| E-mail | Club |
 
 
 
     
 

Иаков ба Есав

Эхлэл номын 6-р бүлгийн 5-22-р хэсэг
   
 
2. Иаков ба Есав

Юун түрүүн Библийн ишлэлийг уншъя. Эхлэл номын 24-р бүлгийн 1-ээс эхлэн уншъя.
“Исаакийн нас өндөр болж нүд нь харанхуйлж сайн хардаггүй бөгөөд том хүү Эссегээ дуудан миний хүү гэвэл тэр, тийм би энд байна гэвээс, Исаак хэлсэн нь би одоо хөгширч хэзээ үхэхээ мэдэхгүй тул төлөө уламжлалыг дагаж гэр авч явахад чинь би өөрийн чадах бүхнээр чамайг ерөөе. Исаак өөрийн хүү Эссед ингэж хэлэхийг Ребека сонсоод Эссег ан хийхээр тал руу явсны дараа Ребека өөрийн хүү Яахобыг дуудаж хэлсэн нь, чиний эцэг Эссед хэлсэнийг сонсвоос миний төлөө ан хийж авчиран тусгай хоол бэлдэж надад идүүлэн үхэхийн өмнө Яхуагийн өмнө чамайг адислъя гэнээ, тиймээс чи миний үгэнд орж ямаан сүргэн дээр очиж ямааны сайн ишгийг алж надад авчирваас би түүгээр нь аавд чинь зориулж дуртай хоолыг нь хийж чи түүнийг эцэгтэй аваачиж өгөн адислалыг нь ав гэв. Мөн Яахобын эх Ребека хэлэв. Чиний ах үс ихтэй хүн, аав чинь хянуур хүн тул чамайг барьж авч үзэж магадгүй. Аавыгаа хуурч байгаад баригдвал түүний хараалыг хүртэх болно гээд ээж нь хүүдээ хэлсэн нь чамд буух хараал надад ирнэ биз, гагцхүү миний хэлсэн үгэнд ор гэлээ. Тэрээр ээжийнхээ үгэнд орж мах авчирсанд ээж нь аавд нь зориулж сайхан хоол бэлдээд Ребека нь өөрийн том хүү Эссегийн сайн хувцсыг авчирч бага хүү Яахобд өмсгөн мөн ишигний арьсаар түүний гар ба хүзүүнд нааж талх ба амттай хоолыг Яахобын гарт бариулж аав дээрээ очин аав минь ээ би энд байна аа гэвэл, чи хэн бэ? гэж аав асуувал, Яахоб хариулсан нь, би таны том хүү Эссе байна, би таны заасны дагуу хийлээ. Та миний ангийн махыг амсаж намайг ивээнэ үү гэсэнд Исаак хэлсэн нь, чи яаж ийм хурдан ан хийвээ? гэсэнд, таны бурхан Яхуа ивээлээ гэсэнд, Исаак Яахобд хэлсэн нь миний хүү нааш ир, би өөрийн хүү Эссе мөн эсэхийг чамайг барьж үзье. Яахоб аавынхаа ойр очиж Исаак барьж үзэн хэлсэн нь хоолой нь Яахобын хоолой боловч гар нь Эссегийн гар мөн байна. Түүний гар нь Эссегийн гартай адил үс ихтэй байсан учир сайтар ялгаж чадалгүй түүнийг адислажээ”

Хайрт нөхөдөө, өчигдөр орой би сургаалиа дуусгаад пасторуудтай ярилцаж байсанд нэгэн пастор надад
“Пак пастораа, та их хурдан ярьсан болохоор сайн ойлгож чадсангүй ээ.” гэж хэлсэн.


