| E-mail | Club |
 
 
 
     
 

1. Уяман өвчтэй дөрөвн хүн

Хаадын түүх 7:1-9
   
 

1. Уяман өвчтөн дөрвөн хүн


Эхлээд Библийн ишлэлийг уншъя. Хуучин Гэрээний Хаадын түүх номын 7-р бүлгийн 1-р ишлэлийг дэлгэнэ үү.
“Елиша хэлсэн нь, ‘Эзэний үгийг сонсогтун. Эзэн айлдахдаа “Маргааш яг өдийд Самарийн дааман хаалган дээр нэг хэмжүүр сайн гурилыг нэг шекелээр, хоёр хэмжүүр арвайг нэг шекелээр зарах болно” гэж байна.’ гэжээ. Үүнийг сонссон хааны шадар жанжин нь Бурханы хүнд хэлсэн нь ‘Ёхова тэнгэрээс жад буулгадаггүй юм бол юу боллоо гэж тэгэх билээ?’ Элиса хариулсан нь ‘чи өөрийн нүдээр харах болно, гэвч үл итгэх болно’. Сүмийн хаалганы гадна үүдэнд 4 уяман хүн байсан бөгөөд хоорондоо ярьсан нь ‘Бид алийн болгон энд суугаад үхэхээ хүлээх билээ. Бид хотод орлоо ч гэсэн хотын иргэд бидэнд хоол өгөхгүй учир тэндээ үхэх биз, энд хүлээж суувал мөн л үхнэ, тэгснээс бүгдээрээ Арамын цэргүүдэд бууж өгье. Тэд биднийг аварвал аварна л биз, албал ална л биз’ гээд Арамын цэргүүдийн хуаран руу явах болон үүрээр тэдний зүг явсанд тэнд ганц ч хүн байгаагүй бөгөөд учир нь Бурхан Арамын цэргүүдэд их цэргийн чимээг сонсгосонд Арамчууд хоорондоо ярилцсан нь ‘Израйлын хаан биднийг ялахын тулд Хэйчүүдийн хаад болон Эгүбийн хаадад мөнгө төлөн цэрэг дагуулан ирсэн биз’ хэмээгээд үүрээр босон зугтжээ. Тэд майхан болон морьд, хуарангаа тэр чигт орхиж амиа аврахын тулд зугтсан болой. Уяман өвчтэй хүмүүс хуаранд очиж асарт орон идэж уун алт мөнгөн хувцсыг нь авч хол аваачиж нуун мөн дахин ирж өөр асарт орон эд зүйлсийг нь аваачиж нуужээ. Тэд хоорондоо ярилцсан нь бид их азтай хүмүүс юм. Өнөөдөр их баярт өдөр тул одоо энд унтацгаая, нар дээр гарсан хойно хаанд очиж мэдэгдье хэмээжэй”.
9-р хэсэг хүртэл уншив.

Пусаны хүндэт иргэд, хайрт итгэгчид ээ, сайн байцгаана уу. Өнөөдөр Пусанд ирэхэд “Цахирмаа цэцэг ургадаг газар, цагаан цэцэг дэлгэрдэг нутаг миний төрсөн нутаг” гэдэг дуу санаанд орж байна. Би олон мянган хүний өмнө сургаал зааж, мөн радио, телевизээр үг хэлж байхад ч тэгж байгаагүй мөртлөө энд ирсэн чинь яагаад ийнхүү сэтгэл минь догдлон хөдөлж байгааг мэдэхгүй байна. Яг л анх дурлаж байгаа мэт байна.
Та бүхэн, энэ удаагийн миний номлолоор дамжуулан яавал та бүхний гэм нүгэл цас мэт цагаан болон ариусаж болохыг, та бүхний сонсож байсан “Жаргалтай өдөр, жаргалтай өдөр, Эзэн миний гэмийг бүгдийг нь арилгах өдөр”, “Та нарын гэм нүгэл цас мэт цагаан болно” хэмээх үнэн яаж та бүгдэд биелэх талаарх чухал асуудлын талаар та бүхэнд ярья гэсэн юм. Энэ чухал яриаг жинхэнээсээ сэтгэлээ нээн сонсох нь чухал.
Тэгвэл яаж сэтгэлээ нээдэг вэ? Би Ечоны агаарын цэргийн ангид очиж, цуглааныг удирдан явуулсан удаатай. Тус цэргийн ангийн офицеруудад сайн мэдээг түгээж, тэр оройдоо цай уух зуур нэгэн нисгэгч “Пастораа, сэтгэлийн хаалгаа яаж нээдэг юм бэ? гэж надаас асуусан. Би тэр асуултыг сонсоод “Сэтгэлээ нээ” гэж хэлэхэд хэцүү байсан. Сэтгэлийн хаалгаа яаж нээхээ мэдэхгүй учир “Есүст итгэвэл дахин төрнө. Нүгэлээс сална” гэдэг үнэнийг мэдсэн ч гэсэн, яг энэ талаар ихэнх хүмүүст хэцүү санагддаг юм. Би ч гэсэн удаан хугацааны туршид сүмд явсан боловч, яавал гэм нүгэлээсээ салдагийг сайн мэдэхгүй байсан. Зүгээр л гэмшиж, буруугаа хүлээвэл болдог юм байх гэж бодсон чинь арилгагдсан мэт санагдавч сэтгэл минь урьдын адил дарамттай байж нүгэлдээ баригдсан мэт байдалтай байсандаа харуусалтай байсан. Тиймээс би энэ удаа та бүхэнд дарамттай зүйлийг ярихыг хүсэхгүй байна.
Харин энэ удаа та бүхэнтэй харилцан ярихыг хүсч байна. Та бүхэн олуулаа, би ганцаараа учир амин хувийн яриа нь боломжгүй тул та бүхний сэтгэлд эргэлзээтэй зүйл байвал надаас асууна уу. Би ч гэсэн та бүхэнд ярих зуураа дунд нь үе үе асууя. Энэ үед та бүхэн чанга дуугаар хариулбал сайн боловч эвгүй бол сэтгэлдээ аяархан хариулсан ч болно. Би та бүхний дотроо ярьсан зүйлийг сонсож чадахгүй боловч нүүр царайг чинь харвал ойлгох юм шиг санагдаж байна.
Өнөө орой бид Бурхантай сэтгэлээ хуваалцах нь жоохон хэцүү байна байхаа. Бид Бурханы дуу хоолойг сайн сонсож чаддаг билүү? Юун түрүүнд сэтгэлээ нээн надтай ярилцаж эхэлцгээе. Та бүхэн сэтгэл дэх эргэлзээгээ бүгдийг нь гаргаж ирнэ үү. Итгэгчийн амьдралаар амьдардаг мөртлөө сэтгэл доторх хүнд хэцүү асуудлууд, сайн мэдэхгүй зүйлүүд, хэрхэн нүгэлээс салж болдог эсэх, дахин төрж болох эсэх, яавал миний сэтгэлийн асуудлууд шийдэгдэж болох гэх мэт. Залбирал үйлдвэл сайн эсэхийг мэдэхгүй хүн, Библийг уншвал сайн эсэхийг мэдэхгүй хүн байна уу. Нүгэл үйлдэх нь муу гэдгийг мэдэхгүй болохоороо нүгэл хийдэг хүн байдаг бил үү? Тийм хүн байхгүй. Гэвч бид өөрсдийгөө хүссэнээрээ захирч чаддаггүй.
Би олон жил хорих ангиудаар яван сайн мэдээг тараасан. Би тэдэнд гэм битгий хий гэж нэг удаа ч хэлээгүй. Яагаад гэвэл нүгэл үйлдэх нь муу гэдгийг мэдэхгүй болохоороо нүгэл хийсэн хүн гэж байдаггүй юм. Би нүглийг ялан дийлэх аргыг Библи дотроос тэдэнд ухамсарлуулахыг хүссэн юм.
Хайрт нөхдөө, өнөө орой би та бүхэнд ямар нэгэн сэтгэлийн тэнхээг шаардаагүй. Би та бүхэнд ямар нэгэн шийдвэр гаргахыг шаардахгүй. Хэрэв өнөө орой та бүхний сэтгэл нээгдэн Бурханы үг та бүхний дотор орж, Есүс Христ та бүгдийн сэтгэлийг удирдвал та нар өөрсдийн гэм нүгэлтэйгээ тэмцэх шаардлагагүй гэдгийг мэднэ. Түүнээс хойш та бүхэн архи тамхинаас гарах, хулгай хийхээ болих, бузар муухай амьдралаар амьдрахаа болих гэж хичээх шаардлага огт үгүй болно. Та бүхний дотор байгаа Есүс Христ та бүхний дотроос тэр бүхий л бузар муухайг ялуулах болно. Завхай муухай бодол, бузар бодол, бусдыг үзэн ядах сэтгэл, уур хилэн бүхнээс та бүгдийг чөлөөлөх болно. Иймд өнөө орой би та бүхэнд Есүс Христийг танилцуулахаар ирсэн юм.
Есүс Христийг мэддэг, Есүсийн нэрийг дууддаг боловч сэтгэлдээ Есүс Христээс хол хүмүүс их байдаг. Өнөө орой Есүс Христ та бүхэнтэй ойрхон байна. Үгүй ээ, бүр та бүхний сэтгэлийн хаалганы гадна ирчихээд хүлээж зогсоно. Аягүй бол та бүхнийг чин сэтэлээсээ хайрлан, хаалгаа нээж өгөхийг чинь гуйн зогсож ч байж магадгүй. Сургаалыг сонсох үед сэтгэл дотроо амен хэмээн хүлээн авбал, сургаал дотор Есүс Христ хамт орно гэдэгт итгэж байна.


Дээр үед болсон явдал, Испаний нэгэн усан онгоцны ахмад байжээ. Олон боомтоор дамжин явж байгаад гэртээ ирдэг байсан бөгөөд сардаа нэг, эсвэл гурван сард нэг удаа, эсвэл зургаан сард нэг удаа гэртээ ирдэг байжээ. Нэг хүүтэй байсан бөгөөд далайн аялалаас буцаж ирээд хүүгээ тэвэрч үнсэн бэлэг өгдөг байжээ. Ингэж байгаад явах болбол хүүдээ хоргодон хоргодон салан явдаг байв.

“Удахгүй ирнэ, ээжтэйгээ сайн сууж байгаарай.” гээд явдаг байжээ. Нэгэн удаа далайн аянаас гэртээ буцан ирж, хүүтэйгээ байж байгаад явах болоход хүү аавыгаа явуулахгүй гэжээ. Тэгэхлээр нь аав нь хүүдээ дараагийн аянд заавал хамт дагуулж явна хэмээн амлажээ. Хэдэн сарын дараа аав нь далайн аянаас буцан иржээ. Хүүхэд нь аавыгаа ирэхэд одоо өөрөө далайд явах болно гэдэгтээ бөөн баяр хөөр болжээ. Аав нь хүүгийнхээ урмыг хугалж чадалгүй энэ удаа хүүхдээ дагуулан явсан байжээ. Хүү нь 12 орчим настай байсан бөгөөд ээж нь санаа зовоход “Зүгээрээ, энэ удаа тийм ч удаан явах аян биш, нэг удаа дагуулж яваад үзье” хэмээн тайлбарлажээ. Хөдлөхийн өмнөх өдөр хүү нь аавтайгаа онгоцонд сууж явна гэсэн мөрөөдөлдөө автан нойр нь хүрэхгүй байв. Аав нь хүүдээ “Далайд гарвал, тэнгэр далай хоёроос өөр зүйл харагдахгүй учир уйдаж магадгүй, тоглоомоо бүгдийг нь аваад яваарай.” гэжээ. Хүү нь тоглоом, зурагтай номоо аван эцэст нь найз мэт тоглодог сармагчны зулзагаа дагуулан усан онгоцон дээр гарчээ. Ингээд усан онгоц “Бү-үн” дуугарч, далайн аянд гарлаа.
