйг шүүсэн юм.
Та нарын дунд хоёр хуулийн дунд эргэлдэж байдаг хүмүүс олон бий. Заримдаа 10-н хуулийн доор байж байгаад, заримдаа хайрын хуулийн доор очиж, заримдаа Есүсийн ивээлээр гэмээс ангижирч байгаад, заримдаа “Би үхэхээс аргагүй гэмт хүн . . . .” гэж нааш цааш байдаг тул итгэх байр суурь тогтдоггүй. 10-н хуулийн доор байя гэвэл 10-н хуулийг төгс сахих ёстой бөгөөд Есүсийн өмнө ирье гэвэл 10-н хуулийг мартаж ивээлийг хүртэх ёстой юм. Хоёрын аль нэгийг нь сонгох хэрэгтэй. Мэдээж 10-н хууль нь гэм биш юм. 10-н хууль нь сайн зүйл юм.
Өнөө үед хүмүүс Есүс тэнгис дээгүүр алхсан гэдэгт итгэдэггүй. “Хорвоо дээр тэнгис дээгүүр хүн яаж алхах вэ дээ, хүний жин нь далайн усны жингээс хүнд тул . . . .” гэдэг биз дээ. Гэхдээ би Есүс бидний чаддаг зүйлийг л чаддаг байсан бол Есүст итгэхгүй. Есүс далайн дээгүүр явсан учир, миний чадахгүй зүйлийг хийж чаддаг учир итгэдэг юм. Миний зүйлийг л чаддаг, надтай адил юм бол юунд нь болж итгэх юм билээ?
Есүс тэнгис дээгүүр алхсан биз дээ? Би далай дээгүүр алхах аргыг мэднэ. Пусаны иргэд та нар далайн хөвөөнд амьдардаг учир далай дээгүүр алхдаг аргыг мэдэж авбал зүгээр биз дээ? Зааж өгөх үү? Мэдээж Библиэс сураагүй боловч нэгэнт хэлснийх зааж өгье. Далай дээгүүр алхах нь тийм ч хэцүү биш. Сайн сонсоно уу. Далайн хөвөөн дахь усанд орох газрын элсэн дээгүүр далайн зүг хурдан гүйж байгаад эхлээд зүүн хөлөө далай дээр тавь тэгээд зүүн хөлөө живэхээс өмнө баруун хөлөө тавь тэгээд баруун хөлөө живэхээс өмнө зүүн хөлөө тавиад энэ мэтчлэн гүйгээд байх юм бол Япон хүртэл явчихаж болно. Америк ч хүрсэн болно. Гэхдээ миний хэлснээр хийгээд живж үхэх юм бол би хариуцлага хүлээх боловч баруун хөлөө усанд алдаж живэх юм бол би хариуцлага үүрэхгүй. Далайн хөвөөн дээр очоод үзээд алд. Ерөөсөө живж үхэхгүй.
Хүмүүсээ, инээдтэй яриа байна уу? 10-н хууль ийм юм. 10-н хуулийг сахих юм бол сайн боловч баруун хөлөө живэхээс өмнө зүүн хөлөөрөө тулж чаддаг хүчтэй байх нь асуудал үүсгээд байгаа юм. 10-н хуулийг сахина гэдэг нь бидний хувьд бүтэшгүй зүйл юм. Солонгос зүйр цэцэн үгэнд “Авирч чадахгүй модоо битгий хар” гэсэн үг байдаг. “Эзэн минь ээ” гээд хичээнгүйлэн оролдоод ч болохгүй зүйлийг хэн тэгээд заагаад өгсөнийг мэдэхгүй юм. Бурхан та бүхнийг ерөөсөө сахиж чадахгүй гэдгийг мэдсээр байж 10-н хуулийг өгсөн юм. 10-н хуулийг сахиж чаддаг байсан бол та бүхэн ямар их омог бардам байх бол? Сахиж чадахгүй учир “Эзэн минь ээ би гэмт хүн юм.” гэж даруухан болдог.
Бурхан биднийг сайн мэднэ, бидний юу хийж чадах, юу эс хийж чадахгүйг мэдэх учир сахиж чадахааргүй 10-н хуулийг гаргасан юм. Гэвч бид “10-н хуулийг сахь” гэсэн Сатаны шивнээ, мэхлэлтэд орж хичээж байдаг тул ивээлийг авах замыг нүдээ аньсан мэт огт олж хардаггүй бололтой.