Гёнгсанг мужийн хүмүүс Сөүлд очвол Сөүлчүүдийн яриаг сайн ойлгодоггүй гэдэг. Тиймээс номлохдоо хичнээн хичээснийг . . . . Өнөөдөр өглөө би удаан ярих хэрэгтэй юм шиг байна. Та бүхэн надад туслахыг хүсье. Зүйр цэцэн үгэнд “Муу хэлэвч сайн ойлгоно” гэдэг биз дээ. Энэ бол Пусан, би өөрөө Гёнгсанг мужийн хүн болохоор сайн ойлгоно байхаа гэж бодож байна. Би өнөөдөр үргэлжлүүлэн нүглээс хэрхэн ангижрах тухай яръя гэж бодож байна. Өчигдөр нэг хүн миний яриаг сонсоод намайг хэрхэн нүглээс ангижрах тухай биш, хаа хамаагүй юм яриад байсан гэсэн. Тиймээ, тэгэх ч ёстой юм. Тариа тарихын тулд шууд үр цацах бус газар хагалдагтай адил, Бурханы бодол болон хүний бодолд ялгаа байдаг тул Бурханы сургаалыг зөв ойлгуулахын тулд өөр үгээр сэтгэлийн газрыг хагалдаг юм.
Манай сүмээс хол газарт амьдардаг нэг эгч дүү хоёр нэг өдөр надтай уулзаад
“Пастораа, өнөөдөр манай гэрт заавал ирээрэй.” гэж урив. Тэгээд заавал очно гэж амласан. Эгч дүүсийн гэрийг би сайн мэддэггүй тул Гэбун буудал дээр уулзахаар болсон. Тэр өдөр ихэд завгүй байгаад болзсон цагтаа арай чамай гэж Гэбун буудалд буугаад нөгөө хоёрыг ирсэн байх гэж бодоод нилээн хүлээсэн боловч ирсэнгүй. Таван минут хүлээгээд, арван минут хүлээгээд, хорин минут хүлээсэн боловч ирэхгүй болохоор нь жоохон бухимдсан. Буцъя гэж бодоод машинд суутал нөгөө талаас эгч дүүс яарангуу гүйж ирлээ.
“Яагаад ингэж оройтов?” гэж асуухад
“Бид хорин минутын өмнө пасторыг Гёнины замаар ирэх байх гэж бодоод зам дээр таны машин ирэхийг хүлээгээд зогсож байсан юм” гэж хариуллаа.
Энэ эгч дүү маань дандаа автобусаар явдаг болохоор автобус явдаг замаар намайг ирэх байх гэж бодсон бололтой. Гэтэл би Гёнмины замаар машин түгжирдэг тул өмнөд тойргийн замаар ирсэн. Бидний уулзах газар Гёнбуны буудал байсан боловч тэр эгч дүү миний бодлыг мэдэлгүй, Гёнины зам дээр гарч намайг ирэхийг хүлээж байсан юм байна. Гёнины замаар явах үйл олон машиныг харсаар нэг цаг хэртэй хүлээхдээ хичнээн их зовсон болоо. Та нар тийм хүнийг үзээд муу гэж хэлэх үү? буруу зүйл хийсэн гэж хэлж болох уу?
Бид итгэгчийн амьдралаар амьдрахдаа Бурханы үгийг тэр чигээр нь авалгүйгээр түүн дээр өөрсдийн бодлыг жоохон ч атугай нэмж орхивол Бурханы бодлоос бүр эсрэг зүгт очин Бурханыг хүлээн суухдаа адилхан үр дүн гарна.
Пасторын амьдралд юу эс тохиолдох вэ? Үүрээр босоод залбирал үйлдэж, өглөөний цайгаа уугаад Библи уншин, өдрийн хоол идсэний дараа айлуудаар явж, оройн хоол идсэний дараа цуглаан удирдаж, унтаж . . . . Иймээс би тусгайлан хийх онцын ажилгүй сиймхий л гарвал Библи уншдаг. Нэг удаа Библи уншиж байгаад уйдаад ‘Бурхантай уулзах гэвэл яах хэрэгтэй вэ?’ гээд Библиэс хайж эхэлсэн. Гэвч Бурхан бидэнтэй уулзахыг хүссэн боловч, хаана уулзахаа хэлээгүй байна.
Гэвч Искариод Юда Есүс Христийг хаанаас олохоо сайн мэдэж байсан. Искариод Юда нь Гэдсэмани ууланд эзний байгааг мэдээд өөр зорилгоор Есүс Христтэй уулзахаар очсон.
Би энэ Библиэс хаашаа очвол Бурхантай уулзаж болохыг хайж үзсэн. Яавал Эзэнтэй уулзаж болох вэ? Мөргөлийн газар очвол уулзаж болох уу? Эсвэл ууланд очвол байх боловуу? Нэгэн цагт миний сайн мэдэх Нидерланд пастор надад Солонгос хүмүүс ууланд оччихвол Бурхантай уулзаж чадна гэж боддог юм шиг талаар надад хэлсэн.
“Манай Хуараны хүмүүс баларчээ.”
“Яасан?”
“Хуаранд ганц ч уулгүй тул бид бүгдээрээ ууланд гарч хийдэг залбирлыг үйлдэж чадахгүй нь.”
Нидерландын газар нутаг нь далайн түвшнээс нам дор тул уулын мөргөл хийж чадахгүй гэж уулга алдсан юм. Гэтэл хуучин гэрээний Египетээс гарсан нь номын 25-р бүлгийг харвал Бурхан бидэнтэй уулзах газраа зааж өгсөн. Энэ нь гэмших газар юм. Эхлэл номноос Үзэгдэл ном хүртэл Бурхан бидэнтэй уулзаж өгөх газрыг хайж үзвэл яаж ч хайгаад олоогүй байтал Египетээс гарсан нь номын 25-р бүлгийг харвал гэмших газар уулзъя гэсэн Бурханы амлалтыг олж болохоор байлаа. Гэмших газар нь гэмээс салах газрыг хэлдэг бөгөөд яг тэр газар нь бид Бурхантай учрах газар юм. За, өнөөдөр уншсан ишлэлээс Бурхан бидэнд юу гэж хэлэх гэж буйг нь олж үзэх нь чухал юм аа.
Исаак гэж байсан. Исаак хэн билээ? Абрахамын хүү биз дээ. Исаак нь Яаков ба Эссег төрүүлсэн бөгөөд том хүү Эссе нь анчин байсан. Толгойгоосоо авахуулаад хөлийн үзүүр хүртэл бүх бие нь үсээр дүүрэн хүн байсан ба харин бага хүү Яаков нь үсгүй шахам хүн байсан. Исаакийн нас өндөр болж нүд нь сайн хардаггүй байсан ба үхэхээ дөхөхөд хайрт том хүүгээ дуудан
“Би хэзээ үхэхээ мэдэхгүй тул, чи нум сум агсан хээр талд гарч ан хийн махаар нь амттай хоол хийж авчир. Тэгвэл би идээд чамайг бүхий л чадлаараа адислъя”
Эссе үүнийг сонсоод ан хийхээр явсан. Гэвч ихэнх үйл явдал шөнө болдог. Тэр дундааа эмэгтэй хүнтэй холбоотой байдаг гэсэн яриа байдаг бөгөөд үүнийг Исаакийн авгай Яаков ба Эссегийн ээж Ребека сонсжээ. Энэ яриаг нууцаар сонссон Ребека нь хайрт хүү Яаковтаа
“Хүү минь, аав чинь Эссег адислахын тулд ан хийж ир гэлээ. Чи ахаасаа адислалыг нь булаавал таарна. Чи хурдан явж нэгэн ямаа төхөөрч ир, тэгвэл би амттай хоол бэлдэхэд чи аавдаа аваачин өгч ахынхаа дүрийг эсгэн оронд нь адислал ав.”
Яахоб энэ үгийг сонсоод
“Ээжээ, тэр арай болохгүй. Ах үс ихтэй, би бол үсгүй шахам учир аав нэг удаа тэмтрээд үзвэл мэдэх болно. Тэгвэл юун адислалтай манатай хараал хүртэх биз.”
гэсэнд ээж Ребека нь
“Бүү санаа зов. Хэрэв чи хараал хүртэх бол тэр бүхий л хараалыг би оронд чинь авах учир чи юу ч хэлэлгүй миний зааснаар хий.”
Яаков хурдан явж нэгэн ямаа төхөөрөн ирэхэд ээж нь аавынх нь хамгийн дуртай хоолыг хийж өгсөн. Тэгээд ямааны арьсаар Яаковын нүүр, хүзүү, гарыг хучив. Ингээд Яаков аав дээрээ очин
“Ааваа би Эссе байна аа. Би ан хийн хоол хийж ирсэн тул сайн идэж аваад намайг адислана уу.”
Исаакийн нүд муу сайн харахгүй боловч хоолойг нь сонсоод хачин санагдаж
“Тийм үү, яаж ийм хурдан барьж ирсэн юм бэ?”
“Өө, тиймээ би анд гарсан чинь Бурхан тэр дор нь антай тааруулж өглөө. Тэгээд ганц харватал унаад өгсөн.”
“Өө, тийм үү үнэхээр миний хүү Эссе мөн эсэхийг тэмтэрч үзье.”
Тэмтэрч үзтэл үстэй байлаа. Тэгээд хоолыг идэж Яаковыг Эссе юм байх гэж бодоод адисласан нь бидний өнөө өглөө уншсан түүхийн агуулга юм.
Бразилд манай нэг найз ширэнгэн ойд байдаг тосгонд сургаал заадаг байв. Тэнд Амазон гэдэг том мөрөн байдаг бөгөөд тэр мөрний урсгалын өргөн нь 100 ли –ээс өргөн гэдэг. Нэг өдөр жижиг хөлөг онгоц далайгаас тэр гол руу орж ирсэн. Тэр онгоц нь удаан далайд аялж явсан ба ундны ус нь дуусаад завинд сууж явсан хүмүүс хатаж үхэхийн даваан дээр байсан. Энэ үед нөгөө талаас өөр нэгэн онгоц ирж байсан. Тэр онгоц яах аргагүй их газраас ирж байсан тул ус ихтэй байсан байх аа. Тэгээд дөхөж очиод ус гуйсан.
“Манай онгоцны хүмүүс хатаж үхэх гэж буй тул мөнгө хүссэнээр чинь өгье, 50 голлан ус зараач” гэхэд нөгөө онгоцны хүмүүс хөхрөлдөн “Онгоцны доорх уснаасаа шанагаар хутгаад уухгүй юу даа” гээд зүгээр өнгөрөөд явчихжээ. Усан онгоцны хүмүүс ихэд эгдүүцэн гайхав. Тэр үед нэгэн залуу ер тэсч чадалгүй хувин буулган ус татав. Хажууд нь байсан настай далайчин
“Хөөе, хичнээн цангалаа ч гэсэн давстай ус ууж яах нь вэ? Бүр цангаж балрах нь уу?”
Хичнээн болиулах гэсэн боловч залуу усыг гуд гуд хийн уув. Гэнэт хувингаа шидэн “Голын ус байна” гэж уулга алдав. Үнэндээ бол завь аль хэдийнээ голын усанд явж байсан боловч гол дэндүү өргөн учир хүмүүс хараахан далайгаас гараагүй байна гэж бодож байжээ. Хүмүүс хэдийгээр гол дээгүүр яван хоол идэн, унтаж байсан боловч, цангаж үхэхийн аюултай тулгарсан байлаа.