Давалгаа ба цахлай сонирхон явсаар их далайн дунд орвол цахлай ч үгүй болсон байлаа. Үнэхээр эцэс төгсгөлгүй далай ба тэнгэрээс өөр зүйл харагдахгүй байлаа. Аав нь болон онгоцны ажилчид завгүй бөгөөд хүү нь өрөөндөө сармагчинтайгаа тоглоно. Гэтэл нэгэн өдөр сармагчин хүүгийн малгайг шүүрэн авч зугтсан байна. Хүү малгайгаа авахаар сармагчныхаа араас гүйв. Онгоцны өрөөнүүд, тавцан энэ тэрүүгээр тойрон гүйсэн сармагчин эцэст нь шургааг руу авиран гарлаа.
“Аанхан, одоо баригдав уу.” гэсээр хүү хойноос нь авирлаа. Жоохон дээш гарвал сармагчин нь дээшилсээр байв. Хүү өөрийгөө хэр өндөрт гарч буйгаа мэдэлгүй явсаар зөвхөн дээшээ сармагчинг даган авирсаар байв. Сармагчин шургаагны хамгийн дээд үзүүрт гарч суулаа.
“Одоо ч явах газар олдохгүй биз” гээд даган авирвал, сармагчин доош үсрэн буулаа. Сармагчинг үсрэн буусны дараа хүү өөрөө мэдэлгүй өндөр шургаагны дээрээс доош харлаа. Толгой нь эрээлжлэн, хүмүүс шоргоолжны дайны харагдаж байв. Үүнийг харсан хүүгийн гар хөл нь сандрав. Үхтлээ айн, доош бууж чадахгүй байв. Хөл нь улам бүр суларч . . . Энэ үед доор ажиллаж байсан нэгэн усан онгоцны ажилтан хүүг олж харав.
“Хүүе яанаа, даргын хүү байна”
Шургааган дээр буй хүүг хэн нэгэн очоод үүрээд авчирч болохгүйгээс хойш хүн бүр л амандаа уулга алдан байв. Хүүгийн гар улам бүр хүчээ алдаж байсан ч шургаагийг тавьбал үхэх учир тас тэврэн арай чамай зогсож байв. Ажилчдын нэг нь
“Даргаа болохоо болилоо, болохоо болилоо.”
“Юу болсон бэ?”
“Хурдан гараад ирээ, болохоо больсон шүү”
Гарч харвал хүү нь тээр дээр шургаагын орой дэрээс
“Ааваа . . . .” хэмээн чичирч байв.
“Юу болсон юм бэ?”
Нэг ажилтнаас бүхий л явдлыг сонссон аав нь хэсэг нүдээ анин бодолхийлэв. Тэгснээ гэнэт өрөөнд өлгөөтэй байсан бууг шүүрэн авлаа. Хүн бүр санаа нь зовж байлаа. ‘Одоо сармагчинг буудлаа гээд ямар тус байх билээ?’ гэтэл аав нь буугаа өргөж хүүгээ онилов.
“Чи сонсож байна уу?”
“Тиймээ ааваа”
“Далай руу үсрэн ор! Эс тэгвэл чамайг буудлаа шүү. Тав тоолохын дотор далай руу үсрэн орохгүй бол чамайг буудлаа шүү!”
Аав нь хэлсэн бол хэлсэндээ хүрдэг хүн болохыг мэддэг хүү нь ‘Суманд оногдож үхсэнээс далай руу үсрэн ороод үхсэн нь дээр’ хэмээн шийдлээ. Шургаагаа тавих нь хэтэрхий аймаар зүйл байсан боловч, хүү үсрэхээр шийдэж биеэ бэлдэв.
“Нэг...”
Шургаагнаас барьж хөлөөрөө шургаагийг тулав.
“Хоёр...”
“Гурав...” гэх үед хүү шургааганаас гараа тавингаа хоёр хөлөөрөө шургаагийг хамаг хүчээрээ жийв. Далай руу уналаа. Үүнийг хүлээж байсан онгоцны ажилчид ус руу үсрэн орж, хүүг гаргаж ирэв.
Хайрт нөхдөө! Би өнөө орой та бүхний сэтгэлийг хөдөлгөе гэж бодоогүй ээ. Та бүхэн өөрсдийн итгэл үнэмшлээ тогтоон тунгааж ,боломж олдохыг үзэхийг хүсч байна. Хүмүүс Бурханд итгэсэн амьдралаа сайн болгох гэж мацаг барин, залбирал үйлдэж, шинэ амлалт тавьдаг боловч үнэндээ хэцүү зүйл бол итгэгчийн амьдрал юм. Таксины жолоочоос
“Жолоочоо Есүст итгэдэг үү?”
“Биднээс тийм зүйл бүү асуу. Хоолоо олж идэх гэж завгүй явна аа”
Цагдаагаас асуувал
“Та Есүст итгэдэг үү”
“Бид завгүй ээ. Завтай юм шиг сүмд очих чөлөө олддоггүй юм”
Эмчээс асуувал
“Есүст итгэдэг үү? ” гэвэл
“Хөөх, би анагаахын сургуульд орж, хаврын сайхан цагаар бусад хүмүүс бүгд эрхэлж зугаацаж байхад, өдөр бүр хөмсгөө зангидсан өвчтөнтэй яагаад зууралдаж байгаагаа мэдэхгүй юм. Би Есүст итгэхийг хүслээ ч ер болохгүй юм”
Цэргийн хүнээс асуувал
“Есүст итгэдэг үү?”
“Өөрийн үүрэг, сургуулилтаас болоод зав гарахгүй нь ээ”
Наймаа хийдэг хүмүүсээс асуувал
“Есүст итгэдэг үү?”
“Мөнгө жоохон цуглуулж байж, хүүхдээ гэрлүүлж, хичээл сургуульд оруулсны дараа Есүст итгэе. Пастор минь, мэдэхгүй болоод та асуувуу, наймаа хийе гэвэл худлаа хэлэхгүйгээр яаж болохов дээ. Яг ижилхэн бараа ч гэсэн 1000 төгрөг өгөөд авчирсан гэвэл болохгүй, 2000 төгрөгөөр авсан гэж байж болдог учир худлаа хэлэхгүй байж чадахгүй нь ээ. Хэрхэн Есүст итгэх билээ, наймаагаа бүгдийг нь хийж дуусгаад итгэнээ.”
‘Би архинаас гарч чадаагүй’, ‘би тамхинаас гарч чадаагүй’ . . . . гэж ихэнх хүмүүс ‘нэг зүйлээс болж’ Есүст итгэж чадахгүй гэж боддог.
Би дээхэн Жонбаны цэргийн ангид очиж сургаал номлосон удаа бий. Би тэр хүмүүстэй ярилцаж үзсэн.
“Та бүхэн Есүст итгэхэд хэцүү гэж бодож буй хүмүүс байвал гараа өргөнө үү” гэтэл цэргүүдийн ихэнх нь гараа өргөсөн.
“Хариуцсан офицер нь хажууд байсан бөгөөд, “Пак хошуучаа та нэг босно уу. Энэ хүн Пак хошууч бөгөөд та бүхнийг хариуцсан офицер биз дээ? Та бүхэн Пак хошууч бол та бүхнийг хариуцсан офицер гэдэгт итгэхэд хэцүү байгаа хүн гараа өргөнө үү”.
Хэн ч гараа өргөсөнгүй.
“Ахлах офицер гэдэгт итгэхэд хэцүү биш мөртлөө Есүст итгэх нь яагаад хэцүү байдаг байна? Есүс ахлах офицерт чинь хүрэхгүй муу болохоор нь тийм юм уу?”
Бид Есүст итгэнэ гэдэг ойлголтыг сайн мэдэхгүй учир Есүст итгэх нь хэцүү байдаг юм.
Би эхнэртээ итгэнэ гэдгээр тийм аз жаргалтай байж чадахгүй. Манай эхнэр хөөрхөн эсвэл сайн гээд итгэдэг биш. Би хүүхдүүддээ итгэдэг гэдгээр аз жаргалтай байж чадахгүй. Хэрвээ би хүүхдүүддээ эргэлзэнгүй ханддаг бол тэвчишгүй зовлонд унах байх аа. Есүст итгэнэ гэдэг нь амар бөгөөд тайван зүйл юм.
“Хүнд ачаа үүрсэн зовлонт хүмүүсээ над руу ирэгтүн. Би та бүхнийг амраая.” (матай 11:28) гэж эзэн айлдсан. Гэтэл ихэнх хүмүүс Есүст итгэдэг мөртлөө сэтгэлдээ амар тайвныг олж чаддаггүй. Есүс хэлэхдээ “Би та нарыг амраана” гэж хэлсэн ч, итгэдэг мөртлөө амгалан байлгаж чаддаггүй. Есүс, “Үргэлж баяр баясгалантай бай. Тасралтгүй залбир.” гэсэн байтал, үргэлж санаа зовж, хөмсөг зангидаж байдаг атлаа Есүст итгэдэг гэж өөрийгөө үзэх шаардлага байна уу? Та бүгд өөрийн итгэл үнэмшлийнхээ талаар нэг удаа бодож үзэх шаардлага байгаа байх аа. Би үе үе ийм асуултыг тавьдаг.
“Хэрэв та бүхэн Библийн дагуу залбирал сайн үйлдэж, 10-ны нэг хувиа сайн өгч, Эзэний өдрийг сайн сахиж, Бурханд итгэж, гэм үйлдэхгүй бол диваажинд очно биз дээ?”
“Үүнийг мэдэхгүй хэн байна?”
Энэ боломжтой зүйл үү? Та бүхний дунд арван хуулийг бүгдийг нь сахидаг хүн гараа өргөнө үү. Та бүхний дунд 10-ны нэгээ нэг ч удаа алдалгүй төлсөн хүн байвал гараа өргөнө үү. Эзэний өдрийг нэг ч удаа таслалгүй сүмд ирсэн хүн байвал гараа өргөнө үү. Бусдыг үзэн ядаж үзээгүй хүн байвал гараа өргөнө үү. Та бүхний дунд завхай бодол төрж байгаагүй хүн байвал гараа өргөнө үү. Бид Бурханы түвшинд хүрэх хүмүүс биш ээ, бид бол шургаагны орой дээр шургаагнаас тэвэрчихээд хариугүй унах гэж буй тэр хүүтэй адил байдалд байгаа юм аа. Бурхан бидэнд шинэ сайн мэдээний замыг нээж байна. Тэр зам нь Библийн сургаал дотор нуугдаж байдаг.
Та бүхэн сайн сайхан итгэгчийн амьдралыг хүсдэгтэй адил, өнөө орой Есүс, өнөө орой Бурхан, өнөө орой Ариун Сүнс та бүхний сэтгэлд үг хэлэхийг хичээнгүйлэн хүсч байна. Та бүхний бодол ба Бурханы өөр зам Библийн сургаалд нуугдаж байна. Энэ нууцыг ойлговоос бид нүглээс салах нь амархан. Би өөрөө өөрийнхөө нүглээс салах нь хэцүү боловч, Бурхны өмнө гарч нүглээс салах нь амархан. Би өөрөө нүглийг дийлэх нь хэцүү боловч, Есүсээр нүглээ ялуулах нь үнэхээр амархан учир үүнийг та бүхэнд ярихыг хүсч байна.
За тэгвэл хаадын түүх номын 7-р бүлгийг уншиж үзэнгээ яръя. 1-р ишлэл
“Элиса хэлсэн нь, Ёховагийн үгийг сонсогтун, маргааш өдийд Самари хотын хаалганы торгон элс хийсэх үед дайсны цэрэг зугтан алга болно.”