Намайг жолооны курст явж байхад багш ингэж хэлсэн. Хүн жолооны ард сууж урагшаа харвал баруун зүүн тал руугаа 1800 харж чаддаг гэсэн. Гэвч цагт 100км-ийн хурдтай явах үед 150-с илүү харж чаддаггүй гэнэ. Намайг хөдөөнөөс Сөүлд анх ирэхэд замын хөдөлгөөн их байдаг байлаа, машин бариад явах хэрэгтэй учраас эхнэртэйгээ газрын зураг дэлгэн тавиад хаана очих ёстой газраа тэмдэглэн урьдчилан мэдэж аваад гардаг байсан. Гэвч жолоо баривал урдахаа хараад явахаас биш, хажуу тийшээ харах сөхөөгүй явдаг байсан. Гэртээ ирээд юм ярьж суухад эхнэр маань
“Бид өнөөдөр тийм байшингийн хажуугаар өнгөрсөн . . . .”
гэж хэлбэл би
“Өө бид нар тэр байшингийн хажуугаар гарсан гэж үү?”
гэдэг байсан. Зам дээр мунгинаж явдаг миний хувьд гэрлэн дохио харах ч завгүй урагшаа харж явсаар харж чаддаггүй байсан.
Хүмүүсээ, хүн чөлөөтэй байвал 1800-г ч, 3600-г ч харж чадах авч цагт 100км хурдлах үед эргэн тойрны юмс хурдан өнгөрөх тул 150-с илүүгүй талбайг ажигладаг. Би Сөүлээс машин барин нааш ирэхдээ 400-гаад км зам талбайг уншиж ирэх ёстой.
Тэр дундаас нэгийг нь ч уншиж чадахгүй бол наашаа машин жолоодож ирэх аргагүй тул хажууд юу байсныг харах сөхөөгүй. Өнөөдөр Сатан биднийг 10-н хууль дотор оруулж хаясан тул 10-н хуулийг сахих гэж завгүй байсаар эргэн тойрноо харах сөхөөгүй байдаг. Иймд гэмээс гарах зам хаана байдгийг, ивээлийн хууль гэж юу болохыг, бид хэрхэн гэмээс ангижрах зэргийг харж чадахгүй. Зөвхөн 10-н хуулийг л сахих гэж оролдсоор байдаг нь ихэнх хүмүүсийн итгэлээс харагддаг.
“Би дутагдалтай тул дахин гэм үйлдлээ. Эзэн минь ээ, энэ гэмийг уучилж өгөөч ээ.”
Хүмүүсээ дуртай дуугаа ч гэсэн ганц хоёр сонсдог болохоос байнга гинших уйлах дууг Бурхан дуртай хүлээж авах уу? Бурхан ч гэсэн
“Яа, яршигтай юм бэ. Инээсэн ч царай муутай хүмүүс . . . .” гэхгүй гэж үү? Бурхан баяр хөөр дунд бидэнтэй уулзахыг хүсч байна. Бурхан эвсэг тайван хүн юм.
Бурхан бол амар амгалангийн Эзэн юм. Та бүхэн 10-н хуулийн доор хүлээтэй байвал амьдралынхаа туршид амар амгалан, баяр хөөр, аз жаргалыг амсахгүй. Зөвхөн “Эзэн минь, мөхөс дорой гэмт намайг уучилна уу” гэж уйлж гуйна. Мөн “Диваажинд очих эсэхээ мэдэхгүй тул очиж байж л мэдье” гэх бөгөөд итгэл байхгүй, бат итгэлтэй Библийн амлалтанд үл итгэх тул “Очиж байж л мэдье” гэхээс өөр аргагүй. Би нэг хүнд
“Би Ганнам дүүргийн Дэйчи хорооны 316 тоот Инма байранд амьдардаг” гэвэл
“Очиж байж л үзье” гэвэл, тэр хүн надад итгэдэггүй хүн байна. Надаа итгэдэг хүн бол очиж үзээгүй байсан ч миний үгэнд итгэх болно. Номлолыг бичсэн хуурцаг хүрэлцэхгүй байсанд хариуцсан залуу Сөүлд байгаа хуурцгийн компани руу утасдаж
“Хуурцаг мянгыг явуулаачээ.”
Тэр хүмүүс бидэнд итгэдэг тул мөнгө авалгүй
“Мөнгөө банкаар явуулаарай.”
гээд мянган ширхэгийг явуулсан. Тэр хүн бидэнд итгэдэг юм. Баярлууштай хэрэг. Сөүлд байдаг байж огт мэдэхгүй Пусаны хүнд мянган ширхэг хуурцаг өгч явуулна гэдэг нь итгэдэг учраас юм.
“Хэрэв мөнгөө явуулахгүй бол яах вэ?”