Хүмүүсээ сайн мэдээ гэдэг бол үүнтэй ижил юм. Бид Бурханы ивээлээс тийм хол бус байна. Одоо энд сууж байгаа та бүхний дунд голын усан дээгүүр явж байгаа мөртлөө цангаж үхэх гэж байгаа далайчинтай адил хүмүүс их байгаа. Бидний гэмийг арилгаж биднийг адислагч Есүс Христийн хажууд бид ирсэн боловч гагцхүү бидний бодол түүнд хүрдэггүй үе бий. Бурхан бидэнд гайхамшигтай адислал өгсөн боловч бид нар түүнийг авч чадахгүй байгаа. Учир нь Гэбун буудал дээр хүлээх ёстой атал Гёнины зам дээр гарч хүлээдэгтэй ижил Бурханы үгэнд өөрсдийн бодлоо оруулдагтай ижил юм.
Өөрсдийн бодлоо бага ч гэсэн оруулдаг учраас Бурхан бидэнд заах гэсэн санааг маш холоор тусгаж авдаг. Усан дээр амьдарч буй мөртлөө хоолой хатаж зовж байсан хүмүүстэй ижил Бурханы хажууд байгаа боловч уулзаж чаддаггүй учир нь үзэл бодлын жоохон ялгаанаас болдог.
Бурхан үүнийг мэдэж Библиэр дамжуулан бидэнд Бурханы сургаалыг үзүүлж өгөх гэж байна. Тэгвэл эхлэл номын 24-р бүлгээр дамжуулан Бурхан бидэнд юуг зааж өгөх гэж байгааг жаахан ярилцаж үзье. Өнөөдөр та бүхэнд ойлгоход амрыг бодож дөрвөн хүнийг дуудан гаргаж ирмээр байна. Аавын дүрээр нас жоохон өндөр хүн, ээжийн дүрээр эмэгтэй хүн гарч ирнэ үү. За суугаад байлгүй гарч ирээрэй. Яаков ба Эссегийн дүрд урд сууж буй хоёр залуу гарч ирнэ үү. Бурхан бидэнд энэ дөрвөн хүний дүрээр юуг зааж өгөх гэж байна вэ?
Бидний уншсан Библи дээр Исаак хоёр хүүтэй байсан. Нэг нь Эссе бөгөөд нөгөөх нь Яаков байсан ба Эссе нь анчин, Яаков нь гэртээ ээжийнхээ гар хөлийнх нь үзүүрт тусалж амьдарч байжээ. Энэ хүмүүсийн дунд болсон түүх та бидэнд холбоотой түүх үү, холбоогүй түүх үү?
Библийн зарим хэсгийг унших үед тэр нь үнэхээр миний амьдралтай холбоотой боловч, ямар утга учиртайг нь сайн мэдэлгүй эргэлзэн төөрөх үе их байдаг. Гэхдээ Библийг нарийвчлан уншаад үзвэл Библи дотор Бурханы нууц нуугдаж буйг мэдэж болно. Бидэнд зориулсан эдгээр нууцыг ойлгож ухаарах үед хичнээн их ивээл ерөөл болохыг нь мэдэх аргагүй.
Эцэг Исаак нь Эссед хэлсэн нь
“Эссе минь ан хийж хоол хийгээд авчир, тэгвэл би тэр хоолыг чинь идээд чамайг адислъя”
Эссе аавынхаа үгийг сонсоод ааваасаа адислал авах сэтгэл байсан учир ан хийхээр хурдан гүйн гарсан. Гэтэл энэ яриаг нь ээж нь сонссон. Харваас том хүүгээ адислаад бага хүүгээ адислахгүй гэдгийг нь ойлгоод ‘Ингэж болохгүй, миний хайртай 2-р хүү ч гэсэн адислалаас хүртэл хэрэгтэй’ гэсэн бодол төрж хоёр дахь хүүгээ адислал авахуулахаар
“Хүү Яахоб минь, аав чинь ахыг чинь адислах гэж байна, чи тэр адислалыг нь булаан авбал болохгүй гэж үү. Чи тэр талд буй ямаанаас нэгийг нь чирч авчиран хурдан гаргаад хоол хийн аавдаа аваачиж өгвөл аав чинь түүнийг идээд чамайг адислах болно. Сайхан байгаа биз.”
Яаковын нүдэнд гэрэл асч
“Манай ээж сайн хүн шүү, надад үнэхээр хайртай юм.”
“Гэхдээ ээжээ, ах үс ихтэй би үс багатай тул аавын нүд хичнээн муудсан ч гэсэн барьж үзэх байлгүй. Барьж үзвэл намайг Яаков байна гэдгийг мэдээд ивээх байтугай хараах байлгүй дээ”


“Бүү санаа зов, чамд очих хараалыг би авъя. Юунд ч санаа зоволгүй хурдан очоод авчир”
Ингээд Яахоб явж нэг ишиг авчирсан. Энэ хугацаанд Эссе юу хийж байсан бол? Хөлс дуслуулан зэрлэг гахай юм уу, гөрөөс, туулай алах гээд хичээнгүйлэн гүйж байсан байхдаа. Дов толгодыг давж хөндий бэлийг туулсаар хичнээн их зовсон бол. Яаков нь ямар ч зовлонгүй зөвхөн нэг ишигийг чирч ирсэн. Ээж Ребека нь ханцуйгаа шамлан хоол хийн, шарж хууран аяга шаазан дуугаргаж сайхан амттай хоол хийсэн. Исаакийн хамгийн дуртай хоолыг Яаковын гар дээр тавьж, түүнд ах Эссегийн хувцсыг нь өмсгөн түүний биеийн нүцгэн хэсгийг ямааны арьсаар хаан, аав Исаак руу нь явуулсан.
“Ааваа”
“Чи хэн бэ?”
“Би таны том хүү Эссе байна”
“Өө ийм хурдан ан хийгээд ирж байгаа юм уу?”
“Тиймээ, Бурхан ивээж ан хурдан авлалаа. Та зооглоод намайг ивээж өгнө үү”
“За чамайг нэг барьж үзье.”
Барьж үзээд үстэй тул танилгүй ивээл хүртээлээ. Яахобыг ивээлийг бүгдийг авсны дараа Эссе хөлс дуслуулан ан хийгээд эргэн ирж түргэхэн хоол хийн ирж
“Ааваа, би ан хийгээд хоол бэлдээд ирлээ. Намайг адислаж өгнө үү”
“Юу, чи хэн бэ?”
“Би Эссе байна аа”

“Саяхан Эссе ирээд явсан, чи бас Эссе юм уу? Яахаараа Эссе хоёр байдаг юм бэ?”
Аав нь тун их гайхлаа.
“Миний дүү Яаков тэгсэн байна.”
“Ааваа, надаа үлдээх адислал байна уу?”
“Байхгүй.”
“Ааваа намайг ч гэсэн адислаж өгөөч ээ.”
гэж Эссе дуугаа өндөрсгөхөд
“Чиний гэр газрын тос байж, бууж буй тэнгэр Эсилд байх ба чи хутганд итгэж амьдарна. Миний бага хүүд үйлчилж амьдрах болно . . . .”
гэж ерөөл бус хараал хийсэн байна. Энэ үйл явдлын дунд нуугдаж буй Бурханы гүн утгыг жоохон хойш тавья. Хоёр хүүхдийн дүрийг авсан хүмүүс урд нь зогс. Энэ хоёр хүү адислал авахыг хүссэн боловч нэг нь аваад нөгөө нь хараалыг хүртсэн. Та бүхэн яг ижилхэн 10-ны нэг хувиа өргөж, Эзэний өдрийг сахиж байсан ч зарим нь ивээлээр дүүрч адислал аван, зарим нь хараал хүртэнэ гэсэн үг юм.
Яавал адислалыг хүртэж, яавал хараал хүртэх вэ? Бурхан үүнийг ойлгуулахын тулд Библийн номыг бидэнд өгсөн гэж итгэж байна. Бид энэ Библийн сүнслэг утгыг мэдэхгүй бол бид өөрсдийнхөө хүчээр хичнээн оролдоод ч болохгүй. Солонгост сайн мэдээ орж ирснээс хойш зуу гаруй жил өнгөрсөн. Эрт дээр үед манай ард түмэн Бурханд итгэдэггүй байсан. Луу болон сахиусыг шүтэж, овоо тахилгад мөргөж мухар сүсгээр амьдарч ирсэн. Жинхэнэ Бурхан хэн байсныг мэдэх аргагүй учир үүнээс ч өөр арга байгаагүй.