Одоогоос олон жилийн өмнө хуучин гэрээний үеийн Израйль руу Арам гэдэг улс дайрч довтолсон. Хятадад цагаан хэрэм барьж, дайснаас хамгаалдагтай ижил тэр үеийн Израйлийн Самария хотын тойронд бүхэлд нь хэрэм барьж, Арамчуудтай хийсэн дайнд ялагдах болбол хэрэм дотроо орж хаалгаа тас хаадаг байсан. Өнөө үе шиг атомын бөмбөг, пуужин байхгүй үе учир хэрэмийн хаалгыг хаачихвал орох арга үгүй байсан. Арамын цэргүүд энэ үед хэрэмийг бүслэн Израйлын цэрэг эцэж цуцаад бууж өгөхийг нь хүлээж байсан.
Хэрэмийг барихдаа зөвхөн хотыг тойруулан барих ба тариан талбайг тойруулж барьж чадаагүй учир Израйлчууд тариа тарихаар гарч чадахгүй байсан. Нэг жил өнгөрөхөд хэрэм дотор өлсгөлөнд нэрвэгдсэн. Хоёр жил өнгөрч гурав дахь жилдээ ороход Израйльчууд аймшигтай өлсгөлөнд нэрвэгдсэн. Хэр зэрэг хэцүү байсан бол? Залуу бүсгүйчүүд өлсгөлөнгөө дийлэлгүй өөрийн хүүхдийг чанаж идэж байсан гэсэн аймшигтай яриа Библи дээр байдаг. Хүүхдээ чанавал ганцаараа идэж чадахгүй учир хажуу айлынхаа авгайтай хэлэлцэх нь
“Өнөөдөр танай хүүхдийг чанаж хувааж идээд маргааш манай хүүхдийг чанаж идье” гэж байлаа.
Ингээд нэг хүүхдээ чанаж идчихээд маргааш нь хажуу айлынхаа хүүхдийг идэхээр тийш очвол тэр авгай нь хүүхдээ ганцаараа идэхээр нуучихаад гаргаж ирэхгүй байв. Ийм аймшигтай өлсгөлөнд Израйльчууд нэрвэгдсэн туйлдан эцсэн байв.
Гэтэл нэгэн өдөр Бурханы элч Елиша хэлсэн нь “Бурханы үг нь маргааш өдийд дайснууд юу ч үгүй болно” гэжээ. Тэгвэл маргааш хэрмэн дотор идэх юмны үнэ маш их унана гэсэн үг. Дээр үед манай улсад ч гэсэн өлсгөлөнд нэрвэгдэхэд зам тээвэр муу учир өлсөж үхэхээс өөр аргагүй болж ‘Боодол тариа’ эсвэл ‘Боодол буудай’ гэдэг яриа гарсан. Өлсөж үхэхдээ “Боодол буудай өгвөл тариан талбайгаа бүгдийг нь өгье” гэж гуйгаад ганц боодол буудайны төлөө тариан талбайгаа өгдөг дээрээ тулдаг байсан гэсэн үгээ. Ийм хүнд өлсгөлөнд нэрвэгдсэн Самари хотынхон дайсан зугтана гэсэн ч хааны жанжин
“Ёховагаас тэнгэрээс жад буулгадаггүй юм бол юу боллоо гэж тийм юм байх вэ” гээд итгээгүй. Бурханы хүн хэлэх нь
“Чи өөрийн нүдээр үзэх боловч итгэж чадахгүй” гэжээ.
Энэ үед уяман өвчтөнгүүд хэрмэн дотор амьдарч чадахгүй, хөөгдөн хаалганы гадна амьдарч байсан ба урьд нь хамаатнууд нь өглөө бүр хоол унд өгч, хувцас хунар өгдөг байсан бол одоо хэрмийн дотор ч өлсөж үхэх гэж буй хамаатнууд нь юу ч өгөөгүй учир уяман өвчтнүүд ч бараг өлбөрч үхэх дээрээ тулаад байсан. Ингээд өлсгөлөнд нэрвэгдсэн уяман өвчтэй дөрвөн хүн тэсэхэд бэрх хүнд байдалд байсан. Тэд хоорондоо ярилцсан нь
“Миний хайртай найзууд бүгд үхлээ. Миний үеэл дүү нар бүгд турж үхсэн, одоо хэний үхэх ээлж бэ? Би ч та нар ч удалгүй үхэхээс өөр замгүй. Бид нар зүгээр суугаад үхэхээ хүлээж суух таарах уу?”
“Хэрэм рүү орлоо гээд ч тэнд өлсгөлөнгөөс өөр зүйл байхгүй байхад хэн бидэнд хоол өгөх билээ?”
“Тийм шүү, энд ингээд байсан ч үхэхээс өөр аргагүй тул Арам цэргүүд дээр очиж бууж өгсөн минь дээр, бууж өгөөд үхвэл үхнэ л биз, аварбал тэр л биз, ялгаагүй тул явцгаая”
Уяман өвчтэй дөрвөн хүн Арамын хуаранг чиглэн явлаа. Тасархай хөлтэй, хуруугүй гартай тэд өлөн хоосондоо ядарч туйлдан, Арамын хуаранг чиглэн нэг нэг алхамаар урагшлан үүр цүүрээр явлаа. Бурхан тэднийг ашиглаж маш их дуу чимээ гаргасан юм шиг байна. Уяман хүмүүсийн унаж бүдрэх чимээ, салхины чимээ, морьт цэргийн дуу, цэргүүдийн ярилцах дуу нийлээд асар олон цэрэг давхин ирж буй мэт чимээг Арам цэргүүдэд сонсгожээ. Арам цэргүүд Израйльчууд бусад улсын цэрэгтэй нийлэн дайран ирлээ гэж бодон, ихэд яаран морио унах завдалгүй зугатан оджээ.
Уяман хүмүүс Арамын хуаранд очиж үзэхэд хов хоосон байв. Идэх хоол, өмсөх хувцас, төрөл бүрийн эрдэнэс энд тэндгүй тарсан байв. Дөрвөн уяман турж үхэх гээд очсон бус, элбэг дэлбэг хоол хүнсийг үзээд сэтгэл нь ямар байсан бол?
Та бүхэн энэ түүхийг дандаа сонсдог боловч зүрх сэтгэл нь амьдарч чадалгүй үхэж буй тэдэнд Бурхан жинхэнэ шинэ амьдрал, элбэг дэлбэг хоол хүнсээр хангаж өгсөн тэрхүү сүнслэг нууцыг ухааруулах гэсэн түүх юм. Сүнслэг хүнсийг идэн хүч авах ёстой бөгөөд сургаал номлолыг сонссон ч, яагаад ч юм хүч тэнхээ орохгүй, итгэл сүсэг унтарч, дэлхийн давалгаа нь давтагдан ёрын муу хүсэлд умбан, бузар муухайд сэтгэл нь шингэсэн байдлыг Библи сүнслэг байдлаар илт үзүүлж, тэндээс хэрхэн шинээр амьдарч болохыг заах үүднээс энэ түүхийг хэлсэн юм.
Би хойд Гёнгсанг мужийн Нагдунгангийн бэлчирт өссөн бөгөөд манай аав самар тарьдаг их том талбайтай байсан. Иймээс манайхан намар л болбол самарыг маш ихээр иддэг байлаа. Хуурч иднэ, чанаж иднэ, хоол ч хийж иднэ. Зарим үед сургуульдаа явахдаа ч иднэ, сургууль дээр очоод идэх гээд сайн боож аваад явдаг үе ч байлаа. Самрын ачаар би олон найзтай байлаа.
Самар бол үнэхээр амттай байсан. Гэвч самарыг идье гэвэл хальслаад чөмгийг нь идвэл амттай. Нөхдөө зөвхөн самар ч бус, хушга ч, гингко самар ч адилхан. Та бүхэн хушгыг хагалж идэж үзсэн байх аа. Хушгыг анх түүхэд муухай үнэр гарах боловч, алхаар хагалж чөмгийг нь идэхэд маш сайхан амттай.
Түүгээр ч зогсохгүй намар болоход муна барин туулайн бөөр модны доор цуглардаг. Туулайн бөөр модны самарыг унагахын тулд гар хөлөө дүйртэл цохиж байж, самар цуглуулдгийн учир юу билээ. Түүн дотор байдаг амтат чөмгийг нь амссан болохоор тэгдэг. Туулайн бөөр модны самар доторхи чөмөг нь амттай боловч яс нь нил өргөстэй байдаг учир хальсыг нь авалгүй шууд амандаа хийчихвэл юу болох вэ? Тэр өдөр амаараа юу ч идэж чадахгүй.
Туулайн бөөрийн самар нь амттай боловч тэр нь чөмөгний амт нь болохоос ясных нь амт биш ээ. Бурханы үг яг үүнтэй ижил. Бурханы үгэн дотор ч гэсэн чөмөг байдаг. Түүнийг нь тойроод яс байдаг. Сургаалынх нь чөмөгний амтыг үзэлгүй хальсыг нь үргэлж зажлаад байвал “Сургаал нь амттай гэсэн боловч ердөөсөө нойр л хүрэх юм” гэх болно.
Манай эхнэр машинд суух л юм бол шууд нойр нь хүрдэг. Бараг л машиндаа ор тавих дутаад байгаа. Би үе үе эхнэртэйгээ хол явах болбол хөдлөөд 5 км явав уу үгүй юу эхнэр маань зүүрмэглэж эхэлдэг. Би ч гэсэн урд нь машинд суувал нойр хүрдэг байсан. Энэ бол Библи унших үе юм. “Библи их зарагдвал аптект нойрны эм бага зарагдана” гэдэг яриа гарсан. Ердийн үед нойр хүрэхгүй байж байгаад Библи л барих юм бол яагаад тэгж их нойр хүрдгийг мэдэхгүй, хэсэг бариад суувал Еврей эсвэл Грекээр уншсан эсэхээ мэдэхгүй болдог. Та бүхэн инээх байгаа ч, энд ч гэсэн тийм хүмүүс их бий. Би сайн мэдэхгүй ч тийм биш гэж үү? Яагаад Библи уншвал нойр хүрдэг юм бэ? Библи нь Бурхан намайг хайрладаг гэсэн хайрын захидал байтал сургаалынх нь чөмөгний амтыг мэдэлгүй, хальсыг нь харсаар байдаг учир тэгэхээс өөр аргагүй. Сүнслэг утгыг нь мэдэхгүй учир нойр хүрч, тийм ч учраас мэдлэггүйгээр итгэдэг. “Мэдэхгүй итгэхэд буян болно” гэдэг биз дээ. Одоо хааж тавьчихаад итгэх биш, нээгээд итгэж байя. Ойлгосон уу?
Энэ удаад Өмнөд Пусаны сүмийн Ү Бён Сог пастор намайг урьсанд баярлалаа. Би энэ номлолыг дуусгаад Сөүл явчихлаа гэж бодъё. Сөүлд очоод Ү пасторт захиа бичлээ.
“Хайрт Ү Бён Сог пастор минь, өнгөрсөн удаагийн номлол дээр олон талаар тусалсанд баярлалаа, танай сүм амар амгалан, итгэгч нар чинь сайн сууцгааж байна уу? Гэр бүлийнхэн чинь сайн уу? Бид сайн сууж байна, одоо Сөүлд намрын салхи зөөлөн үлээж, космос бүрэн дэлгэрч, хөх тэнгэр үзэсгэлэнтэй байна. Бид уншлагын сарыг тохиолдуулан Библи их уншиж байгаа. 10-н сарын 30-нд манай эхнэрийн төрсөн өдөр тул хүрэлцэн ирнэ үү. Би амттай хоолоор дайлна аа, заавал ирээрэй.”