гэж хардвал явуулж чадахгүй. Бурхан тодорхойгоор
“Ингэж ингэж байх юм бол гэмийг чинь уучилж, ингэвэл аврал авч диваажинд очих болно”
гэж амласан.
Тэр үнэнд итгэвэл очиж үзээгүй ч мэднэ. Итгэхгүй учраас очиж үзэхээс өөр аргагүй. Бурханы өмнө очиж үзэхээс гэдэг нь хэтэрхий оройтсон хэрэг болно. Очоод үзье гэтэл диваажин бус там байвал ямар хэрэг байх вэ? Аль хэдийнээ там шүү дээ. Тэр өдөр Бурхантай уулзахын өмнө энд нүглээсээ ангижирчихаад ирээрэй гэж Библийг бидэнд өгч Есүс Христийг илгээсэн юм.
“Эзэн минь ээ, би танд итгэдэггүй.”
гэж хэлдэг хэн ч байхгүй.
“Бурхан минь танд би итгэдэггүй, намайг өрөвдөж хайрлаачээ.”
гэдэг хүн байна уу? Хүмүүсийн ихэнх нь итгэдэг гэж хэлдэг. Гэтэл Бурханы амлалтанд итгэдэггүй юм бол Бурханд итгэдэггүй байсантай ижил юм.
Би өнөөдөр диваажинд очиж үзээгүй боловч очих аргаа мэднэ. Есүс худалч биш Библи нь худал үг хэлдэггүй гэдгийг мэддэг учраас юм.
Энэ дэлхий бол миний гэр биш. Мөнхийн тэр улсыг Бурхан найдвартай амалсан юм. Бурхан хэзээ нэгэн цагт намайг авахаар ирнэ гэж амалсан. Энэ нь найдвартай амлалт боловч энэ амлалтыг авч чадаагүй хүн нь очиж байж үзэх болно.
Хүмүүсээ элч Паул ямар нэгэн зүйлийг сайн хийснээрээ аврал авсан юм биш ээ. Загалмайд өлгөөтэй байсан дээрэмчин сайн байсандаа аврал авсан юм биш. 10-н хуулийг хичээнгүйлэн сахих гэж зүтгэснээрээ аврал авах юм биш ээ. Садарласан эмэгтэй гэмээс хэтрүүлэгдсэн нь ч гэсэн мөн л тийм юм. Бид 10-н хуулийг сахиад нүглээс ариутгагдан, нүгэл хийхгүй байж чаддаг юм бол гэмээс хэлтрүүлэгдэх шаардлага байхгүй. Бид 10-н хуулиар байж чаддаггүй учир 10-н хуулийг бүгдийг нь дагаж чаддаггүй гэмт хүнээс өөрөөр байж чаддаггүй учир гэмээс хэтрүүлэгдэх тэр авралын хууль хэрэгтэй юм. Тэр авралын хууль нь ямар гайхамшигтай гээч. Гэмтнийг гэмтэн болгодог нь 10-н хууль бөгөөд гэмтнийг зөвт хүн болгодог нь авралын хууль юм. Нөхөдөө, би гэмгүй болоод диваажинд очно гэж хэлж байгаа юм биш худал болон хулгайтай ижил гэмийг нэг ч удаа хийж үзээгүй болоод диваажинд очно гэж байгаа биш юм.
Дээр үед худал хэлэх тэмцээн байсан. Худал хэлдгээрээ зард гарсан хүмүүс цугларч хэн нь илүү худлаа ярихаа шалгаруулдаг байсан бөгөөд хамгийн сүүлд үлдсэн нэг хүн гарч ирээд хэлэх нь
“Хайрт нөхөдөө, Би худалчийг шалгаруулах гэж ирсэн боловч надад ямар ч итгэл алга аа, яагаад гэвэл би төрснөөсөө хойш өнөөг хүртэл ганц ч удаа худлаа ярьж үзээгүй учир худлаа ярьж ерөөсөө чаддаггүй. Гэтэл хавь ойрын хүмүүс энэ тэмцээнд ор гэсээр байгаад ирсэн юм. Би худлаа ярьж чаддаггүй учир одоо болъё.”
гэж хэлээд тус тэмцээнд нэгдүгээр байранд оржээ.
“Би худал хэлж чаддаггүй.” гэсэн хүн худал хамгийн сайн ярьдаг хүн юм. Бид бол бүгд хуулийг зөрчсөн хүмүүс юм. Бид бүгдээрээ нүгэлтэй хүмүүс юм. Гэхдээ Бурхан хуулийг өөрчилж, гэм нүгэлдээ ууссан биднийг ариутган зөвт шударга болгон гаргасан юм. Есүс газарт хуруугаараа бичсэний дараа юу гэж хэлсэн бэ?