Гэвч олон авралын зар түгээгч нар цус ба нулимсаа урсган сайн мэдээг манай улсад түгээсэн. Үүнийг үр дүнд Есүс Христийг таньдаг болж Бурханыг мэддэг болсон. ‘Энэ хорвоо ертөнцийг бүтээсэн хүн нь Бурхан юм байна. Тэр үнэхээр агуу юм байна. Есүс Христ бидэнд хайртай юм байна’ гэдгийг мэдэж авсан. Үүнийг мэдэж авсан боловч түүнд хэрхэн үйлчлэх ёстойгоо сайн мэдэхгүй байна.
Тэгээд сахиусанд залбирдаг байсан шигээ гуйвал сонсдог гэдэг ойлголтоороо байдгаараа хичээдэг болсон. Уйлж залбиран, мацаг барин, хандив өргөн, буян хийвч Бурханыг харахад “Сайхан сэтгэлтэй боловч миний арга нь өөр юм аа” гэх байх даа. Тэгвэл бид цаашид яах ёстой бэ? Хүмүүс Бурханд хүрэх аргыг сайн мэдэхгүй учир өөрсдийн аргаараа үзээд байдаг. Ингээд Бурханы ивээлийг авахын тулд гарч ирсэн хоёр хүний дундаас нэг нь адислал аван, нөгөөх нь хараал хүртдэг энэ үйл явдлыг хэлж өгсөн бөгөөд хүмүүст үүгээр дамжуулан ‘Аа, Бурхан биднийг ийм замаар яв гэж байгаа юм байна аа’ гэдгийг ухааруулахын тулд Библи дээр тэмдлэжээ.
Нөхөдөө, уйтгартай болохоор нь сонирхол төрүүлэх гэж Библийн энэ түүхийг тэмдэглэж үлдээгээгүй. Энд гарч буй аав нь Бурханыг төлөөлөх ба ээж нь Есүс Христийг төлөөлж буй юм аа. Хүү Эссе нь өөрөө хичээж ивээл авах гэж буй хүнийг төлөөлөх ба дүү Яаков нь өөрөө юу ч хийхгүй мөртлөө Есүс Христийн хүчээр адислалыг авч буй хүнийг төлөөлж буй юм. Амархан байна уу? Энэ бол Библийн гол цөм буюу чөмөг нь юм аа. Самар болон туулайн бөөрний хальсыг зажлаад байвал ам гэмтэнэ биз дээ. Үүнтэй ижил Библийн цөмийг нь ойлгохгүйгээр зөвхөн хавтасных нь амтыг үзээд байвал ямар ч сонирхол байхгүй. Эссе нь аавынхаа хэлснээр хийсэн, хичээсэн, зүдэрсэн. Гэхдээ адислал авсан уу? хараал авсан уу?
“Чи хутганд итгэж амьдарна.”
Нөхөдөө, энэ ямар аймшигтай хараал вэ? Хутгыг түр зуур л орхих юм бол дөрвөн зүгийн дайснуудаас айж, унтаж байж чадахгүй байна гэдэг хараал өөр хаана байх вэ? Энэ хүний дээр тэнгэрээс бороо хур орохгүй, газар хагалавч тариа ургахгүй гэдэг хараалыг авсан байна.
Би дээр үед иймэрхүү сүнслэг утгыг нь мэддэггүй байхдаа ямар сонин юм бэ, хүүдээ өгөх ерөөл дууссан бол олон хүүхэдтэй болоорой, эсвэл эрүүл яваарай, баян болоорой гэх мэтийн ерөөл хэлбэл болохгүй байсан юм болов уу гэж боддог байсан. Исаак ийм ерөөлийг үл хэлэн, өөрийн хүүхэд нь үхэн үхтэлээ үнэнч байж аавынхаа үгэнд орж байхад яагаад хараасан юм бол гэж бодсон. Энэ нь ямар учиртай юм бэ гэвэл би Бурханы хүслээр амьдрах гэж хичээн Бурханд дуулгавартай байя гэсэн ч Бурханы өмнө хараалаас өөр зүйл авч чадахгүй гэдгийг үзүүлсэн хэрэг юм. Яагаад гэвэл бид Бурханы үгийг дагаж, сахиж чадахгүй учир юм.
Хоёрдугаар хүү Яаков нь муу зүйлийг зориуд хийсэн эсэхийг мэдэхгүй байна. Эрхэлж наадахаас өөр зүйл хийхгүй хүн байсан эсэхийг сайн мэдэхгүй юм. Ямартай ч энэ хүн бол гэмт асуудалтай хүн байсан. Гэвч аав нь том хүүгээ хайрладаг, ээж нь бага хүүгээ хайрладаг байсан. Бурхан сайн санаат хүнийг хайрлаж, Есүс Христ гэмт хүнийг хайрладаг, зөв үү? зөв. Бурхан өөрөө хичээж Бурханы өмнө очих гэж буй хүнд дургүй юм. Зөвхөн Есүс Христээр дамжуулан өмнө нь очиж чадна.

За яриагаа цааш нь үргэлжлүүлье. Хоёрдугаар хүү нь ааваасаа асар их адислалыг хүртсэн. Байгаа адислалыг нь бүгдийг нь авсан. Өөр өгөх зүйл байхгүй гэж хэлээ биз дээ? Гэтэл энэ хүү адислал авахын тулд юу хийсэн билээ? Хичээнгүйлэн ан ав хийсэн үү? Үгүй, хийгээгүй. Энэ хүү хийсэн зүйл юу ч байхгүй, ээж нь хүүгээ адислал авахуулахын тулд бүхнийг ар талаас нь зохицуулсан. Сүнслэг байдлаар хэлбэл Бурханаас биднийг адислал авахуулахын тулд Есүс Христ бүгдийг нь бэлтгэж зохицуулсан болгоныг барьж очсон. Тэрээр ээждээ
“Би хараал хүртвэл яах вэ?” гэж хэлэхэд ээж нь
“Чиний авах хараалыг би оронд авъя”
гэж хэлсэн. Бидний эзэн Есүс Христ нь бидний авах ёстой хараалыг бидний оронд өөр дээрээ авъя гэж амласан.
Би өнөөдөр энэ түүхийг сонгон та бүхэнд хэлж буй учир нь энэ байна. Би пастор учир олон сүм, олон газар явж Бурханы сургаалыг гэрчилдэг боловч ийм сургаалыг байдаг эсэхийг мэдэлгүй өөрөө залбирч, зааж, 10-ны нэг хувиа өгч, нүгэл хийлгүй хичээгээд байвал Бурханы өмнө очно гэж боддог хүмүүс маш их байдаг.
Одоогоос 5,6 жилийн өмнө юмдаг, би Жири-гийн ууланд цуглааныг удирдан явуулсан. Тэр үед олон хүн ирсэн байсан бөгөөд өглөөний номлолыг дуусгасаны дараа
“Та нар дунд гэмээс ангижрахыг хүсч буй хүн миний байгаа майханд ирнэ үү.”
гэж хэлсэн. Номлолын дараа миний майханд олон цугларсан бөгөөд нэг удаад 5 хүн, мөн 4 хүн ч орж ирэн нүглээс гарах замыг ээлжлэн хэлж олон хүн нүгэлээс ангижирсан.