Ү пастор миний захиаг авч уншихад эхнэр нь
“Хаанаас захиа ирээ вэ?” гэж асуулаа.
“Өө, Сөүл Пак пастораас иржээ.”
“Юу гэж бичиж вэ?”
“Сөүлд космос цэцэг бүрэн дэлгэрч гэнэ.” гэж хэлбэл таарах уу? Түүний хажууд байгаа итгэгч нар
“Юу гэж бичиж вэ?”
“Сөүлд намрын салхи зөөлөн үлээж байна гэж захиа иржээ” гэвэл мөн адил гол агуулга нь биш болно. Мэдээж тийм утга бий боловч, намрын салхи болон космос цэцэг нь миний дамжуулах гэсэн чөмөг нь биш ээ. Захиан дотор чөмөг байдаг гэнэ үү? “10-н сарын 30-нд манай гэрт зочилно уу” гэсэн урилга юм. Тэр захиаг бүгдийг нь цээжилсэн ч гэсэн чөмгийг нь мэдэхгүй бол захиа аваагүйтэй адил. Библийг бүгдийг нь цээжлээд шинэ хуучин гэрээний онол, шашны ухааныг маш сайн мэддэг ч гэсэн Бурханы бидэнд хэлэх гэсэн гол санааг мэдэхгүй бол Библийг огт мэддэггүйтэй адил юм аа. Библи нь зүгээр түүхээр өгүүлж байдаг боловч, бидний төлөө хэлсэн Бурханы хайрын илчлэл түүнд бий.
Нэгэн өдөр би та бүхнийд очлоо гэж бодъё. Олон өдөр аялаад, гэдэс өлсөж ядарч туйлдсан байхад та нарыг төмс хурааж байх үед чинь таарлаа. Би төмс идэхийг хүссэн боловч, нэрэлхээд жоохоныг чанаад өг гэж хэлж чадалгүй
“Өө, төмс сайхан ургасан байна шүү” гэж хэллээ.
“Тийм үү пастораа, сайн болж уу?”
“Энэ төмсийг чанаж идвэл их гоё байхаа”
“Өө, тийм шүү”
“Би багадаа төмсөнд мөн их дуртай байж билээ”
“Нээрээ юу? Би ч гэсэн дуртай. Манай төмс сайн ургаж уу? Манайд орж амарна уу.”
Энэ хүн миний сэтгэлийг мэдэхгүй хүн байна. Би заавал төмс чанаад өг гэж хэлээгүй ч гэсэн “Энэ төмсийг чанаад идэх юм бол сайхан амттай байх даа. Би төмсөнд дуртай. Амттай харагдаж байна шүү”. гэх юм бол ойлгох ёстой. Үгүй гэж үү? Би шууд төмс чанаад өг гэж хэлээгүй ч гэсэн чанаад өгөөсэй гэсэн сэтгэлээ ойлгуулахаар үг хэлсэн. Анхны хайрттайгаа учирсан залуу хайртдаа “Би чамд хайртай” гэдэг үгийг ичээд яаж хэлэх билээ. Ичээд, хайртай гэсэн үгээ хэлж чадалгүй хажууд нь очоод дүлэгнээд байвал сэтгэлийг нь ойлгох хэрэгтэй. Бурхан биднийг хайрлахад, бид агуу их Бурханы санааг бүгдийг нь ойлгож чадахгүй учраас өөрсдөө ойлгоход амархан байдлаар өөрсдөдөө зааж сургадаг. Бурханы сургаал дундаас бидэнд яг юу хэлэх гэж буйг нь олж чадахгүй бол Библийг бүгдийг нь цээжилсэн ч гэсэн Бурханы сэтгэлийг мэдэхгүй хүн юм. Иймд Библиэс ‘Ер нь яагаад Бурханы сургаалыг тэмдэглэж үлдээсэн юм бол? Бидэнд юу гэж хэлэх гээд байгаа юм бол’ гэдгийг олж илрүүлэх ёстой.
Нөхөд өө, өнөө орой бидний уншсан сургаалаар Бурхан бидэнд юу гэж хэлэх гэж байгаа юм болоо? Самари хотын хэрэм бүслэгдэж байхад Израйлын ард түмэн, зүгээр орхичихвол үхэхээс өөр аргагүй хүмүүсийг аварсан авралын мэдээ нь таран түгж байгаа юм. Энэ асуудал нь Израйлийн ард түмний бус, бидний асуудал гэж төсөөлье. Өнөө орой та бүхний дунд үхэхээс өөр аргагүй болсон хүн байна уу? Гадна талдаа эрүүл саруул, залуухан, ухаантай, бизнес нь сайн явж буй, хичээл сайн хийсэн ухаалаг боловч, нүглийн үр дүнд Бурханы өмнө зогсож чадахгүй болсон хүн байна уу? Сүмд байнга явж Библи уншиж, залбирал үйлддэг боловч, сэтгэлдээ нуугдаж ирсэн гэмийг шийдэж чадахгүйгээс болж зовж буй хүн байна уу? Ийм хүн бол үхэхээс өөр аргагүй хүн юм аа.
Хэдийгээр сүмд явж 10-ны нэг хувиа өргөж, Эзэний өдрийг сахиж, сайн үйлсийг хийдэг боловч, гэмээ тээсээр диваажинд очих аргагүй юм аа.
Бурхан энэ дэлхийг бүтээж, огторгуй ертөнцийг бий болгосон. Үзэсгэлэнт Эдэнийг бүтээсэн. Тэнд нүгэл орж ирмэгц, энэ дэлхий сөнөж мөхөн, гэм нүгэлд живж орхисон. Бурхан өөрийнхөө шинээр бий болгосон тэнгэрийн улсад нүглийг огт оруулахгүй гэж байна.
Би өнөөдөр Пусанд ирэхдээ онгоцоор ирсэн. Онгоцны буудал дээр очиход цагдаа нар шалгалт хийхээр над руу ирж шалгуулахыг хүссэн.
“Цүнхээ онгойлгоно уу”
Онгойлгож үзүүлтэл Библийн ном байгааг хараад
“Явж болно оо” гэж хэлсэн. Дахин машинаас бууж гарч иртэл шалгуулахыг хүссэн.
“Таны цүнхэнд юу байгаа юм бэ?”
“Аа, ном байгаа”
“Явж болно оо.”
Түүний дараа, онгоцонд суухад мөн дахин шалгалт хийсэн. Хүмүүс минь ээ, бид сайн хүн юм бол яагаад тэгэж байгаа юм бэ? Тэр хүмүүс ч гэсэн ажил ихтэй хэцүү шүү дээ. Саяхан Кимпугийн онгоцны буудал дээр нэг хүн аймшигтай хэрэг тарьсан. Хэн нь тийм хэрэг тарихыг мэдэхгүй учир ингэж нарийн шалгахаас өөр арга байхгүй ээ. Бид тэдэнд шалгуулах ёстой. Кимпугийн онгоцны буудал дээрээс онгоцонд суухад шалгадагтай адилхан тэнгэрийн улсад ороход хянан шалгалт бий. Тэр хаалга нь тэсрэх бөмбөг барьсан хүн орж чадахгүй бус, нүгэлтэй хүн орж чадахгүй байх болно. Нүгэлт хүн орох гэвэл “дин дин” гэж хонх дуугарна.
“Орж болохгүй!”
“Бурхан минь би 10-ны нэг хувиа өргөсөн.”
“Тэгсэн ч болохгүй.”
“Би сайн үйлсийг ихийг хийсэн.”
“Болохгүй.”
“Зуун өдрийн залбирал үйлдсэн.”
“Болохгүй гэж байна шүү дээ.”
“Би буяны ажил их хийсэн юм аа.”
“Гэсэн ч гэсэн болохгүй ээ!”
Тэнд арын хаалга, авилгалаар асуудлыг шийдэж болохгүй. Асар хүчтэй танил тал ч хэрэг болохгүй, нэр хүндтэй байх, ухаантай байх, ар гэр сайтай байх, аль аль нь ямар ч хэрэг болохгүй. Нүгэлтэй л бол түүгээр орж чадахгүй.
Зарим хүмүүс хууртаж байгаа.
‘Би ингэж сайн Есүст итгэдэг учир жоохон нүгэлтэй ч гэсэн оруулчих байх аа. Хайрын Бурхан учир намайг ингэж их Есүст итгэдэг байхад, бага нүгэлтэй ч гэсэн оруулчих байх даа’
Буруу битгий ойлгоцгоо. Бурхан бол тэгш шударга Бурхан юм. Нүгэлтэй бол заримыг нь оруулаад заримыг нь оруулахгүй гэсэн зарчимгүй бөгөөд хэн ч бай нүгэлтэй л бол оруулахгүй ээ. Ийм ч учраас Бурхан нүгэлээ арилга хэмээн хүүгээ явуулсан.
Би пастор хийнгээ сүмд ирж буй хүмүүсээс нухацтайгаар нэг зүйлийг асуудаг. Би урьд нь нүгэлээс болж зовж байсан хүн учраас тэгдэг юм. Би хорих ангиар байнга явж, тэдэнд сайн мэдээ тараадаг учир нь ‘Хэрэв Есүс байгаагүй бол би энэ хүмүүсийн нэг нь байхгүй байсан гэж үү?’ гэдэг бодол төрдөг. Би тэдэнд очоод байнга хэлдэг.
“Би та бүхнээс илүү цэвэр ариун болоод энд ирсэн зүйл юм биш ээ, би та нараас бага гэм хийгээд энд ирсэн гэж боддоггүй. Би ч гэсэн муу сэтгэлтэй хүйтэн хүн байсан. Миний сэтгэлд муу муухай бодол маш их байсан. Гэхдээ өнөөдөр энд байгаа учир нь зөвхөн Есүс гэдэг нэг хүнээс болсон юм.”
Би нэгэн удаа нүгэлд гүнээ автсан тал бий. Нүгэл үйлдэхгүй гээд шүд зууж үзлээ. Шийдэж үзлээ, гэвч санаснаар болсонгүй. Гадна талаас нь харвал сүмийн залуучуудын гишүүн, магтан дууны багийн гишүүн, эзэний өдрийн хичээлийн багш байсан боловч, дотроо хэнд ч мэдэгдэхгүй гэмээс болж олон пастораас очиж асууж үзсэн.
“Пастор аа, яавал гэмээс бүрэн арилж чадах вэ?”
“Гэмээ гэмш.”
Гэмшиж үзлээ, гэвч гэмийн асуудлыг шийдэж чадсангүй. Иоган 1-9-д
“Хэрэв бид өөрсдийн гэмээ хүлээж, итгэж найдан өөрсдийн гэмээ арилгаваас бүхий л гай зовлонгоос бид нарыг цэвэр ариун болгоно” гэдэг сургаалыг сайтар ойлгож чадалгүй, өөрийн үйлдсэн гэмээ нэг нэгээр нь гэмшин хүлээж гэмээс арилна гэдэг утгаар ойлгосон. Гэвч дараа нь өөр болохыг ойлгосон.
“Хэрэв бид өөрсдийн гэмээ хүлээвэл” гэж байгаа биз дээ? Та бүхэн гэм гэж юу вэ? Хулгай хийж, худал ярьж, хүн алж, завхайрах нь гэм гэж үү? Яалаа гэж дээ. Энэ бол гэм биш ээ? Хүмүүс ээ, уяман гэдэг юу вэ? Хуруу тасарч, хөмсөг унаж, хамар үрчийх нь уяман өвчин гэж үү? Бишээ, тэдгээр нь уяман өвчний илрэл болоод үр дүн нь болохоос биш, уяман өвчин өөрөө биш юм аа. Хүмүүс ээ, ханиад хүрвэл яадаг билээ? Халуурч ханиалгадаг. Гэвч энэ нь ханиад өвчин биш, ханиадны нян орсноос үүссэн илрэл юм аа.