“Би ч чамайг шийтгэхгүй. Гэмгүй.”
Нөхөдөө, би энэ нандин нууцыг ойлгохоосоо өмнө Библийг унших болгондоо садарласан эмэгтэйд ихэд атаархаж, садарлаж байгаад баригдаад алуулах гэж байсан газраа Есүсээс
“Гэмгүй.”
гэдэг үгийг сонссонд нь ихэд атаархсан. Мөн миний атаархаж байсан хүн нь загалмай дээр цовдлуулсан дээрэмчин байсан. Цаазаар авах ял авсан боловч эзэнтэй хамт диваажинд очих болсон нь хичнээн их ивээлийг хүртсэн хэрэг вэ? Дараа нь харин завхайрсан эмэгтэй бол би өөрөө юм гэдгийг ухаарсан юм. Загалмай дахь дээрэмчин бол би гэдгийг ойлгосон. Тийм учраас тэр эмэгтэйд хэлсэн үг нь надад юм аа гэдгийг ухаарсан. Загалмай дээр дээрэмчинд хэлсэн үг нь шууд надад хэлсэн үг юм аа гэдгийг ухаарсан. Библи дахь Давидын тухай түүх, Паулын сургаал, мөн өөр бусдад хэлсэн үг нь нүдээ нээгээд харвал бүгдээрээ надад зориулсан үг байсан юм. Эзэн садарласан эмэгтэйд
“Би чамайг шийтгэхгүй.”
гэдэг үг нь надад хэлсэн үг гэж итгэсэн. Есүс намайг шийтгэхгүй гэж хэлсэн. Есүс намайг ариутгана гэж хэлсэн. Есүс намайг зөвт хүн болгоно гэсэн. Халелүяа. Тиймээс би зөвт хүн болохоос биш, Пак пастор гэм хийгээгүй болоод зөвт хүн болсон гэж бодож байна уу? Гэм хийлгүйгээр зөвт хүн болох нь өөрийн хүчээр болсон бөгөөд над шиг олон гэм хийчхээд Есүсээр зөв болгогдсон хүн нь ивээгдсэн хүн юм. Тиймээс би үнэгүйгээр, хийсэн зүйлгүйгээр, хичээсэн зүйлгүйгээр ивээлийн хүчинд гэмээс хэлтрүүлэгдсэн юм.
Хөөнөөс хар
Гэмт ууссан энэ сэтгэл
Цаснаас цагаан
Ариусгагдан цэвэрлэгдэж
Эзний цус урсаж
Над руу ирж
Итгэлээр миний сэтгэлийг
Одоо ариун болгожээ

Би гэм хийгээгүй болоод биш ээ, би худлаа хэлээгүй болохоор биш ээ.
Есүс загалмайд цовдлуулж нас барсанд итгэсэн учраас ариуссан юм.


Миний бүхий л эрдэнэс
Тэр мөнхий улсад байхад
Миний амьдралын бахархал бол
Зөвхөн загалмай юм


Загалмай дээр миний гэм ариуссан юм


Эзний цус урсаж
Над руу ирж
Итгэлээр миний сэтгэлийг
Одоо ариун болгожээ


Цаг их өнгөрлөө. Одоо ганц зүйл хэлээд өнөө оройны цагаа дуусгая. Мөн хувиараа зөвлөгөө өгье. Ромын дөрөвдүгээр бүлгийг нээнэ үү. Ромын 4:4-г олсон бол би уншъя.
“Ажил хийж байгаа хүн хөлсөө ивээлээр бус харин төлбөрөөр тооцдог. Харин ажил хийгээгүй ч сүсэггүй хүнийг зөвтгөгч Түүнд итгэгчийн итгэл нь зөвд тооцуулдаг”
Бурхан гэмт хүнийг зөв гэж хэлж чадах уу? чадахгүй. Гэмт хүн нь гэмт хүн бөгөөд, зөвт хүн нь зөвт хүн юм аа. Тийм учраас Бурхан биднийг гэмт хүн байхад зөвт хүн гэж болохгүй юм. Бурхан гэмт биднийг зөвт болгохын тулд Есүс зөвт болгох хооронд шийтгэлгүйгээр хүлээж байгаа юм.