Оройн хоолны үед уншлага дуусан жоохон амаръя гэж бодтол нэгэн залуухан эмэгтэй над дээр ирсэн. Хэд хэдэн зүйл асууж ярилцсаны дараа хэрхэн нүгэлээс ангижирч болох тухай дэлгэрэнгүй удаан ярьсан. Бидний гэм яаж Есүс Христ рүү шилжин, Есүс Христ загалмай дээр цовдлуулан бидний гэмийг хэрхэн арилгасан, миний сэтгэлд гэм хэрхэн шийдэгдэж, би 10-н хуулийг зөрчихдөө хэрхэн яасан тухай гэх мэт олон зүйлийг ярьсан. Тэгэнгээ хуучин гэрээний Нааман жанжны түүх болон Давид хааны гэмийн талаар жишээ авч ярин гэмээс хэрхэн салах тухай ярьж өгсөн.
Энэ яриаг дууссаны дараа бүсгүйг явахаас өмнө Еврей номноос
“Бидний гэм болон бидний хууль бусыг дахин санахгүй.”
гэдэг Библийн ишлэлийг түүнд уншиж өгсөн. Гэтэл тэр бүсгүй тус ишлэлийг сонсоод уйлсан. Нөхөдөө, зун болохоор майханаа онгорхой байлгасан хэдий ч залуухан бүсгүй миний өмнө суун уйлж байхад хэн нэг нь буруугаар ойлгох байх гэж бодоод айж битгий уйл гэж хичнээн хэлсэн ч бараг нэг цаг уйлсан байхаа. Би аргаа барсан. Ганцааранг нь орхиод гарч болдоггүй, битгий уйл гэж аргадаж үзлээ. Дараа нь тэр бүсгүй уйлахаа болиод,
“Пастораа, намайг дунд сургуульд сурч байхад ээж нас барж, хойд эхтэй болсон. Надад шинэ ээж маань сэтгэлд таараагүй учир аавын өгсөн сургалтын төлбөрийг аваад цүнхээ үүрсэн чигтээ гэрээсээ гарсан.”
гээд өнгөрсөн амьдралаа ярьсан. Энэ эмэгтэй оюутан болоод хотод очсон боловч буруу зүйл хийн цагдаад баригдан тэндээ олон жил болсон. ‘Би хүний адаг’ гэсэн бодлоор өөрийгөө буруутган амьдардаг бөгөөд нэгэн өдөр тэндээ нэг эрэгтэйтээ танилцсан. Гэтэл тэр эрэгтэй нь өөртэй нь адил бузар муухай хүнийг бие махбодийн зугаа цэнгэлээр бус, чин сэтгэлээсээ хайрлаж хоёр биендээ хайртай болсон. Тэр бүсгүй
‘Над шиг эмэгтэйг хайрладаг арай зүүд биш байгаа даа’ гэж бодож гайхан байтал, нэг өдөр залуу ирээд юу ч хэлэлгүй намайг дагаад яв гэж хэлсэн. Тэгээд тэр залууг даган гэрт нь очиж албан ёсоор гэрлэлтээ хийгээгүй боловч тэр айлын бэр, тэр залуугийн эхнэр болж амьдарсан. Тэр бүсгүйн хэлснээр бол тэр үе шиг аз жаргалтай мөч түүний амьдралд байгаагүй гэсэн. Ядуу зүдүү хөдөөний амьдралтай байсан ч маш их аз жаргалтай байсан. Гэтэл хоёр жил өнгөрөхөд хүүхэн хүүхэд гаргахгүй байсанд хадам эцэг эх “Хүүхдийн сураг алга уу?” гэж хүлээсээр хэний амнаас гарсан ч юм урьд нь янхан байсан гэдэг үнэнийг бүх гэрийнхэн мэддэг болсон. Хадам эцэг, эх, дүү, эгч нар мэдэж түүнээс хойш бүсгүй гэртээ хоол унд аваад ороод ирвэл аав нь царайгаа буруулж, эелдэгээр “Миний охин” гэж дууддаг байсан хадам эх нь харах ч үгүй, эгч, дүү нар нь юу ч ярихаа больсон.
Урьд нь гэр нь байсан газар одоо там болон хувирч тайван амьдрах аргагүй болсон. Сүм дээр очсон ч хүмүүсийг харахаас айдас төрж, хамгийн хойно сууж мөргөл дуусахаас өмнө хэнд ч мэдэгдэлгүйгээр гарч яван хүмүүсийн шивэр авир ярианаас эмээж гэрээсээ гарахаас ч больсон. Энэ бүсгүй ганцаараа уйтгартай амьдарч байгаад Жири ууланд цуглаан болно гэдгийг сонсоод зориг гаргаж ирсэн нь энэ байжээ.
“Өнгөрсөн амьдралаа мартдаг ч болоосой . . . .” гэдэг сэтгэлээр дүүрэн байсан ба Есүс Христ түүнийг гэмийг бүрэн уучилж Еврей номын 10-р бүлэгт хэлсэнтэй адил Бурхан тэр эмэгтэйн бүхий л гэмийг дахин хэзээ ч санахгүй гэж амласанд бүсгүй тэвчсэнгүй уйлсан. Ийм учраас нулимс гаргасан хэрэг байжээ. Түүний дараа тэр эмэгтэйн явдаг сүмийн пастораас урилга авч тэнд очин долоо хоног хичээл заасан.
Ойролцоогоор 600-700 хүн цуглардаг сүм байсан бөгөөд нэг өдөр номлолоо дуусган гарч явтал нэг эмэгтэй дуудахад нь сайн харвал нөгөө эмэгтэй байсан.
“Пастораа, өнөөдөр манай нөхөр анх удаагаа сүмд ирсэн.”
Түүнээс хойш би тэр эмэгтэйтэй ер уулзаагүй бөгөөд нэрийг нь ч мэдэхгүй.
Хүмүүсээ тэр бүсгүй үнэндээ сайн зүйл хийсэн удаа үгүй бөгөөд бузар муухай амьдарч байсан боловч, Есүс Христ түүний бүхий л гэмийг ангижруулсан. Бурханы өмнө нүүр бардам зогсох ивээгдсэн амьдралаар амьдрах болсон. Есүс Христийг байхад Самари эмэгтэй ч мөн тэгсэн, завхайрч байсан эмэгтэй ч мөн тэгсэн. Үнэхээр гэм ихтэй хүмүүс бүгдээрээ өөрсдийн гэмээ угаалгахаар хичээж гүйж байгаагүй. Есүс Христ ирж тэр бүгдийг хийж өгсөн.
Гэтэл та бүхэн өнөөдөр ямар сэтгэлтэй байна вэ? ‘Библид ийм байдаг, тийм байдаг гээд өөрсдөө юу ч хийхгүй байж таарах уу? дээш харж хэвтчихээд өдөр унтаж, үхрийн доор очиж амаа ангайлган хүлээж байвал таарах уу?’ гэж асуудаг. Нөхөдөө, тийм үг биш ээ.
Өнөөдөр та нар бодлоо орхин энэ сургаалыг сайн сонсохыг хүсч байна. Эссе яагаад хараал хүртсэн бэ? Тэр Бурханы үгээр амьдрах гэж хичээж байсан. Аавынхаа хэлснээр хийх гэж хичээж зүтгэж байсан. Гэтэл үр дүн хараал байсан. Та бүхэн Библийн сургаалаар амьдрах гэвэл хараал хүртэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл бид Библийн сургаснаар амьдарч чадахгүй.
Хэрэв та нар Библийн сургаснаар амьдарч чаддаг байсан бол Есүс Христ ирэх хэрэгтэй байсан уу үгүй юу? Иймээс Бурхан өөрийн хүү Есүс Христийг явуулсан. Ээж Ребека нь Есүс Христийг бэлгэднэ. Гэм ихтэй, асуудал ихтэй хүүгээ ааваас нь адислал авахуулахын тулд бүхий л бэлтгэлийг ээж нь хангаж өгсөн. Эхнээс нь эцсийг нь хүртэл хүүгээ адислал хүртээлгэх төлөвлөгөөг хэн гаргасан билээ? Ээж нь гаргасан. Төлөвлөгөөг хэн хэрэгжүүлсэн бэ? ээж нь хэрэгжүүлсэн. Хүү нь
“Болохгүй ээ, болохгүй.” гэхэд
“Юу ч хэлэлгүй миний үгэнд ор. Би чамайг адислал авахуулна.”
гээд ээж нь бүгдийг хийсэн. Хэрэв хүү нь аавынхаа өмнө очоод ямар нэгэн алдаа гаргавал ээж нь хариуцлагыг нь хүлээнэ гээд, чиний авах хараалыг би оронд чинь авна гээ биз дээ. Мөн аавынхаа өмнө авч очсон хамгийн дуртай хоолыг нь хэн хийж өглөө? Ээж нь хийж өгсөн. Аавынхаа өмнө очиход дутагдах зүйлгүй болгож ээж нь бүгдийг бэлдэж өгсөн.
Бидэнд хоёр төрлийн итгэл байдаг. Бурханы үгэнд орж амьдран, хичээж зүтгэж явдаг арга байдаг бол түүний эсрэгээр
“Би Бурханы үгэнд орж амьдрах гээд яаж ч хичээгээд бүтэхгүй. Есүс Христ та хийж өгөөч ээ”
гэж Есүс Христийг хийж өгөхийг хүлээж өөрийн хүч, хичээл, аргыг оролцуулдаггүй байгаа чигээрээ Есүс Христийн хийсэн зүйлийг тэр чигээр нь хүлээн авдаг ийм хоёр янзын арга байдаг.
Ихэнх хүмүүс,
“Есүс Христийн итгэлээр хийдэг. Би өөрөө юу чадах вэ дээ? Би юу чадахгүй Есүс Христ хийж өгөх ёстой.”