Үүнтэй ижил гэм болон нүгэл хоёр нь үндсэндээ ялгаатай зүйл. Ханиад хүрвэл ханиалгаж, нус гойждог. Энэ нус болон ханиалга нь ханиад биш ханиадны хам шинж юм. Гэм болон гэмийн хам шинж нь өөр зүйлээ.
Хулгай хийж, бусдыг үзэн ядаж, хүн алж, завхайрах нь гэмийн хам шинж юм аа. Гэмтэй болбол эдгээр хам шинж гарч ирдэг. Тэгвэл та бүхэн хулгай хийхгүй, завхайрахгүй байдаг нь хүн нь гэмгүй гэсэн үг үү? Үгүй ээ, ийм хүн нь гэмтэй боловч, хам шинж нь гадагш илрэхгүй байгаа зүйл юм.
Библид олон газар уяман өвчнийг гэмтэй зүйрлэсэн сургаалууд байдаг. ‘Уяман өвчин нь өөрөө мэдэлгүй гурван жил, өөрөө мэдээд гурван жил, бусад хүмүүс мэдээд гурван жил’ гэсэн үг байдаг. Хэн нэгэн хүнд хэзээ нэгэн өдөр уяман өвчний хам шинж илэрвэл тэр хүн нь тэр мөчөөс уяман өвчтөн болох уу? Үгүй ээ, аль хэдийнээ тэр хүн уяман өвчтөн байсан боловч, одоо л гадагш илэрч гарч буй нь тэр юм аа. Үүнтэй ижил та бүхэн хулгай хийдэггүй, хүн алдаггүй байсан ч гэсэн, мөн завхайрдаггүй, бусдыг үзэн ядахгүй байсан ч гэсэн та бүхнийг гэмт хүн гэдгийг Библи хэлж байна. Та бүхэн ойлгож байна уу? Зарим хүмүүс “Пастор аа, байнга гэмт хүн, гэмт хүн гэж бүү хэлээчээ. Хэтэрхий битгий тэгж хэл.” гэж магадгүй.
Нэгэн шөнө нэг хүн над руу утсаар ярьсан.
“Пастор аа, уулзахыг хүсч байна аа.”
“Өө, тэгвэл яваад ир.”
Гэрээ зааж өгсөн чинь яваад ирсэн. Тэр надад
“Пастор аа, би сая хорихоос гарсан юм аа. Энэ удаах нь 9 дахь удаагийнх нь болж байна. Би ийм хүн боловч, пастораа та надаа мөнгө өг.” гэж хэлээд шаргуу сүрдүүлэх маягтай хүссэн. Би асуув.
“Та намайг хэн гэдгийг мэдэх үү?”
“Пастор биш билүү?”
“Пастор бол юу хийдэг хүн бэ? Мөнгө өгдөг, хоол өгдөг хүн юм уу?”
“Үгүй.”
“Пастор гэдэг бол таны сүнсэнд хоол өгдөг хүн, суугтун. Мэдээжээр би мөнгө өгөх нь чухал боловч, таны сүнсэнд хоол хүнс илүү чухал, пастор бол таны амь амьдралд хоол дамжуулдаг хүн учир суугаад сонсоно уу.” гээд, сайн мэдээний тухай ярьж өгсөн.
“Өө, пастор аа, би тэд нарыг чинь бүгдийг нь мэднэ.”
“Пастор аа, гэмт хүн, гэмт хүн гэж битгий олон дахин хэлээд бай.”
“Тийм ч учраас би гэмт хүн гэж ярихыг хүсэхгүй байгаа боловч, та гэм нүглээсээ ангижрах хэрэгтэй”
Хүн бүр гэмт хүлэгджээ. Хулгай хийж, худал ярьж, завхайрч, хүн алж байгаа нь асуудал биш, хулгай хийх гэж намайг чангааж байгаа тэр чанарт асуудал байгаа юм. Бусдыг үзэн ядсан яриаг сонсоход мэдрэгддэг зугаатай аятайхан мэдрэмж, бусдын хоосон дэмий яриаг сонсоход сонирхох сэтгэл, хамаатан газар худалдаж авахад атаархах сэтэл, ийм сэтгэл та бүхний дотор байдаггүй гэж үү? Хэрвээ байгаа бол гэм гэдэг өвчин туссан хэрэг болно оо.
Уяман өвчин тусвал хөмсөг унаж, хуруу тасарч, ханиад хүрвэл халуурч ханиалгадагтай адил гэмийн өвчнийг туссан бол бусдыг үзэн ядах, хулгай хийх, худал ярих, хүн алж, завхайрахад хүрдэг. Ханиад хүрчихээд өвчнөө эмчлэлгүй зөвхөн халуунаа буулгах эм уугаад байж болох уу? Уяман өвчтэй хүн хуруу нь тасраад унавал унагахгүй гээд боолтоор боочихвол таарах уу? Өвчнөө эмчлэх хэрэгтэй. Та бүхэн ойлгож байна уу? Уучлаарай, сайн ойлгоогүй хүн явахдаа бичлэгийг худалдан авч, гэртээ очин дахин нэг сонсож үзнэ үү, тэгвэл сайн ойлгох болно.
Хүмүүсээ, гэм ба хэрэг үйлдэх нь хоорондоо өөр. Та бүхэн хулгай хийж, худал ярин, хүн алсан бол тэр нь гэм биш, харин гэмт хэрэг болно. Библийн сургаалд гэм болон гэмт хэргийн талаар сайн ялгаж өгсөн байдаг.
“Хэрэв бид өөрсдийн гэмийг хүлээвэл. . . ” гэдэг үг нь намайг хулгай хийсэн хэргээ хүлээ гэсэн үг биш, гэмээ ухаар гэсэн утгатай юм аа. Нэг асуулт тавья. Тагнуул өөрийгөө барьж өгвөл, найз ах дүүс болдог биз дээ. Та бүхэн үүнийг мэднэ биз дээ. Тагнуул өөрийгөө илчилбэл БНСУ-ын Засгийн газраас амьдралын баталгаа гаргаж өгдөг. Жишээлбэл би тагнуул байлаа гэж үзье. Өөрийгөө илчлэхээр очлоо. Яаж өөрийгөө илчлэх бэ? Цагдаагийн газар очоод
“Цагдаа гуай би төмөр замыг дэлбэлэх гэж байсан юм. Би чухал хүнийг алах гэж байсан юм. Би цэргийн нууцыг тагнах гэж байсан юм, уучлахыг хүсч байна.”
Ингэх нь тагнуул гэдгээ хүлээж буй хэрэг биш юм аа. Энэ бол тагнуул байсны үр дүнд гарсан ажил бөгөөд өөрийгөө илчлэх гэж буй бол “Би тагнуулч” гэж хүлээн зөвшөөрөх нь тагнуулч гэдгээсээ өршөөл авах ёстой юм. Ингэвээс тагнуулч байсан бүхий л гэмээсээ аяндаа уучлагдах болно оо. “Би тагнуулч, тушаал авч нааш ирсэн” гэж өөрийгөө илчлэх ёстойн адил бид Эзэний өмнө гэм буруугаа хүлээх нь гэмийн үр дүн болох гэмт үйлдлээ хүлээх бус ‘Би бол уул үндсээрээ гэмт хүлэгдчихсэн хүн.’ гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зөв хүлээлт болно.
Хуучин гэрээнд Давид хаан байсан. Тэр нэгэн өдөр өөрийн зарцын эхнэрийг булаан авсан. Давид нь тэр гэмээс болж маш их шаналан Бурханы өмнө гэмээ хүлээсэн. Тэр юу гэж гэмээ хүлээснийг та нар мэдэх үү?
“Бурхан эцэг минь ээ, би нэг өдөр ордны тааз руу харж байтал нэгэн эмэгтэй харагдсан бөгөөд машид үзэсгэлэнтэй харагдсан тул би үнэхээр сэтгэл алдарч, дагуулан ирж унтсанд тэр жирэмсэн болсон, Бурхан минь”
Давид тэгж гэмээ гэмшсэн үү? Дуулал номын 51:5-ыг харна уу. Давид тэгж гэмээ хүлээгээгүй ээ.
“Би гэмийн дунд төрсөн, миний ээж намайг гэм дунд төрүүлсэн.”
Өөрийгөө ийм гэм хийсэн гэж бус, би үндсэндээ гэм үйлдэхгүй байж чадахгүй хүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг байсан. Би гэм нүглээр дүүрсэн хүн юм. Хүмүүсээ, гэмийн үр дүнг хүлээн зөвшөөрөх болон гэмийн үндсийг хүлээн зөвшөөрөх хоёр нь маш их ялгаатай.
Нэгэн хүн надад
“Та машин барьж чаддаг уу?” гэж асуувал
“Тиймээ, би дохио сайн өгч чаддаггүй, машин асааж чадахгүй, замын тэмдгийг мэдэхгүй, машины жолоо яаж барьдгийг мэдэхгүй, хурдны замаар сайн явж чадахгүй. Ингээд болоо.”
Ингэж хэлдэггүй ээ. Машин сайн барьж чадахгүй хүн нь
“Би жолоодож чадахгүй.” гэж хэлдэг биз дээ. Үгүй гэж үү? Бусдыг нь сайн чаддаг боловч, дохио сайн өгч чаддаггүй бол “Би дохио өгч сайн чадахгүй ээ” гэдэг. “Би тормоз сайн гишгэж чаддаггүй.” гэвэл тэр бусдыг нь бүгдийг сайн чаддаг гэсэн утгатай болно. Нүгэл ч гэсэн адилхан. Та нар бусад гэмийг нь хийдэггүй мөртлөө худлаа ярьдаг ганц гэмтэй бол “Би худлаа ярьсан.” гэвэл болно. Мөн та нар бусад нүглийг хийдэггүй цэвэр боловч, бусдыг үзэн яддаг ганцхан гэмтэй бол “Би бусдыг үзэн ядсан.” гэж хэлбэл зөв. Ойлгож байна уу?
Гэтэл бид гэм нүгэлд булагдсан учир үндсэндээ гэмийн мод бөгөөд гэмийн үр зулзага, гэмээс яаж ч өөрөө гарч, цэвэр ариун болох гээд гэмийг хийхээ болих гээд болохгүй ээ. Гол нь гэм хийж чадахгүй байх сэтгэл миний дотор байх ёстой. Чин сэтгэлээсээ итгэл сүсэгтэй боловч, гэм хийхгүй байх гэж яаж ч оролдоод болж өгдөггүй учрыг мэднэ ээ. Эрүүл чийрэг итгэгч хүн “Хичээх юм бол гэм хийхгүй байж болох биз.” гэж гэнэн бодолтой байвч, чин сэтгэлээсээ Бурханд үйлчлэхээр гэмийг хийхгүй гэж хичээсэн хүн нь оролдож оролдож үнэхээр болохгүй бол “Би одоо үнэхээр чадахгүй юм байна.” гээд сөхөрч суудаг байдал нь нэгдүгээр Иоханы 1:9-д гардаг.
Бид гэм нүгэл дунд төрсөн хүн учир бүхэлдээ гэмт хүн байдаг, тэр байдлаасаа гарч чадвал бүхий л гэм маань хар аяндаа уучлагдах болно. Өөрийгөө илчилсэн тагнуулчийн гэмийг уучлахдаа “Чиний тагнуулч байсны чинь уучилсан боловч цэргийн нууцыг задруулсан гэмийг чинь уучилж чадахгүй.” гэдэггүй биз дээ. “Тагнуулчийн гэмийг уучилсан боловч, чухал хүнийг алсан хэргийг нь уучилж чадахгүй.” гэдэггүй биз дээ. Тагнуулчийн нүгэлийг нь уучлахдаа тэнд багтах бүхий л гэм нь хар аяндаа шийдэгддэг.