Есүс загалмайд цовдлуулан нас барж бидний гэмийг бүгдийг угаах хугацааг хэлж байна. Бурхан Есүсийг загалмайд цовдлуулснаар бидний гэм угаагдахыг харсан юм. Бурхан Есүсийг загалмайд цовдлуулан нас барсны дараа биднийг зөвт хүмүүс гэж хэлсэн юм. Бурханыг харахад Есүс загалмай дээр бидний гэмийг бүгдийг угаахад биднийг харахад ямар байх вэ? Та нарын дундаас Бурхантай адил нүдээр харж
“Бидний гэм бүгд угаагдсан”
гэж итгэсэн хүн итгэлээрээ зөвт хүн болж,
“Үгүй, гэвч би гэмт хүн”
гэсэн хүн Есүс загалмайд цовдлуулж миний гэмийг угааж чадаагүй гэсэн хүн юм.
“Эзэн минь миний гэмийг уучлаач”
гэж залбирдаг хүмүүс байдаг. Тэр бол сайн хүн юм. Гэхдээ тунгааж үзье. Хүмүүсээ, Есүс загалмай дээр цовдлуулан нас барахдаа та бүхний гэмийг угаасан уу, угааж чадаагүй юу? Угаасан юм бол ахиад угааж өгөөчээ гэж гуйх ямар шаардлага байна вэ?
“Мөн л гэм үйлдсэн шүү дээ.”
Дахин үйлдсэн гэмийг угаагаагүй юм уу? Эндээс итгэгч ба үл итгэгчийн бодол нь зөрөлдөнө. Итгэлтэй хүн нь
“Аанхан, миний гэмийг цас мэт цагаан болгон угаажээ!”
Үл итгэгч хүн нь
“Гэвч, би гэмт хүн”
гэдэг учир үл итгэгч нь Есүс Христийн загалмайн ивээл дээр түшиж чадахгүй, өөрийнхөө ямар нэгэн зүтгэл дээр тулгуурладаг. Өөрийн үйлдэл дээр тулгуурладаг. Тийм учраасс үл итгэгч нь өнөө л 10-н хуулийн доор орохоос өөр аргагүй. 10-н хуулийг дагах гэж хичээхээс өөр аргагүй. Гэвч итгэл ирсний дараа бид 10-н хуулийн дор боолчлогдохгүй гэж Галат номонд бичсэн байна.
Маргааш үдээс өмнө үргэлжлүүлэн яръя. Би олон зүйл ярихдаа ойлгоход хэцүү зүйл хэлсэндээ уучлал хүсье. Юутай ч болов өнөөдрийн сургаалд Есүс нь Мосегийн 10-н хуулиар тэр эмэгтэйг шүүгээгүй, Мосегийн 10-н хуулиар шүүсэн бол тэр эмэгтэй чулуугаар шидүүлж үхэхээс өөр аргагүй байсан. Есүс Мосегийн 10-н хуулиас огт өөр хайрын хууль, ивээлийн хуулиар тэр эмэгтэйг шүүсэн юм.
Өнөөдөр орой та бүхэн Мосегийн 10-н хуулийн өмнө зогсвол сөнөхөөс өөр аргагүй болно. Есүсийн ивээлийн хууль дор гарч ирнэ үү. Тэгвэл өнөө орой та бүхэн ариутгалыг авах болно. Бүгдээрээ толгойгоо бөхийлгөн нүдээ анихыг хүсье.
Хайрт нөхөдөө, өнөөдөр орой бид, Есүс Христ ирж 10-н хуулиар биш хайраар бидний гэмийг уучилсан гэдэг гайхалтай яриаг сонслоо. Мэдээж энэ бага цагт энэ бүгдийг ярьж амжихгүй юм. Гэхдээ та бүхэн дунд магадгүй,
“Бурхан минь ээ, завхайрсан эмэгтэй бол би юм. Бурхан минь би үнэхээр завхайрсан эмэгтэйтэй адил бузар муу хорон санаатан юм. Садарласан эмэгтэй Есүсийн өмнө ирж гэмээсээ хэлтрүүлэгдэх амлалтыг авсантай ижил би таны өнөөдөр ирж гэмээ угаалгахыг хүсч байна. Есүс загалмай дээр цовдлуулан нас барсан тэр загалмайн цусаар миний сэтгэлийг гэмээс чөлөөлж өгөхийг хүсье. Бурхан минь ээ, намайг өрөвдөн хайрлаачээ, намайг авраачээ.” гэж хэлж байгаа хүн байвал чимээгүй баруун гараа өргөнө үү. Гэмээс салахыг хүссэн хүн итгэлээр дахин төрж мөнхөд гэмээс ангижирхыг хүсч буй хүн байна уу? Чимээгүй баруун гараа өргөхийг хүсье. Баярлалаа.