гэж л бүгдээрээ ярьцгаадаг. Тийм биз дээ? Гэхдээ л болохгүй ч гэсэн оролдож үзэн, бүтэхгүй бол дахиад л оролдож үздэг. Тийм учраас бидний итгэл, сүсэг бүдэрч унадаг итгэгчийн амьдралаар үргэжилсээр байдаг амьдралтай байж байна. Та нар сүм дээр ирээд ивээлийг хүртэж сэтгэл өндөр болон итгэл чинь үнэхээр хүчтэй юм шиг санагдавч хэдхэн өдөр бололгүй мөн л алга болж орхидог. Уулан дээр мөргөл үйлдэх ч гэсэн сэтгэл цэнэглэгдэн дулаацах мэт болон, харь хэлээр ярьж юмыг урьдчилан харахдаа итгэл асар хүчтэй болсон мэт санагдавч та бүхний хийж буй зүйл учир мөн л хэдэн өдөр хүрэлгүй алга болж орхидог.
Жил бүрийн зул сарын эхний өдөр болбол,
“Энэ жилээс эхлэн итгэгчийн амьдралаар бүрэн төгс амьдарна. Өнгөрснөө үгүй хийнэ.”
гээд шөнөжингөө мөргөл үйлдэн шинэ сэтгэлтэйгээр эхэлдэг боловч, гурван өдөр, гурван сар, гурван цаг ч болдог хүн байхгүй. Тийм ээ, та бүхэн бүтэхгүй байхаас өөр аргагүй. Тиймээс Бурхан Есүс Христийг бидэнд явуулсан юм.
Энэ яриаг сайн сонсохыг хүсье. Нэг зүйл асууя. Өнөөдөр та нар Яаковтай адилхан хүн үү, эсвэл Эссетэй адилхан хүн үү? хүний нүдээр харвал Эссе хамаагүй илүү цайлган юм аа. Гэтэл миний цайлган, миний сайн зүйлийг Есүс Христ хүлээн авч чадахгүй.
Та бүхэн харцгаа. Миний баруун гартаа барьж буй аяга бол хоосон аяга, харин зүүн гартаа барьж буй аяга нь ус дүүрэн байна. Ус дүүрэн аяганд нь ус нэмж хийж болох уу? Харин хоосон аяганд ус хийвэл юу болох вэ? Ямар ялгаа байна. Нэмж хэлэхэд та бүхний сэтгэл хоосон байж Бурханы ивээлийг авч чадах болно. Гэтэл та бүхний сэтгэл хоосон байлгүй Бурханд аархсан сэтгэлээр дүүрэн байдаг. “Гэсэн ч би сүмийн хүн”, “Би сүмийнхээ тулгуур чулуу шиг хүн, манай сүм эхлэхэд би л байгаагүй бол болохгүй байсан. Тэр үед би газар ухаж сүмийн байрыг барьсан . . . .”, “Би өнчин хүүхдийн буяны ажлыг хийсэн . . . .”, “Би авралын ажлыг хийсэн . . . .” гэдэг бодол та бүхний сэтгэлд байгаа учир Бурханы ивээлд орох боломжгүй байна. Эссе нь сайн байсан учраас, үргэлж ан хийж аавыгаа баярлуулж байсан учраас өнөөдөр ч гэсэн ан хийж баярлуулвал болчихно гэж бодсон. Гэтэл үр дүн нь түүний бодлын эсрэг байсан. Нөгөө талаар Яаков нь аавынхаа өмнө сайн хийсэн юу ч байхгүй байсан учраас аавынхаа өмнө зогсохоос хүртэл айж байсан.
“Аав надад дургүй. Би одоо юуг сайн хийсэн гээд адислалыг нь хүртэх юм бэ? ээжээ болъё оо, ах л авна биз.”
Ребека юу гэж хэлсэн бэ?
“Үгүй ээ, битгий санаа зов би хариуцлагыг нь үүрье.”
Ингээд Яаков хийсэн зүйлгүй, ээжийнхээ хийсэн зүйлтэй очсон. Өөрийнхөө хүч чадал, ажилд итгэдэг хүн байхад надад сайн зүйл юу ч байхгүй учир өөрийгөө гаргуунд гаргаад Есүс Христэд өөрийгөө даатгадаг хүн байдаг аа.
Өнөөдөр та нарын сэтгэлийг нэг удаа сорьж үзэх үү? та нарын итгэл ямар болохыг шалгаж үзвэл ямар вэ? Энэ боломжийг ашиглаж нэг удаа туршъя. Эрүүл мэндээ шалгуулдагтай адилхан итгэлийн шалгалтыг нэг хийж үзье, зүгээр үү? намайг асуулт асуухад сэтгэлээсээ хариулаарай. Нэгэн өдөр та нар мөргөлд орохоор сүм рүү явлаа. Тэр өдөр та нар 10-ны нэг хувиа сайн төлөөд мөргөл ихийг үйлдэж, буян ихийг хийсэн. Хэрэв тэгэхэд та нар Бурханы өмнө очвол яах байсан бол? сэтгэл дүүрэн байгаа биз?
Гэтэл нэг өдөр Бурханы өмнө очих үедээ гэр бүлийн хэрүүлтэй байх эсвэл хөрштэйгээ аймаар хэрэлдээд байж байсан, тэгээд 10-ны нэг хувиа ч төлөөгүй Бурханы үгийг ч дагаж чадаагүй байсан. Тэгвэл Бурханы өмнө очиход та нарын сэтгэл ямар байх вэ? Мөргөл сайн болоогүй байсан, тэр нь та нарын итгэл сүсэглэл чинь биш билүү? Та бүхэн Бурханы өмнө баяр баясгалантай очих нь юуны учир вэ? Баяр баясгалангүй байвал яагаад баяр баясгалангүй байна вэ? Хийсэн үйлс чинь сайн байвал баяр баясгалантай, муу байвал баяр баясгалангүй байдаг юм бол та нар Есүс Христэд итгэдэг бус өөрсдийн үйл хөдлөлд дээр тогтдог гэсний гэрч биш үү?
Олон хүмүүс
“Пастораа, та яагаад ингэж ярьж байгаа юм бэ? Би ямар үйлс бүтээлээ гээд үйлсээрээ явах вэ? Есүс Христийн ивээлээр явдаг биз дээ.”
гэж хэлдэг. Гэвч ихэнх хүмүүс нь үнэндээ бол Бурханы өмнө очихдоо үйлсдээ бардаж очдог. Олон хүмүүс Библийг хэрхэн уншсан бол?
“Давид нь аврага хүний өмнө зоригтойгоор гарав. Бид ч гэсэн зоригтой байх хэрэгтэй. Иосеф нь шоронд орсон ч гэсэн итгэлээ алдаагүй, бид ч гэсэн итгэлээ алдахгүй”
“Магдалайн Мария үнэхээр хэцүү үед Бурхантай учирсан. Бид ч гэсэн тэгье, хайрлацгаая.”
Ингэж ярьдаг хүмүүс их байдаг. Библи бидэнд ингэж заагаагүй. Библи бидэнд тэгж бай гэж хэлж байгаа юм биш, бидний үйлс болохгүй тул “Бурхан минь ээ, би болохгүй, би чадахгүй байна” гэх үед л Есүс Христийн тусламжаар чадна аа гэдгийг хэлж өгч буй юм. Өөрөө хийж чадна гэдэг хүнд Есүс Христийн тусламж хэрэггүй.
Нэгэн өдөр Есүс Христ гааль авагч болон Фариси хүний залбирлын тухай хэлсэн. Гааль авагч
“Бурхан минь ээ, намайг өрөвдөөч ээ би гэмт хүн.”
гээ биз дээ.Гааль авагч мөргөл үйлдэхдээ
“Би завхайрсан, би гэмт хэрэг хулгай хийсэн.”
гэж өөрийн гэмийг нэг бүрчлэн хүлээх бус өчигдөр оройны яриатай ижил өөрийнхөө үндсэн гэмт хүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
“Би гэмт хүн. Надад сайн зүйл юу ч байхгүй ээ.”
гэхэд фариси хүн нь
“Би энэ энийг сайн хийсэн, тэрнийг ч бас сайн хийсэн.” гэсэн.
Тийм учраас Бурхан фариси хүнийг зөвтгөлгүй, гааль авагчийг зөвтгөсөн. Фариси хүн өөрийгөө зөв гэж бодсон учраас Бурханаас зөвийг авч чадаагүй. Иймээс гааль авагч ирэхдээ гэмт хүн байсан боловч, буцаж явахдаа зөвт хүн болон буцсан бол фариси хүн нь ирэхдээ зөвт хүн гэж бодож байсан боловч, буцахдаа гэмт хүн хэвээр буцсан. Библи дээр үүнийг тодорхой харуулсан байна.
Өнөөдөр өглөөний сургаал илүү хатуу болсон юм шиг байна. Гэвч та бүхэн сайн сонсохыг хүсье. Яриагаа цааш жоохон үргэлжлүүлье. Яаков адислал авахаар аавынхаа өмнө очиход хангах ёстой нөхцлүүд байсан. Нэгдүгээрт Яаков өөрийгөө бүрэн халхалж очсон. Яаков өөрийг бүрэн халхалсан байсан. Хэрэв Яаков аавынхаа өмнө очихдоо жоохон ч гэсэн сэжиг төрүүлсэн бол яах байсан бол? Хараал хүртэх байсан. Яаков өөрийгөө бүрэн нуусан байсан учир адислалыг хүртсэн юм.
Нөхөдөө, энэ удаа би Пусанд ирж, номлол явуулахад мөнгө их орсон. Энэ мөнгийг яаж бэлдсэнээ сайн мэдэхгүй ч гэсэн нэгэн нэр нь үл мэдэгдэх итгэгч хандив өргөж номлолыг дуусах хүртэлх бүхий л бэлтгэлийг хангаж өгсөн.