Тийм ч учраас нэгдүгээр Иоханы 1:9-д
“Хэрэв бид өөрсдийн гэмээ хүлээвэл...”
гэдэг сургаалд миний хийсэн гэмт үйлдэл болон гэмийн үр дүнг хүлээ гэсэн үг биш. “Би бүхэлдээ гэмт хүн учир яаж ч чадахгүй учир Эзэн та авралаа хайрлана уу.” гэж Эзэнд даатгахыг зааж байгаа юм аа. Ингэвэл тэр бүхий л асуудлыг Эзэн шийдэж өгнө гэсэн үг. Олон хүмүүс энэ сургаалыг сайн мэдэхгүй учир буруугаар ойлгож хааж орхиод зөвхөн гэмшдэг. Зарим хүмүүс нь гэмээ шийдэх аргыг мэдэхгүй учир дэвтэр дээр гэмээ бичээд галд шатааж орхидог. Гэмээ бичсэн цаасыг шатаавал гэмээс арилна гэсэн үг Библийн 66 номын аль дунд нь байгаа юм бэ? Хүмүүс нүгэлд эмзэг тул гэмээс чинь арилгаж өгье гэвэл чих нь сортос хийдэг. Өнөө үед сүмийн олон удирдагч нар хүмүүсийн гэмийг арилгана гэдгээр сүмдээ татаж чаддаг. Эртний Ромын сүм тийм байсан. Гэмээ арилгуулах гэсэн хүмүүсийн гэнэн сэтгэлийг нь ашиглан, гэмээс арилгах хуудсыг худалдан авбал гэмээс арилгагдана гэсэн итгэгч нарын гэнэн сэтгэлийг бид мэднэ. Тэр нь итгэгч нар гэмээс хэрхэн салах аргаа мэдэхгүй учир зөвхөн Бурханд итгэх гэсэн хичээл зүтгэл гаргаж байдаг. Хайрт нөхдөө, та бүхэн сүмд удаан явж байгаа ч гэсэн, хэрхэн гэмээс салах аргыг мэдэх үү? Яавал та бүхний гэм цас шиг цэвэр ариун болох вэ? Зүгээр л Есүст итгэвэл нүглээс сална гэдэг бол буруу, жинхэнээсээ нүглээс салах хэрэгтэй.
“Баяртай өдөр, баяртай өдөр, Эзэн миний гэмийг бүгдийг арилгах өдөр.” Ингэж гэмээс салах өдөр та бүхэнд заавал хэрэгтэй. Та бүхэн тийм өдөр байхгүй бол Бурхан болоод та нарын хооронд үргэлжийн харанхуй гэмийн сүүдэр нөмөрч, ариун сүнсний хүч чадал та бүхний дотор орж чадахгүйд хүрнэ ээ. Бурханы ариун сүнс байхгүй учир та нар итгэгчийн амьдралаар явах гэж ихэд зүдэрч буй хэрэг юм аа.
Би гэм дунд зовж байгаад 1962 онд Есүсийн хайр энэрэлээр гэмээсээ салсан. Түүнээс хойш Есүс надтай үргэлж хамт байдаг. Миний сэтгэл үргэлжид хувирч байдаг боловч, Есүс хувирдаггүй учир өдөр өнгөрөх тусам илүү баяр баясгалантай ивээл хүртсэн итгэгчийн амьдралаар амьдарч чадаж байна. Одоо Есүс миний дотор оршдог. Би гэмийг хийхгүй байж чадахгүй боловч, Бурханд өөрийгөө даатгасан учир Есүс чадна.
Одоо надад бага сургуулийн 6-р ангийн хүү байдаг бөгөөд тэр аавынхаа хийдэг ажлыг хийж үзэхийг үнэхээр их хүсдэг. Ноднин өвөл цас их орж машиндаа цасны дугуй хийх хэрэгтэй болоход хүүдээ
“Миний хүү дугуй солиорой.” гэхэд
“за, тэгье.” гээд дугуй солихдоо боож холбохыг сайн хийсэн болохоороо машин ч гэсэн барьж чадах юм гэсэн бодол төрж
“Аав аа, нэг удаа жолоо баримаар байна.”
“Болохгүй ээ.”
“Ааваа, ганцхан удаа.”
Нилээн том биеийн тамирын талбайд дагуулан очоод машин барихыг нь харвал, манай хүү аав амархан жолоо барьдаг юм чинь жолоо барих амархан гэж бодсон юм шиг байгаа юм. Өөрөө бодохдоо жолоо гайгүй барьчихна гэж бодсон боловч, огт машин барьж чадахгүй тул одоог хүртэл би хүүдээ машин бариулдаггүй. Бид өөрөө өөрсдийгөө сайн мэддэггүй учир би гэм үйлдэхгүй гэж хичээвэл болчих юм шиг санадаг. Та бүхэн гэм нүглийг дийлэх арга нь өөрсдийн нүгэлдээ дийлдэх юм. Ингэвэл нүглээ дийлж чадна. Би өөрийн нүглийг дийлж чадахгүй. Би нүгэл хийхгүй байж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрвөл Эзэн надад туслаж өгөх бөгөөд өөрийнхөө нүглийг дийлье гэж оролдож буй хүнд Эзэн туслах аргагүй юм. Иймээс та бүхэн өөрсдийн нүгэлдээ дийлдэх хэрэгтэй. “Ялагч нь ялагдах бөгөөд ялагдагч нь ялах болно, өгсөн хүн авсан хүнээс илүү ивээл хүртэнэ, амьдралыг авъя гэвэл алдах бөгөөд алдъя гэсэн хүн нь авах болно” гэдэг нь яг энэ арга юм.
Юутай ч та бүхэнд Библийн тухай ярья зүйл их боловч цаг их явчихлаа. Яриагаа ахиад жоохон үргэлжлүүлье. Африкт нэгэн омгийн ахлагч байжээ. Тэр нэгэн өдөр явж байтал омгийнх нь хүүхдүүд нэг ирвэсний зулзагатай тоглож байсан.
“Хүүхдүүдээ наадах чинь юу юм бэ?”
“Ирвэсний зулзага, аав ширэнгэн ойгоос барьж ирсэн юм. ”
“Хүүхдүүдээ ирвэс болохгүй.”
“Гэхдээ энэ ирвэс бол шал өөр.”
“Юугаараа өөр юм бэ?”
“Барьсан өдрөөс нь хойш цагаан хоол өгч, мах ерөөсөө өгөөгүй. Тийм учраас үнэхээр номхон.”
“Үгүй ээ, одоо тийм ч гэсэн томорвол ирвэс л байна, алах хэрэгтэй” гэж ахлагч хашгирсан.
“Үгүй ээ, омгийн ахлагч аа, энэ ирвэсний зулзага үнэхээр сайхан ааштай, та харахгүй юу”
Омгийн ахлагч хүүхдүүдийг гуйгаад байхаар нь зүгээр орхисон. Тэр ирвэс цагаан хоол идэж, мах идэлгүй өссөн учир томорсон хойноо ч гэсэн үнэхээр номхон амьтан байсан. Хүүхдүүдтэй хамт тоглож наадан давхиж, хүүхдүүдийг нуруун дээрээ суулгаж ширэнгэн ойгоор явдаг байсан. Хүүхдүүд ирвэстэй хамт явдаг учир ширэнгэн ойд орсон ч айдаггүй байв.
“Ийм номхон амьтныг манай омгийн ахлагч ойлгохгүй байдаг нь юув дээ, мах л өгөхгүй бол болоо.”
Ингээд ирвэс бүр том болов. Нэгэн өдөр хүүхдүүд ирвэстэй хамт ширэнгэн ойд тоглохоор явжээ. Нэг хүүхэд халтирч хадан дээр унаад хашгирахад, үлдсэн хоёр хүүхэд нь араас нь унасан газар гүйн очжээ. Ирвэс түрүүлэн очсон байв. Ирвэсийг очиход унасан хүүхдийн өвдөгнөөс цус гарч байжээ. Ирвэс хүүгийн өвдгийг нь арчихаар цусыг долоов. Нэг, хоёр долоосон ирвэс дараа нь сорж эхэлсэн. Энэ үед ирвэсний нүдний өнгө шал өөр болсон. Хурц хумсаараа хүүхдийн цээжийг урж барьж идэн, гүйж ирсэн хоёр хүүхдийг мөн барьж иджээ. Ирвэс бол ирвэс, гаднаас нь харахад номхон мэт боловч, уг зан чанараа гээх аргагүй юм. Нуугдмал байсан ч гэсэн хэзээ нэгэн цагт илрэн гарах болно.
Та бүхэн сайхан сэтгэлтэй, ариун, сайн сайхан мэт боловч хүмүүс бид бүгдээрээ гэмийн үндсэн чанар нь тэр дотроо нуугдмал байдаг. Энэ нь нуугдаж байдаг учир хулгай хийж, худлаа ярихтай адил гадагш гарч буйгаа бус дотроо нуугдмал үндсэн зан чанартайгаа тэмцэх хэрэгтэй гэдгийг Эзэн хэлсэн. Үүнээс чөлөөлөгдөх ёстой гэж сургасан. Есүс та нарын үйлдсэн гэмийг чинь өршөөхөөр барахгүй та бүхнийг гэмийн үндсэн зан чанараас чөлөөлж өгөх гэж ирсэн. Есүс биднийг гэмээс чөлөөлөхийн тулд загалмайд цовдлогдон нас барсан. Есүс биднийг чөлөөлөхийн тулд цус урсгасан юм. Та нар итгэлээ гээд гэмээс чөлөөлөгдөж чадахгүй бөгөөд урьдын адил гэмд уяастай хэвээр байх болно. Та бүхэн урьдынхтайгаа ижилхэн гэмтэйгээ тэмцэх хэрэгтэй. Та бүхэн урьдын адил гэмээс болж зовох хэрэгтэй. Бурханы боол
“Маргааш өдийд дайсны цэрэг үгүй болно, Бурхан биднийг аврах болно” гэдгийг гэрчилсэн. Гэтэл хааны жанжин түүнийг сонсоод хэлсэн үг нь
“Үгүй ер шал утгагүй юм ярих юм. Бурхан тэнгэрээс жад буулгадаггүй юм бол яаж тэгэх вэ дээ? Бид бүгдээрээ одоо турж үхнэ”
Бурханы боол хэлсэн нь
“Чи өөрийн нүдээр харах боловч даанч идэж чадахгүй.”
Нөхдөө, би өнөөдөр орой энэ үгийг хэлээд эндээс явах гэж байна. Чих тавин анхаарахыг хүсч байна. Та бүхэн итгэл сүсэглэлдээ өөрчлөлт авчрахыг хүсвэл, та бүхэн гэмээс ангижрахыг хүсвэл, дахин төрөхийг хүсвэл үнэхээр хүссэн сэтгэл байх хэрэгтэй. Бурханы үгийг сонсохдоо бид яаж сонсдог билээ. “Маргааш өдийд Самари хотод тариа ногоо элбэг болно.” Хааны жанжин үүнийг сонсоод үнэхээр итгэж чадахгүй, үнэхээр бүтэхгүй яриа, бидний толгойд буухгүй яриа, бид ойлгох аргагүй яриа.
Бурхан биднээс илүү том, ухаантай, чадалтай хүн учир бид тэр хүнийг бүрэн ойлгож чадах ба Есүс дэлхий дээр сургаал номлохдоо бидний чихэнд зөвхөн уянгалаг сонсогдох зүйлсийг ярьж байгаагүй. Би пасторын хувьд ичгэвтэртэй гэж боддог зүйл маань миний номлолыг хүмүүс сайн сонсдог юм. Есүсийн номлолыг сонссон зарим хүн нь тэсч чадалгүй Есүсийг алах хэрэгтэй гэж бодож байсан.