Биднийг телевизээр зар явуулахад ч гэсэн олон хүмүүс хандив өргөж хэрэгтэй зардлыг гаргасан. Мөн зарын хуудас хийх, рекламны самбар хийх зэрэгт мөнгө их орсон бөгөөд олон хүмүүс тэр зардлыг гаргаж тусалсан. Эдгээр баярлахаар зүйл нь тэр олон хүмүүс энэ олон зүйлийг гаргасан боловч нэг ч хүн би энийг гаргасан гэж гарч ирээгүй бөгөөд нуун хандив өргөсөн явдал юм. Өчигдөр орой ч гэсэн хойд талд хандивын хайрцгийг тавьсан бөгөөд хэн нь хандивласныг мэдэхгүй боловч, олон хүмүүс ивээлийн хариу болгож хандив өргөсөн. Энэ хандив нь өөрийгөө гаргаж ирэх гэсэн хандиваас шал өөр юм.
Олонх хүмүүс итгэгчийн амьдралаар амьдрангаа өөрийгөө нууж халхлавал Бурханы өмнө ивээл авдаг байтал, олон хүмүүс өөрийгөө ил гаргаж тавих ажлыг хийдэг. Хандив өргөсөн ч, сүмд төгөлдөр хуур бэлэглэсэн ч, бай шагнал авах болсон ч хэн хийсэн нь гарч ирдэг. Бид хийсэн ажлаа мэдүүлэх гэж байгаа бол зөвхөн сайнаа бус муу үйлсээ ч гэсэн гаргах ёстой.
Нэг удаа телевизийн нэвтрүүлэг болон тараах хуудсан дээр миний зураг гарсан. Пак Уг Сү пасторын зургийг гаргахгүй гэвэл бүр гаргахгүй байвал болно шүү дээ. Пак Уг Сү пасторын нүд нь сайхан гээд зөвхөн нүдийг нь тавилтай биш. Пак Уг Сү пасторын ам нь их гоё гээд зөвхөн амыг нь ураад тавилтай биш, тийм үү үгүй юу? “Пак Уг Сү пасторын хамар нь сайхан тул шулуун сайхан хамрыг нь рекламан дээр тавъя” гэлтэй биш. Сайхан ч бай муухай ч бай нүүрийг нь гаргавал бүгдийг нь гаргадагтай адил Бурханы өмнө зөвхөн сайн үйлсийг гаргаад буруу зүйлийг нь гаргахгүй байж болдоггүйтэй ижил та бүхэн Бурханы өмнө зогсоход бүгд ил гарна. Та нар Бурханд хандив өргөсөн ч тэр хандив нь Бурханыг баярлуулах хандив болж чадахгүй. Сүмд төгөлдөр хуур хэрэгтэй гэхээр төгөлдөр хуурийг бэлэглэсэн ч өөрийн нэрээр бус Есүс Христийн нэрээр хийгтун. Намайг халхалж өгөх болтугай. Манай Солонгос хүмүүс итгэгчийн амьдрал дээр сул талууд бий бөгөөд тэдгээр нь яг ийм зүйлээс болдог. Тэд нар нь хандив өргөнгөө
“Бурхан эцэг минь ээ, манай гоо сайхны газрыг сайн ажиллахад минь тусалсанд баярлалаа. Ким”
гэж бичээд хандив өргөх ба пастор нь индэр дээр зогсоод
“Манай Ким Шинса дүүрэгт гоо сайхны газар ажиллуулаад талархлын хандив өргөлөө.”
гэж бүгдэд мэдэгдэнэ. Энэ бол доройтож буй шашны илрэл юм аа.
“Бурхан минь ээ, энэ удаа Америкт очиж докторын зэрэг хамгаалахад тусласанд баярлалаа.”
Хандив өргөнгөө өөрөөрөө бахархдаг. Бурхан хараад хичнээн дургүй нь хүрч буй бол.
Нөхөдөө, өнөө орой ч гэсэн арын мухарт хандивын хайрцгийг тавьсан бөгөөд та бүхний дунд ивээл авч баярласан сэтгэлээр хандив өргөх юм бол өөрсдийгөө нуун Бурханыг магтсан хандивыг өргөнө үү. Бурхан үүнийг хүсч байна. Өнөөдөр Солонгосын сүмүүдэд хүмүүс хэтэрхий хүчтэй илэрч байна. Хүмүүс ингэж хүчтэй гарч ирэхэд Бурхан гарч ирэх зай завсар үгүй байна. Бурханы гайхамшиг хэрэгжих зай алга. Яаков ааваасаа адислал авсан нэгдүгээр нөхцөл нь өөрийгөө нуусанд байдаг.
Хайрт нөхөдөө, өнөөдөр ч гэсэн оройтоогүй байна. Бурханы өмнө бага ч болтугай зүйлээр бахархахыг хүсвэл, ил гарахыг хүсвэл, эсвэл ил гарахыг хүсэхгүй ч гэсэн бага ч гэсэн бахархах сэтгэл байвал, ичгүүртэйгээр үзэн өөрсдийгөө нуухыг хүсч байна. Та нарын сайн хийсэн зүйлс бүгд нуугдмал байх ёстой. Яаков ямааны үсээр өөрийгөө бүрхсэн тул барьж үзсэн ч Яаковыг мэдээгүйтэй адил бид ч гэсэн өөрийгөө бүрэн халхлах ёстой. Юугаар вэ? Есүс Христийн сайн үйлээр юм аа. Бурхан биднийг харахад бид гэж юу ч байхааргүй Есүс Христийн хийсэн зүйл харагдахаар байх ёстой.
Хэн нэгэн нь Бурхан Эцгийн өмнө гарч адислал авахад тэрээр диваажинд очихоор болбол юу гэж хэлэх вэ?
“Надад ямар ч сайн үйл байхгүй ээ.”
Амаараа биш сэтгэлээрээ
“Надад хийсэн зүйл байхгүй.”
гэж хэлнэ. Хүмүүс
“Үгүй би юу хийсэн юм бэ? юу ч хийгээгүй ээ.”
гэж буй мөртлөө өөрийгөө дөвийлгөх зан нь Бурханы өмнө бузар муухай зүйл болно.
Есүс Христийн үед ч гэсэн хүмүүс тэгэж байсан. Сайн үйлс хийвэл бүрээ үлээж байсан. “ба барам бамб” Ядуу хүмүүст жоохон туславал гудамжинд “ба барам бамб” гэж бүрээ үлээж байсан. Эзэн тэд нар аль хэдийнээ шагналаа авчихсан гэж хэлсэн. Залбирахдаа гудамжинд зогсон “Бурхан минь ээ” гэж их дуугаар хашгирч болохгүй гэж Бурхан хэлсэн. Өөрсдийгөө маш хянуур нямбай нуух хэрэгтэй. Хүмүүсийн өмнө, Бурханы өмнө гаргаж тавих юу ч байхгүй байх ёстой.
Хүмүүс яагаад хараалыг хүртдэг вэ? Өөртөө итгэлтэйгээр сайн хүн гэж боддогт байгаа юм. “Яаков авд явж чадахгүй, би бол харин чадна” гэдэг нь Эссегийн сэтгэлийн үг юм. Итгэлтэй байлаа гээд яах юм. Гэртээ байгаа зүйлийг барихад амархан. Яаков нь өөрийгөө бүрэн халхалсан.

Хоёрдугаарт нь өөрийн нэрээр очилгүй ахынхаа нэрээр очсон. Хүмүүсээ бид Бурханы өмнө очихдоо хэний нэрийг түших вэ? Бид нарын сүсэг бишрэлийн ах болж, Бурханы том хүү Есүс Христийн нэрээр хүч авч Бурхан дээр очих хэрэгтэй.
“Бурхан минь, би хандив сайн өгдөг учир намайг авна уу. Би мөргөл сайн хийдэг учир намайг авна уу.” гэх нь буруу
“Бурхан минь, би мэдээж жоохон хандив өргөсөн боловч олигтой зүйл огт өгөөгүй бөгөөд надад бузар муухай зүйлээс өөр юм байхгүй ээ. Би өөрөө харсан ч муу муухай хүн намайг Бурхан харахад ямар байх билээ. Би үнэхээр бузар муухай. Үнэхээр зэвүүцмээр амьтан билээ би. Бурхан минь намайг харалгүй Есүс Христийг харж намайг авна уу. Би яаж ч хичээгээд олигтой болохгүй тул намайг харалгүй Есүс Христийн хийсэн зүйлийг харж намайг хийсэн мэт намайг авна уу?”
Энэ бол жинхэнэ сүсэг бишрэл мөн. Өнөөдөр олон хүн Бурханд итгэдэг гэж хэлдэг ч өөрөө өөртөө дэндүү татагдан, өөрөө өөртөө дэндүү найдсан байдаг. “Би одоо арай жоохон илүү амлалт шийдвэр гаргачихвал Бурхан баярлах байхдаа” гэж болохгүй ээ. “Би ахиад жоохон илүү хичээвэл Бурхан баярлах байхдаа” гэж болохгүй ээ. Бид сөнөхөөс өөр тавилангүй тул би юу ч хийсэн болж бүтэхгүй. Үүнийг бид ухамсарлах хэрэгтэй. Тэгэж байж Есүс Христэд тулгуурлах болно. За одоо нэгэн залууд 10-н сая төгрөг хэрэгтэй болсон. 10-н сая төгрөг байхгүй бол үхэх болоод надад дээр ирж мөнгө гуйлаа. Би мөнгө өгөхгүй гэж
“Мөнгө байхгүй ээ . . . .” гэлээ. Хэрэв энэ залуу надаас өөр хүнээс мөнгө авч чадах байсан бол надаас дахин дахин гуйх байсан болов уу?
“За тэгвэл ойлголоо.”
Гэтэл энэ залууд мөнгө зээлэх газар өөр хаана ч байхгүй тул үхсэн ч сэхсэн ч надтай зууралдахаас өөр аргагүй. Бид ч гэсэн Есүс Христийн ивээлийг авах нь үүнтэй ижил. Би өөрөө чаддаг бол хийчихвэл болоо гэж боддог хүн нь Есүс Христэд бүрэн итгэж чадахгүй. Өөртөө ямар ч итгэлгүй болсон хүн нь Есүс Христийг бүхий л сэтгэлээрээ итгэж найддаг билээ. Ийм хүн тэр дороо авралыг авах болно.
Би цуглааныг удирдангаа итгэлийн зөвлөгөө өгөх цагаар 10-н, 20 хүнийг цуглуулан нүгэлээс ангижруулах тухай ярьдаг. Дэлгэрэнгүй ярьж өгөхөд зарим хүмүүс нь гэм нүглээсээ ангижирч баярласандаа “Халелүяа” гээд яахаа мэддэггүй. Өчигдөр орой би сургаалиа дуусгаад бууж явахад нэгэн залуухан эмэгтэй хүүхдээ тэвэрчихээд над дээр ирж
“Пастораа, би ирэх гэсэн боловч хүүхдээс болоод ирж чадсангүй ээ, та надаа сургаал айлдаач”
гэхээр нь тэр хүнд сургаал айлдсан. Энэ үед 5, 6 хүн миний орчимд ирж бидний ярианд оролцсон. Би Есүс Христийг бидний гэмийг хэрхэн арилгасныг, бидний гэм Есүс Христэд очсоныг, бид гэмээ хэрхэн цас шиг цагаан болгохыг, хэрхэн үүрдийн гэмшилт болдог зэргийг хэлж өгсөн. Энэ яриа дууссаны дараа зарим хүн нь толгойгоо дохиж, зарим нь баярласандаа хэрхэхээ мэдэхгүй байгааг хараад би гэртээ хариад би баярласандаа унтаж чадаагүй ээ, үнэнээсээ нойр хүрээгүй. Баярласандаа тэр байх аа. Би энэ дэлхий дээр сөнөх тавилантай сүнсийг амь амьдрал руу хөтлөх Бурханы ажилд орсон. Үүнээс илүү баярлах зүйл байхгүй билээ. Тиймээс чанга дуугаар та бүхэнд гэрчилж байна. Хайрт нөхөдөө, та бүхэн үнэхээр
“Надад ямар ч итгэл найдвар алга, надад зөв шударга сайн хийдэг зүйл алга аа. Би сөнөхөөс өөр зүйлгүй ээ.”
гэсэн сэтгэлээр Есүс Христийн өмнө очвол өнөөдөр та бүхэн гэмээс ангижирч харих болно. Гэтэл зарим хүмүүс нь “Гэлээ ч гэсэн би үүнийг сайн хийдэг юм чинь. Ким ахлагч хэлэхдээ цаадах чинь шал худалч. Сүмийн хүн гэдэг ч гэсэн шал дэмий амьтан. Би бол харин овоо үнэнч шүү.” гэсэн сэтгэлтэй хүмүүс нь Есүс Христийн үед ч гэсэн түүнтэй дайсан байсан. Есүс Христийг хүлээн аваагүй, Есүс Христ дээр тулгуурлаагүй байсан юм аа.
Яаков аавынхаа өмнө зогсох ямар ч нөхцөл байгаагүй учир ээждээ найдахаас өөр аргагүй байсан ба Эссе нь аавынхаа өмнө зогсох нөхцөл байсан. “Би ав авлан хоол хийж очвол болно, ээжид найдах юу байх вэ?” гэж бодсоныхоо үр дүнд хараалыг хүртсэн.
Нөхөдөө, эдгээр сургаал нь бид нар өөрсдийнхөө итгэл үнэмшлийн байр байдлыг эргэж нухацтайгаар хар гэх үүднээс бичигдсэн зүйлсээ. Хүмүүсээ Библийн ном нь нимгэн бол сүр үзэмжгүй гээд зузаан болгохын тулд энэ тэндхийн түүхийг хамж шимээд хийчихсэн зүйл юм уу? Тийм биш ээ, үг бүр нь, сургаал бүр нь бидэнд үнэхээр сургахыг хүссэн Бурханы чин сэтгэлийг агуулж байдаг юм аа. гэвч олон хүмүүс үүнийг мэдэлгүй өөрсдийн хүчээр асуудлыг шийдэх гэдэг нь болдоггүй зүйл юм. Бурханы үгийг мэдэхгүй хүмүүс их байна. Би энэ удаа Пусан хотын иргэдэд Бурханы сэтгэлийг дамжуулахаар ирсэн. Пусанд олон гайхамшигтай сайн пасторууд бий. Пак пастор ч энд удсан. Мөн миний мэддэг сайн пасторууд байдаг.
Гэхдээ би сайн хүн биш бөгөөд гадаадад явж мундаг эрдмийн цол хамгаалсан хүн ч биш. Дээр үед би үнэхээр муу хүн байсан. Нэгэн өдөр би гэм нүгэлдээ шаналж байхад “Чи сөнөхөөс өөр тавилангүй хүн” гэдгийг ойлгохдоо Бурхан нандин эрдэнийн нууцаа надад ухааруулсан. Эзэн толгойн үзүүрээс хөлийн үзүүр хүртэл миний бүхий л гэмийг цас мэт угааж өгсөн. Гэмээсээ ангижирсан тэр үед Есүс Христ миний дотор орж ирсэн. Миний итгэл хүчтэй болоод итгэгч болсон юм биш Есүс Христ намайг тэвэрч буй учир итгэгчийн амьдралаар амьдарч байна. Би сэтгэлийн тэнхээтэй болоод гэм хийхгүй байгаа бус, Есүс Христ надад гэмийг дийлэх хүчийг өгсөн учир юм аа. Есүс Христ намайг барьж аваагүй бол өнөөдөр ч гэсэн шавар шавхайдаа живэхээс өөр аргагүй амьтан гэдгээ хүлээн зөвшөөрнө.
Хайрт нөхөдөө, та бүхэн өөрийгөө харна уу. Та бүхнийг одоо газар дээрээ муу муухайгаа тоочоод хашгир гэж байгаа юм биш, сэтгэл дотроо үүнийгээ хүлээн зөвшөөрнө үү. “Би тийм бишээ . . . .” гэдэг бодлоо хаяна уу? “Би арай болохгүй ээ. Би сөнөхөөс өөр тавилангүй. Есүс Христ аврах ёстой, би бол чадахгүй, би хичээгээд ч барахгүй” гэсэн сэтгэлээр Есүс Христийг энэ мөчид хайхыг хүсч байна.
Яаков хийсэн зүйл байхгүй. Завхайрсан эмэгтэй гэм нүглээсээ салахдаа юу хийсэн юм бэ? загалмайд цовдлогдсон дээрэмчин диваажинд очихдоо юм хийсэн юм бэ? Өөрийгөө үхэхээс өөр тавилангүй гэдгээ ойлгосноос өөр хийсэн зүйлгүй. Ийм хүмүүс нь үргэлж Есүс Христ дээр очиход авралын замаа хайрласан. Та бүхэн Ерөнхий зөвлөлийн гишүүн үү, Эзэний өдрийн багш уу, Баптист сүмийн гишүүн үү, ахлагч уу? “Гэхдээ л би гайгүй” гэж бодож буй хүн Эзнээс хамгийн хол байгаагаа ойлгох хэрэгтэй.
“Би сүйрэхээс өөр тавилангүй гэмт хүн, намайг Бурхан минь өрөвдөөч ээ”
гэсэн хүн байвал, одоо яг энэ цаг мөчид Эзэнтэй уулзана гэдэгт итгэж байна. Яаков ба Эссегээр дамжуулан Бурхан гүн нууцаа бид нарт дэлгэж байна. Хайрт нөхөдөө, цаг их өнгөрлөө. Амтат гуан гадна хальсыг яаж ч долоогоод амтат гуан жинхэнэ амтыг мэдэхгүй. Туулайн бөөрний хальсыг яаж ч зажлаад туулайн бөөрний амтыг мэддэггүйтэй ижил бид Библийн гадна талыг сайн мэдээд бидэнд ач тус болохгүй. Библи дунд нуугдсан сүнслэг нууцыг ойлгох үед та бүхэн Бурханы санааг ойлгож адислагдсан амьдралаар амьдрах болно оо гэдэгт итгэж байна.