Нэг өдөр Есүс Кафернаумд очиж сургаал айлдахад сонсож суусан хүмүүс ухасхийн босоод Есүсийг унагаж алахаар өндөр газар чирч аваачин түлхэж унагахаар зэхсэн. Мөн нэг удаа Бурханы боол Стефан номлол айлдахад сонссон хүмүүс бачимдахдаа тэсэлгүй чихээ даран шороо цацан “Үүнийг алах ёстой.” гээд түүн рүү чулуу шидэж цохиж алсан.

Дагалдагч Паулыг номлол айлдахад ч мөн л тийм байсан. Жинхэнэ Бурханы үг бидний бодолтой таарахгүй үе их байдаг. Бид Бурханы үгийг сонсохдоо бидний бодолтой ижил бид ойлгож чадах зүйлсийг хүлээн авдаг ба миний бодолтой таарахгүй хэсгийг нь хүлээн авахгүй гэсэн сэтгэл байдаг. Номлолыг сонсохдоо ч ‘Энэ зүйр үг үнэхээр сайн.’ ‘Үгүй ер шал тэнэг юм ярих юм.’ гэж өөрсдийн сэтгэлдээ шилж голдог. Тиймээс Бурханы гайхамшиг миний дотор бий болох аргагүй юм аа.
Бурханы ухаан бидний ухааны гадна оршдог. Бурханы бодол бидний бодлын гадна оршдог. Яагаад гэвэл Бурханаас ирж буй зүйлс нь энэ дэлхийгээс ирдэггүй зүйлс биш юм. Иймээс бид тэр зүйлийг дэндүү давчуугаар ойлгож, сайн ойлгохгүй бол “Бурхан тэнгэрээс жад буулгадаггүй юм бол ийм зүйл болохгүй” гэдэг үгийг хэлдэг. Би та бүхэнд одоо номлол явуулахад та нарын сэтгэлд хүрсэн зөв үгийг хэлбэл
“Өө тийм шүү, Пак пасторын үг болж байна. Үнэхээр тустай юм.” гэж хэлнэ. Гэтэл та нарын сэтгэлд хүрэхгүй яриаг ярьж эхэлбэл
“Үгүй, яаж ч бодсон Бурханы үг ч гэсэн . . .”
“Гэлээ ч гэсэн.” гэж боддог биз дээ.
Сэтгэлд тохирохгүй үгийг хүлээж авдаггүй учраас Бурханы гайхамшиг бий болохгүй байна.
За хэрэмний хаалган дээр байсан дөрвөн уяман өвчтөн байна. Жанжин ч Бурханы үгийг итгэж чадахгүй байхад Бурханаас маргааш өдийд Самари хотод сайн мэдээ ирэх гайхамшигт хэнийг ашиглах бэ? Бурхан дөрвөн уяман өвчтөнийг сонгосон. Яагаад гэвэл тэд ямар ч горьдлого найдваргүй болчихсон байсан. Есүс бол бид бүгдийн найдвар юм. Гэхдээ хатуухан хэлэхэд найдваргүй хүмүүсийн найдвар юм. Найдвартай хүнд Есүс найдвар нь болдоггүй. Аз жаргалтай хүнд Есүс аз жаргал нь болж чаддаггүй. Найдваргүй хүнд Есүс найдвар нь болж, уйлж буй хүнд хүнийг аргадаж, хүнд бэрх үед чөлөөлж өгдөг хүчит Эзэн минь билээ.
Самари хотыг аврах ажилд Бурхан яагаад дөрвөн уяман өвчтөнийг сонгосон юм бол?
Дөрвөн уяман өвчтөн нь дэлхийн ухаанаар авч үзвэл ямар ч итгэл найдваргүй болсон байсан. Өнөө орой та бүхэн дундаас өөрийн итгэл сүсэглэлийн амьдралд болж байна гэж бодож байгаа бус, итгэл сүсэглэлдээ өөрийн итгэлгүй болсон хүн “Би нүглээс салж чадахгүй нь”, “Би дахин төрж чадахгүй нь”, “Би ч болохоо болилоо шүү”, “Би сөнөхөөс өөр тавилангүй болжээ” гэж бодож буй хүнд өнөөдөр орой аврал ирнэ ээ гэдэгт итгэж байна.
Шургаагнаас зуурсан хүүхэд өөрөө бууж чаддаг байсан бол аав нь аврал хайрлахгүй байсан байхаа. Хүүхдийн хувьд өөрийнх нь арга нь барагдаад, өөрийнх нь хүч нь дуусаад, өөрийн ухаанаа зарж хүрэхгүй болсон үед аав нь түүний аврагч болсон. Тэр хүүгийн арга бус, аавынх нь арга аврал авчирсан.
“За одоо чи өөрийн аргыг орхиж үсрээрэй!”
Энэ бол аавынх нь арга байсан. Хүүгийн арга бол зуурч тэврэх, аавынх нь арга бол тавьж үсрэх байснаар хоёр эсрэг тэсрэг зүйл байсан. Хүүгийн аргыг аавынх нь аргатай хамт ашиглаж болохгүй. Та нар өөрсдийн аргаа хаягтун. Тэгээд Есүс Христийн аргыг хүлээн авагтун. Тэгвэл та нар өнөө орой Ариун Сүнсээр дүүргэгдэх болно.
Би нэг удаа Ёсүгийн сувилгааны газар хичээл явуулсан. Энэ газрын сүм нь Сун Ян Вон пасторын ажилладаг байсан газар. Зургаан сарын 25-ны тэр өдөр коммунист намынхан Сун пасторын хүүг алсан. Гэтэл тэр хүн өөрийн хүүг алсан хүнийг үхлээс авраад дараа нь өргөмөл хүүгээ болгосон. Ариун хүнтэй ижил Сун пастор сувилгааны газрыг байгуулж уяман өвчтэй хүмүүсийн идээ бээрийг амаараа сорж эмчилсээр ирсэн. Тэр өдрийн цуглаанд өнөөдрийнхтэй ижил олон хүмүүс байсан бөгөөд би нүглээс хэрхэн салах тухай сургаалыг дамжуулсан. Харамсалтай боловч тэр хүмүүс бие махбодь нь уяман өвчнөөр өвчилсөн байсан ч, сэтгэл нь гэмийн өвчнөөр гүнзгий өвдсөн хүмүүс байлаа. Сургаал явуулсны дараа “Гэмээс салахыг хүсч буй хүн гарч ирнэ үү” гэж урихад хэдэн зуун хүн гараа өргөн гарч ирсэн. Тэр шөнө олон хүмүүс нүглээс ангижирч, аз жаргалын нулимсыг гаргаж байсныг харахад миний сэтгэл үнэхээр их догдлон хөдөлж байлаа.
Есүс биднийг чөлөөлөхийн тулд ирсэн. Есүс биднийг сүмийн хүн болгохыг хүсэхгүй байгаа. Есүс биднийг Баптист сүмийн гишүүн болгохоор ирсэн юм биш. Есүс биднийг үнэхээр сүмийн алхагч, эсвэл багш болгохоор энэ дэлхийд ирсэн юм бишээ. Есүс Христ нь биднийг гэмээс чөлөөлөхөөр энэ дэлхийд ирсэн. Зөвхөн гэмээс чөлөөлөгдсөн хүн л Есүс Христийн өмнө зогсож чадна. Уяман өвчтэй дөрвөн хүн амьдрах аргагүй болоод бодож үзсэн.
“Энд суугаад байх юм бол бид турж үхнэ. Хэрмэн дотор бидэнд хоол өгөх үндэслэл байхгүй.”
“Хэрмэн дотор ч хүмүүс өлсөж үхэж байхад тэднээс хүсээд яах вэ? Хүүхдээ чанаж идэж байхад бидэнд юу өгөх вэ дээ.”
“Бид хоол идэлгүй хэр удав.”
“Бараг л санахгүй байна шүү, нилээн удсан байх.”
“Дээр үед уяман өвчин тусахын өмнө тариа тарьдаг байхад манай талбай дээр төмс чанаж идээд, намар будаа агшааж идэх ч сайхан байж дээ . . .”
“Ярихаа болъё, бүр өлсчихлөө”
Уяман өвчтөнүүд өөрийн хувь заяатайгаа эвлэрсэн. Тэгээд үхлээ хүлээсэн. Тэгтэл тэдэн дундаас нэг нь “За бүгдээр энд суугаад үхэхээ хүлээгээд яахав, амьдрах аргыг хайж үзье, хол ч бай олъё.”
“Яах вэ?”
“Арга зам байна уу? Байхгүй шүү дээ.”
“Хэрмэнд орлоо ч үхнэ, энд суусан ч үхнэ_ тэгснээс Арамчууд дээр бууж өгөхөөр очих уу?”
“Өө тэр ч болохгүй ээ, яаж дайсанд бууж өгөх вэ?”
Аймшигтай зүйл юм аа. Гэхдээ та бүхэн хүн дайсандаа бууж өгнө гэдэг нь өөрийн бодлоо солино гэсэн үг юм. Өөрийн аргаа солино гэсэн үг.
Өнөөг хүртэл ирсэн аргаараа болохгүй учраас аюултай ч гэсэн шинэ аргаар алхам алхамаар урагшлахыг тэд шийдсэн. Хүмүүсээ, Бурхан үнэхээр тийм хүнийг хайж байна. Та нар Бурханыг хайж байгаа бол өөрсдийн болохгүй аргаа больж шинэ аргаар явах хэрэгтэй.
Уяман өвчтөнүүд шинэ замтай учирсан. Өнөөг хүртэл үзээгүй зүйлээ сонгосон.
‘Ингээд байвал үхэхээс өөр аргагүй тул аюултай боловч, тэнд очвол амьд үлдэж магадгүй тул очоод үзье.’
Гайхалтай боловч Бурхан тэр замыг ивээсэн. Хүмүүс ээ, амаа ангайгаад хүлээгээд суугаад байх биш, “Бурхан минь ээ, би үнэхээр сөнөхөөс өөр тавилангүй гэмт хүн. Надад зам нээж өгөөчээ.” гэж хэлэх хэрэгтэй.
Хүмүүсээ та бүхэнд би энэ орой гэмээс ангижрах хүн ямар сэтгэл зүйн байдалтай байдаг тухай ярьж байна. Өөрийн аргаа орхиод, өөрийн замаа хаяад, Бурханы нээж тавьж өгсөн шинэ замаар сэтгэлээ шулуутган алхаж үзэх хэрэгтэй гэсэн үг юм.
Олон хүмүүс Христийн өмнө гарч ирэхдээ өөрсдийн бодлоо орхисон. Завхайрч явсан хүүхэн ч тэгсэн, тэр ч тэгсэн, Самари эмэгтэй ч тэгсэн.
Гэтэл Есүсийн өмнө зогсож буй мөртлөө өөрийн бодлоо хаяагүй хүмүүс Есүстэй дайсагналцаж түүнийг шүүмжилдэг хүн болж хувирсан. Та бүхэн сүм дээрээ ирээд сайн хүн болох гэж хичээхээ больцгоо. Юун түрүүн өөрсдийн бодлоо өөрчлөх хэрэгтэй. Та бүхэн сэтгэлээ өөрчилж бодлоо хаялгүй тэр чигтээ байх юм бол ердөө сүмийн хүнээс цаашгүй байна аа. Нэг хүн жанжныхаа уяман өвчнийг эмчлүүлэхээр Елиша дээр очсон. Елиша хэлсэн нь
“Чи Иордан голд очиж долоон удаа угаа.”
гэсэнд тэр жанжин уурлаж
“Би цэргийн жанжин хүн, миний бодлоор Елиша ирж Ёховагийн нэрийг дуудаж, шархан дээр минь гараа сэгсэрч уяман өвчнийг эдгээх юм байх гэж бодсон чинь Иордан гол дээр долоон удаа усанд орох гэнэ ээ?”
гэж уурлан хэлээд буцаж явахаар болсон. Өөрийнхөө бодлыг өөрчлөхгүй бол үргэлж тийм байдалд орно.
Есүсийн өмнө гарч ирсэн хүмүүс дунд зовлонтойгоор буцаад явсан хүмүүс маш олон. Зарим хүмүүс Есүсийн өмнө нүглээс ангижран явсан бол, зарим хүмүүс нь Есүстэй хамт байсан мөртлөө зовлонтой хэвээр байсан. Зарим хүмүүс нь гомдоод буцсан бол зарим хүмүүс нь Есүстэй дайсан болоод буцсан. Яагаад гэвэл өөрийн бодлоо орхиогүй учир юм.
Дөрвөн уяман өвчтөн нь өнөөг хүртэл байсан арга болон бодлоо орхин шинэ замыг чиглэн хөл тавин алхаж эхэлсэн. Уяман өвчтөнүүд удаан хугацааны туршид өлсгөлөнд байж ядарч туйлдсан ба өвчний улмаас хөл гарын хуруу нь тасарч бие махбод нь бүтэн бус байсан. Тэд мод чулуунд бүдэрч унасан ч
“Би ч болохгүй байна даа, харахгүй юу, миний хөл өвдөж буй тул та нар яв. Зүүдэндээ ч болов гэдэс цадаж үзэх юмсан . . . та нар минь очиж сайн идээд үхээрэй.”

“Болохгүй ээ найз минь хамтдаа явъя, бос.”
“Надтай явах юм бол илүү хэцүү.”
“Үгүй ээ, үхсэн сэхсэн ч хамтдаа байцгаая.”
“Надад ямар ч найдвар алга.”
“Үхсэн ч явъя, очоод хоолны барааг нь ч болтугай харъя.”
Тэд унаж тусан Арамын хуараныг чиглэн алхам алхамаар урагшилж байлаа. Бурхан тэдний алхааг зүгээр орхиогүй ээ. Бурхан тэдний хөлийн чимээгээр гайхамшгийг бүтээсэн. Тэдний унаж тусах дуу, ядарч зовоод хөлөө чирсэн дууг нэвтрүүлгийн газар дуу оруулж буй мэт агуу их чимээ болгон хувиргасан. Тэр чимээ Арамчуудын чихэнд аянга цахилгаан мэт цэргүүд морь унан сэлэм эргүүлэн тэднийг чиглэн ирж буй мэт сонсогдсон. Яг тийм шүү, хүмүүсээ, та бүхэн өөрсдийн аргаа орхиж, өөрсдийн хүслээ орхиж, Бурханд очих гэж буй алхаа чимээ чинь ядарч зовсон байвч, унаж туссан байвч, чичирч салганасан байвч Бурхан түүнийг гайхамшиг болгон хувиргана. Бурханы гайхамшигт хүч үүн дээр эргэлт гаргана.
Хайрт Пусаны иргэдээ, хэрэв өнөөдөр орой та бүхэн Бурханыг чиглэн өөрсдийн бодол санаагаа орхин явах юм бол, өнөө орой Бурханы Ариун сүнс хангалттай гайхамшгийг та бүхний өмнө үзүүлнэ гэдэгт би итгэж байна. Өөрсдийн байр сууриа орхих тун. Өөрсдийн бодлоо орхигтун. Хэн ч бай, Есүсийн өмнө өөрийгөө үгүйсгэх ёстой. “Би пастор”, “Би Бартист сүмийн гишүүн”, “Би Адвентист сүмийн гишүүн” гэж хэлэлгүйгээр “Би үхэхээс аргагүй болсон гэмт хүн, намайг аварч хайрлаач ээ” гэнэ үү.


Та бүхэн гэмтэй байж, гэмт бус хүний царай гаргахаа болихыг хүсч байна. Гэм хийхээ болилоо гээд гэмгүй хүн болохгүй. Хэзээ ч бай боломж гарвал гэм үйлдэх л болно. Саяхан Ян Дог Мань ахлагч хэлэхдээ шашны дээд сургууль явдаг байхдаа сэтгэл нь ариун мэт санагддаг байсан бол цэрэгт очоод гэм илэрсэн гэж хэлсэн. Тийм шүү дээ цаг нь болбол гэм илэрхээс өөр замгүй. Та бүхэн өнөө орой Есүс Христийг чиглэн шинээр алхахыг хүсч байна.
Та бүхний алхаа чинь ядарч доройтоод унаж туссан байдалд байсан ч очих газар чинь амьдрал хүлээж, элбэг хангалуун хоол хүнс байгаа ба сүнслэг хувцас хунар бий юм аа. Үүнийг үзсэн хүмүүс зүгээр байж чадалгүй өөрсдийг нь уяман өвчтэй хэмээн хөөж туун зандарч нүд үзүүрлэж байсан хүмүүс дээр очиж сайн мэдээг гэрчлэх хүмүүс болон хувирч буй юм.
Хайрт Пусаны иргэдээ, би анх пастор болохдоо маш хэцүү байдалд байсан. Би анх Дэйгүд сүмээ нээхдээ ядуу, гэдэс өлсгөлөн байсан ба зовлон ихийг үзсэн. Би энэ их зовлонг яаж дийлснийг мэдэх үү? Тэр үед би бусад зүйлийг мэдээгүй. Гагцхүү манай сүмд ирсэн хүн бүрт “Та үнэхээр гэмээ уучлуулсан уу? Та болон Бурхан та хоёрын хооронд ямар ч гэм тусгаарлаагүй гэж бодож байна уу? ‘Ёховагийн гар нь богинодоод аврахгүй байгаа юм биш, чих нь хатуу болоод сонсохгүй байгаа юм биш, гагцхүү таны нүгэл Бурханы та хоёрын хооронд зай завсар бий болгосон.’ гэж хэлсэн. Бурхан та хоёрын хооронд байгаа нүглийн хаалтыг та авч хаяж чадсан уу?”
гэж асуусан. Мэдээж сүмийн хүмүүс дуртай байгаагүй. “Пастор яагаад тэгэж их нарийн тооцоо бодоод байна вэ?” гэсэн дургүйцэх сэтгэлийг илэрхийлж байсан.
Гэхдээ зарим хүмүүс нь “Би нүгэлээс салж чадаагүй ээ, нүгэл ихтэй.” гэж үнэнээсээ хэлсэн. Би тэр хүмүүст авралын мэдээг тарааж нүглээс гарах замыг зааж өгсөн. Давид Үрияагийн эхнэртэй гэм үйлдсэн үедээ ингэж нүглээсээ салсан бөгөөд Даниел нь Израйлын ард түмний нүглийг ингэж салгасан гэх мэт . . . Библид гэмийг арилгах аргыг олон газар өгүүлсэн байдаг.
Би Эхлэл номноос авахуулан Үзэгдэл ном хүртэл уншингаа нүглээс салах тухай аргыг хайсан. Уяман өвчин эдгэрсэн тухай яриа ч гэсэн нүглээс гарах тухай яриа юм. Бурхан гэмийг уучлуулах аргыг зааж өгөх үүднээс Нааман жанжны уяман өвчний эдгэрсэн яриаг хэлж өгсөн. Библийн олон хэсэгт гардаг өвчний гэмийг арилгах аргыг нэг бүрчлэн сонсоход гэмт хүмүүс үнэхээр үгүйсгэж, сэтгэлээ даруу байлгаж байж гэмээсээ ангижирсан. Хүмүүсээ миний гэдэс өлсөж хэцүү байсан ч, манай сүмийн хүмүүс нэг нэгээрээ гэмээсээ салж буйг харсан сэтгэлээрээ тэрхүү хүнд бэрхийг ялж гарсан юм аа. Хэрэв та бүхэн манай эмнэлэгт ирсэн өвчтөн бол, та бүхэн олгой ургаад ирсэн бол, гэдсэн дээр чинь тос түрхээд өвчин намдаах эм уулгаад буцаагаад явуулчих хүсэл алга аа. Үрэвссэн олгойг мэс засал хийн авч хаядагтай адил та бүхний гэмийг тэр чигт нь хаях хүсэл алга аа. Та бүхэн гэмээсээ хэрхэн салах тухай тодорхой сонсох боломж амьдралд тань тэр бүр тохиогоод байхгүй байх гэж би бодож байна.
Би цуглаанд үй олон удаа очихдоо Библид гардаг гэмээс ангижрах аргыг гэрчилсэн. Би өнөө орой та бүхнийг зүгээр гэрлүүгээ явчихыг хүсэхгүй байна. Та нар Бартист сүмийн гишүүд үү? Ахлагч уу? Эзэний өдрийн багш уу? Хүндэт гишүүн үү? Гэхдээ гэмээ уучлуулж чадахгүй бол, гэмээсээ чөлөөлөгдөж чадахгүй бол Бурханы өмнө хэн ч байж чадахгүй ээ. Тэр өдөр олон хүмүүс Эзний өмнө зогсож “Бид таны өмнө сүмд явж, таны нэрээр муу сүнсийг зайлуулж байсан.” гэж хэлэх болно. Тэр үед Эзэн “Би та нарыг ерөөсөө мэдэхгүй.” гэх болно. Та нарын хийсэн сайн зүйл удаан явахгүй. Гэвч гэмээс ангижраад Есүс Христ та бүхний дотор орвол бүхий л зүйл өөрлөгдөх болно. Манай сүмийн зарим хүмүүс өмнө нь мөрийтэй тоглоомд орсон байсан. Тэд мөрийтэй тоглоомыг галзуурсан мэт тоглодог байсан учир больё гээд ч больж чадахгүй байж байгаад сүмд ирэн гэмээс ангижраад тоглохоо больсон. Яагаад тэр вэ? Есүс Христ мөрийтэй тоглоомчин биш учир мөрийтэй тоглоомчны сэтгэл болон Есүс Христийн сэтгэл хамт байх аргагүй учир тэр юм. Есүс Христ ирсэн учир түүний гэмт сэтгэлийг хөөн гаргасан болно.
Нэгэн эхнэр хадам эхээ үзэн ядаж байдагтаа зовдог байсан бөгөөд нүглээс ангижирсны дараа үзэн ядах сэтгэл нь зугатан алга болсон. Яагаад тэр вэ? Есүс Христийн сэтгэлд үзэн ядах сэтгэл байхгүй учир үзэн ядах сэтгэл нь зугатан алга болсон юм. Хэрвээ та нар гэмээс ангижирч Есүс Христ сэтгэлд чинь орвол та бүхний сэтгэлд байгаа тийм зүйлс та нараас арилан одох болно. Есүс Христ дотор тань орвол та бүхний хүчээр дийлдэггүй бүхий л зүйлс өөрлөгдөхөөс аргагүй тул та нарыг би гэмээс ангижрахыг хүсч байна. Чин үнэнээр гэмээс ангижрах юм бол Есүс Христ сэтгэл зүрхэнд чинь орно. “Ариун сүнсээ орж ирээч” гэж уйлан дуудах шаардлага байхгүй болно. Ариун сүнс та нарын сэтгэлд орохыг хүсч буй боловч, гэмтэй учир орж чадахгүй байгаа. Зөвхөн гэмийг шийдчихвэл, өнөө орой та нар Ариун сүнсээр дүрэн байх болно.
Цаг их өнгөрлөө, маргааш үргэлжлүүлэн яръя. Маргааш үдээс өмнө Библийн хичээлийн цагт гэмээс хэрхэн салах тухай яриаг дэлгэрэнгүй ярина. Хайрт нөхөдөө, энэ удаа хүн бүр гэм нүгэлээсээ ангижрахыг хүсье.